Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ӨНДӨРЛӨЛӨӨ
Image
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭЛХИЙН БАНКНААС ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХҮСЭЛТ ТАВИВ
Image
С.Баярыг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татжээ
Image
АХУЙН ОСЛООР НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
Н.Энхбаяр: Хүсвэл Ш.Батхүүгийн арыг амархан олно
Image
Таны арьс ба цэвэршилт
Image
Бүрхэг өдөр сонсоход тохиромжтой 6 дуу
Image
Үйл явдал: Есдүгээр сарын 27-ны өдөр
Image
“IPDCtalks” чуулган Монголд анх удаа
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Image
ШҮҮХИЙН ТОГТОЛЦООГ ДУРТАЙ БҮХЭН ӨӨРЧЛӨХ ЭРХГҮЙГ ШЕЗ-ИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ ОНЦОЛЛОО
Image
Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан охидыг баривчилжээ
Image
Ц.НЯМДОРЖ: УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ
Image
Л.Гансүхийг магадлангаар суллагдах шаардлагыг хангасан гэж үзжээ
Image
ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ: САМРЫН КОНТРБАНДЧДЫН САВАР ОНОН ГОЛ РУУ ОРЖЭЭ
Image
Нохой сэтгэл санааны хувьд тогтворгүй хүнийг илүү урдаг
Image
БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол тоггүй айлуудын эрчим хүчийг шийдвэрлэжээ
Image
АЗ ЖАРГАЛ АВЧИРДАГ НЬ ШИНЖЛЭХ УХААНААР БАТЛАГДСАН 10 ДУУ
Image
Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна
Image
Үлэг гүрвэлийн төв музей
Image
ШИВЭР, ХӨЛНИЙ ХӨЛРӨЛТӨӨС АНГИЖРАХ АМАРХАН АРГУУД
Image
Оросуудтай хамтарсан үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ
Image
ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
Image
Нүүрсний ЭКСПОРТ дээд цэгтээ хүрэв
Image
ЧИХНИЙ АРД БАТГА ШИГ ЗҮЙЛ ГАРАХ НЬ ИЙМ ШАЛТГААНТАЙ!
Image
Х.БОЛОРЧУЛУУНЫГ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР СОНГОХЫГ ДЭМЖИВ
Image
ДОРНОГОВИЙН ХҮҮХДҮҮД ЯПОНД СПОРТЫН ДАСГАЛЖУУЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАНА
Image
СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Image
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан мэдээлэл баталгаажсан
Image
Андроид утастай бол энэ аппликейшнүүдийг БИТГИЙ суулгаарай, таны утсыг эвдэнэ
Image
Image

Д.Энхтүвшин: Өмчиндөө эзэн болж чадах уу, үгүй юу гэдэг монголчууд бидний асуудал юм

Сибукторн ХХК-ийн захирал, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл НҮТББ-ын тэргүүн Д.Энхтүвшинтэй өөрийн компанийн үйл ажиллагаа болон эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудал мөн улс оронд өрнөж буй зарим сэдвээр чөлөөтэй ярилцлаа.

Тэрээр Монголын эрүүл мэндийн салбар өвчтөн, үйлчлүүлэгчдийн төлөө чин сэтгэлээ зориулж, тэдний эрх ашигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх ёстой гэж үздэг юм. Мөн тус салбарын доголдолтой талыг засахын тулд ил тод, шударгаар шүүмжилдэг хүмүүсийн нэг.

-Д.Энхтүвшин тантай би  анх “Оном сан”-д сэтгүүлчид, өвчтнүүдийн хамтарсан уулзалтын үеэр санал солилцож, танилцаж байлаа. Та бас нэлээн ажил хэрэгч, шаардлага чангатай хүн юм. Эхлээд өөрийнхөө тухай танилцуулна уу. Ямар мэргэжил эзэмшиж, ямар алба хашиж явав?

-Би Баянхонгор аймгийн гаралтай иргэн. Физикч мэргэжилтэй. ШУАФТХ-д 10 гаран жил ажилласан. Энэ хугацааны сүүлийн жилүүдэд  чацаргана жимс боловсруулах технологийн чиглэлээр судалж, ажилласан. Ингээд 2007 оноос үндэсний Сибукторн ХХК-ийг байгуулаад, 10 гаран жил ажиллаж байна.

