Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн
Image
Жош Дан болон Дебби Райан нар нууцаар хуримлажээ
Image
Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
Image
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
Image
Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
Image
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Image
Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
Image
Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
Image
Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Image
"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
Image
Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
Image
Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
Image
Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
Image
Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
Image
Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
Image
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Image
Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
Image
Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
Image
Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
Image
Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
Image
Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
Image
Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
Image
О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
Image
Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
Image
Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
Image
МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Image
Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
Image
Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
Image
Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
Image
Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
Image
БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
Image
Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
Image
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
Image
COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
Image
Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
Image
Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
Image
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
Image
Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
Image
Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
Image
Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
Image
Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
Image
Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
Image
Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
Image
Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
Image
Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
Image
2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
Хорооны дарга Д.Баярсайхан даатгалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Image
"ДАНШИГ НААДАМ ХҮРЭЭ ЦАМ- 2018"-Д ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮДИЙН СЭТГЭГДЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА
Image
Сар шинийн баярыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров мэндчилгээ дэвшүүлжээ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАЯР ХҮРГЭЖ ЗАХИДАЛ ИЛГЭЭВ
Image
Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны дарга Д.Батцогт ажлаа өгчээ
Image
Ж.Эрдэнэбат: Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ
Image
Хятадууд хөвгүүдийн шээсэнд өндөг чанаж иддэг. Учир нь...
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД НААДМЫН ДАРАА АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ
Image
Ө.Энхтүвшин: Намд үүссэн энэ асуудал төрийн зовлон болж хувираад байна
Image
С.ЖАВХЛАН: МОНГОЛЫГ ХОХИРООДОГ МОДОН АЛХААРАА ӨӨРСДИЙНХӨӨ ТОЛГОЙГ ЦОХЬ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨНӨӨДӨР СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАНА
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзлаа
Image
Сурагчдын дүрэмт хувцас худалдаж эхэллээ
Image
Сангийн яамыг аудитын шалгалтаар үнэн, шударга дүгнэсэн гэв
Image
Дамдины горзгор хүү
Image
ХНХЯ-НААС “АХМАД НАСТНЫГ ТЭТГЭВЭРТ БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА •
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: УЛС ОРНЫХОО ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ МОНГОЛЧУУД НЭГДЭХ ЁСТОЙ
Image
ТЦА: Зам тээврийн осол 36.3 хувиар буурчээ
Image
ЭЭЖ ААВ НЬ ХОРВООГ ОРХИСОН 12 НАСТАЙ ОХИНОХОО ӨРӨӨГ ЯНЗАЛЖ БАЙГААД ОХИНЫ ӨӨРИЙН 10 ЖИЛИЙН ДАРААХ ИРЭЭДҮЙДЭЭ БИЧСЭН ЗАХИАГ ОЛЖ УНШЖЭЭ НЭЭГЭЭД ҮЗТЭЛ…
Image
Дурлал хүссэн Нара
Image
Японы алдарт дуучин Яширо Аки “Жамаас” дууг худалдан авчээ
Image
ХЯТАДЫН TАОBAO САЙТАД “MADE IN MONGOLIA” ЦЭС НЭМЭГДЭНЭ
Image
Сү.Батболдын нэр холбогдсон оффшорын хоёр дахь дуулиан
Image
"Хурд" группийн орон сууцны цахилгаан шат доош унажээ
Image
ЯПОНД ТАВАНТОЛГОЙ ОРДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ
Image
Арьсыг 5 өдрийн дотор өргөж, чангалах Япон бүсгүйчүүдийн нууц арга
Image
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААГААР 18 КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨВ
Image
Ц.МӨНХ-ОРГИЛ сайдын НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг
Image
“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо
Image
Image

Монголын банкны системийг “залгих” Bank of China

Саяхан манай улсад арав гаруй жил ажиллаж байгаа гадаадын нэг том хөрөнгө оруулагч “Хятад бол худалдаачны сэтгэлгээтэй улс. Хэрэв Монголд Bank of China салбараа нээвэл төгрөг биш юаниар гүйлгээ хийдэг болж, цаашлаад эдийн засгийн тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Хятадын барьцаанд орохыг үгүйсгэхгүй” хэмээн палхийтэл хэлсэн юм. Хэдий ийм үгс өмнө хаа нэгтээ чихний хажуугаар  өнгөрч байсан ч энэ удаад нэлээд эмзэглэмээр тусав. Монголчууд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтөө баяртай гэж хэлээд юаниар гүйлгээ хийдэг болболэнэ том гүрэн манай улсыг хэдхэн жилийн дотор л уусгаад авна. Сүүлийн үед манайд гадаадын томоохон банкыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн яриа ахин сэргэж байгаа нь Bank of China-гаас сэрэмжлэх ёстой гэдгийг давхар сануулж байгааг мартаж болохгүй.

