Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Орос 14 дүгээр сургууль өнөөдөр хичээллэж байжээ
Image
Шинэ коронавирусийн оношлуурыг манай улс МАРГААШ хүлээн авна
Image
Доналд Трамп: Коби Брайнтын охин нас барсан нь үйл явдлыг улам гунигтай болгож байна
Image
Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11-р тэмцээн боллоо
Image
Эмийн сангууд “Зуднаар гэдэс гардаг нохой шиг” байна
Image
Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Image
Коронавирусийг тойрсон худал, үнэн мэдээллүүд
Image
Төрийн ордон хар зах болов
Image
МАН-ын бүлэг Н.Номтойбаяр, сонгуулийн тойрог хэлэлцэнэ
Image
Угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын гүйцэтгэл 93.6 хувьтай байна
Image
С.Эрдэнэ: Шударга үнэний сэлэм болсон Ерөнхий сайд юу хийж байна вэ?
Image
“Эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч” сэдэвт сургалт боллоо
Image
Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно
Image
SOS: Ухань хотын оюутан Янь Ни бодит байдлыг ярьж байна
Image
Долоо хоногийн арилжааны тойм мэдээ
Image
Сургууль, цэцэрлэгийн удирдлагад мэдэгдэл хүргүүлжээ
Image
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна
Image
PC, Хүүхдийн тоглоомын төвүүдийг хаана
Image
Манай улс 444 сая ам.долларын хүнсний бэлэн бүтээгдэхүүн импортолжээ
Image
УИХ-ын гишүүд Вена хотноо ажиллав
Image
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Image
Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвижина
Image
ӨНӨӨДӨР: “Баялгийн шударга хуваарилалт ба эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ” хэлэлцүүлэг болно
Image
Коби Брайнт охины хамт онгоцны ослоор өөд боллоо
Image
Д.Сарангэрэл: Халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар хаалга тогшиж байна
Image
Нэгдүгээр сарын тэтгэврээс суутгасан зээлийн хүүг буцааж олгоно
Image
БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт тогтооно
Image
Монгол Улс шинэ коронавирусийн халдварын ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна
Image
Монголчууд бидний “Галын бурхан” Таван толгой ХК-аас бэлтгэсэн тэмдэглэл
Image
Коронавирусээр халдварласан өвчтөн эдгэж, эмнэлгээс гарчээ
Image
Нас барагсдын тоо 41, халдвар авагсдын тоо 1200 давжээ
Image
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов
Image
Хуурамч хаяг нээн охидтой харилцаж, хүчирхийлдэг эрийг саатуулжээ
Image
Есөн аймгийн нутаг цагаан зудтай байна
Image
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ
Image
БНХАУ-ын Шинжаанд Коронавирусын 2 тохиолдол гарчээ
Image
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2020 ОНД ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 2-ныг хүртэл хаалаа
Image
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн боомтуудад хяналтыг чангатган ажиллаж байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн "Отгонтэнгэр" хайрханыг ухуулахгүй
Image
Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно
Image
“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно
Image
Д.Сарангэрэл: Корона вирусын өвчлөлөөр БНХАУ-д нас барсан хүний тоо 25 болсон
Image
МАН-ын бүлэг яаралтай хуралдахаар завсарлага авлаа
Image
Д.Цогтбаатар: Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй юу гэдэг нь миний хувьд чухал биш
