Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ц.Цолмон: Уучлаарай, Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихээд байна
Image
"Алтан өргөө 2020"-ын бүтээлүүд эхнээсээ тодров
Image
Д.Лхамжав нарын зургаан хүнийг УИХ-ын Тамгын газрын дээд шагналаар шагнав
Image
15 суманд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ
Image
Их Британид олон хүнийг баривчилжээ
Image
Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын суурийн ухмал, завсрын тулгуур байгуулах ажил 100% хийгджээ
Image
Ухаалаг нэрийн хуудас - Цаасаа хэмнэж, хэрэглээгээ ухаалаг болгоё
Image
Хувийн санхүүгээ удирдах зургаан арга
Image
Дэлхийн хамгийн залуу улстөрчдийг танилцуулах нь + Тэднээс юу сурч болох вэ?
Image
Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ
Image
Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Колумбийн дизайнерууд авс болдог эмнэлгийн орыг хатуу цаасаар бүтээжээ
Image
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
Image
ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫГ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛЪЯ, ЕРӨНХИЙ САЙД АА
Image
Ши Жиньпин цэргийн бэлтгэлээ сайжруулахыг хүсэв
Image
Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
Image
Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо
Image
"Саарал жагсаалтаас гарвал Европын холбооны жагсаалтад орохгүй байхад давуу байдал үүснэ"
Image
Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
Image
Зэсийн үнэ өсөж, алтны ханш буцаж сэргэв
Image
Интернетээр "хулхидуулсан" хүмүүсийн хөгжилтэй зургууд
Image
“COVID-19” халдвар хүндрэх эрсдэлийг нэрлэжээ
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Image
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хэтийн төлөвийг хэлэлцэв
Image
Венесуэл хоол хүнс, эм тариа алтаар худалдан авахаар тохиролцжээ
Image
Ө.Энхтүвшин: Казахстан улс руу зургадугаар сарын эхний хагаст нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна
Image
Ц.Баатархүү: АН-аас нэр дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье
Image
Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ
Image
Зургаан байршилд хурд хэмжиж байна
Image
COVID-19 халдвар хүндрэхэд таргалалт ихээр нөлөөлж байна гэж АНУ-ын судлаачид үзжээ
Image
Хүүхэд юу хүсдэг вэ?
Image
Жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс авч зарахдаа үнийг нь хөөрөгдөж байна"
Image
Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байжээ
Image
Сонгинохайрхан дүүрэгт ДӨРВӨН МАШИН мөргөлдсөн ноцтой осол гарлаа
Image
"Улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт, санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно"
Image
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
Image
Тэсэрч дэлбэрэх 230 гаруй галт хэрэгслийг аюулгүй болголоо
Image
Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд
Image
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ
Image
Уок: нийт 570 оюутан эх орондоо ирлээ
Image
НАСА, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо
Image
Байгаль хамгаалах сангаас тусгай тоноглолын хоёр автомашин гардуулан өглөө
Image
Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт явууллаа
Image
Цар тахлын үед зай барих бүтээлч шийдлүүд
Image
Хуульч Ж.Эрхэмбаатар хандивын аянаа эхлүүлэв
Image
Хонг Конгийн өөртөө засах статус үгүй болсныг Трампын засаг захиргаа зарлав
Image
Ө.Энхтүвшин: Казахстан руу 6 дугаар сарын эхний хагаст тусгай нислэг үйлдэж иргэдээ авах төлөвлөгөөтэй байна
Image
ОХУ-аас өчигдөр ирсэн 230 оюутан, иргэдийг Улаанбаатар хүртэл галт тэргээр тээвэрлэх ажил явагдаж байна
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Сэтгэл хөдлөл бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? /фото/
Image
Юанийн хүч ба Монголд илүүдэхгүй болгоомжлол
Image
БАЙР СУУРЬ: Гадны банк оруулж ирэх нь зөв үү
Image
Цалин нэмэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлнэ
Image
42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН АСУУДЛААР ЦЭЦ ИХ СУУДЛЫН ХУРАЛДААН ЗАРЛАЛАА
Image
Ноолуурын салбарынхан тулгамдаж байгаа зарим асуудлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав
Image
Цалин нэмүүлэх шаардлага тавьж буй багш нарын тэмцэлд ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ
Image
Улсын хэмжээнд мал төллөлт 66.7 хувьтай байна
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД 617 МОНГОЛ ИРГЭН ОРШИН СУУДАГ
Image
Хятадууд хөвгүүдийн шээсэнд өндөг чанаж иддэг. Учир нь...
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН ЖИРЭМЛЭСЭН, ҮР ХӨНДҮҮЛСЭН, ТӨРСӨН 29 ТОХИОЛДОЛ ГАРЛАА
Image
ДАРХАНЫ ЗУРААЧИД НИЙСЛЭЛД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭНЭ
Image
“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
Image
ЦАГДААГИЙН 180 АЛБАН ХААГЧ 12 ДУГААР САРД ОРОН СУУЦТАЙ БОЛНО
Image
Ерөнхийлөгчийн ярилцлага өндөр үзэлттэй байжээ
Image
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
АНУ лазерийн бууг хэрэглэж эхэлжээ
Image
АН-ын бүлэг: МАХН-ын сайдуудыг огцруулах нь зүйтэй
Image
Зээлийн хүү 2 хувь болсон ч Монголбанкнаас чухал бодлого хэрэгтэй
Image
Мэндчилгээ: Өнөөдөр Олон Улсын Ойн өдөр
Image
ШУГАМЫН ХООЛОЙНООС ОЛДСОН ХОЁР ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОСЫГ ШАЛГАЖ БАЙНА
Image
Яармагийн гүүрэн дээр гарсан ослоос болж шалгалтанд хоцорсон хүүхдүүдэд туслахаар болжээ
Image
"ИРЭЭДҮЙН ӨВ САН"-Д 213 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУРИМТЛАГДЖЭЭ
Image
ҮСЧИН ГОО ЗАСЛЫН УРАЛДААНД ХОВД АЙМАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
ЦАХИМ ЕРТӨНЦИЙН 60 СЕКУНД
Image
ӨСВӨРИЙН САГСАНБӨМБӨГЧИД ТЯНЬЖИНД БЭЛТГЭЛ ХИЙЖЭЭ
Image
УЛААНБААТАР ХОТОД БОРОО ОРНО
Image
ОРШУУЛГЫН ЁСЛОЛД БЭЛДЭЖ БАЙТАЛ ХҮҮ НЬ АМЬД МЭНД ХҮРЭЭД ИРЖЭЭ
Image
Өнөөдөр цахилгаан шугамд засвар үйлчилгээ хийх хуваарь
Image
Image

