Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
Image
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Image
Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
Image
Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
Image
Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
Image
Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Image
Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
Image
Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
Image
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
Image
Өдөртөө 24-26 хэм дулаан байна
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Image
Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо
Image
Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
Image
Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
Image
Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
Image
Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
Image
Мөнгө угаах гэж юу вэ?
Image
Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
Image
Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
Image
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
Image
Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
Image
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
Image
Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
Image
"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
Image
Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
Image
Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
Image
"Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан"
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
ОЮУНЫ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНД ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛАВ
Image
Н.ТИЛЕУХАН: ЭНЭ ОНД 989 ТӨСЛИЙГ 1.9 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Image
200 МЕТРИЙН ЧӨЛӨӨТ СЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД ЯПОНЫ ТАМИРЧИН ТҮРҮҮЛЖЭЭ
Image
СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
Улаанбаатарт 17 хэм дулаан
Image
ФРАНЦЫН ШИГШЭЭ БАГИЙН ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨСӨН “ДАШТ-2018” ХЭД ХЭДЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ
Image
АТГ: ЭРҮҮГИЙН 84 ХЭРГИЙГ ШҮҮХ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН
Image
Хойд Солонгос тамирчдадаа хориотой бэлдмэл өгсөн үү?
Image
Д.Сумъяаг гурав, Д.Отгондалайг хоёр өрөө байраар шагнав
Image
Ж.Батзандан: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа энэ луйвруудыг хийжээ
Image
“ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ЗАГВАР ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖЭЭ
Image
Исламын шашинтай иргэдийг АНУ-д хөл тавихыг хориглосон шийдвэрийг баталж өгөхийг Дээд шүүхээс хүслээ
Image
УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Image
Умард Солонгос АНУ-д болох сонгуулийн үеэр пуужин харваж магадгүй
Image
Адууны засаа авч явсан монголчуудыг “Guardian”, “AFP” онцлов
Image
Х.Бадамсүрэнгийн "балаг"
Image
Архинд хордсон дуудлага их гарчээ
Image
Отто Вармбиерыг маш их зодуур амссан байна гэж тагнуулын байгууллагын ажилтнууд эцэгт нь хэлжээ
Image
РОМЫН ПАПЫН ЯРИАГ 5 ХЭЛЭЭР ОРЧУУЛДАГ ХАВСРАЛТ ПРОГРАМ ГАРГАЖЭЭ
Image
89.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна
Image
"ОПЕК+" олборлолтыг 9.7 сая торхоор бууруулах хугацааг сунгав
Image
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодын батламжийг гардууллаа
Image
ХАМГААЛАЛТЫН ҮЕРИЙН ДАЛАНГ ШИНЭЧЛЭХ ЗУРАГ ТӨСВИЙГ ГАРГАЖ ӨГӨХИЙГ ДААЛГАЛАА
Image
Эрүүл мэндийн яам энэ онд хийх төлөвлөгөөг баталлаа
Image
Өнөөдөр ханш нээх өдөр
Image
АДУУНЫ АМЬДРАЛААР ХҮНИЙ МӨН ЧАНАРЫГ ХАРУУЛСАН ЖҮЖИГ ҮЗЭГЧДЭД ДАХИН ХҮРНЭ
Image
Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ
Image
Ё.Отгонбаяр: Н2В виза хөтөлбөрийн хүрээнд Монголын нэг ч компани АНУ-ын компанитай гэрээ хийгээгүй байна
Image
Дуучин Укагийн ”алцгар” сонголтууд бут авав
Image
Миссүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэв
Image
Image

МОНГОЛД МЭНДЭЛСЭН ФАУСТ

Өнөөдрийн бидний мэдэх драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшлүүд болон бусад хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” пост драмын жүжиг Монголын тайзнаа амиллаа. Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэж, Шекспир болоод сүүл үеийн сонгодогууд болох Беккетийн “Годог хүлээхүй”, Сартрийн “Оршуулаагүй үрэгдэгсэд”, Инескогийн “Хирс” зэрэг жүжгүүдтэй титэм хуваан эзэмшдэг бүтээлийн тоонд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй орно.

Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч Мягмарнарангийн Батболдын зориглон барьж авсан алдарт “Фауст” жүжиг Соёлын төв өргөөний тайзнаа ийнхүү амилж үзэгчдийн хүртээл болсон нь ард түмний оюуны хэрэгцээг хангаад зогсохгүй, тавилт, тайзны шинэлэг шийдлээр яалт ч үгүй театрын урлагт нэгэн содон өнгө авчирч чадлаа. Тус жүжгээс өнөөгийн нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох тухай хором ч уйдахгүйгээр үзэгчид хүртэн мэдэрсэн болов уу гэж санана. Учир нь тэд голограмм технологийг Монголд анх удаа театрын тайзнаа ашиглаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл оргүй хоосон тайзан дээр гэрлийн ойлтын нөлөөгөөр бодит мэт дүрслэл харагдана гэсэн үг билээ.

Жүжгийн гол дүрд СТА С.Болд-Эрдэнэ, МУГЖ Л.Баттулга, голлох дүрүүдэд Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА Н.Оюунчимэг нар тоглов.

Гётегийн Фауст жүжгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулсан бөгөөд Жүжгийн Ерөнхий продюсераар МУГЖ Г.Мягмарнаран, зөвлөх найруулагчаар УГЗ, СУИС-н хүндэт Професор Ч.Найдандорж, Ерөнхий зураачаар МУГЖ Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар СТА М.Болд ажиллажээ.

“Фауст” драмын жүжгийг Германы Элчин Сайдын Яамнаас дэмжин ажилласан бөгөөд жүжгийг нээж Герман улсын элчин сайд Штефан Дуппел үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Фауст бол хүний мөн чанарын хамгийн том туурвил” гэдгийг дурдаад “Энэхүү жүжгийг Монголын тайзанд амилж буйд туйлийн баяртай” байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлж амжилт хүссэн юм.

ЭХНИЙ ШАТ

Фаустын домог Европын уран зохиолд өмнө нь байсан ба XVI зууны Английн зохиолч Кристофер Марло “Фауст”-ын тухай жүжиг бичсэн байдаг. Гэвч Гётегийн "Фауст" бол хүн төрөлхтний хөгжлийн зам, хүний амьдралын утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл хийгээд уран сайхны дүр дүрслэлээрээ хамгийн алдартай нь юм

Бурхан, үгүйсгэлийн сүнс Мефистофель нар хүний мөн чанарын тухай дурдаж тэмцэл өрнөнө. Энэ тэмцэл Фаустыг сорих зөвшөөрлийг бурхан Мефистофельд өгснөөр дуусна. Мэдээж жүжгийн энэхүү эхлэлийг уншигчид андахгүй мэдэх биз ээ. Бурханы дүрийг жаахан хүүхдээр төлөөлүүлж гаргасан цэвэр найруулагчийн шийдэл юм. Аль ч улсад тухайн жүжгийн тавихдаа бурханы дүрийг ямар ч хувилбараар үзүүлдэг. Харин Монголын тайзнаа хүүхдээр төлөөлүүлэн харуулсан хэр зөв сонголт байв. Учир нь Монголчууд жаахан хүүхдийг “бурхан” хэмээн үздэг. Хүүхэд бол ямар ч муу санааны хир толбо суугаагүй, цэвэр тунгалаг сэтгэлтэй, шудрага үнэн байдлын илэрхийлэл. Тиймдээ ч бурханыг төлөөлүүлсэн байна.

Нэгэн удаа гадаа салхилж яваад нохойтой тааралдаж гэртээ тэжээх санаа Фаустад төрдөг. Гэртээ авчиртал тэр нь нохойн дүрд хувилсан чөтгөр байсныг удалгүй мэдэж, түүнтэй яриа өрнүүлэн улмаар гэрээ байгуулна. Тэдний хооронд байгуулсан гэрээ ёсоор Фаустыг амьд байгаа үед нь сайхан бүхнийг үзүүлээд, үхэх үед нь сүнсийг нь харин чөтгөр өөрийн болгох ажээ. Зохиол ийнхүү эхэлдэг ба энэ хэсэгт хүний хувцас өмсч ширээний ард тухлан, амтархан зоог идэж буй жинхэнэ нохой тайзанд жүжигчний дүрээр гарч ирсэн гэдгийг ч дурдах хэрэгтэй.

Харин Мефистофелийн дүрийг жүжигчин Л.Баттулга бүхий л талаар тун чадмаг бүтээсэн санагдана. Үгүйсгэлийн сүнсний алиа хошин зугаацал, ширүүн байдал, орь дуу, зовлон шаналалаас өөрийн хүчийг сэлбэх догдлол зэрэг бүхий л мөн чанарыг нь нүүрний хувирал, үйл хөдөлгөөн бүрээрээ чадварлаг үзүүлсэн гэдэгтэй олон үзэгчид санал нийлэх биз ээ.