Image
Тагнуулын ажилтнууд ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн үү
Image
Хилчдийн хүнсний хангамж 25 нэр төрөл болж нэмэгджээ
Image
Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзав
Image
Х.Хатанбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
АТГ: МХЕГ-ын дарга нараас 500 гаруй сая төгрөг хураасан ч дахин их хэмжээний хахуулийн үйлдэл илэрсэн
Image
ТҮҮХИЙ ЭДИЙН БУС БАРААНЫ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ
Image
“Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогчид гялалзсаар байна
Image
Д.ТРАМП: АМЕРИК МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ҮЕ ИРЛЭЭ
Image
Алдартнуудын дахин давтагдашгүй ер бусын гарын үсэгнүүд (нийтлэлийн төгсгөлд санаанд оромгүй зүйл бий)
Image
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх хуваарь
Image
“ЦАЛИНТАЙ ЭЭЖ”-ИЙН ЦАЛИН ЭХНЭЭСЭЭ БАНКНЫ ДАНСАНД ШИЛЖИЖ ЭХЭЛЖЭЭ
Image
ОРХОН ГОЛЫН ГҮҮРНЭЭС АЧААНЫ МАШИН УНАЖЭЭ
Image
КИМ ЖӨН УНТАЙ САЙХАН ХАРИЛЦААТАЙ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БУЙГАА ИЛЭРХИЙЛЖЭЭ
Image
Хамрын дусаалгын донтуулах “шид”
Image
ЭНЭХҮҮ ТУНГАЛАГ ЗҮЙЛ ЯМАР Ч ЦОНХЫГ НАРНЫ ГЭРЛЭЭР ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ЭХ ҮҮСВЭР БОЛГОН ХУВИРГАЖ ЧАДНА
Image
“АНХДАГЧДЫН ӨЛГИЙ НУТАГ” ХААЛГЫГ "ЭВСЭГ САЙХАН" ХХК ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬЖЭЭ
Image
Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг илрүүлжээ
Image
"Цалинтай ээж"-ийн энэ сарын тэтгэмжийг 20-ноос олгоно
Image
ХОЁР ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИД ТУС БҮР 10 САЯ ТӨГРӨГ ӨГӨХӨӨР БОЛОВ
Image
О.Батхишиг: ЖДҮ-дийн экспортыг дэмжих зориулалтаар 100 000 ам.долларын буцалтгүй тусламж олгодог
Image
ХАГАС НҮЦГЭН ЖАГСАГЧИД ШААРДЛАГЫНХАА ХАРИУГ НЭХЖЭЭ
Image
Нийслэлийн цагдаагийн газар гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий Удирдлагын төвтэй боллоо
Image
ХОЁР ҮТРЭЭТЭЙ ЭМЭГТЭЙ. ҮТРЭЭНИЙНХ НЬ БАЙРЛАЛЫГ ЗУРГААР ХАРУУЛАВ
Image
БАЯЧУУД ЗОДОЛДОХОД БАРЛАГУУДЫН ДЭЭЛЭНД ЦУС ҮСЭРДЭГ
Image
ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨМНӨГОВЬ, ХЭНТИЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛНЭ
Image
Баяр наадмын комисс өнөөдөр хуралдана
Image
Элтон Жон ханхүүгийн хуримаас болж тоглолтоо цуцалжээ
Image
"C1" телевизийн захирлаар сэтгүүлч Д.Ариунсэлэнгийг томилжээ
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
Image
Ажлаа хийж явсан ачигч нарыг нохойгоороо хазуулжээ
Image
ХҮНДЭТГЭЛИЙН МОТО ПАРАД МАРГААШ БОЛНО
Image
"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ХАМГИЙН ӨНДӨР ХУВИАР ӨСӨВ
Image
Эрчүүдийн эдгээр ааш зан болон үйлдлүүдийг эмэгтэйчүүд тэвчиж чаддаггүй
Image
Малчин, хувиараа ажиллагсад шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болно
Image
Image

ЗАВХАНЫ МАЛЧИД БЭЛЧЭЭРИЙН ДААЦДАА ТОХИРУУЛЖ МАЛАА ӨСГӨНӨ ГЭЛЭЭ

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдын зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө. Энэхүү зөвлөгөөн нь аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд залуу малчдыг мал маллагааны арга барилд сургах, малчдын залгамж халааг бэлтгэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон ажил юм.  
Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Ногоон алт хөтөлбөрийн газар, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эдийн Засгийн тогтвортой хөгжлийг дэмжих“ төсөл, Мерси Кор ОУ байгууллага, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар хамтран зохион байгуулж, 24 сумын 360 гаруй малчин төлөөлөн оролцлоо. Хоёр өдөр болсон уг зөвлөгөөнөөр Удмын сангийн үндэсний төвийн харьяа Завхан аймаг дахь салбарын захирал гавьяат мал зүйч Л.Лхасүрэн хээлтүүлэгт ашиглагдаж байгаа үржлийн ухнын ноолуурын чанар, цаашид анхаарах асуудлаар сонирхолтой мэдээлэл хүргэлээ. Мөн бэлчээрийн менежментийн журмын загвар төслийг танилцуулж  Монголын үхрийн махны чанарыг одоогийн зах зээлд хэрхэн нийцүүлэх талаарх мэдээллийг Мерси Кор ОУ-ын байгууллагын мал аж ахуйн зөвлөх Даниэл Миллер өглөө. Махны чиглэлийн үхэр бордох аж ахуйн туршлага, бэлчээрийн мал аж ахуйг үр дүнтэй ашиглах, эрхлэх арга туршлага хийгээд аймгийн бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, талхигдал, тогтвортой ашиглалтын чиглэлээр хамтран хэрэгжүүлж байгаа жишээг татаж танилцууллаа. Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлсэн арга туршлага үр дүнгийн талаарх мэдээллийг өгч МАА-н гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх  чадвар, дэлхийн зах зээлд хэрхэн гаргах, нийцүүлэх, малын генетик нөөцийн тухай хууль, малын эрүүл мэндийн тухай хууль гэхчлэн сонирхол татсан үр дүнтэй мэдээллийг ч малчдад энэ үеэр дуулгалаа.

Малчид бид малынхаа бэлчээрт л хамаг цагаа өнгөрөөдөг. Энэ хоёр өдрийг үр дүнтэй өнгөрөөж мэргэжлийн төвшний багш нар, мал аж ахуй, газар тариаланг хэрхэн хослуулах, бэлчээрээ хэрхэн яаж зөв зохистой ашиглах, малынхаа ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд яаж зөв оруулах, төрөөс болон аймаг орон нутгаас МАА-н салбар, малчдад ямар бодлого чиглэлтэй үйл ажиллагаа явуулж байгааг сонсож  хүссэн хангалттай мэдээллийг цогцоор нь авч чадлаа. Мөн бид малыг их хэмжээгээр өсгөх биш, харин бэлчээрийн даацдаа тохируулж өсгөх нь чухал юм байна. Таваарлаг цөөхөн малыг эдийн засгийн эргэлтэд зөв оруулах юм гэсэн бодолтой боллоо хэмээн зөвлөгөөнд оролцогчид хэллээ. Мөн зөвлөгөөний нэг сонирхолтой үйл явдал нь малчдад зориулагдсан тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа байв.

Энэхүү үзэсгэлэнд малчдын ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж малын эм, бэлдмэл, гээд хэрэгцээтэй бүхэн тавигдсан байв.
Зөвлөгөөний үеэр “Сайн малчин” аймгийн дэд  хөтөлбөрийн  5.1.15 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс  байгаль эх  дэлхийдээ ээлтэй, зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, бэлчээр нутгаа эрүүл байлгаж мал аж ахуй эрхлэх уламжлалт аргын зэрэгцээ дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн санаачилга, амжилт гарган бусдадаа үлгэрлэсэн Баянхайрхан сумын малчин Хөдөлмөрийн баатар н.Жадамбаа, Тэс сумын малчин Д.Тэгшбаяр, Эрдэнэхайрхан сумын малчин Д.Жигжид, Цагаанчулуут сумын малчин Ч.Эрдэнэбат, Идэр, Тосонцэнгэл сумын малчид тус тус “Эко малчин“-аар тодорлоо.  Мөн үеэр ХХААХҮЯ-ний хүндэт жуухаар нэр бүхий таван малчин, тэргүүнээр 19 малчин, тэргүүний залуу алтан медалиар 24 залуу малчин, аймгийн хүндэт тэмдэг”-ээр 24 малчныг тус тус  шагнасан байна.
