Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
П.Ганхүү: Тэтгэврийн зээлийг тэглэх бондыг “Эрдэнэс Монгол” гаргана
Image
Бид бэлэнчлэх сэтгэлгээ, 5, 10 төгрөгөөр өнөөдрийн өлөө дарж яг ийм л амьдралын хэв маягаар хэр удаан явах юм бэ?....
Image
Э.Бат-Үүлийг "ХОЁР САЯ" төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээв
Image
Нийслэлийнхэн цахилгаан соронзон галт тэрэг, агаарын такси, тусгай замын автобус, цахилгаан автобус, эко таксигаар зорчино
Image
Ц.Нямдорж: Прокурорт туршлага дутсан гэж харсан
Image
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын казино тоглож буй “баримт” олджээ
Image
2019 оны шилдэг дүүргээр ‘’Баянзүрх дүүрэг’’ шалгарав
Image
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Image
БНСУ-ын визний журамд өөрчлөлт орлоо
Image
Х.Оюун: ЦЕГ-ын нэр бүхий хурандаа нар 2 пентхаус, 30 байр үнэгүй өг гэж дарамталсан
Image
НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сарын өмнө олгоно
Image
Концесс, ЖДҮ хоёр өөр шүү!
Image
Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Давост уулзах уу?
Image
2019 онд 46 мянга орчим удаа газар хөдөлжээ
Image
“UB SCHOOL BUS” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ
Image
Төв банк он гарснаар 214 сая орчим ам.доллар зах зээлд нийлүүлжээ
Image
Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд зодоглуулахгүй
Image
Монгол дипломатын хэрэг: Шинэ гэрч ноцтой баримт дэлгэв
Image
Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний асуудлаар хуралдана
Image
“Алдарт эх” одонгийн мөнгийг сар шинийн өмнө олгоно
Image
Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
Image
Цахилгааны төлбөр их гарч байгаа айл, өрхүүдийн анхааралд
Image
Казинодсон гэх гурван гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох уу
Image
Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
Image
УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
Image
ӨНӨӨДӨР: Онцлох аж ахуйн нэгжийн туг өргөх ёслол болно
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, сонирхсон
Image
Д.Тогтохсүрэн:Үзэж сонирхлоо гээд хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ гэвэл хүлээхэд бэлэн
Image
З.Энхболд: УИХ-ын гишүүн казино судлах шаардлагагүй байх
Image
Казино тоглосон улс төрчид хэн хэн байв
Image
10 саяын 6 азтан тодорлоо
Image
 С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат казинод орсон, тоглоогүй гэж хэлсэн
Image
Өөхөө соруулж нас барсан эмэгтэйн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа
Image
УИХ-ын даргын "казино"-тай айлчлал
Image
50 мянган угаарын хий мэдрэгчийг тараана
Image
Жүжигчин Г.Ананд хүний аминд хүрчээ
Image
С.Эрдэнэ: Нийслэлийн мандатаас хасвал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна
Image
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд Парламентууд хамтран ажиллах санал тавив
Image
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАШАТАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Image
Угаарын хий мэдрэгчийг 70 гаруй мянган өрхөд нийлүүлжээ
Image
Автобусаар үйлчлүүлээд азтан болно
Image
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг олон нийтэд танилцууллаа
Image
Инженерийн зураг төслийн төвийнхөн оны эхний хагас жилд бүтэн жилийн ажлаа гүйцэтгэжээ
Image
Т.ДАВААЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэр социологичтой болсон нь маш том дэвшил
Image
ХАБЭА-н мэдлэгээ дээшлүүллээ
Image
1000 ажилчинд халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээ эхэлнэ
Image
“Жендер ба хүний эрх”-ийн талаарх ойлголтоо зузаатгалаа
Image
Орхон аймаг 290 өрхийг эко ариун цэврийн байгууламжаар 100 хувь хангана
Image
Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр судалгаанд суурилна
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Цасан шуурга шуурна
Image
ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДАМ ИРЭХ НАЙМДУГААР САРД БОЛНО
Image
ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙ ДАХЬ ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ “ҮХМЭЛ БҮС” ТЭЛСЭЭР БАЙНА
Image
В.Путин: Бид хариугаа авах болно
Image
Б.Чойжилсүрэн хэмээх “үл үзэгдэгч” улстөрч
Image
“ФОРБЕС”: АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮМҮҮС АМРАЛТЫН ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Image
# СЭТГҮҮЛЧИЙН_СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗААВАЛ УНШААРАЙ…
Image
“Jankhai film”-ийн “Дурсамж”-нд тавтай морил
Image
Асашорюү Д.Дагвадорж Чөлөөт Бөхийн Холбооны ажлаа өгөх нь
Image
Эртний болон Индиан нэрээ мэдсэн бол fb нууц дугаараа солих хэрэгтэй яагаад гэвэл...
Image
Сонгодог утгаараа эдийн засгийн хямрал нүүрлэлээ
Image
Тэргэл удганы өргөмөл хүү татанхай хар хэмээх хараалч эрийн түүх
Image
МNTM шоуны шүүгч, модель Нора шоуны талаар үнэнийг дэлгэлээ
Image
“Тархиа унтраах” аргууд
Image
ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭГ СУНГАХАД БЭЛЭН БАЙНА
Image
БАЯНДЭЛГЭР СУМ НАРИЙН ОНОШИЛГООНЫ АППАРАТТАЙ БОЛЛОО
Image
Сэрэмжлүүлэг: “Хайртай хүндээ хиам өгөхгүй” урианд нэгдэцгээе!!!
Image
ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Image
Хөгжлийн банк 2 тэрбумаар 7 ширхэг оёдлын машин санхүүжүүлжээ
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ШИНЭ ЖУРАМ /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/
Image
А.Ганбаатар: Хөлбөмбөгийн спорт улс орныг бүхлээр нь хөгжүүлж чадна
Image
ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭХЭД ДЭМЖИЖ АЖИЛЛАСАН "ЦАГДААГИЙН СУРГУУЛЬ"-ИЙГ ШАГНАВ
Image
Хэзээ ч салахыг хүсдэггүй ихэр ах дүүс
Image
Л.СОСОРБАРАМ “ASIAN JUDO OPEN HONG KONG -2018” ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛОВ
Image
Арьсны язралтыг хэрхэн арилгах вэ?
Image
2018 онд тренд болох загварын чиг хандлага
Image
С.Бямбацогт концессын гэрээгээ тэврээд Ерөнхий сайд болох уу?
Image
Арьсаа суларч, өнгө зүсээ алдахаас нь өмнө аварч үлдэх аргууд
Image
ӨЛГИЙ СУМЫН 9 ЧИГЛЭЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
Image

