Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
Х.БОЛОРЧУЛУУН: ЖДҮ АВСАН ХҮМҮҮС НИЙЛЖ БАЙГААД УУЧЛАЛТ ГУЙХ ЮМ УУ
Image
ХОРТ ХАВДАР ГАЗАР АВДАГ ХОЁР ГОЛ МЕХАНИЗМЫГ НОБЕЛИЙН ШАГНАЛТАН НЭРЛЭВ
Image
ӨЛСГӨЛӨНГҮЙ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ЗОХИСТОЙ ХООЛЛОЁ
Image
УЛААНБААТАРТ 9-11 ГРАДУС ДУЛААН
Image
У.ХҮРЭЛСҮХ НАМЭХ-НЫ ДАРГАД Д.САРАНГЭРЭЛИЙГ ДЭМЖЖЭЭ
Image
“НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ 10 ЗӨВ ДАДАЛ АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
САНСАРТ ХӨӨРГӨХ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСАХАД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Image
SOS: МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЖ, ЭДИЙН ЗАСАГТ УЛААН ГЭРЭЛ АСЛАА
Image
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА
Image
С.АМАРСАЙХАН ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ӨНГӨРӨГЧ ШӨНӨ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 54 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ
Image
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТЭЭ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТОО БИЕЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХГҮЙН ТӨЛӨӨХ ХЭЛЭЛЦЭЭ ХҮНД НӨХЦӨЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ
Image
Д.ӨНӨРБАТ: ХҮХЭРЛЭГ ХИЙН АГУУЛАМЖ ӨМНӨХ ОНООС ӨНДӨР ГАРЧ БАЙНА
Image
ТӨРИЙН 38 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГУРВАН МИНУТАД АВНА
Image
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫГ СААТУУЛЖЭЭ
Image
УРВАГЧИЙГ УРВАГЧ ГЭНЭ. ХАРИН УРВАГЧТАЙ СҮЛБЭЛДСЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХЭН ГЭХ ВЭ?!
Image
ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИАННИ ИНФАНТИНО МАНАЙ УЛСАД ИРЖЭЭ
Image
МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
Image
“ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ”-ЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
Image
“THE HU” ХАМТЛАГИЙГ ''GRAMMY AWARDS-2020'' НААДМЫН ТАЙЗАН ДЭЭР ДУУЛУУЛАХ ДАВЛАГААНД НЭГДЭЭРЭЙ
Image
ГУРВАН НАСТАЙ ОХИНОО ДАГУУЛАН АРХИДЖЭЭ
Image
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЭЭ
Image
ДЭЛХИЙН ЭНТЭЙ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ДЭНДҮҮ ТАРЧИГХАН ХАНБОГДЫН МАЛЧИД
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Ч.ХҮРЭЛБААТАР: ДАРАА НЬ БИЧИГ ӨГСӨН ГИШҮҮД, ТЭГЭЭД КОНЦЕСС, ТЕНДЕР ОРЖ ИРНЭ
Image
ГХЯ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
Image
ВИНОД АХУЖА: МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 11-13 ГРАДУС ДУЛААН
Image
ШУУРХАЙ: ЭРҮҮГИЙН ЦАГДААГААС “БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫН БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД ЕВГЕНИЙ ИВАНОВИЧ ДИТРИХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ
Image
ЖУДО БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН БАГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
Япончуудтай хамтарч гурвалжин будаа тариална
Image
ОН ГАРСААР 108 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ
Image
Хүүхдийн мөнгийг энэ сараас олгоно
Image
Оросуудад нууц баримт дамжуулснаа Трамп хамгаалав
Image
БАЯРЫН ӨДРҮҮДЭЭР МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА БАЙНГЫН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА
Image
Үсээ засуулаад танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн хүмүүс
Image
Ромд дизель хөдөлгүүртэй автомашиныг хязгаарлав
Image
ХӨГЖИЛТЭЙ ФЭЙСБҮҮК ПОСТУУД #1
Image
ШОРОНД 3 УДАА ГЭРЛЭСЭН ГЭХ Г.НЯМЛХАГВА ГЭЖ ХЭН БЭ?
Image
ХОЁРДУГААР САРЫН 28-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ:
Image
АН2 онгоц осолдлоо
Image
ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС ХОЁР ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
Image
Засаг даргын орлогч П.Баярхүү БНУУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Image
С.Идэрмаа ”+18” жүжигт гол дүр бүтээнэ
Image
Д.ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ЭСРЭГ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
Image
Осол гамшгийн мэдээллийг утаснаасаа авах бололцоотой
Image
Улс төр, бөх хоёрын хамгийн хамгийн нь
Image
Өнөөдөр машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Image
Дуучин Анугийн хүүхдүүдийн жинхэнэ нэр хэн бэ?
Image
Жүдогийн тэмцээнд БНСУ, БНАСАУ-ын тамирчид нэг далбаан дор оролцоно
Image
Ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орж сэрүүснэ
Image
Нас барахаа мэдсэн бүсгүй залууст хандан их захидал бичжээ
Image
БАГШИЙН ДЭЭДИЙН УУЛЗВАРААС ЦЭЦЭГ ТӨВИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАНА
Image
Гайхалтай Үед авсан Итгэмээргүй Зурагнууд
Image
АЙЛЧЛАЛ: ТОКИОД МАНАЙ УЛС ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭНЭ
Image
МОНГОЛ УЛС ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ДЭЛХИЙД 10-Т ЖАГСЧЭЭ
Image
ГРАУНД ГОЛЬФИЙН ГУРВАН УДААГИЙН “АЛТАН БӨМБӨГ”-ИЙН ЭЗНЭЭР 3 ХҮН ТОДОРЛОО
Image
Маргаашнаас хүчтэй цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Image
Image

