Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Нийтийн албан тушаалтан дараах ажлуудыг давхар хийж болно
Image
ОХУ коронавирусийн эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортолно
Image
Герман улсаас АНУ-ын 9,500 цэргийг гаргах тушаалыг ерөнхийлөгч Дональд Трамп өгчээ
Image
Нидерланд улс коронавирусийн халдвараас сэргийлж, 10,000 булга цаазлах шийдвэр
Image
Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхааруулав
Image
Улсын хэмжээнд 21.1 сая төл бойжиж байна
Image
Зурган дээр дур булаам гарах аргууд
Image
Б.Отгонсүх: Газраа зөвшөөрлийн дагуу ашиглаагүй ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Image
Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан хүний тоо 7 сая дөхлөө
Image
Өнөөдөр 17-19 хэм дулаан байна
Image
МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ
Image
Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ
Image
Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв
Image
Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ
Image
Осолд холбогдсон жолооч өмнө нь 15 удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байжээ
Image
Билли Айлиш болон Такаши Мураками нар хамтарсан цуглуулга гаргана
Image
Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ?
Image
Eminem утасны дугаараа Twitter хуудсаараа зарлалаа
Image
Apple компани зургаан давхар зочид буудал барина
Image
Баялгийн сан, тэтгэврийн реформ хоёрыг уядлдуулна
Image
Н.Учрал: Намайг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй солилцсон залуучууддаа баярлалаа
Image
ШУУД: Сонгинохайрханчуудаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уулзалт эхэллээ
Image
Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа таны заавал анхаарах ёстой зүйлс
Image
Хамгийн эрүүл өглөөний хоол бэлтгэх 3 жор
Image
Хүсэл, мөрөөдлөө бодит болгох төсөөллийн хүчний тухай. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд үүнийг хэрхэн ашиглах вэ?
Image
Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?
Image
24/7 гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Image
Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэv
Image
Та энэ алдартнуудыг найзууд гэвэл итгэх үү?
Image
"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ
Image
Өртөөний улаач лугаа өртөөлөн давхих илчит тэрэгний машинч
Image
Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ
Image
Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө
Image
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ
Image
Их аварга Харумафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ
Image
Дөрвөн 7 хоногт хэрхэн гоолиг бэлхүүстэй болох вэ?
Image
Таныг 30 жилийн дараа тэрбумтан болгох хувьцаанууд
Image
Жүржийг яагаад улаан торонд хийдэг вэ?
Image
Филиппиний Ерөнхийлөгч хар тамхины наймаачдыг өршөөлгүй хядна гэв
Image
Цeмeнт ачиж явсан ачааны машин олон автомашин, пост мөргөсөн ноцтой осол гарлаа
Image
Хоолны жор: Хятад маягийн будаатай хуурга
Image
Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслолд Трамп оролцохгүй
Image
Хамгийн бага зардалтай косплэйчин
Image
Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
Image
"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
Image
Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
Image
Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
Image
Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
Image
Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
Image
Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Обама Мишель хоёрын хайрын түүх
Image
ХАА-Н САЛБАРЫН ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛГӨӨН ЭХЭЛЛЭЭ
Image
Apple 27-ны өдөр шинэ бүтээгдэхүүн танилцуулна
Image
Бугуйндаа ямар өнгийн утас зүүхээс хамаарч, хувь тавилан тань өөрчлөгдөнө
Image
ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЧ ТУС
Image
“Sweetymotion” хамтлагийн халуухан Сүндэрээ хоол хийж чаддаггүй юу
Image
Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил
Image
Чөдөр одтой тахиа өдөр
Image
ТУРКИЙН ӨНДӨР ДЭЭД ТҮШМЭД, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛГОХОД БЭЛЭН БАЙНА
Image
5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТОЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХААНА
Image
Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэм Л.Алтансүхтэй хамт шийтгэгдлээ
Image
Бүх цаг үеийн шилдэг зөн билэгч Монголд ирнэ
Image
Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгынхан тоглоно
Image
ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ
Image
Хуурамч бичиг баримтаар Монголд амьдарч байсан иргэнийг саатуулжээ
Image
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Image
Түрүү бөхийн бай “Ланд Круизер VX2R” загварын авто машин
Image
Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
Image
ӨРСӨЛДӨХ ЧАДВАР СУЛ БАЙГАА НЬ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
Image
Фото: “Цэргийн сургууль” киноны жүжигчид12 жилийн дараа
Image
Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нарын хэн нь давах бол
Image
ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН О.ДӨЛГӨӨН ТААЛАЛ ТӨГСЖЭЭ
Image
“ТЭНГЭРИЙН ТАШУУР” БАЛЕТААР АТИЛЛА ХААНЫ БААТАРЛАГ ТҮҮХИЙГ ӨГҮҮЛНЭ
Image
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам болно
Image
”The Voice of Mongolia-2018”: Л.Насанбуян- ”Another Love”
Image
Хан-Уулын эмнэлэг Гемодиализын тасагтай боллоо
Image
Наадмын амралтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ
Image
Төвөдийн төлөөлөгчид Монголд анх удаа айлчилж байна
Image
Хөшигтийн хөндийн шинэ нисэхийн ажилчид хорджээ
Image
GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: Ээжээ, хүү нь дахиж таныхаа нулимсыг үзэхгүй
Image
Image

ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ДАШТ-2018 НӨЛӨӨЛӨХ НЬ

Орос улсад болсон хөлбөмбөгийн ДАШТ нь дэлхийн олон мянган хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж, олон улсын амьдрал дахь бараг л хамгийн гол үйл явдал боллоо. Эхний тоглолтод Оросын хөлбөмбөгчид Ойрхи Дорнодын “газрын тосны магнат” Саудын Аравийг 5:0 харьцаагаар хожсоноор дэлхий дахины хүндэтгэлийг хүлээв.
 
Хүндэтгэл талархлыг хүлээлээ, ДАШТ-ийг амжилттай зохион байгууллаа. Харин одоо энэ бүхнийг эдийн засгийн үүднээс харъя.
 
Хөлбөмбөгийн ДАШТ болон спортын бусад нүсэр арга хэмжээг зохион байгуулснаар өсөн дэвжиж буй аялал жуулчлалын салбараас олох орлогоор дэд бүтэц байгуулах зардлыг нөхсөн тохиолдлууд түгээмэл байдаг. Түүнчлэн улс орон, ард түмнээ дэлхий дахинд таниулснаар хөрөнгө оруулалтыг татна. «Голдман Сакс» (Goldman Sachs)  банкны судалгаагаар, зохион байгуулагч улс болон тэмцээнд түрүүлсэн оронд хөрөнгийн зах зээл нь богино хугацаанд идэвхждэг байна.
 
Оросын хувьд гэвэл, супер гүрэн болохынх нь хувьд ДАШТ нь тус улсын сүр хүчийг дэлхий дахинд харуулж, улс орны стратегийн байгуулалтад нь тус дөхөм үзүүлнэ. Түүнээс гадна, жуулчид хөгжөөн дэмжигчид олноороо ирэх нь эдийн засгийг тэтгэдэг билээ.
 
 ДАШТ-2018-аас 26 тэрбумыг олно
 
Оросын Засгийн газрын таамаглаж байгаагаар, аялал жуулчлалын салбарын хөгжил, өргөн хүрээтэй бүтээн байгуулалтын төслүүд болон улсын хөрөнгө оруулалт нь эдийн засагт багагүй хэмжээний ашиг орлого авчрахаар байна. Тухайлбал, хөлбөмбөгийн ДАШТ нь 26-38 тэрбумын орлогыг улсад оруулах тул 2013-2023 онд ДНБ –ний хэмжээ 2-2,5 хувиар өсөх аж.  
 
Засгийн газрын Шадар сайд асан Аркадий Дворкович-ийн ярьснаар бол, ДАШТ-ийг зохион байгуулахад оролцоогоор 11 тэрбум доллар зарцуулжээ. Тэмцээний өмнөх бэлтгэл ажил нь Оросын ДНБ-д 14 тэрбум долларын хувь нэмэр оруулж, 220 мянган ажлын байр бий болгосон байна. Хэрвээ хөлбөмбөгийн ДАШТ болоогүй бол Оросын эдийн засагт ийм хэмжээний өсөлт гарахгүй байх байсан.  
 
ДАШТ-ий бэлтгэл ажил нь сүүлийн хэдэн жилд Оросын эдийн засаг өсч буйн бодит шалтгаан мөн боловч харин яг одоогийн өсөлтийн эх сурвалж биш хэмээн эдийн засагчид үзэж байна. Одоогийн байдлаар, Оросын эдийн засгийн өсөлт 1,5-2 хувьтай байгаа юм.
 
Оросын ВТБ банкны Хөрөнгө оруулалтын стратегийн бодлогын газрын дарга Алексей Заботкин ярихдаа “Оросын хотуудад 2016-2017 онд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын томоохон төслүүд нь эдийн засагт хамгийн ихээр нөлөөлсөн “ гэв.