-Физик технологийн хүрээлэнд 10 гаран жил ажиллахдаа ямар чиглэлээр судалгаа хийв. Энэ талаар сонирхуулаач?

-6-7 жил дулааны физикийн лабораториас  ажлын гараагаа эхэлсэн. Сүүлийн 7-8 жилд геофизикийн лабораторит эрдэм шинжилгээний ажилтан байсан. Жишээ нь, ургамлын үрийг соёолуулах, эрчимжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр судалж, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийсэн.

-Сүүлийн үед нанотехнологийг хамгийн өндөр түвшний нээлт юм шиг ярих боллоо. Жишээ нь, нанотехнологиор хийсэн шидэт дэр, алчуур гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн бий болжээ. Эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой талаар ч ярьж байна. Ер нь энэ технологи юугаараа давуу, ач тустай юм бол. Та физикчийн хувьд байр сууриа илэрхийлээч?

-Нанотехнологийг хүмүүс нэг их томоор бодож, ярих юм. Эхлээд нано гэдэг үгийг мэдэх ёстой. Жишээ нь, Мил, микро гэдэг үгийг мэдэх үү. Мил гэдэг 10-ын хасах гурван зэрэгт. Өөрөөр хэлбэл, 1000-д хуваа гэсэн үг. Метрийг 1000-аар үржүүлвэл нэг км болно. Микро нь 10-ын хасах 6 зэрэгт юм. Нано гэвэл тэрбумд хуваахийг хэлнэ. Тэгэхээр юмсыг жижиг хэмжээстэй хийхийг л нанотехнологи гэж хэлээд байна.

Нанотехнологиор молекулын түвшинд ямар нэгэн бүтээгдэхүүн хийж, бүтээдэг. Хүн төрөлхтөн 20-р зууны сүүл, 21- зууны эхэн үеэс эхэлж, жижиг хэмжээстэй зүйлс хийдэг болсноороо бахархаж байгаа юм. Энэ сэрээ, хутгыг өмнө нь маш бат бөх материалаар хийдэг байсан. Гэтэл өртөг өндөр гарна.

Сүүлийн жилд нанотехнологийг ашигласнаар сэрээний 99 хувь бат, бөх материал байх шаардлагагүй болсон. Хамгийн гол нь гадаргуу нано хэмжээстэй, бат бөх материалаар хийсэн байхад болж байна. Эд юмсын элэгдэл дотроосоо биш гадна талаасаа байдаг. Машин, мехнаизмын эд ангиудын гадаргуу нь нано хэмжээстэй, нимгэн, бат бөх, сайн чанарын материалаар бүрсэн байхад болж байна.

-Та сүүлийн 10 гаран жилд хувийн компаниа байгуулж, ажиллаж байна. Танай компанийн бизнесийн нэг чиглэл чацарганы нэгэн сортийг Монголд нутагшуулж, тариалж байгаа гэж сонслоо. Монголын зах зээлд чацарганаар яг ямар бүтээгдэхүүн хийж байгаа юм бэ?

-Монголд тийм их чацаргана ургадаггүй. Монголчууд чацаргана гэдэг модыг одоо л тарьж сурч байна.Сүүлийн жилүүдэд монголчууд чацарганаар хийж буй бүтээгдэхүүний дийлэнх нь нэг гарлын түүхий эдээр хийдэг байх гэж би үзэж байгаа. Ер нь чацарганатай холбоотой зөндөө бүтээгдэхүүн хийж болно. Жишээ нь, чацарганы хуурай бодисыг нь ялгаж аваад хүн, малын эрүүл мэндэд ач тустай олон бүтээгдэхүүн хийж болно. Чацаргана хаана ч ургадаг жимс.

Манай компани одоогийн байдлаар чацаргана тариалах бэлтгэл ажлаа хийж байна. Монголд одоо сайн сортын чацаргана алга. Тийм учраас хамгийн сайн сортын эдийн засгийн болон биологийн ач холбогдол өндөртэй чацарганы сортыг Монгол хөрсөнд нутагшуулж байна. 2008 онд чацарганы сайн сортын модыг авчирч, монгол чацаргана болгож эхлээд байна. Жишээл нь,100 000 мод тарилаа. Нэг хэсэг нь ургаж, нэг хэсэг нь үхнэ. Ургахдаа харилцан адилгүй байдаг. Хамгийн сайн ургасныг нь шилж авч, дахиад зөөж, хайчилж, нутагшуулдаг. Ийм байдлаар ажиллаж, 10 дахь жилийн нүүрээ үзлээ. Энэ бол шинжлэх ухааны утга учиртай л ажил юм.