Цаашид энэхүү зөвлөгөөнийг үргэлжлүүлэн явуулж малчиддаа шинэ мэдээллийг өгч тэдний арга туршлага, санал сэтгэгдлийг сонсохыг хүсэж буй тухайгаа зөвлөлгөөнд оролцогч малчид дуу нэгтэй илэрхийллээ.  Ийнхүү зөвлөгөөнд оролцож буй малчдаас зөвлөгөөний талаарх сэтгэгдэл, малчдын арга туршлага, зөвлөгөөнөөс авсан мэдээлэл, туршлагыг хэрхэн яаж амьдралдаа нэвтрүүлэх гэж буй талаарх ярилцлага авсныг цувралаар хүргэж байна.

Яруу сумын Чандмань багийн малчин Ш.Доржлодой:

Бид малынхаа махны шим тэжээллэг чанарыг сайн сурталчлах хэрэгтэй санагддаг


-Сайн байна уу. Та сайхан хаваржиж байна уу? Завхан аймагт малчдын зөвлөгөөн болж байна. Энэ зөвлөгөөнөөс та шинэ содон мэдээлэл олныг авсан гэж найдаж байна. Таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Бид Яруу сумаас 15-уулаа ирж оролцож байна. Малчид бол мэдээллээс их хол, мэдээллээр хомс байдаг. Энэ чуулганаас хүсэн хүлээсэн мэдээллээ олж авсан гэж бодож байна. Тухайлбал бэлчээрийн даацын талаарх сэтгэл эмзэглэсэн тоон мэдээлэл сонслоо. Тэр даруйдаа бэлчээрээ яаж хэрхэн зөв ашиглах арга ухаанаа бодож суулаа. Мөн өрхийн төсөв, малчид малынхаа ашиг шим, бүтээгдэхүүнийг хэрхэн яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, гэр бүлийн харилцаа, хүүхдээ зөв хүмүүжүүлэх гээд мэддэг юм шиг хирнээ мэддэггүй их нарийн мэдээллийг багш нараас сурч мэдэж сонсож суулаа. Санаа авахаар амьдралдаа хэрэгжүүлмээр үр дүнтэй олон мэдээлэл сонслоо. Энэ чуулганыг зохин байгуулсан, санаачилсан аймгийн Засаг дарга болон түүний ажлын алба, аймгийн ИТХ, аймгийн Хөдөө аж ахуйн газар гээд хамтран зохион байгуулсан газруудад сумынхаа малчдын өмнөөс талархал илэрхийлье. Үнэхээр цаг үеэ олсон эрэлт хэрэгцээтэй мэдээллийг нэг дор өгч буй үр дүнтэй уулзалт зөвлөгөөн болж байна.
-Зөвлөгөөнөөр эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх талаар мэргэжилтнүүд ярьж байна. Таны санал бодол чухам нийцэж байна уу?
-Эрчимжсэн мал аж ахуйн талаар ярихын тулд газар тариаланг ярих нь чухал байдаг. Тариалах талбай, техник тоног төхөөрөмж гээд хэрэгтэй зүйл их байна. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа хүн давхар эрчимжсэн мал аж ахуйг эрхэлнэ гэдэг хэцүү л дээ. Боломжгүй зүйл гэхэд болох юм шиг. Бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хамтад нь эрхэлбэл малын үүлдэр угсаа муудна. Наад зах нь гэхэд сүүний чиглэлийн үхэр бэлчээрийн аж ахуйн үхэртэй зохицохгүй гэсэн үг. Энэ миний бодол. Юу гэхлээр бид бэлчээрийн мал аж ахуйн ашиг шимийг сурталчилдаггүй. Байдаг л зүйл мэт ярьдаг боддог. Өчигдөр гэхэд телевизээр эрчимжсэн мал аж ахуйгаас гарсан малын махыг янз бүрээр нь сурталчилж байх юм. Гэтэл фермерийн малыг тэжээдэг. Тэр мал цөөхөн төрлийн ургамал шимт бодисоор бордуулдаг л амьтан. Гэтэл байгалийнхаа шалгуураар бэлчээрээс хоолоо олж идэж байгаа мал 