Багамын оффшор буюу дахиад л Сү.Батболд

Германы “Süddeutsche Zeitung” сонин, Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум “ICIJ”-аас Багамын арлууд дахь оффшорт хөрөнгө мөнгөө нуусан байж болзошгүй улстөрчдийн талаарх мэдээлэл олж авснаа олон нийтэд ил болгосон явдал олон нийтийн анхаарлыг маш ихээр татлаа.

Панамын оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын эздийн жинхэнэ нэр тодроход өөрсдийгөө өөгүй цэвэр, ард иргэдээсээ хөрөнгө мөнгөө нуудаггүй гэж явсан олон орны сайд, дарга, парламентын гишүүд булайгаа дэлгэн тушаалаасаа бууж байсан.
Монголын 49 иргэн Панамын оффшорын дуулианд ил болсон дотор УИХ-ын гишүүд, сайд нар байсан ч хэн нэгэн нь албан тушаалаасаа татгалзаж буугаагүй тэгсгээд мартагдсан.

Энэ удаагийн дуулианаар хаанахын хэн гээч худалч улстөрч илчдэгдэж, албан тушаалаасаа буух бол гэдэг нь олны анхаарлыг татаж буй. Олон нийтэд ил болсон мэдээлэл нь Багамын арлуудад 1990-2016 онд бүртгэгдсэн 175 888 хуурамч компани, тэдгээрийн захирал, ерөнхийлөгч, дарга нарын тухай мэдээллийг агуулжээ.

Тус мэдээллийг дурын хүн “Багамын арлуудын улсын бүртгэлийн сан”-гийн сайтаас ил тод авах боломжтой гэдгээрээ Панамын оффшоруудын талаар ил болсон материалаас онцлог гэдгийг “Süddeutsche Zeitung” сонин мэдээлж байна. Гэхдээ тус сайтаас зөвхөн компанийн нэрээр хайх боломжтой. Ингээд зогсохгүй компанийнх нь нэрээр хайх гэхээр нэг нэр хайхад олдсон олдоогүй хамаагүй 10 ам.доллар төлөх ёстой тул шударга үнэнийг хайсан хүмүүс ганц нэгээрээ яваад бодит мэдээлэл олох бараг боломжгүй гэсэн үг.