Шинжлэх ухаанчаар ханд, шилдэг технологийг ашигла

-10 жилийн хугацаанд Монгол хөрсөнд нутагшуулсан чацарганаас ургацаа авсан биз дээ?

-Энэ модыг ургац авахын төлөө ургуулаагүй. Харин нутагшуулж, Монгол чацарганы мод болгон үржүүлэхийн төлөө ургуулж байна. Тэртээ тэргүй жимс болж, үр өгөөжээ өгнө. Энэ бол өөр төрлийн ажил. Жимсний мод ургуулж, ашиг, олз хаана байна гэж харах нь буруу. Ингэж ашиг авахын төлөө яарах хэрэггүй. Монголчууд бид бизнес, ажил эрхлэхдээ эхлээд бэлтгэл ажлаа сайн хангах ёстой. Тиймээс манайд ийм ажил хийгдээд л явж байна. Сайн сортны модоо сайн тариалж, нутагшуулж, жимсний цэцэрлэгээ байгуулсны дараа чацаргана жимсээ хураах ажил явагдах байх. Яарвал даарна гэдэг.

-Сайн сортын чацарганы үрээ хаанаас олж авчирсан юм бэ?

-1920-иод онд байгуулагдсан ОХУ-ын Цэцэрлэгжүүлэлтийн хүрээлэн нь модны шинэ сорт гаргадаг юм. Энэ хүрээлэн чацарганы сайн сортыг гаргаж авсан. Тус хүрээлэн бол зөвхөн Орос, Монгол төдийгүй дэлхийн чацаргана, жимс, модны загалмайлсан эцэг юм. Энэ хүрээлэнгийн их том эрдэмтэн н.Пантелеева гэдэг эмэгтэйн гаргасан чацарганы сортоос би авчирч, Монголын хөрсөнд нутагшуулж байна. Мод, ургамал нь биологийн бүтээгдэхүүн шүү дээ.

-Сайн сортын чацарганыг Монголд нутагшуулж, хүч хөдөлмөрөө зориулж яваа таны ажил, бизнест амжилт хүсье. Монголын одоогийн зах зээлд хувийн бизнес эрхлэхэд хүндрэлтэй байдаг талаар сүүлийн үед зарим хүмүүс их ярьж байгаа. Та Монголын зах зээлийн нийгэм, бизнесийн орчинг хэрхэн харж байна даа?

-Монголын зах зээлийн бизнесийн орчныг сайн олж харвал, хэлэх зүйл олон байгаа байх. Миний хувьд бизнесмэн хүн биш тул сайн хэлж мэдэхгүй юм. Ер нь манай гуравхан сая хүн амтай улс орны зах зээл бол зах зээл бараг биш. Хэрэв зах зээл гэж тооцож, шилдэг технологиудыг ашиглаж, бүтээгдэхүүн хийнэ гэдэг хэцүү.

Харин том зах зээлтэй хоёр том хөрштэйгээ хамтарч, шилдэг технологийг ашиглаж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд, хөрш орон руу гаргавал эдийн засагт ашиг тустай байх юм. Манай компани хоёр хөрш орондоо шинэ бүтээгдэхүүнээ гаргахыг зорьж байгаа. Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулъя гэвэл валютын орлого л олох ёстой юм байгаа биз дээ. Үүний тулд шинжлэх ухаанчаар ханд, шилдэг технологийг ашигла.

Naranbaatar D. Dashdorj-н зураг.

-Танай компани өөр ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ?

-Манай компани усалгааны тоног төхөөрөмж, усалгааны зориулалтай хоолой, ус гоожуулагч, насос зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Жишээ, мод модоо усалдаг усалгааны системийг хүмүүст нийлүүлж байна. Шаланкаар мод, жимс, ногоогоо усалж зовохгүй юм. Мөн хамгаалалтын хашааг нь хийж байгаа. Чийг хадгалагч бас борлуулдаг. Таван жилийн батлагаа хийж өгдөг.