2000 гаруй төрлийн ургамлаас сор чилж иддэг амьтан шүү дээ. Усны тунгалагыг ууж өвсний соргогийг иддэг ухаантай амьтан бол таван хошуу мал. Энэ хоёрын махны чанар, амт ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой. Тэгэхлээр бид үүнийгээ л илүү тодруулж гаргаж ирж сурталчилмаар санагддаг юм. Манай албаны улсууд, Хөдөө аж ахуйн газар гээд ер нь бодлогоор бэлчээрийн малын махны амт, чанарыг илүү сурталчилмаар санагддаг. Малчид ч үүн дээр санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Үүнийг үр хүүхдүүдийнхээ толгойд нь үүнийг хийж өгмөөр байгаа юм. Жишээлбэл манайхны хүүхдүүд  төгсөлтийн баяр, за ер нь элдэв баяр ёслолоор төв сууринд ирэхээрээ  ямар хоол идэх вэ гэхэд тахианы, гахайн махтай хоол захиалах жишээтэй. Тэр тахиа ямар орчинд амьдарч байгаа билээ дээ. Гахай ямар нөхцөлд амьдардаг билээ. Малчид бид дотор нь орохын аргагүй өмхий үнэртэй орчинд гахай тахиаг зүгээр л тэжээж байдаг. Иймээс цэвэр байгалийн, экологийн энэ малынхаа мах, сүүг бид зүгээр л сайн ойлгуулж сурталчлах л хэрэгтэй. Бахархах ч ёстой.  Манай телевизүүдээр хоолны нэвтрүүлгүүд их гардаг. Энүүгээрээ тэр гахай тахиагаа түр больчхоод монгол малын мах, сүүг яагаад сурталчлахгүй байна. Мэдэхгүй байна уу? Бид малынхаа ашиг шимийг зөв хэрэглэж ач тусыг нь мэдэж өөрсдөө хэрэглэж бахархаж, сурталчлах л хэрэгтэй санагддаг. Өөрсдөө ийм сайхан хүнс хэрэглэж байгаагаараа бахархаж сураасай. Өөрсдөө бахархаж байж гадныхан бахархана гэдгийг хэлмээр байна. Энэ тал дээр бодлогоор ямар нэг ажил явуулаасай гэж бодож байна. Харин бэлчээрийн малаа таваарлаг болгох тал дээр санал нэг байна. Малаа хэт өсгөх гэж улайрах биш зөв зохистой ашиглаж өсгөх нь чухал гэдэг мэдээллийг энэ зөвлөгөөнөөс мэдэж авсан. Өөрийн бодлоо улам бататгаж авлаа.
-Та хэдэн оноос эхэлж мал маллаж эхэлсэн бэ? Малч удамтай юу? 
-Би 1990 оноос хойш мал маллаж байна. Эхний үедээ малаа өсгөх талаар бодож хүүхдүүддээ сургадаг байсан. Мал маллана гэдэг бол хүн хүч, бүл шаардсан ажил байдаг. Одоо миний баримталж байгаа зүйл бол 1000 -аас нэг их хол давуулахгүй байх. Би аймгийн сайн малчин, алтан төлийн эзэн болж байх үед манай мал 3000 хүрсэн удаа ч бий. Үүнийхээ ачаар нутаг орон, нутгийн зон олноороо хүндлүүлж сайхан явж байна. Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд сургуульд сурч байгаа тул одоохондоо хоёр тусдаа амьдарч байна. Аймгийн төвд хүүхдүүдийнхээ сурч боловсрох нөхцөл нь арай дээр болов уу гэж бодож сургаж байгаа. Бид малчин удамтай. Миний аав жолооч байсан. Өвөө минь малчин байсан. Гэхдээ малаас хөндийрч байгаагүй. Малчин хүн гэдэг нь байгаль цаг агаарын нөхцөл байдлыг их ажигладаг. Сүүлийн үед цаг агаар өөрчлөгдөж байна.
-Мал хэт өссөнөөс бэлчээрийн даац хэтэрч байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байгаа? Харин таны бодол?
