“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж төсөл нь дэмжигдсэн малчдын мал худалдан авахад зориулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сургалтын танхимд энэ сарын 10-нд сургалт, зөвлөгөөг өгөх, худалдах худалдан авагч талын уулзалт зохион байгууллаа. Мал худалдах иргэдтэй “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийнхөн болон аймгийн ХХҮГ-ын төлөөлөл харилцан мэдээлэл солилцож худалдах, худалдан авах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллалаа.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Дархан сумын Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээний эхэнд малчдад мал худалдан авахдаа анхаарах асуудлаар мэргэжлийн байгууллага арга зүйн зөвлөгөө өгч, сургалт мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Дархан-Уул аймгийн хэмжээнд 30 хоногийн турш мал зарах иргэдийн бичиг баримтыг хүлээн авч бүртгэл хийн хөтөлбөрт хамрагдахаар ирүүлсэн 18 иргэний төслийг шалгаруулан 100,000,000 сая төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг явуулах болсон юм.

Дархан сумын Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас иргэдэд аймгийн гэр хорооллын бүсээс мал, тэжээвэр амьтдыг гаргах талаар баримталж байгаа бодлогыг танилцуулж “Шүлхий болон малын халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Малын гарал үүслийн бичиг баримтын бүрдүүлбэр, анхаарах асуудлууд”, Малын вакцинжуулалт сэдвээр сургалт мэдээлэл хийж сонирхсон асуултад хариулт өглөө.
Энэхүү арга хэмжээнд нэг талаас мал авах залуу малчид, нөгөө талаас малаа зарахаар ирсэн иргэд бог, бод мал авах 2 хэсэг болон чөлөөтэй санал бодлоо солилцон 2018 оны 05 сарын 16-ны өдрийн дотор малаа худалдаалахаар зөвшилцлөө.

Л.Отгонбаатар
СЭТГЭГДЭЛ