П.Цагаан: Монгол улс гэдэг хөлөг онгоц мөсөн уул мөргөх чиглэлд явж байна

БНСУ-ын Илсан хотод тааралдсан Ариунаа гэх бүсгүй "Би физикийн багш. Дарханд ажилладаг байлаа, Монголд цалингаараа амьдрах боломжгүй болсон. Авдаг хэд маань хаанаа ч хүрэхгүй болохоор энд аяга таваг угааж байна" гэж гунигтайхан өгүүлэв. Улаанбаатарт ирсэн чинь үсээ хусуулсан эмч нар Ариунаа багшийн үгийг давтаж байна. Яагаад, яагаад? Төрт ёсны их түүхтэй, эрдэс баялгийн арвин нөөцтэй, хүн амын тоо, насны бүтэц сайтай Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийн 63 орноос 62 дугаарт эрэмбэлэгдэв. Улс төр, эдийн засгийн гүн хямралд автсан Венесуэл улстай мөр зэрэгцтэлээ төөрч будлина гэдэг юутай харамсалтай. Улс үндэстний өрсөлдөх чадвар нь тухайн улсын төр, засаг байгаа нөөц боломжоо хэрхэн удирдаж, ард түмнийхээ аж байдлыг хэрхэн дээшлүүлж буйг илэрхийлдэг. Товчдоо, Монголын өнөөгийн бүх бэрхшээл, хямралын үндсийн үндэс нь засаглалын чадамж доройтсонтой шууд холбоотой нь манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн болон бусад байгууллагын судалгаагаар давхар нотлогдов.
Монгол Улс гэдэг хөлөг онгоц мөсөн уул мөргөх чиглэлд явж байна. Бидэнд эх орноосоо дайжихгүйгээр, бас бусдад дагаар орохгүйгээр өндийх шийдэл, гарах гарц байна уу? Ухнатан уралцаж, улсын төлөө зүтгэсэн хүмүүсээр шоронгоо дүүргэхийн оронд төрөө дүүргэж, ухаанаа уралдуулж, гарц шийдэл хайх цаг хэдийнэ болсон биш үү. Шийдлийг бид өөрсдөө л олохоос өөр зам байхгүй. Үүнтэй холбоотой ганцхан асуудал хөндье.
Монгол төрийн алсын хараа, санамж, чадамж уруудах болсон үндсэн шалтгаан бол төрийн үйл хэрэгт хэрэгт оролцох иргэдийн үндсэн эрхийг хуулиар хязгаарласантай холбоотой гэж үзэж байна. Аливаа шалтгаанаар иргэний оролцоог хяхсан, хязгаарласан төрийн институцтэй улс урууддаг, харин иргэний оролцоог дэмжсэн улс хүчирхэгждэгийг хүн төрөлхтний олон мянган жилийн түүх харуулсан. Үндсэн хуульд "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэсэн заалт буй. Гэвч өнөөдөр Монголын ард түмэн энэ эрхээ бүрэн эдлэхгүй байна. Хүссэн хүнээ төрийн түшээ болгох нь бүү хэл, "түүнийг түшээ болгоё" гэж санал хэлэх эрхгүй болжээ. "Түүнийг түшээ болгоё" гэдэг нь сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн тухай ойлголт юм.
Гурван сая иргэний төр, засгаа байгуулах эрхийг улс төрийн гэх тодотголтой ч хууль үйлчилдэггүй, тэс ондоо ондоо тоглоомын дүрэмтэй, мутацид орсон нам гэдэг бүлэглэлүүд булааж авчээ. 1990 оноос өмнө нэг нам монополь эрхтэй байсан бол одоо тоо нь л өссөн. Бид нам төвтэй улс төрийн тогтолцооноос татгалзаж,

