Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Н.Номтойбаярыг маргааш суллах уу?
Image
Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ
Image
​Дасгал хийхийн өмнө болон дараа нь юу идэх хэрэгтэй вэ
Image
Ихрүүд гэхэд дэндүү өөр...
Image
Цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хамгаалалт гарчээ
Image
"Энэтхэгээс авчрах 219 ламхайн тусгаарлалтын нийт 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо"
Image
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд нас бардаг байсныг зогсоожээ
Image
Д.Нямхүү: Зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо
Image
Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулахаар боллоо
Image
“Эх орон надаас эхэлнэ” уралдааны удирдамж
Image
Д.Ганбат зэс бидон тараана гэв үү
Image
Э.Чулуунчимэг: Ээжүүд бол амьдралаа үрдээ зориулдаг амьд бурхад юм
Image
Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа
Image
Ц.Одонтунгалаг: “Сэтгэл байвал юуг ч бүтээж болно” гэсэн зарчим баримталж ажилладаг
Image
Х.Баттулга: Томчууд бидний хариуцлагагүйгээс болж энхрий үрс маань эндэж байгаад уучлал хүсэж байна
Image
1,000 МААМУУ-г баярлууллаа
Image
АНУ-ын Техас, Аризона, Жоржиа, Миссури, Миннесота мужуудад онц байдал зарлаж, Лондон, Берлинд жагсаал болов
Image
Трамп “G7”-г “G11” болгож, Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийг нэмэх санаа гаргажээ
Image
Өнөөдөр Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна
Image
Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС
Image
Тендерийн будилаан ба “Чамд яагаад хоёр, надад яагаад хоёрхон байгаа юм бэ”
Image
Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар, Ж.Алдаржавхланг Засаг даргаар улираан ажиллуулъя
Image
АНУ иргэний дайны ирмэг дээр байна
Image
​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ
Image
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив
Image
​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ
Image
Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Image
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв
Image
Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень
Image
Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK
Image
Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо
Image
Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ
Image
Коронавируст халдвар (covid-19)!!! Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
Image
Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ
Image
Дижитал эриний яруу найрагчид ба Зэргэлдээ ертөнцийн сахиусан тэнгэрүүд...
Image
Соёл урлагийн салбарт ТҮҮХЭН бүтээн байгуулалтууд эхэллээ
Image
Авлига өөр нэг цар тахал
Image
Хуулиар хориглосон СУРТАЛЧИЛГАА гэж юуг хэлэх вэ
Image
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цэрэгт алба хааж байгаа бага хүүгээ эргэж очжээ
Image
“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино
Image
Сонгуулийн үеэр ариутгал халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулна
Image
ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ
Image
Миннеаполис дахь үймээнийг дарахаар Үндэсний гвардын 10800 цэрэг бэлэн болжээ
Image
“Том” хамтлагийн “Нэг хүсэл, нэг мөрөөдөл” тоглолт маргааш болно
Image
Цахимаар бараа худалдан авдаг иргэдийг судалгаанд оролцохыг урьж байна
Image
Компьютер дээрх хэрэггүй программуудаа хэрхэн устгах вэ?
Image
Аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Коронавируст халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 19 орон үлдэв
Image
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-өөр орж, гарч байгаа хүний тоог багасгана
Image
О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Хорио цээрийн протоколуудад гарын үсэг зуржээ
Image
Индүүгээр гахайны мах шарж, ус буцалгагчинд шөл хийдэг нэгэн хятад бүсгүй
Image
МАЛЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БҮРДҮҮЛЖ БАЙНА
Image
М.Энхболд сонгуулийн үр дүнгийн талаар өөрийн байр суурийг хүргэлээ
Image
Д.МӨРӨН: ӨНГӨРСӨН ЖИЛ ХОЁР ИРГЭНД ШИНЭЭР ЦАГААЧИЙН СТАТУС ӨГСӨН
Image
Уран нугараачид Холливүүдийн найруулагчийн кинонд тоглоно
Image
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
Ажилчдын идэвх, оролцоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж байна
Image
"ОЮУТОЛГОЙ"-Н ТАЛААРХ ОНЦ СОНИН БАРИМТ
Image
Адель 10 жил тоглолт хийхгүй
Image
"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтнийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх
Image
С.Одонтуяа: Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш
Image
Олборлолт нэмэгдсэн ч, орлого нь буурсан гэнэ
Image
Зээлийн хүүг 18 хувиас хэтрүүлэхгүй байх хууль боловсруулжээ
Image
Д.Трампын байр суурийг НҮБ-ын тэргүүн буруушаав
Image
Талийгчийн ах С.Эрдэнэцогт: Миний дүү аль ч намын гишүүн байгаагүй
Image
АМЕРИКИЙН ЭСРЭГ ҮЗЭЛ ЗӨӨЛӨРЧЭЭ
Image
С.ЭРДЭНЭ: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОДОО Л ХАРЪЯ
Image
СУРАГЧДЫН АМРАЛТ ЭНЭ САРЫН 23-НААС ЭХЭЛНЭ
Image
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
Image
Сагсан бөмбөгт дуртай алдартнууд
Image
Сонгуулийн эрхийг ямар тохиолдолд хасдаг вэ?
Image
Захиргааны хэрэг бүртгэх ажиллагаанд шалгалт хийжээ
Image
Жинхэнэ лидер, поп хоёрын ялгаа
Image
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР 20,21-НД ААДАР БОРОО ОРОХ ТУЛ СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Image
АКАДЕМИЧ А.МЕКЕЙН НЭРЭМЖИТ БАРУУН БҮСИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
2018 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Image
Хяналт шалгалтад 109 байгууллагыг хамруулж, 728 зөрчлийг илрүүлэв
Image
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дэлхийн эргэн тойронд
Image
ТАЙВАН ЖАГСААЛЫН ҮЕЭР ТАЛБАЙ ОРЧМЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖЛЭНЭ
Image
Image