Ийм учраас л Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын 200 гаруй сэтгүүлч, “Süddeutsche Zeitung” болон бусад сонин хэвлэлүүд хамтран ажилласны хүчинд энэ мэдээллийг олж авч олонд дэлгэж байгаа нь энэ.
Багамын бүртгэлийн сангийн мэдээллийг ил болохтой зэрэгцээд олон орны шударга бус улстөрчид “гэрэлд цохиулж” эхэлсэн нь ойлгомжтой. Жишээлбэл, Европын холбооны комиссарын албыг хашиж байсан Нелли Крус, Колумбын уул уурхайн сайд асан Карлос Кабальеро Аркез, Канадын сангийн сайд асан Уильям Фрэнсис Монро, Анголын дэд Ерөнхийлөгч Мануэль Висенте гээд нэр явж байна. Тэдний дотор Монгол Улсын Ерөнхий сайд асныг “Ex-Premier Batbold Sukhbaatar” гэж ирээд нэр заан дурджээ. Бусад олон мянган нэр байгаа ч тэдгээрийн дотроос улс орондоо, том байгууллагуудад өндөр албан тушаал сахиж байсан хүмүүсийн нэрсийг онцгойлон гаргасан юм байна.

Хэдийгээр оффшор бүсэд компани байгуулах нь хууль дүрмийг зөрчсөн хэрэг биш ч гэлээ нэр гарсан цөөнгүй улстөрчид ашиг сонирхлын зөрчилтэй байж болох нь илэрсэн явдал ийнхүү анхаарал татаж буй. Нелли Крусын жишээн дээр авч үзэхэд л 2000-2009 онд хамаарагдах бүртгэлээс нэр нь гарч ирсэн. Гэтэл тэрээр энэ үед буюу 2004-2010 онд Европын холбооны өрсөлдөөн хариуцсан комиссарын албыг хашиж байсан. Энэ мэт жишээ олон.

Улстөрчид Панам, Виргинийн арлууд гэхээс илүүтэйгээр Багамын арлууд дахь оффшорт компани бүртгүүлэн хөрөнгө, мөнгөө нууцлах хэд хэдэн шалтгаан байж. Юуны өмнө Багамын арлууд нь татвар нь 0 хувь байдаг. Тэнд ашиг орлогын, хөрөнгийн, өв залгамжилсан хөрөнгийн татвар зэрэг байхгүй. Компани бүртгүүлсэн хүмүүсийн хувийн нууцыг маш өндөр зэрэглэлтэй хадгалах баталгаа гаргаж өгдөг үүнийгээ ч чанд сахиж чаддаг. Оффшор компаниудын талаар мэдээл автомтаар солилцох тухай олон улсын гэрээг батал­гаажуулсан байдаг ч нэлээд дарамт шахалт үзүүлсний дараа цөөн хэдэн улсад бага багаар өгдөг тул орон орны улстөрчдөд ихэд таалагддаг бололтой. Парламентын сонгуулийн үеэр “ICIJ”–ийнхэн Панама дахь оффшор бүст мөнгөө нуусан улстөрчдийн нэрсийг ил болгож дэлхий нийтийг хамарсан дуулиан дэгдээхэд Монголын цөөнгүй хүний нэр гарч байсан. Гэтэл Багамын арлууд дээрх оффшор хөрөнгөтэй гэх улстөрчдийн нэрс дотор Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр гарч ирсэн тул цочирдохоос өөр аргагүй. Нөгөө ямар ч дансгүй гэж цээжээ балбаад байсан нөхдийн нэр ахиад гараад ирж байгаа болохоор ямар тайлбар хэлэхийг хүлээх л үлдлээ. Өмнө нь сонгуулийн дүнд нөлөөлөх гээд байсан болохоор тайлбар хийсэн байх. Харин одоо нэгэнт халдашгүй бүрэн эрхтэй болсон хүн заавал өөрийгөө өмгөөлөх гэж зүтгэх болов уу. Гэтэл үүнтэй нь зэрэгцээд Засгийн газраас оффшороо илчилбэл өршөөнө гээд хууль боловсруулж эхэлсэн. Гурван сарын “тэнсэнтэй” хууль нь УИХ-д орж ирээд яаж ч өөрчлөгдөж мэднэ. Оффшорыг монголчуудад танилцуулсан С.Баярцогт бол ширэн нүүрлэсээр мартсан гэх нэг сая ам.доллараа ч хамгаалж үлдсэн. Тэгвэл Сү.Батболдын оффшорт хэдэн ам.доллар байгаа нь тодорхой бус болохоор засаг нь хураалга гэвэл ганцхан ам.доллар ч гаргаад ирэхийг үгүйсгэх аргагүй. Панамын оффшорт хамаарах данс нь 2003-2005 оны үйл явдал гэхээр тэр үед Сү.Батболд 2000-2004 онд Гадаад хэргийн дэд сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Үйлдвэр худалдааны сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Түүнхээс хойш УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн гээд төрийн өндөр алба хашсан.    
Багамын арлууд ба Панам дахь оффшорт бүрт­гэл­тэй хүмүүсийн талаарх мэ­дээллийг https://offshoreleaks.icij.org/ хаягаар орж авч болно.