-Монголд бизнес эрхлэгчид шинэ технологийг ашиглаж, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа гэж та үздэг үү?

-Жишээ нь, энэ коко колаг хар л  даа. Монголд үйлдвэрлэж байна.

-Коко кола бол Монгол бүтээгдэхүүн биш шүү дээ?

-Гэхдээ Монголд нутагшуулж чадаад, үр өгөөжээ хүртээд сууж байна шүү дээ.

-Тиймээ, хүмүүсийн авах дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг?

-Монголд шинэ технологиор үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нэлээд байгаа даа.

 -Танаас нэмж асуух зүйл нэлээд байна. Сүүлийн үед иргэд Монголын төрд мөнгө хүүлэгч, луйварчид их гарч ирлээ, Ноён уулаа алдах гэж байна, хятадууд их орж, газар нутгаа алдаж байна, цагдаа, шүүхийн байгууллага хүний зовлонгоос ашиг хонжоо олж, шударга бус ажилладаг гэх мэт олон шүүмж, эсэргүүцэл, видеог дэлгэж байгаа. Таны хувьд улс орныхоо өнөөгийн байдал, ард түмний амьдралыг хэрхэн үзэж байна вэ?

-Энэ бүхэн Монголд болж буй үйл явдал. Магтвал магтахаар, сайшаавал сайшаахаар ч үйл явдал бий. Үүнд би итгэлтэй байдаг. Гэхдээ муулах, шүүмжлэх талаасаа хэлвэл сайнаасаа муу нь олон. Засч, залруулж шийдэх зүйл маш их байна. Монголчууд газар нутагтаа эзэн болж чадахгүй байна, төр, засагтаа зохих ёсны хүмүүсээ сонгож, чадахгүй байна. Энэ бол бидний л буруу. Алдаагаа өөрсдөөсөө хайж, эд өмчиндөө эзэн болж чадах уу, үгүй юу гэдэг монголчууд бидний асуудал. Харин бид хэзээ нэгдэж, хэзээ эвтэй болж, бие биенээ сонсож, дэмжиж чадна тэр цагт цэгцрэх байх. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ.

Шинжлэх ухааны байгууллага, мэргэжилтэн, мэргэжлийн хүмүүсээ сайн сонсож, шийдэх хэрэгтэй. Одоо манай улсад нэг байгууллагад хаанаас ч юм нэг гарч ирээд томилогдсон дарга нартай. Гаднаа нэг их юм мэддэг юм шиг боловч дотроо юу ч мэддэггүй олон дарга нартай болжээ. Тэр байгууллагад мэргэжлийн хүмүүс ажилладаг юм уу, ажилладаг бол тэдний үгийг сонсдог ч юм уу байдалтай цөвүүн цаг ирээд байна. Бидний үеийнхэн үзэж, харах зүйлээ харж, зовох юмаа туулаад явж байна. Харин дараачийн залуус, үр хойч минь яана даа гэж санаа зовж сууна. Энэ нийгмийн алдаа, дутагдлыг засахын төлөө бид ажиллах ёстой.

Эрүүл мэндийн салбар ялзарсан систем учир тэр чигт нь өөрчлөхийн төлөө хамтдаа тэмцэх нь чухал

-Та Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл НҮТББ-ын тэргүүн. Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарын зан харилцаа, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна. Маш их шүүмжлэл, гомдол иргэд ярьсаар байна. Сайн үйлчилгээ ч байдаг. Гэхдээ энэ салбарын талаар үзэл бодлоо хэлнэ үү?

-Миний ээж эмч байсан. Өмнө нь би эрүүл мэндийн салбарын талаар мэддэггүй байсан. Гэхдээ өвдөөд, зовоод эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авах хэрэг гарлаа. Энэ үед тус салбарын доголдлыг олж харсан.Тааламжтай үйлчилгээгээ авч чадахгүй, шаардлагатай эмчилгээгээ хийлгэж чадахгүй байв. Эрүүл мэндийн даатгал төлсний үр ашгаа хүртэж чадахгүй байсан. Ингээд эхлээд ганцаараа тэмцээд бүтээгүй. Дараа нь бусадтай нийлж тэмцэж, зохих хэмжээний үр дүнд хүрсэн.

