Энэ сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Цагаан сайрын булан” гэдэг газар алтны уурхайн ажилчдын гэрээс иргэн Б /49 настай, эрэгтэй/ гараад сураггүй болсон талаарх дуудлага мэдээллийг 14:15 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн зургаа, сумын нутгийн захиргааны байгууллагын таван алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрлийн баг наймдугаар сарын 27-ны өдрийн 11:45 цагт тухайн газраас баруун урд зүгт 10 км-т “Дов” гэдэг газар, Цагаан сайрын голоос цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тухайн газар нь аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 53 км-т байдаг бөгөөд осолдсон иргэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат байжээ.
Б.Мөнхзул
СЭТГЭГДЭЛ