Г.ЗАНДАНШАТАР: ТӨРИЙН АЛБАНЫ ЗАЛГАМЖ ЧАНАР, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ АЛДАГДАЖ БУЙ НЬ ЁСЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулж буй бөгөөд ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран хэлэлцүүлэг хийсэн юм.  Уг хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас тодрууллаа.

-Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хууль боловсруулах үндэслэл нь юу байна гэж та харж байна?

-Төрийн тусгай алба, төрийн захиргааны алба, төрийн улс төрийн алба гэхчлэн бүхий л шатанд ёс зүй, сахилгын хариуцлага шаардлагатай байна. Том төсөл, хөтөлбөрүүд хэрэгждэггүй, хөдөлдөггүй, улс хөгжихгүй байгаа бүх шалтгаан сахилга, хариуцлагагүйгээс болж байна. Дээд шатанд нэг шийдвэр гаргадаг, дунд шатанд хэрэгждэггүй. Ёс зүй байхгүй, зарим нь намын нэр барьж ажил хийдүүлдэг тохиолдлууд ч гарч байна. Төрийн албыг төлөвшүүлэх ажил сахилга хариуцлага, ёс зүйгээс эхтэй учир энэ хуулийг боловсруулж батлуулах хүртэл анхаарч ажиллана.

-Засгийн газар 2018 оны Сахилга хариуцлагын жил болгосон. Хэр үр дүн гарч байна вэ?

-Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах. Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж шударга, ёс зүйтэй, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ч Засгийн газар 2018 оныг Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй. Энэ хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг нь ирсэн. Бид энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн үзэл баримтлалаа тогтлоо. Дараагийн хэлэлцүүлгээр хуулийн төслөө боловсруулан танилцуулах үүргийг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт үүрэг болгоод байна.

-Уг нь төрийн албаны ёс зүйн дүрэм гэж байдаг, хувь хүний ёс зүй, зан үйлийн уламжлал ч гэж бий. Ийм байхад заавал хууль гаргах шаардлага байна уу?

-Монголын зан зүйлийн эрх зүй бол Азидаа хоёрт орох гайхамшигтай тогтолцоо гэдгийг эрдэмтэд үнэлдэг. Хуулийн агуулгад төрт ёс болон зан үйлийн уламжлал, залгамж чанарыг хадгалахад анхаарна. Герман яагаад ёс зүйн шинэ хууль гаргасан гэхээр хоёр систем нэгдсэний дараа баруун, зүүн Германы ёс зүйн үнэт зүйлс болоод сахилга хариуцлагын зөрчлүүд гараад байхаар энэ бүгдийг хуульчлахаас аргагүй болж, 2001 онд хуульчилсан байх жишээтэй. Манай улсад ч гэсэн шинэ хэм хэмжээ тогтоох шаардлагатай байна. Төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдал алдагдаж байгаа нь ч үүнтэй холбоотой. Ийм учраас шинэ үеийн ёс зүйн хэм хэмжээ хэрэгтэй болсон. Төрийн албан хаагч иргэнд ардчиллын зарчмаар нээлттэй, ил тод, хүний эрхийг дээдэлж, хөгшин залуу баян хоосноор ялгаварлахгүй тэгш хандах, мэргэжлийн зөвлөгөө өгч чадаж байна уу гэдэгт шүүмжлэл дийлэнх байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлагыг хуулийн хэмжээнд өргөхгүй бол төрийн албаны ёсзүйн дүрэм байдаг эсэхийг ч хүн тоохгүй болжээ. Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд хуульчлагдаж байж ёс зүйн хэмжээ шинэ шатанд гарч ирэх ёстой.

Төрийн албан хаагчид ажил багатай, фэйсбүүк, твитр ашиглаж ил, далд хаягаар ажлаа, даргаа шүүмжлээд сууж байдаг гэсэн шүүмжлэл ч их гарч байна. Цахим орчинд яаж ажиллах, хандах асуудлыг ч хуульд оруулах нь зүйтэй. Шударга ажилтны шалгалт гэж зарим улс оронд байдаг. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар, хяналтын байгууллагын төлөөлөгч энгийн жирийн иргэн болж төрийн албанд асуудлаа шийдүүлэх гэж очиход асуудлыг нь шийдэж өгч чадаж байна уу, зөв харилцаж байна уу, тендерт өрсөлдөхөд нь авилга авч байна уу гэдгийг шалгадаг тест хийдэг. Ийм ажиллагаа явуулах  жишгийг ч хууль дүрэмд тусгаж өгвөл төрийн албаны шинэчлэлд хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн барихаар төлөвлөж байна?

-Хуулийн үзэл баримтлалаа тогтож, хууль боловсруулах ажил эхлээд байна. Энэ хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
 
Н.Гантуяа

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6