-Мал өсгөх нь хоёр талтай хуучин Монгол Улс 25 сая хүргэх гээд хүрдэггүй байсан. Гэтэл сүүлийн 10-аад жил малыг өсгөх,  тоог олон болгох талаар төр засгаас маш сайн бодлого баримталж мал ч сайн өссөн мэдээ дуулддаг. Төрөөс малчдыг малаа сайн өсгөлөө гэж хангалттай урамшуулж байна. Гэхдээ малыг борлуулах тал дээр авах арга хэмжээ нь арай дутуу авагдаад байх шиг санагдаад байдаг юм. 2009 онд миний бие нэг суурь сувай мал туугаад Улаанбаатарт борлуулахаар орж байсан. Учир нь тэнгэр хангайгаа ажиж байж цаг хатуурах нь гэсэн бодлын хүрээнд л тэр шүү дээ. 
Тэгэхэд Улаанбаатарыг тойроод маш их мал худалдагдах гээд хүлээгдэж байсан. Миний хувьд нийслэлд сар болж байж янз бүрийн аргаар малаа борлуулж байсан юм. Ингээд намар шувтрах үед нөгөө малчид малаа хямдхан үнээр ченж нарт өгөөд нутаг буцсан. Тэр үед за даа энэ өвөл ч  махны үнэ сайн буух нь дээ гэж бодож байв. Яахав миний нүдэн дээр тэр олон мал хямд үнээр борлуулагдсан учир тэр шүү дээ. Гэвч өвөл болоход малын махны үнэ тэнгэрт хадсан. Яагаад ингэв гэж бодох нь ээ. Өнөөх ченж нар малчдаас малыг хямд үнээр авчихаад хав дардаг. За тэгээд зарим нэг бодлогоор үнэ тэнгэрт хадаад байна уу даа гэсэн хардлага төрж билээ. Тэгэхлээр төрөөс энэ тал дээр илүү анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй санагддаг юм. 
-Сүүлийн жилүүдэд цаг агаар их өөрчлөгдөөд байгаа талаар манай малчид ярьдаг. Зудын давтамж ойртсон ч гэх нь бий. Мөн зуд боллоо гээд малчид төрөөс тусламж дэмжлэг их авдаг гээд зарим нэг нь дургүйцэх нь ч бий? 
-Энэ их зөв асуудал хөндсөн асуулт байна. Баярлалаа. Тэгэлгүй яахав. Ер нь байгаль цаг агаар их өөрчлөгдсөн нь үнэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа мэдээллийг их сонсдог юм. Үнэхээр л хүлэмжийн хийн ялгарал ихэссэн, бэлчээрийн даац ихэдсэн. Хөрс, ус, байгаль орчин бохирдсон. Хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болоод л цаг агаарт өөрчлөлт ороод байгааг мэдээд л байгаа юм.  Энэ удаагийн зөвлөгөөн дээр ярьж байгаа эрдэмтэн, багш нар, мэргэжилтнүүдээс ч их сонсож мэдэж авлаа. Зудын давтамж нь ойртсон нь үнэн. Аргагүй. Бид байгаль дэлхийтэйгээ зүй бусаар их харьцаж байна. Малчдын хувьд хэрдээ таарсан, бэлчээртээ таарсан чанартай цөөн тооны малтай байх нь их зөв. Тэгээд зуд боллоо энээ тэрээ гээд өөрсдийн хувийн малаа өөрсдөө маллаж хичээхгүйгээр зовлон тоочих нь ичгэвтэр юм. Бид хувийн малаа л маллаж байгаагаас нэгдлийн мал, улсын мал хариулж байгаа биш. Ер нь малчин хүн зуны дэлгэр цагт малаа зөв хариулж тарга тэвээрэг авахуулах, намартаа өвлийн бэлтгэлээ сайн базаах л үүрэгтэй. Мөн олон жил мал малласан настай малчдаасаа арга туршлагыг нь сайн сурч мэдэж авах нь зүйтэй. Хэдэн жил болоод л зуд, ган болох юм. Энэ чинь малчин бидний хэр бэлтгэлтэйг л шалгаад байгаа хэрэг. Уул устайгаа элгэмсүү ойр байж. Хангай