...Төрийн албан хаагчдыг нэр дэвшүүлэхийг боомилсон хорлонтой хуулиудыг хүчингүй болгох хэрэгтэй. Насаараа төрд зүтгэсэн төрийн мэргэшсэн албан хаагчдыг хориглодог хэр нь өмдний тэлээ, гутлынхаа үдээсийг ялгаж чаддаггүй, төрд нэг өдөр ч ажиллаж үзээгүй хүмүүсээр УИХ-ыг дүүргэх хуультай байна гэдэг үндэсний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг биш гэж үү?...

төр төвтэй улс төрийн тогтолцоог сонгосон боловч төөрсөөр нүүсэн бууриндаа буцаж ирчихээд байна. Төр, засаг байгуулах, сонгуульд нэр дэвшүүлэх эрх буцаад намд шилжсэнээр сонгогчдын идэвх суларч, сонгуулийн оролцоо байнга буурч, "Сонголтгүй сонгууль", "Мөнгөний сонгууль", "Царцаатай сонгууль", "Цагаан хуудас"; "Санал худалдах" зэрэг үг хэллэг ч үүслээ. Аливаа монополь эрх сайн үр дагаварт хэзээ ч хүргэж байгаагүй учраас хүн төрөлхтөн монополийг задлах, шударга өрсөлдөөнийг дэмжих олон арга замыг бодож олсон билээ. Монополь эрхэндээ дулдуйдсан улс төрийн намуудын шийдвэр, үйл хөдлөл түүхэн үүргээсээ төсөөрөн хөндийрч, улам бүр явцуу эрх ашигт хөтлөгдөх болсныг харахад ямар ч дуран авай хэрэггүй болжээ. Энэ бол ардчиллыг гажуудуулсны гамшиг. Ардчилал өөрөө аяндаа төлөвшдөггүйг бид харлаа.
Түүнийг хүн бүр, иргэний нийгмийн байгууллагууд арчилж, хамгаалж, төгөлдөржүүлж байх ёстой юм байна гэдгийг Зүүн Европын орнуудын сургамжтай туршлага ч нотолж байна. Төрийн сонгууль бол үүрэг ч, эрх ч биш. Тэр тусмаа "жүжиг" бүр ч биш, харин Монгол түмний хувь заяатай холбоотой хамгийн хариуцлагатай ажил. Сонгуулиар ямар төр, засаг байгуулагдана вэ, тийм л үйл ажиллагаа явуулна. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай л байна. Чадамжгүй түшээдээр төр бүрдвэл чадамжгүй төр л байна. Үүнээс яаж ангижрах вэ?
Хэнийг нэр дэвшүүлэх, хэнийг сонгох, хэнээр удирдуулахаа ард түмэн ганц удаа л мэдэрсэн 1990 оны Сонгуулийн хууль, сайн жишгийг судалж, заримыг нь сэргээх цаг болжээ. Тухайн үед нам, албан байгууллагаас гадна сонгогчид өөрсдөө нэр дэвшүүлж байсан шиг өдгөө УИХ-д тухайлбал 500 иргэн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 300 хүн, сум, дүүрэгт 100 иргэн хамтарч нэг хүнийг нэр дэвшүүлэх боломжийг нээж өгөх нь зүйтэй байна. Одоогийн хуулиар бие дааж нэр дэвшинэ гэдэг жүжиг барагтай эрүүл хүний хийх сонголт, давах даваа биш гэдэг нь нэгэнт харагдсан учир түүнийг болих хэрэгтэй.
Монголчууд эрт цагаас "төр барих, төлөг хариулах хоёрт их ялгаа бий", "төрийг шинжье гэвэл түшээдийг нь шинж" гэж сургадаг байсан. Ийм ухаантай ард түмэнд нэр дэвшүүлэх эрхийг нь 1990 оных шиг цэлийтэл нээж өгцгөөе. Ингэвэл намууд нэр дэвшүүлэхдээ илүү хариуцлагатай болно. Монголын нэрийг дэлхийд сайнаар дуурсгасан энхийг сахиулах ажиллагаанд анх оролцсон хошууч генерал Б.Баярмагнай, Оросын цэргийн хоёр ч академийг улаан дипломтой төгссөн хошууч генерал А.Ганбат, адлагдаж ханасан академич С.Нарангэрэл, хуульч Ж.Амарсанаа, эдийн засагч Р. Амаржаргал, Де-факто Д.Жаргалсайхан, Санжаасүрэнгийн Оюун, Датакомын Энхбат нар УИХ-д сууж байхад тус ч, чимэг ч болно.

