Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МӨНГӨ УГААЛТЫН ЭСРЭГ ТӨРИЙН 9 БАЙГУУЛЛАГА ТЭМЦЭНЭ
Image
ГУРВАН УУЛЗВАРТ ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
ДХИС-ИЙН БАГШ, АЖИЛЧИД ОСОЛДОЖ, ЦӨӨНГҮЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭР ТҮЛШ БОЛГОН ХУВИРГАХ БОЛОМЖТОЙ ТЕХНОЛОГИ
Image
ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 3 УУЛЗВАРТ ЗҮҮН ГАРЫН ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТ 2020 ОНД СТАНДАРТТАЙ БАЙХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛСОН ХОТ БАЙХ ЁСТОЙ
Image
ФЭЙСБҮҮК БОЛОН ХХЗХ-НЫ ХООРОНД ''НОГООН СУВАГ'' АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ
Image
БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БУЦААН АВАХ ЭРХ ҮҮССЭН ИРГЭДИЙН НЭРС ИРСЭН БАЙНА
Image
ЦУОШГ: ӨНӨӨ МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭДЭГ БОЛЛОО
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Энэ үр эмч нарыг гайхшралд хүргэж байна! Чихрийн шижинг хянаж, бөөр, элэгний үйл ажиллагааг 100% сэргээж байна
Image
МЕРКЕЛИЙН ЦАГ ДУУСАВ УУ?
Image
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА АСАН Б.МӨНХЖАРГАЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР БОЛОВ
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Ноён Жан Себастьян Жак гэж хэн бэ?
Image
ХЭНТИЙН ХУРАНДАА ЦОЛТОН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ
Image
Гурван аймагт түймэр гарчээ
Image
АН-ын бүлэг: Ерөнхий чиглэлийн яамдын сайд нар "Давхар дээл"-тэй байхыг зөвшөөрнө
Image
Холбоос: ЭЗНЭЭ ХҮЛЭЭСЭН ЭЗГҮЙ ЦЭЦЭРЛЭГҮҮД
Image
УИХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ.
Image
О.Баасанхүү гишүүн ээ, мэдэхгүй зүйлээ битгий ярьж бай
Image
НАЙЗ ЗАЛУУГИЙНХ НЬ БЭЛЭГЛЭСЭН БРЭНД МАШИН ХУУРАМЧ БАЙСНЫГ МЭДЭЭД...
Image
НААДМЫН ҮЕЭР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ХОРИГЛОХ ЗҮЙЛС
Image
ДОРНОД АЙМАГТ ШИЛЖИН ИРЭГСДИЙН ТОО 12 ХУВИАР ӨСЧЭЭ
Image
АЧАА ТЭЭВРИЙН АВТОМАШИНУУДАД ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
Х.БАДЕЛХАН: 30 МЯНГА ОРЧИМ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ ЗОРИЛТ ТАВЬСАН
Image
Томуу,томуут төст өвчлөлийн дэгдэлт буурчээ
Image
АН-ын шинэ даргын чимээ
Image
Шар айрагнаас болж дүүгээ хөнөөсөн эрийн ялыг хэвээр үлдээв
Image
УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХАМГАЛАН: НУТГАА ГЭСЭН ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ БОХИР УЛС ТӨРИЙН ХОНЖОО БҮҮ БОЛГО
Image
УВСЫН ҮҮРЭГ НУУРАНД ҮЗЭГДСЭН ҮЛЭМЖ БИЕТ АМЬТНЫ БИЧЛЭГИЙГ ХИЙЖЭЭ
Image
Бүсгүй хүн бүрийн ойлгох 11 дүр зураг
Image
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙГ 100 ХУВЬ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
Image
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Хүндэт доктор”-ын цол, өргөмжлөл гардуулах ёслол боллоо
Image
Амьд байгаадаа талархаж өршөөн энэр, баясгалантай амьдар
Image
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
ЗАГВАР ӨМСӨГЧ НАРЫГ НИСЭГЧГҮЙ ОНГОЦООР ОРЛУУЛЖ БАЙНА
Image
Монгол улсын иргэд визгүй зорчих орнуудыг танилцуулж байна
Image
Монгол нэртэй гадаадын жүдочид
Image
Image

КИБЕР ЕРТӨНЦ ДЭХ ГЭМТ ХЭРЭГ ХАР ТАМХИНААС ИЛҮҮ АШИГ ОЛЖ БАЙНА

 ХААН Банкны санаачилгаар Монголбанк, Монголын банкуудын холбоо хамтран “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” олон улсын анхдугаар форумыг Туушин зочид буудлын хурлын танхимд  энэ сарын 26-нд зохион байгуулж, банк санхүүгийн салбарын 200  гаруй төлөөлөгч уг асуудлаар  санал солилцлоо.