дэлхийдээ залбирч явах нь хэрэгтэй. Бэлтгэлээ базаагаагүй, залхуу малчинд байгаль өөрөө дүн тавьчихдаг л байхгүй юу. За тэр тусламж дэмжлэг авсан ч бай хүн бүрт хүртдэггүй л дээ. Бага гэлтгүй сэтгэлийн юманд баярлалгүй л яахав малчид. Гэхдээ заавал өвөл болохоор өвс, тэжээлийн дэмжлэг авна гэдгээ болих л хэрэгтэй санагддаг. Яагаад гэвэл тэр хувь малчны л өөрийн ажил шүү дээ. Хараад байх нь ээ манайхан албан байгууллагаар нь шахаад л өөрсдийн амьдрал ахуйдаа зарцуулж байгаа ажлын хөлснөөс нь малчдад тусламж дэмжлэг гээд аваад байдаг нь заримдаа зохисгүй байдаг. Үнэхээр сэтгэлээсээ илгээж байвал малчин бидэнд бага гэлтгүй сэтгэлийн дэм хэрэгтэй л байлгүй яахав. Зарим нэг хүн сайхан сэтгэлийн үүднээс тусалж л байгаа байх. Харин зарим нь шахалтаар, аялдан дагалдаж хандив өгдөг л байх. 
-Уучлаарай танайх яг хэдэн тооны малтай вэ? Танай гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэг үү?
-Манайх 970-аад мал тоолуулсан. Энэ нь өрхийн хэрэгцээнд хангалттай болж байгаа. Шинээр малчин өрх бий болгох, малын тоог нэмэгдүүлье гэхээр бэлчээрийн даац хэтэрч байна. Манайх хоёр хүүхэдтэй. Миний нэг бодол байдаг юм. Хүүхдүүд том болоод ямар мэргэжил эзэмшээд яах нь тухайн хүүхдийн л асуудал. Миний үүрэг бол сурах боломжийг нь бүрдүүлэх. Тиймээс өнөөдөртөө байгаа малынхаа ашиг шимийг хангалттай хэмжээнд хүртээд л сууна. Илүү өсгөх гэж шунахгүй.
-Малчид маань төрийн үйлчилгээг хэр авч байна? Манай аймгаас бодлогоор малчдынхаа эрүүл мэнд, тэдний үр хүүхдүүдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, гадаадад болон хөрш зэргэлдээ аймгуудад туршлага судлуулах гээд малчидруу хандсан бодлого ажлыг хангалттай хийж байгаа?
-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд малчин хүний үгийг сайн сонсдог болжээ. Хүнээ хүндэлдэг болж. Аймаг орон нутгаас төрийн бодлогыг үр дүнтэй хүргэж байгаа нь харагддаг. Өнөөдөр манай өрх бүл эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боломжийн авдаг. Багийн төв дээр эмч байна. Бас шаардлагатай үед холбоо барих утас гэж сайхан зүйл байна. Өнгөрсөн жил Алаг-ийн дөрөлж дээр Жи-мобайлын сүлжээний станцтай болсон. Үүнээс хойш малчид бид хаанаас ч холбоо харилцаатай сайхан байна. Хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл сайн байна. Малчдыг гадаад болон дотоодод туршлага судлуулж буй нь их үр дүнтэй санагддаг шүү. Ер нь аймаг орон нутгийн удирдлагуудын хийж буй олон ажлыг орон нутгийн сониноос их авч байгаа. Хөдөө бэлчээрт бол сонин гарчиглаад суух их зүгээр байдаг юм.
Сэтгэл өндөр байгаа. Энэ эрчийг алдахгүй малчидруугаа анхаарсан зөв бодлогыг барьж ажиллаасай гэж хүсэж байна. 
Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Цаг агаар тогтуун байж мал сүрэг тань өсөн арвижиг ээ. 

Б.Мягмарсүрэн

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6