Манай улсад одоогоор Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC), Bank of Tokyo-Mitsubishi UFJ (BTMU) болон Bank of China зэрэг гадаадын таван банк төлөөлөгчийн газраа нээгээд байгаа. Эдгээр банк Монголд салбараа нээгээгүй учир ашиг олох үйл ажиллагаа явуулах боломжгүй хэмээн хуулиндаа заасан байдаг. Аливаа улсад гадаадын олон улсын стандарт нийцсэн ил тод банкыг тодорхой шалгууртайгаар оруулж ирвэл хөрөнгө оруулалт нь эрс сайжирч, эдийн засагт эерэгээр нөлөөлдөг жишиг байдаг. Харин Bank of China нь төрийн өмчит (67 хувийг төр, 33 хувийг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байдаг) банк учир олон улсын стандартад нийцсэн, нээлттэй гэж хэлэхэд хэцүү. Энэ банкны цаана Хятад улсын төрийн бодлого нуугдаж байгаа нь өөрөө том асуудал.

Өрсөлдөөн биш монополь
Монголын санхүүгийн салбарын 97 хувийг эзэлдэг банкны салбарын актив ердөө 12 орчим тэрбум ам.доллар буюу 23.9 их наяд төгрөгөөр өдгөө хэмжигдэж байгаа бол Bank of China нь Хонконг, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй дэлхийн 37 улсад салбараа нээгээд буй 560 тэрбум ам.долларын активийн хөрөнгөтэй дэлхийн арван том банкны нэг юм. Bank of China-гийн үндсэн хөрөнгө Монголын банкны салбарын актив төдийгүй ДНБ-ий хэмжээнээс хэд дахин өндөр байгаа нь энд өрсөлдөөн үүсэхгүй, харин монополь буюу давуу байдал бий болохыг тов тодорхой илтгэж байна. Монголын банкуудын зээлийн хүү өндөр учир гадаадын банк оруулж ирж, зээлийн хүүг бууруулах ёстой хэмээн олон хүн гомдоллодог.

Гэтэл дотоодын банкуудын иргэд, аж ахуйн нэгжээс татан төвлөрүүлдэг хадгаламжийн хүү хэт өндөр буюу 13.4 орчим хувь байдаг. Өөрөөр хэлбэл банкууд эх үүсвэрээ ийм өндөр нөхцөлтэй авч байгаа болохоор зээлийн хүү 19 хувиас буухгүй байгаа билээ. Энэ нь арилжааны банкуудын биш цаана нь системийн алдаа байгааг илтгэж байна. Хэрэв манайд Bank of China салбараа нээвэл банкуудын хамгийн найдвартай, том зээлдэгчдийг таатай нөхцөлөөр татсанаар Монголын банкуудыг хүнд байдалд оруулж, эрсдэл нь өссөнөөр зээлийн хүү буурах биш өсөх, цаашлаад банкууд үүдээ барих эрсдэлтэй хэмээн нэгэн том банкны гүйцэтгэх захирал манай сонинд ярилцлага өгөх үеэрээ сануулсан юм.

Дээжийг нь тэд, шавхрууг нь бид
Манайд гурван жил гаруйн өмнө бууриа засч, төлөөлөгчийн газраа нээсэн үндэстэн дамнасан гигант банк Bank of China нь үйл ажиллагаагаа явуулахдаа өндөр өгөөж бүхий зах зээлийг л сонгодог ажээ. Өөрөөр хэлбэл стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулдаг байна. Тэгэхээр Монголын бүхий л топ гэж нэрлэгддэг компаниуд Bank of China-гийн аманд орно гэсэн үг. Харин дотоодын арилжааны банкуудад үр ашиг муутай, хэрэглээ, цалин, жижиг дунд үйлдвэрлэл, орон сууцны зээл зэрэг л ногдох нь.

Тэгэхээр дээжийг нь Хятадын банк хүртэж, шавхрууг нь Монголын банк долоохтой ижил байдал үүсэх нь. Хүссэн ч, эс хүссэн ч олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн чадавхи өндөртэй банк руу харилцагчид хошуурах нь тодорхой тул жам ёсоороо хөгжиж буй дотоодын банк санхүүгийн байгууллагын өрсөлдөх чадварт илт сөргөөр нөлөөлөх нь тодорхой байна. Өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд банкууд нэгдэх, үйл ажиллагааны зардлаа хумих, зээлийн хүүгээ хүчээр ч болов багасгах сайн талтай мэт боловч ажилгүйдэл, санхүүгийн үйл ажиллагааны доголдол үүсэж, бүтэц чадамж нь сульдан эвдэрч, эцэстээ Монголоор нэрлэгдсэн банк үгүй болох аймшигт ирээдүй угтахыг үгүйсгэхгүй.