 
Түүний үзэж байгаагаар, хэрэглээний болон аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн байгуулах ажил нь 2 болон 3 дугаар улирлын эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө, харин “ДАШТ болоогүй бол эдийн засаг ингэж өсөхгүй байсан” гэж хэтрүүлэн үнэлж болохгүй ажээ.  
 
Moody’s агентлагийн хувьд үүнээс ч илүү “болгоомжтой” дүгнэлт хийж байна. Учир нь, ДАШТ болох хугацаа хязгаарлагдмал, Оросын эдийн засгийн цар хүрээ том учраас улсын хэмжээнд эдийн засагт үзүүлэх нөлөө нь тун хязгаарлагдмал ажээ. Орос улс ДАШТ-ээс түр зуур л ашиг орлого олох ба эдийн засгийн идэвхжүүлэлтийн нөлөө нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад л туссан гэж Мүүдиз үзэж байна.Тус агентлагийн тэргүүн дэд ерөнхийлөгч, шинжээч Кристин Линдоу хэлэхдээ “тоглолтууд ердөө ганцхан сар үргэлжилнэ, 1,3 их наяд долларын багтаамжтай Оросын эдийн засагт үзүүлэх эдийн засгийн үр нөлөө нь сул байх болно” гэжээ. ДАШТ-ийг зохион байгуулж буй Оросын 11 хотод зам тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний дэд бүтэц сайжирсан бөгөөд үүнд улсаас багагүй мөнгө зарцуулсан байна.  
 
Үүний сацуу, газар хомс байгаа үед маш их мөнгөөр дэд бүтцийг босгосон. ДАШТ дууссаны дараа эдгээрийн ихэнх нь ашиглагдахгүй учраас объектууд өртгөө нөхөх боломжгүй. Үүнтэй төстэй нөхцөл байдал Бразилд ажиглагдсан юм. Тус улс цэнгэлдэх хүрээлэнгүүд барих, зам тээврийн дэд бүтцийг шинээр бий болгоход зориулж 15 тэрбум доллар зарцуулжээ. Үүнээс зөвхөн “Манэ Гарринча” цэнгэлдэхийг шинэчлэхэд 550 сая долларын зардал гарсан байна. Гэтэл ДАШТ-ий дараа эдгээр нүсэр объектуудыг маш цөөхөн удаа ашигласан ба одоогоор автомашины зогсоол болгоод байна.
 
Оросыг зорих жуулчдын тоо 2022 онд 37,5 саяд хүрнэ
 
Албан ёсны эх сурвалжуудын мэдээллийг үзвэл, ДАШТ-2018-ын тоглолтуудыг үзэхээр гадаадын 570 мянга, Оросын 700 мянган хөгжөөн дэмжигчид үзэх төлөвтэй байна. Энэ нь зоогийн газар, зочид буудлуудын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх нь мэдээж.
 
Их Британийн Euromonitor судалгааны компанийн хийсэн дүгнэлтээр бол, ДАШТ-ий дараа Оросыг зорих жуулчдын тоо улам нэмэгдэх аж. 2018 онд гадаадын жуулчдын тоо 1,4 хувиар өсөх бол 2022 он хүртэлх хугацаанд жуулчдын тоо жил бүр 4 хувиар өссөөр 37,5 саяд хүрэх төлөв харагдаж байна.


 
Олон улсын үнэлгээний “Мүүдиз” агентлагийн тооцоолсноор, гадаадын жуулчдын ихэнх нь Москва болон Санкт-Петербург хотыг зорьдог ба тэдний хувьд энэ хоёр хот нь заавал очих ёстой газрууд аж. Тухайлбал, Санкт-Петербург хот гэхэд 400 мянган жуулчныг хүлээн авах гэж байна.
 
Харин Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яригдсан нэг зүйлийг энд дурдъя. Тодруулбал, спортын томоохон арга хэмжээнүүд нь олон мянган хөгжөөн дэмжигчийг  татдаг боловч нэгэнт тогтсон зорчигч урсгалд саад учруулж, үүний улмаас алслагдсан боловч байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих жуулчдын тоо цөөрдөг байна.
 
2012 онд Лондонд болсон Олимпын тоглолтын үеэр Британийн музейг үзэх хүмүүсийн тоо 22 хувиар буурч байсан аж. Үүний шалтгаан нь, гудамж талбайгаар зорчих хүмүүсийн тоо хэт олширч, тээврийн сүлжээний ачаалал  нэмэгдэж, үнэ өссөнтэй холбоотой гэсэн дүгнэлтийг Английн засгийн газар Олимп дууссаны дараа хийсэн байна. Жуулчдын хувьд соёлын гэхээсээ илүүтэй спортын арга хэмжээг үзэж сонирхжээ.
 