Сү.Батболд: Миний нэр дээр оффшор
данс байхгүй


Сү.Батболд “Монгол Улсад бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг “Бату майниг” компанид би нууцаар хөрөнгө оруулаагүй. Улстөрчид хувьцаа эзэмшиж болно гэсэн хуулийн хүрээнд орсон. 2003 онд “Бату Майнинг” компанийн 11,9 хувийг нь худалдаж авсан. 18 мянга 771 ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа худалдаж авсан нь тухайн үеийн ханшаар 21 сая төгрөг. Капитрон банкны хувийн данснаас мөнгө авч худалдаж авсан юм. 2005 онд “Бату Майнинг” компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй учир хувьцаагаа өртгөөр нь зарсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгах шаардлага байгаагүй. Оффшор компани, оффшор данс миний нэр дээр байхгүйг албан ёсоор хэлье. Хууль хүчний байгууллагад хандаж шалгуулна” гэж 2016 оны тавдугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн.


Оффшорын мөнгийг Монголд авч ирвэл хариуцлага хүлээлгэхгүй болох уу

Засгийн газрын энэ сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох тухай шийдвэр гаргасан. Холбогдох хуульд энэ талаар тусгаж боловсруулахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгав. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгө байрлуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох юм байна. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Төсөлд хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг 39460 албан хаагч оффшорт бүртгэлтэй компанийн хувь эзэмших, данстай байхыг хориглоно. Бизнесийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудад энэ хамаарахгүй гэнэ. Засгийн газраас уг хуулийн төслийг аравдугаар сарын 1-нд эхлэх намрын ээлжит чуулганд өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Хууль батлагдвал гурван сарын хугацаа олгох юм байна. Тодруулбал, хэрэв оффшор бүсэд данстай, мөнгө байршуулсан, хуулийн этгээд байгуулсан өндөр албан тушаалтан байвал гурван сарын дотор мэдэгдэж, татгалзах ёстой. Дансанд байсан мөнгөө Монгол Улсад оруулж ирвэл ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэх мэт зохицуулалт оруулж байгаагаа Хуульзүй дотоод хэргийн дэд сайд ярьжээ.


Багамын арлуудын талаар тодруулга

1973 он тусгаар тогтнолоо олсон Багамын арлууд нэртэй энэ улс нь 700 гаруй том жижиг арлаас бүрддэг, тэдгээрээс 30 орчим нь хүн амьдардаг жижиг. 350 мянга орчим хүн амтайгаас 156 мянга нь хөдөлмөрийн чадвартайгаас 9 хувь нь ажилгүй. Хөдөлмөрийн чадвартай хүн амынх нь 10 хувь нь аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт, 60 хувь нь аялал жуучлал, банкны салбарт ажилладаг. Ашигт малтмал, өндөр хөжгсөн аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гэхээр зүйл огт байхгүй 120 мянга гаруй хүн ажилладаг улсад 175 мянга 888 компани, олон сая ам.долларын хөрөнгө мөнгөтэй компани бүртгүүлээд үйл ажиллагаа явуулна гэхээр дийлэнх нь бүртгэлээс цаашгүй хуурамч компани болохыг гэрчилнэ. Энэ улсыг хоёр төрлийн хүн зорьдог. Нэг нь байгаль сонирхсон жуулчид. Нөгөөх нь бохир бизнесменүүд, хар тамхи ба зэвсгийн наймаачид, улстөрчид. Тэд Багамын аралууд дээр том банкуудын салбараар үйлчлүүлэн нуусан мөнгөө авах гэж очдог. Оффшор компани ба аялал жуучлалынхаа ачаар ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 24 мянган ам.доллар байдаг нь тун муугүй үзүүлэлт.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6