МОНГОЛД СУВИЛАГЧИЙГ МООДОНД ОРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Шаталсан хэлбэрээр (туслах-дипломын-бакалаврын) сувилагч бэлтгэх, сувилахуйн чиглэлээр шинэ анги нээхийг дэмжсэн бодлого Эрүүл мэндийн яамнаас баримтлаад долоон жил өнгөрсөн атал сувилагчаар төгсөгчдийн тоо их эмчийнхээс хоёр дахин бага хэвээр байгаа аж. Энэ нь манайд дутагдаж буй сувилагч нарын тоог нөхөж чадахгүйд хүргэсэн нэг томоохон шалтгаан гэдгийг салбарын яамныхан үзжээ.

Одоогийн байдлаар Монголд 11 мянга гаруй сувилагч, 10 500 их эмч байгаа нь олон улсын жишгээс тэс “хөндлөн” үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд нэг эмч, гурван сувилагч гэсэн зарчим баримталдаг бол манайд нэг эмч нэг сувилагч гэсэн харьцаатай байдаг гэсэн үг. Олон улсын жишгээр бол одоо манайд даруй 20-иод мянган сувилагч хэрэгтэй байх нь. Гэвч жилд 600 гаруй сувилагч төгсөж буй өнөөгийн хурдаар бол 30 жил шаардлагатай болно.

Тэр хооронд их эмч нарын тоо 10 мянга дээрээ байвал шүү дээ. Тиймээс их эмч мэргэжлээр элсэгчдийн тоог нэмэхгүй, харин сувилагчаар элсэгчдийг хоёр дахин өсгөж, 1000-д хүргэх тухай асуудлаар их, дээд сургуулийн удирдлагад чиглэл өгөх саналаа БСШУС-ын сайдад өнгөрсөн тавдугаар сард Эрүүл мэндийн сайд хүргүүлжээ.

Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдыг “Оюутны хөгжлийн зээл”-д нэн тэргүүнд хамруулах, зээлийн шалгуурыг илүүтэй хөнгөвчлөхөөс гадна сургалтын төлбөрийнх нь тодорхой хэсгийг төрөөс хариуцдаг болоход дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Хариуд нь Ц.Цогзолмаа сайд сувилагчаар суралцагчдад төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, тэтгэлэгт хөтөлбөрт тэднийг түлхүү хамруулах талаар бодлого, зорилтдоо тусган хэрэгжүүлэх боломжтой гэсэн албан бичиг илгээсэн байх юм. Цаасан дээрх ажил чухам хэзээ бодитоор биелэхийг таашгүй ч аль болох хурдан хэрэгжүүлж гэмээнэ олон түмэнд тустай шийдвэр байх болно. Учир нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн нэг нь эмч, сувилагчийн тооны харьцаа байдаг.

Сувилагч хүрэлцээгүй оронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн тухай яриад ч хэрэггүй гэдэг юм билээ. Тиймээс л дэлхий дахинд одоо хамгийн эрэлттэй байгаа, хойшид бүр ч их “моодонд” орох мэргэжлийн жагсаалтад сувилагч дээгүүр эрэмбэлэгдсэн хэрэг. Манай Засгийн газраас 2014 онд баталсан “Тэргүүлэх чиглэлийн 20 мэргэжил”-ийн жагсаалтад ч сувилагч багтсан.

Багтах багтахдаа бүр тэргүүн эгнээнд нь оройлж яваа. Гэтэл яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах хүсэл сонирхол хүүхдүүдэд төрөхгүй байна вэ. “Төгсөөд шууд ажлын байртай болно, дээрээс нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээл, тэтгэлэгт хамгийн түрүүнд хамрагдах боломжтой гэхчлэн сувилагчаар сурвал ийм давуу талууд бий” гэдэг хөшүүрэг энд үгүйлэгдээд байгаа хэрэг. Үүнд анхаарч эхэлсэн нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр, сувилагчийг эмчийн “зарц” гэж үздэг хуучин сэтгэхүйгээсээ салаагүй цагт, энэ мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулаагүй нөхцөлд тэдний сонголтод нөлөөлөх бараг л боломжгүй.

…Сувилагчийг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжилд багтаасан 2014 оноос хойш ЭМЯ-ныхан ингэхэд хүний нөөцийн бодлогодоо ямар дорвитой өөрчлөлт оруулсан юм бол. Мэдээж үүнд сувилагчийн хөдөлмөрийн хөлсийг 50, 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай цалингийн асуудал зөвхөн хөндөгдөхгүй. Орчин үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээсээ авах сонирхолтой, бас шаардлагатай хүмүүс нэмэгдэж байгаа учраас улс орнууд сувилагчдаа үүнд зориулан тусгайлан бэлтгэх бодлого хүртэл баримтлаад эхэлж…

“АНУ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд хамгийн эрэлт хэрэгцээтэй 10 мэргэжлийн нэгд сувилагч багтдаг. Энэ хэрээр сувилагч мэргэжлийн үнэ цэнэ өндөр байдаг. Зарим улсад сувилагч эмчээсээ өндөр цалин авч байна. Гэтэл манайд бүх шатандаа сувилагчийг эмчийн туслах гээд бодчихсон. Сувилагч чагнуур зүүж, хүнээ үзээд, онош тавьдаг гэдгийг манайхан бүр мартчихсан.

Энэ мэргэжлийн үнэлэмж, үнэ цэнэ маш доогуур байгаа нь Монголд сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чөдөр тушаа болж байна. Эрүүл монгол хүнтэй байхын тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гол цөм нь сувилахуй. Эмч өвчнийг эмчилдэг бол сувилагч өвчтөнийг эмчилдэг” хэмээн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар ярьсан нь үүнийг нотлох биз.