Өөр нэгэн жишээ. 2010 онд ӨАБНУ-д болсон ДАШТ-ийг  үзэхээр 400 мянган хүн ирнэ гэж тооцоолж байсан боловч тэдний 2/3 нь зорьсон газартаа хүрсэн ба аяллын зардал нь бараг 25 хувиар нэмэгдсэн байна.
 
Оросын  хувьд, аюулгүй байдал, өндөр үнэ, виз авахад учрах хүндрэл зэргээс үүдэн жуулчид тус улсыг зорих эсэхээ дахин тунгаан бодоход хүрч болзошгүй. Түүнээс гадна, Орос-Английн харилцаа муудсан, Крым болон Украины асуудал, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг нь жуулчдын тоонд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
 
Түүнчлэн 2016 онд Францад болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Англи, Оросын хөлбөмбөгийн хулигаануудын хооронд болсон зодоон давтагдаж магадгүй гэж болгоомжилсон олон жуулчин ДАШТ-2018-ыг үзэхгүйгээр шийдсэн байна.  
 
Тоглолтуудад хөрөнгө оруулах нь орлогын гол эх үүсвэр мөн үү?
 
ДАШТ-2018-ыг зохион байгуулахад гарсан зардал 11 тэрбум доллар болсон гэх албан ёсны мэдээлэл байгаа боловч Оросын зарим хэвлэлүүдэд бичиж байгаагаар, энэ тоо 14,2 тэрбумд хүрч, дээрх мэдээлэлд дурдсанаас даруй 30 хувиар хэтэрсэн аж.
 
The Moscow Times сонинд бичсэнийг үзвэл, 2010 онд ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авснаас хойш төсөвлөсөн хөрөнгийн хэмжээг 12 удаа өөрчлөн баталжээ.
 
Ер нь бол, эдийн засаг нь өндөр хөгжсөн орнуудын хувьд ийм том хэмжээний спортын арга хэмжээнээс орлого олох нь хамаагүй хялбар байдаг. Учир нь, эдгээр орнууд дахь спорт, зочид буудал, тээврийн дэд бүтцүүдийг бага зэрэг шинэчлэхэд л хангалттай. Тухайлбал, Лос-Анжелесын Олимп нь ашиг орлого ихтэй байсан бол 2012 оны Лондонгийн Олимпын тоглолтоос 5,2 тэрбум долларын орлого олсон байх жишээтэй.
 
ДАШТ-ийг зохион байгуулж байгаа улс орны хувьд тоглолтын тасалбар, бэлэг дурсгалын зүйлс зарж борлуулах, зөвшөөрөл олгох зэргээр орлого олох боломж ихтэй. Ашиг олох хамгийн гол эх үүсвэр бол тоглолтуудыг телевизээр шууд дамжуулан үзүүлэх эрхийг худалдах явдал. Гэтэл бодит байдал дээр, бараг бүх мөнгө нь Олон улсын хөлбөмбөгийн холбоонд ордог бөгөөд зохион байгуулагч улсын хувьд шууд дамжуулалтаас мөнгө олох боломж тун хязгаарлагдмал байдаг  гэнэ. Үүнтэй холбоотой нэгэн жишээ дурдахад, 1960-1980 оны хугацаанд Олон улсын Олимпын хороо телевизийн шууд дамжуулалтаас 4 хувийн ашиг олж байсан бол өдгөө энэ тоо 70 хувьд хүрч өсчээ.
 
Түүнээс гадна, зохион байгуулагч улс нь ДАШТ-ийг зохион байгуулах өргөдөл өгөхдөө цэнгэлдэх хүрээлэнгүүдийн орчмын газарт зарим татварыг хүчингүй болгох, ФИФА-гийн түнш компаниудыг татвараас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх амлалт өгч, үүрэг хүлээдэг аж. 2006 онд болсон ДАШТ-ийн үеэр зарим төрлийн татвараа чөлөөлсөн Герман улс гэхэд 272 сая долларын алдагдал хүлээсэн бол ӨАБНУ, Бразил хоёр ч мөн адил алдагдалд орж байжээ.
 
Харин Орос улс жуулчдыг татсанаар ашиг орлого олж чадах уу гэдгийг цаг хугацаа л харуулна.
 
Товчлон орчуулсан Б.Адъяахүү   
 
Эх сурвалж: https://inosmi.ru/economic/20180625/242569591.html  
 
Нийтлэлийн эх: 世界杯会提振俄罗斯经济吗?

NetEase, Хятад

 
 

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6