
Нүцгэлэх үзэгдэл зөвхөн дуучид жүжигчдийн дунд дэлгэрээд байгаа юм биш. Өсвөр насны охид хүртэл нүцгэн зургаа фэйсбүүкдээ тавьдаг болжээ. Ирээдүйн ээжүүд ирээдүй болсон залуучуудын минь сэтгэхүй хаашаа л чиглээд байна даа. Залуухан охид энэ мэт болчимгүй үйлдлээрээ цахим гэмт хэрэгт өөрсдийгөө өртүүлж хохирогч болж байна.
Энэ нь дан ганц нийгмийн алдаа биш, эцэг эхийн хүмүүжил хараа хяналт султай ч мөн холбоотой байгаад байх шиг. Social хүрээнд ийм дүр зургаар хүмүүжлээ тодхон илтгэж байгаа монгол охид ирээдүйн ээжүүд минь амьдрал дээр нийгэм дээр хэрхэн явдаг бол гэж бодоход эмзэглэмээр.
СЭТГЭГДЭЛ