Эдийн засгийн судсыг нь атгах мэх
Bank of China өнгөрсөн хугацаанд манайд нээсэн Төлөөлөгчийн газраараа дамжуулж Худалдаа хөгжлийн банкинд Хонконг дахь салбараараа 350 сая ам.долларын своп хэлцлийг хийж өгөхийн зэрэгцээ “Туушин” группийн шинэ барих салбарт зориулан 25.1 сая ам.долларын зээл олгосон. Түүнчлэн Хятадын банкны Төлөөлөгчийн газраар дамжуулан 40 орчим компани нийт гурван тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ илэрхийлээд байгааг хоёр жилийн өмнө мэдээлж байсан.

Харин үүнээс хойш одоог хүртэл  санхүүжилттэй холбоотой тодорхой мэдээлэл олон нийтэд цацагдаагүй байна. Bank of China салбараа нээх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сард албан ёсоор ирүүлээд буйг албаны эх сурвалж онцолсон. Bank of China-гийн Төлөөлөгчийн газрын зүгээс, дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж, Монгол Улсын банкны салбарын активын 12 хувиас хэтрэхгүй хэмжээний зээл олгох нөхцөлтэйгээр салбараа нээн хэмээн их эвтэйхэн тайлбарладаг. Гэхдээ Bank of China Малайз, Индонез, Казакстан, Тажикстан зэрэг улсад яг л ийм зарчмаар зах зээлд шургалаад эдийн засгийн судсыг атгасан гашуун түүх бий. Хэрэв манай улс хямралын үе хэмээн дулдуйдаж ам.доллартай бол хэнтэй ч нөхөрлөсөн яах вэ гээд Bank of China-д найр тавибал, тусгаар тогтнолоо давхар тавиад явуулахыг үгүйсгэхгүй.

Дэлхийд ч Bank of China-гийн ов мэхэнд орж, улсынхаа санхүү эдийн засаг цаашлаад газар нутгаа хүртэл алдсан улс цөөнгүй байна. Тухайлбал, Bank of China  Казакстаны зах зээлд жижиг дунд бизнесийг санхүүжүүлнэ гэж орсон ч хэдхэн том компанийг тэтгэсэн бол Тажикстан улсын хувьд санхүүгийн систем нь Bank of China-гийн хараанд шилжиж, газар нутгийн 40 хувь нь Хятадын эрхшээлд оржээ. Мөн  Энэтхэгийн банкны салбарын 70-80 хувийг Bank of China хянадаг болохоор дотоодын санхүүгийн зах зээл гэж бараг байхгүй болжээ. Тэгэхээр хэрэв манай улсын том компаниуд өрөө төлж чадахгүйд хүрвэл тухайн компаниар зогсохгүй улсын эдийн засаг цаашлаад улсын тусгаар тогтнолын асуудал яригдах нь.

Эцэст нь...
Хятад улс манай улстай эдийн засаг, худалдааны том харилцагч гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, бид Хятадтай эдийн засгаараа хэдийнэ уягдсан билээ. Манай эскпорт, импортын гол түнш төдийгүй дэд бүтэц, эрчим хүчний болон уул уурхайн томоохон төслүүдэд хамтарч хөрөнгө оруулах сонирхолтой компани Хятадынх байгаа нь Bank of China том давуу тал олгож байгаа юм. Мөн Төвбанк Хятадын Ардын банктай юанийн своп хэлцэл өмнө нь хийж байсан. Одоо үүнийхээ хэмжээг өсгөх сонирхолтой байгаа нь манай улс Хятадын банкны мэхэнд ороход ойрхон ирээд байгаагийн илрэл.

Эдийн засгийн хямралын эмзэг, сул дорой энэ үедээ Bank of China-гийн салбарыг Монголд нээвэл улсаа дампуурал руу шууд түлхэж байгаагаас өөрцгүй хэрэг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хэрэв Монголд гадаадын банк оруулж ирэх шаардлага байвал төрийн биш хувийн өмчит буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ил тодоор үйл ажиллагаагаа явуулдаг, нээлттэй банкыг тодорхой нөхцөлтэйгээр сонгох нь чухал юм. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр хямралаас гарах нэрийдлээр Bank of China-гийн салбарыг Монголд нээлгэвэл тусгаар тогтнолоо арилжиж байгаагаас өөрцгүй шийдэл болох нь.

Эх сурвалж: Үндэсний шуудан - See more at: http://www.wikimon.mn/content/70841.shtml#sthash.gWpzeMUI.dpuf

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6