Глограмыг чадамгай ашиглаж, дэлхийн театрын тайзнаа шинэ хэлбэрийг бий болгосон дэвшилтэт технологийг Монголд анх удаагаа жүжгийн элементүүдтэй хэрхэн холбож өгснөөс л тайзнаа амилсан “Фауст”-ын өнгө тодорхойлогдох байв. Тайзан дээр болж буй яриа, дэлгэцэнд ч мөн томоор харагдах бөгөөд өнгө, гэрлийн сүлэлдээн, үйл явдал өрнөж буй газруудын дүрслэлийг тод харуулж чаджээ. Жишээ Мефистофель ярьж байвал тайзны гэрэл сааралтан бүүдийж, дэлгэцэнд хар бараан өнгө аяс бүхий орчин ахуй бүрэлдэх бөгөөд хөгшин Фауст ярих үед шаргал өнгийн гэрэл тайзнаа тусч, гэгээлэг ахуй дэлгэцэнд ургах аж. Энэ бүхнийг нэгтгэн харуулж, дүрийн мөн чанартай нь орчин үеийн технологи, дэвшлийг уялдуулж өгснөөр үнэхээр “шинэ” байж чаджээ. Жүжгийн найруулагч хийгээд, тайзны зураач, оролцсон бүхий л хүмүүс ийнхүү эхний шатыг амжилттай давлаа.

ХҮЛЭЭЛТЭЭС ӨӨР ШИЙДЭЛ

Ерөнхий найруулагч М.Батболд “ОХУ-д сурч байхдаа зохиолч Булгаковын Мастер, Маргарита зохиол дээр ажиллаж байсан. Энэ нь надад “Фауст” руу орох эхлэл, шалтгаан болсон. Ийнхүү аажмаар “Фауст” зохиолд дурлаж эхэлсэн гэж хэллээ. Мөн тэрээр дараа жилээс Уильям Щекспирийн “Лир ван” жүжгийг найруулахыг хүсч байна. Гэхдээ пост театр чиглэлээ баримтална” гэв.

Мэдээж хүний оршихуйн мөн чанар, там диваажингийн уран сайхны гайхалтай дүрлэлүүдээр найруулагчийн дурдсан хоёр зохиол дүүрэн байдаг. Гэвч “Мастер Маргарита хоёр” роман бөгөөд харин “Фауст” бол туульсийн хэмжээний зохиол учир тайзанд амилахад эрс тэрс ялгаатай гэдгийг санууштай. Тиймдээ ч найруулагч “Фауст”-ыг тайзнаа пост драм хэлбэрээр биежүүлэхээр зориг шулуудсан нь илт байна.

Фауст хэмээх 70 настай суутан юунд тулаад гацав. Тэрээр ертөнц хамаарлын томьёог нээж дахин шинэ хүн бүтээхийн эрэлд тулаад байв. Гагцхүү бурхан хийгээд чөтгөрийн гэнэн найр наадмын хүлээн зөвшөөрч, өөрийгөө сул дорой нэгэн гэж итгүүлэхийн төлөөсөнд л гарын үсгээ зурж, сүнсээ тамд худалдсан хэрэг үү? Асуултаас цаашид жүжиг өрнө.

Үзэгчдийн сэтгэл хөдлөл дүрийн үзүүлэлтээс шалтгаалан хувирч байна. Жүжигчин С.Болд-Эрдэнэ Гамлетийн дүрээр олны талархлыг хүлээж байсан шиг залуу Фаустын дүрийг тайзнаа мөнхлөв. Харин тэр хуучин Гамлет хэвээрээ байсан бөгөөд цоо шинээр эргэн ирээгүйг дурдахад илүүдэхгүй болов уу.

Цезарь хааны дүрд хувилан дэлхийг үнс нурам болгосон, сүр хүчит нэгний дүрийг гологритмаар л үзүүлж, дэлгэцээр үйл явдлыг хураангуйлан харуулсан нь мэдээж цэвэр найруулагчийн шийдэл. Бүгдийг нь тайзанд хураангуйлан үзүүлж болох ч мэдээж жүжиг сунжирах талтай. Энэ хэсгийг эхлүүлэхэд дэлгэцэнд олон албан тушаалтанд, хааны дүр гарах бөгөөд өөрсдийн албан тасалгаанд суугаа мэт харагдана. Зүгээр л нэг албан өрөөний ажилчдын дүр гардаг. Орчин үетэй ийнхүү хольсон нь нэг талаар ерөөс үзэгчдийн сэтгэлд бууж өгөхгүй байх шиг санагдсан. Гэвч жүжгийн үйл явдлыг алиа хошин өнгөтэй хольж, бараан егөөдлийг бий болгосон нь тун олзуурхууштай хэрэг.