Аль 1960-1970-аад оны Вьетнамын дайны баатар, 80 насыг давсан Ж.Маккейн АНУ-ын сенатораар сонгогдож байхад манай 1990-ээд оны ардчилсан хөдөлгөөний удирдагчид болох Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нар УИХ-д намбайгаад сууж байвал түшиг болохгүй гэж үү. Болдогсон бол Д.Бямбасүрэн, П.Очирбат, Н.Багабанди нарыг ч төрийн жинхэнэ зөвлөх болгоод мэдлэг туршлагыг ашигламаар байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө 92 настай доктор Махатир Малайзыг удирдахаар дахин сонгогдлоо шүү дээ. Нас бол зүгээр л тоо. Төрийн албан хаагчдыг нэр дэвшүүлэхийг боомилсон хорлонтой хуулиудыг хүчингүй болгох хэрэгтэй. Насаараа төрд зүтгэсэн төрийн мэргэшсэн албан хаагчдыг хориглодог хэр нь өмдний тэлээ, гутлынхаа үдээсийг ялгаж чаддаггүй, төрд нэг өдөр ч ажиллаж үзээгүй хүмүүсээр УИХ-ыг дүүргэх хуультай байна гэдэг үндэсний эрх ашгийн эсрэг гэмт хэрэг биш гэж үү? Нэр дэвших болон дэвшүүлэхтэй холбоотой хязгаарлалтыг аль болох бүгдийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Харин нэр дэвшигчдийг сэтгэл мэдрэлийн эмнэлгийн нарийн үзлэгт оруулдаг байх нь зөв. Сонгуульд нэр дэвшихийг урамшуулах хэрэгтэй. Сонгуульд нэр дэвшинэ, өрсөлдөнө гэдэг нийтийн үйл хэргийн төлөө зүтгэх гэсэн эх оронч санаачилга. Тиймээс нэр дэвшигчдэд зар сурталчилгаа хийх тэгш боломж олгох, танилцуулгыг нэгдсэн журмаар хэвлэж хүргэх, уулзалтыг хамтатган зохион байгуулах, сонгогдоогүй боловч тодорхой босгоос дээш тооны санал авсан нэр дэвшигчдэд сурталчилгааны тогтоосон зардлын талыг нөхөж олгодог болох, сурталчилгааны хугацааг сунгах зэргээр дэмжих нь зүйтэй. Сүүлийн үед УИХ-д нэр дэвших хүний насны босгыг өндөр болгох тухай ярьж байна. Энэ бол ач холбогдолгүй жүжиг. Чадвартай бол залуу нь ч, ахмад нь ч сонгогдож байг л дээ. Иргэдээ нас хүйсээр хязгаарлах, квотлох зэрэг нь өнгөц мэт боловч хорлонтой үйлдэл болно.
Ариунаа багш шиг олон хүн нэг л үгийг хэд хэдэн янзаар хэлнэ. "Даргын эрх ямбыг хязгаарла, иргэний эрхийг нэм"! Товчдоо УИХ, ИТХ-д нэр дэвшүүлэх анхдагч эрхийг ард түмэнд буцаан өгч, асуудлыг углуургаар нь шийдэх цаг болсон. Ард түмний зөн билгэ, сонголт буруу байдаггүйг бид олон удаа харсан. Ард түмэндээ боломж олгох нь авралын зам мөн.

2018 оны тавдугаар сарын 24
Пунцагийн Цагаан

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6