
Үйлчлүүлэгч бол хаан. Үйлчилгээний ихэнх байгууллагууд л үүнийг уриагаа болгосон байдаг ч хэрэгжүүлдэг нь хэд билээ. Наандаж иргэд, худалдан авагчдын аюулгүй байдлыг хангасан байх нь чухал. Тансаг газруудад л стандарт чанар, аюулгүй байдал яригддаг ч тансаг газар гэхээр манайхан нийгмийн элит гэж нэрлэгдэх хэсэг хүмүүсийн үйлчлүүдэг үнэтэй газрууд хэмээн зүглэх нь битий хэл зугтаах шахдаг нь нэгэнт үнэн. Тэгвэл тансаг тав тухтай орчиныг иргэн бүрт хүртээхээр GEM MALL худалдааны төв тун удахгүй нээлтээ хийх гэж байна.
“Ид шидийн орон”-ы бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулна хэмээн уриалаад буй тус байгууллага анх удаа түрээсгүй талбай гаргаж үүнийгээ буяны үйлст зориулсан худалдаа үйлчилгээнд зориулахаар төлөвлөөд байгаа томоохон үйлчилгээний төв юм. Барилгын хийц загвар нь засал төдий биш архетокторын тансаг шийдлийг гаргасан төдийгүй тансаг орчин, тав тухтай байдлыг нэг дор цогцлоож жижиг гэлтгүй нарийн зүйлст анхаарсан нь иргэд олон нийтээ хүндлэж буй нэг том шалгаан болов уу? Тус үйлчилгээний төвд сонирхох зүйлс их, давуу талууд ч нилээдгүй юм. Худалдаа үйлчилгээний бүхий л төрлийг нэг дороос авах боломжийг олгосон байна. Иймээс тус төвийг зорих хэд хэдэн шалтгааныг нэрлээд байгаа юм.
Дээр дурьдсанчлан аюулгүй байдал тав тухтай орчин, агааржуулалт, гэрэлтүүлэг, камер зэрэг нь хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн.
Бэлэн хувцасны төрөлжсөн хэсэг, төдийгүй хүний хэрэгцээт бүхий л бараа үйлчилгээг хүртээж, мөн гоо сайхны үйлчилгээ, саун гээд хэрэгцээтэй бүхнийг цогцоор нь шийдсэн.
Худалдааны төв рүү орох шаардлагагүй гадна дэлгэцнээс худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний танилцуулгыг авах боломжтой бөгөөд үйлчүүлэхээр зорьж буй хүн бүхий л хэрэгцээгээ хангаж болно.
Дээрээ 107 айлын орон сууцтай, үүдэндээ автобусны буудалтай, супермаркетууд нь өрхүүддээ хүнсний хүргэлт хийх боломжтой зэрэг олон давуу талуудыг бий болгоод байна.
Энэхүү худалдааны төв нь 2018 оны 6 дугаар сарын 02-нд албан ёсны нээлтээ хийж хэрэглэгчидэд хүрэх аж.
СЭТГЭГДЭЛ