Монголд нэг сувилагч ойролцоогоор 20 гаруй хүнд үйлчилж байхад бусад улсад энэ үзүүлэлт 5-7 байдаг гэнэ. Ийм их ачаалалтай ажилладаг хэрнээ эмчээсээ хамаагүй доогуур буюу “туслах”-ын цалин авдаг шоовдор мэргэжлээр орчин үеийн хүүхдүүд суралцахгүй байгаа нь тэдний буруу биш байгаа биз. “Цалин бага байна, нэм” гээд багш нар шиг ажил хаяад суучихвал ард нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хэцүүдэх учраас тэгж “тарвалзах” ч эрхгүй хүмүүс бол сувилагч гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.

Их эмчтэй л адилхан бакалаврын дипломтой төгсөж, ажлын талбарт нэг гараанаас зэрэг хөдөлдөг атлаа амьдрал дээр үнэлэмж нь тэнгэр, газар шиг ялгаатай болчихдог нь хачирхалтай. Өнөөдөр Монголд Гавьяат цолтой хэдэн сувилагч байна, докторын зэрэг хамгаалсан хэчнээн хүн бий вэ гээд бодоход “сонирхолтой” дүр зураг харагдана даа. Хэдхэн жилийн өмнө л Гавьяатын тэмдэг энгэр дээрээ гялалзуулсан сувилагч ердөө ганцхан байсныг мэдэх юм.

Сувилагчийг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжилд багтаасан 2014 оноос хойш ЭМЯ-ныхан ингэхэд хүний нөөцийн бодлогодоо ямар дорвитой өөрчлөлт оруулсан юм бол. Мэдээж үүнд сувилагчийн хөдөлмөрийн хөлсийг 50, 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай цалингийн асуудал зөвхөн хөндөгдөхгүй. Орчин үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг гэрээсээ авах сонирхолтой, бас шаардлагатай хүмүүс нэмэгдэж байгаа учраас улс орнууд сувилагчдаа үүнд зориулан тусгайлан бэлтгэх бодлого хүртэл баримтлаад эхэлж.

Гэтэл манайд эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоо өөр өөр яаманд (төгсөлтийн өмнөх сургалт нь БСШУСЯ-нд, төгсөлтийн дараах нь ЭМЯ-нд) харьяалагдаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсон хүчнээ бэлтгэхэд хүндрэл учруулж байгаа тухай яамныхан учирлав. Өнгөрсөн жилээс харин БСШУСЯ-ныхан эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр шинэ анги, сургууль нээхдээ салбарын яамных нь саналыг харгалздаг болсны зэрэгцээ эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд ЭМЯ-ны төлөөллийг оролцуулдаг болсон нь том дэвшил гэнэ.

Сүүлийн жилүүдэд оюутан элсүүлэх квотыг их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлөөс өөрсдөө тогтоодог болсноор “Сувилагчаар сурснаас их эмч болбол илүү нэр хүндтэй” гэсэн олон нийтийн сэтгэхүй дээр “тоглолт” хийж, дур дурандаа их эмчийн анги нээх таатай орчин бүрдүүлжээ. Гэтэл 2016 онд баталсан шинэ хуулиар их эмчээр төгссөн хүмүүсийг резидентийн сургалт заавал дүүргэснийх нь дараа бие дааж эмчлэх зөвшөөрөл өгөхөөр болсон аж.

Энэ нь их эмч мэргэжлээр төгсөгчдийн тоо хяналтгүй нэмэгдсээр байвал цаашид их сургуулийн сүрхий дипломтой ч ажиллах эрхгүй хүмүүс олноор төгсөн гарах уршгийн эхлэл гэнэ. Одоо байгаа боловсон хүчнээ хэрэгтэй газарт нь тараан байршуулаад, зөв зохион байгуулж чадахгүй байгаа төрд эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнээсээ илүүдсэн их эмч нараа эргээд мэргэшүүлэх, ажлын байраар хангах бас нэг толгой өвтгөсөн асуудал нэмэгдэх учраас тэр. Тиймээс сувилагч мэргэжилд төр, засаг анхаарал хандуулж эхэлжээ. Одоогоор манайд 10 сургууль л сувилагч бэлтгэж байна. Тэдний “бүтээгдэхүүн”-ийг лангуун дээр очих зуурт нь л тал талаас шүүрээд дуусгадаг гэнэм.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6