 

Сүүлчийн үзэгдэл өөрийнх нь гүйцээхийг хүсч байсан ажил, шинээр бий болгосон хүн нь механик оюун ухаантай болсон ба өөрийн оршихуйг тодорхойлж чадашгүй нэгэн байдаг. Өөрөөр хэлбэл “робот” хүн гэсэн үг. Тиймдээ Мефистофелийн хамт хорвоогийн бүхий л аж төрөхүйг биеэр үзэж, зовлон зүдгүүр, жаргал цэнгэл амссан Фаустын ой гутаж ялагдал хүлээх мөчид цорын ганц үнэн томьёог өөртөө нээнэ. Тэр нь хүн хүнээ хайрлах хайр, эрж явсан томьёо нь өөрөө байсныг ойлгосноор жүжиг дуусдаг. Мэдээж энэ бол тайзнаа найруулан тавьсан төгсгөл. Харин зохиолд өөрөөр бий гэдгийг дэлхий нийтээр уншигчид мэдэх билээ.

Хүлээж байснаас тэс өөр энэ шийдлүүд ямартаа ч жинхэнэ пост драмыг үзэгчдэд мэдрүүлж чадсан гэдэгт эргэлзэх зүйл харин үгүй юм.

ОЮУНЫ ШИНЭ ХЭРЭГЦЭЭ

Урлаг бидэнд яагаад хэрэгтэй вэ? гэсэн асуултыг одоо ч зарим нэг хүмүүс тавидаг. Нийтлэг зорилго нь юу вэ гэвэл урлаг энэрэнгүй, сайхан сэтгэлтнүүдийг бүтээдэг. Тиймдээ ч нийгэм өөрөө гэрэл гэгээтэйгээр оршдог. Тийм ч учраас бидэнд урлагийн мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хэрэгцээнд зориулан пост драм хэмээх театрын орчин үеийн хэлбэрийг сонгох шалтгаан байсан нь мэдээж.

Уран зохиолоор жишээ авахад л “Оливер Твист” зохиолыг уншсан хүүхэд баян ядуугийн талаарх ойлголтыг огт тоодоггүй. Мөнхүү “Парисын дарь эхийн сүм” жүжгийг үзсэн үзэгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шоочилж гадуурхдаггүй бөгөөд Кавазимодогийн Эсмеральдаад дурласан тэр их зовлон шаналалыг ойлгож байдаг. Нийгэмд урлагаар дамжуулан гэгээрлийг түвшний ойлголтыг ийнхүү бий болгодог.

Харин “Фауст” жүжиг бидэнд хүний амьдралын мөн чанар эцэстээ өөрийгөө ойлгохуйгаас эхэлж бусдыг хайрлах хайранд оршиж байдгыг сануулав. Жүжгийн төгсгөлд тайз огт харанхуйлдаггүй бөгөөд насан эцэслэсэн хөгшин Фаустын дээрээс шаргал өнгийн гэрэл туссаар байдаг. Заавал үйл хөдлөлөөр бус гэрлийн фокусаар түүний сүнс тамд бус диваажинд одсоныг илтгэж байна.

Өдгөө дэлхийн 60 гаруй улсын театрын урын санг чимсээр буй “Фауст” ийнхүү орчин үеийн театрын хэлбэр болох пост драмаар монгол хөрсөн дээр буулаа. Монголын театр хэзээд шинэ сэргэг зүйлсээр дүүрэн байж, шат ахин урагшилж байгаагийн томоохон жишээ энэ болов. Үзэгдэл бүрт огцом хурц эргэлттэй, хоорондоо эсрэгцсэн тавилтууд жүжгийн явцад үргэлжилж байсан нь жинхэнэ пост драм болж чадлаа. Тийм дээ ч Монголд мэндэлсэн “Фауст” бол оюуны шинэ хэрэгцээ юм.

Тоймч Б.Алтанхуяг

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6