
Шиао Цуйг анх харсан хүмүүс бүгд 80 настай тэтгэврийн өвөө гэж андуурдаг. Үнэндээ Хятадын Харбин хотын шилдэг ахлах сургуульд суралцдаг 18 настай энэ хүү маш ховор өвчний улмаас нүүрний булчингууд нь суларч, арьс нь унжийж хэт хөгшин харагдах болсон юм. Түүнийг дунд ангид байхаас нь өвчний шинж тэмдэг илэрсэн ч эмч нар юу ч хийж чадаагүй ажээ. Азаар Шиа Цуйгийн нүүр царай хөгширч, танигдахын аргагүй болсон ч ухаан санаа, бие эрхтнүүд нь цоо эрүүл учраас найз нөхөд, гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр сэтгэл санаа өөдрөг амьдарч байна.
Тэрээр эргээд залуу харагдах ямар ч боломжгүй гэдгийг мэдсэн ч хичээл сурлагандаа онцгойлон анхаарч, сургуулийнхаа шилдэг сурагчдын нэгээр тодорчээ. Сургуулийнхаа супермэн гэж нэрлэгддэг Шиао Цуйг багш нар нь Хятадын топ сургуульд элсэх чадварлаг нэгэн гэж үнэлдэг. Заримдаа танихгүй хүмүүс түүнийг хараад шоолж инээх ч энэ бүхнийг өөдрөг сэтгэлээр даван туулах ёстойг тэр ухаарчээ.
Шиао Цуй “Гадаад төрхөөсөө болж хэцүү байдалд орж байгаагүй гэвэл худал хэлсэн болох байх. Гэхдээ л надад эрч хүч өгч, дэмждэг эерэг хүмүүс олон шүү дээ” хэмээн инээмсэглэв. Хүнийг наснаас нь хэдэн арван жилээр хөгшин харагдуулдаг «липодистрофия» гэдэг нэн ховор өвчин байдаг. Ийм өвчтэй хүмүүсийн арьсны гадаргуу доор байх ёстой өөхөн давхарга устдаг учраас хөгшин харагддаг юм.
Эх сурвалж: www.odditycentral.com
Ardchilal.mn
СЭТГЭГДЭЛ