Миний хувьд элэгний С вирустэй болсноо мэдэхгүй явж байгаад мэдэж, эмчлүүлэх гэж тэмцсэн. Ингээд өвчтнүүдтэй хамтарч Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл НҮТББ байгуулж, ЭМЯ, ХАХНХЯ, Даатгалын үндэсний зөвлөл зэргийг Захиргааны шүүхэд өгч, нэлээд асуудал болсон. Ингэж байж элэгний шинжилгээнүүдийг даатгалд оруулсан. Энэ асуудлыг шийдэхэд манай байгууллагатай Оном сан хамтарч, их үүрэг гүйцэтгэсэн. Олуулаа байвал болно гэдгийн хүч энэ. Мөн одоо яриад байгаа Ноён уулын асуудлыг ч гэсэн олуулаа тэмцэж үр дүнд хүрлээ шүү дээ. Иймээс ямар нэгэн асуудлыг шийдэхэд хамтарч, дэмжиж ажиллацгаа, буруу зуршлаасаа салцгаа гэж хэлье дээ.

Мөн эмч, сувилагчийн зан харилцааны талаар хэлэхэд хүн болгон адилгүй хүлэг болгон жолоогүй гэдэг үг бий. Хэн нэгэн хүн алдаа гаргахаар уучилж болох асуудал. Гэхдээ хар юмтай дандаа эвлэрч байгаа гэсэн үг биш. Заавал засах үйлдэл, үйл ажиллагааг арга хэмжээ авч байж сайжруулна. Гэхдээ хувь хүний хоорондын зан харилцааны зөрчил бол жижигвтэр асуудал. Хамгийн гол нь Эрүүл мэндийн салбар ялзарсан систем учир тэр чигт нь өөрчлөхийн төлөө хамтдаа тэмцэх нь чухал юм.

-Монголын даатгалын системийн талаар?

-Та Монголын улсын иргэн мөн бол төрсөн цагаас эхлэн үхэн үхтлээ эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ёстой. 18 нас хүртэл болон хөдөлмөрийн чадраваа алдсан тэр үед төр даатгалын шимтгэлийг нь хариуцна. Нөгөө хэсэгт нь ажил олгогч даатгалын шимтгэлийг хариуцах үүрэгтэй. Гурван сая хүн даатгуулагчид учир эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохих хэсгийг иргэн өөрөө, үлдсэн хэсгийг ЭМД-ын сан төлдөг. Эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлэгч нь иргэн болон ЭМД-ын сан хоёр шүү дээ. Гэтэл мөнгийг нь авдаг Эрүүл мэндийн байгууллагын хяналтын системийг манай төр байхгүй болгосон. Энэ бол буруу, мордохын хазгай эхэлсэн. Даатгалын тухай хуулийг зөрчсөн заалтуудыг ч манай төр гаргасан.

-Эрүүл мэндийн даатгалын асуудлын хүрээнд иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар танай байгууллага ямар асуудал хөндөж, ажиллаж байна вэ?

-Даатгалын тухай хуулиар та даатгуулагч мөн үү, үгүй юу гэх асуудал чухал болохоос биш та хаанахын даатгуулагч вэ гэх асуудал чухал биш. Ийм асуудал ч байх ёсгүй. Харъяалал харгалзахгүй үйлчилнэ гэдэг заалт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд байдаг. Тиймээс иргэн бүр даатгалаа ашиглаж сурах ёстой.

Манай ТББ нь Эрүүл мэндийн өмнөх болон одоогийн сайдад иргэн даатгалын дэвтрээр харъяа, дүүрэг харгалзахгүйгээр үйлчлүүлэх тухай асуудлыг онцолж тавьсан. Хамгийн сүүлд 7- дугаар сарын 30-нд ЭМ-ын сайд Д.Сарангэрэлд хандсан албан бичгээ өгсөн. Гэтэл одоо ямар ч хариу, чимээ алга.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй эмнэлэгийн байгууллагуудын өмчийн хэлбэрээс хамаарч, даатгалаа хэр хэмжээтэй ашиглах тухай заасан байдаг. Энэ бол хууль зөрчсөн заалт гэдгийг албан бичигтээ бас тусгасан. Жишээ нь, би хувийн эмнэлэгээр үйлчлүүлвэл бага хувийг Даатгалын сангаас гаргуулна. Харин улсын эмнэлэгт хэвтвэл Даатгалын сан миний өмнөөс их мөнгө төлнө гэж заасан байдаг.

