
Нийгмийн даатгалын ерөнхий газраас шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, хүндэтгэл үзүүлжээ. Шилдэг ажил олгогчоор Эрдэнэт үйлдвэр, Энержи ресурс, Мобиком, ХААН банк, "Чингис хаан" олон улсын нисэх буудал зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд шалгарсан байна. Эдгээр хувийн хэвшлийн байгууллагууд дундаас Нийслэлийн байгууллага болох Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар нь шилдэг 15 байгууллагаас ТОП-5-н байгууллагын нэгээр шалгарсан байна.
Ус сувгийн удирдах газар нь нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж, хамгийн их шимтгэл төлөн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 43,000 ажил олгогчид дотроос шилдгээр нэрлэгдсэн эдгээр 15 байгууллагуудын тугийг жилийн турш НДЕГ-ын өмнө мандуулан алдаршуулна.
СЭТГЭГДЭЛ