
Булган аймгийн хэмжээнд энэ жил 48,4 мянган га талбайд тариалалт хийлээ гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ. Энэ хаврын тариалалт өнгөрсөн оны хэмжээнээс 200 га-гаар бага байж, улаан буудай тариалалтын төлөвлөгөөг 98,8 хувь биелүүлж, 41.6 мянган га талбайд тариалсан байна.
Баян-Агт, Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Рашаант суманд үр тариа тариалах төлөвлөгөөг хэтрүүлэн биелүүлжээ.
Харин Хутаг-Өндөр сум 11913 га талбайд үр тариа тариалсан нь бусдаас хамгийн их үрлэгээ хийсэн сум болоод байна.
Мөн зах зээлийн эрэлтийг харгалзан тариаланчид овьёос 440,1, ногоон тэжээл 910,5 га талбайд тариалсан байна. Ногоон тэжээл тариалалт өмнөх оноос 70 шахам хувиар нэмэгджээ.
М.Батжаргал
СЭТГЭГДЭЛ