Ингэхэд манай ТББ-ын үндсэн чиг үүрэг бол эрүүл мэндийн салбарын системийн алдааг арилгуулах зорилготой. Дээд төр, байгууллагаас гарсан нийтийн эрх ашгийг зөрчсөн тушаал, шийдвэрүүдийг арилгуулах, мөн иргэн хүний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх явдал юм.

Ямар нэгэн юмаар дамжуулж, ээж, үр хоёрыг харилцан үйлчлэлд оруулдаг юм

-Ер нь иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь хамгийн чухал ажлын нэг шүү дээ. Миний бодлоор бараг цэцэрлэгийн наснаас эхлээд их, дээд сургууль хүртэл энэ чиглэлийн хичээл, мэдлэгийг олгож баймаар юм. Эрүүл мэндийн мэдлэггүйгээс болж хүмүүс хохирох явдал их бий?

-Эмнэлэг бол өвчтний хамгийн эцсийн шатны үйлчилгээний газар байдаг. Эмнэлэг бол хамгийн бохир, халдвартай орчин юм. Хүн өвчин нь хүндэрсэн үедээ хамгийн сүүлд эмнэлэгт очих ёстой. Гэтэл манай иргэд хамгийн түрүүнд эмнэлэгт очиж, үзүүлж байна. Энэ бол эрүүл мэндийн боловсрол муугийнх. Мэдэхгүйн зовлон шүү дээ.

Гэхдээ бүх эрдэм, мэдлэгийг багшаар заалгаж, авна гэж байхгүй. Эрдэм гэдэг бол том агуулгатай үг. Эрдмийг заавал багшаас авах албатай ч биш. Харин багшаас сурах арга барил, аргачлалыг л олж мэдэх хэрэгтэй. Аливаа хүний хүмүүжлийн суурь бол гэр бүлийн орчин, бага наснаас олсон мэдлэг, зуршил байдаг. Монголчууд үр хүүхэд нь хүнтэй гэр бүл болоход удам судрыг нь судалж, асуудаг арга, эрдэмтэй хүмүүс.

-Ингэхэд та ямар шашинтан юм бэ?

-Би бурхны шашинд хүндэтгэлтэй хандаж явдаг. Бодь мөрийн зэрэг номыг уншсан. Энэ номонд ном сургааль, багшаа дээдлэх тухай сургасан байдаг. Далай лам Монголд ирж, сургаал айлдахдаа бүү мухар сүжиглээрэй, учрыг нь сайн тунгааж, ойлгож шашнаа шүтэж, шинжлэх ухаанд сайн суралцаарай гэж зөвлөж, сургаж байсан. Тиймээс би бурхны шашныг их зөв шашин гэж ойлгодог. Жишээ нь, тэр хол тааруу яваа хүүгээ ээж мэдэрч байгаа нь харилцан үйлчлэл юм.

-Тухайн эх хүүдээ тохиосон явдлын талаар мэдрэмжээрээ ухаарч, ойлгох явдал илүү чухал байх?

-Эх хүний сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй. Тэр ээж ямар хүн байх нь чухал биш. Эрдэмтэй, эрдэмгүй, сайн, муу байх, аль шашинтан байх гол биш. Мэдэх юмаа мэддэг, үрийнхээ төлөө амьтан хүртэл амиа өгдөгтэй адил. Үрийнхээ төлөө бүхнийг ч хийж чаддаг тухай амьдралаас болон ном зохиолоос олон удаа би уншиж, мэдэж байсан. Хамгийн гол нь ямар нэгэн юмаар дамжуулж, ээж, үр хоёрыг харилцан үйлчлэлд оруулдаг юм. Ер нь хүн мэдэхгүй зүйлээ мэдэхийн төлөө, чадахгүй зүйлээ чаддаг байхын төлөө амьдрах хэрэгтэй. Ингэж байж улс орон хөгжиж, хүмүүний амьдрал дээшлэх байх гэж бодож байна.

-Үзэл бодлоо чөлөөтэй ярьсан танд их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

www.ardchilal.mn

Ярилцсан Б.Баярмаа

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6