Цахим хэтэвчээ халдлагад өртүүлэхгүйн тулд  иргэд  нууц дугаар  болон картаа гэр бүлийнхэндээ дамжуулахгүй байх ёстой гэдгийг гадны мэргэжилтнүүд онцолж байна. Цагдаагийн байгууллагынхны  гаргасан мэдээллээр  2017 оны  байдлаар интернэт банк буюу цахим банкны үйлчилгээ болон фэйсбүүкээр дамжуулан залилан хийх гэмт хэргийн тоо нэмэгджээ.  Энэ нь  зөвхөн Монголд ч биш  дэлхий нийтийг чилээсэн асуудал болоод байгаа бөгөөд интернэт банк болон цахим төлбөрийн системд халдлага гаргахгүйн төлөө улс орнууд  дор бүрнээ тодорхой ажлуудыг өрнүүлж буй юм. Даяарчлагдсан энэ үед цахим банкны аюулгүй байдлыг хангаж төлбөрийн эрсдлийг гаргахгүйн төлөө хамгаалалтын шинэ технологиудыг дэлхий нийт нэвтрүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч кибер дэх халдлага үйлдэгсэд аргаа нарийсган  хурдаа нэмж буй учир хамгаалалтын системийг бэхжүүлэх, улмаар банк болон хэрэглэгчид мэдээллээ нууцлах нь зүйтэй гэдгийг  “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” олон улсын анхдугаар форумын төлөөлөгчид онцолж байсан юм.


  Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн форумыг үг нээж хэлэхдээ, “Цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн эрсдэл нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа халуун сэдэв юм. Финтек  гэдэг бол санхүү техник технологийн хослол. Өнөөдрийн форумаар техник технологийн дэвшлийг банкууд нэвтрүүлж буй ч эрсдлээ давхар авч явахын тулд юу хийх вэ гэдэгт төвлөрлөө.  Харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангах, мэдээллийг нууцлахын тулд нууцлал хамгаалалтын систем сайн байх ёстой. Үүний зэрэгцээ хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг сайжруулах нь чухал. Өөрөөр хэлбэл хэрэглэгч мэдээлэлд хайнга хандсанаар ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдэгт анхаарах шаардлага гарч ирсэн. Тиймээс  Монгол банк 2018 оныг санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил болгон зарлаж, нэгдүгээр сараас “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян” өрнүүлсэн. Аяны хугацаанд олон үр дүнтэй ажлууд өрнүүлж буй нэг нь эл форум юм” гэлээ.



ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, “ХААН Банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” олон улсын анхдугаар форумыг санаачилан зохион байгуулж байна. Өнөөдөр цахим банкны аюулгүй байдал зөвхөн манай банкны асуудал биш нийт банк санхүүгийн байгууллагууд болон хэрэглэгчдийн өмнө тулгарч буй бэрхшээл. Энэ утгаараа цахим банк болон төлбөрийн картын нууцлал руу нэвтрэх асуудлыг хязгаарлахад талууд хэрхэн нэгдэж ажиллах вэ гэдэгт гаргалгаа олохын тулд анхдугаар форумыг зохион байгууллаа.  Нэг сая гаруй хүн  ХААН Банкны төлбөрийн  картыг эзэмшиж байна. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд хийх зүйл их байна” хэмээн онцолсон юм.

Форумаар  цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн картын эрсдэл, цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг боловсрол гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм.

ХҮМҮҮС ГЭМТ ХАЛДЛАГА НАДААС ХОЛ БАЙНА ГЭЖ БОДОЖ БОЛОХГҮЙ

“Цахим банкны аюулгүй байдал” форумын гол илтгэлийг “Акати Консалтинг компанийн Гүйцэтгэх захирал, Мэдээлэл технологийн олон улсын эксперт Кришна Ражагопал тавив.



Тэрбээр ярихдаа, “Кибер ертөнц дэх  гэмт хэрэг хар тамхинаас илүү ашиг олж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ гэмт хэргийг 14-34 насныхан үйлдэж байна. Илүү мэргэжлийн хүрээнийхнээс илүүтэй сонирхогч бүлэг буюу хүүхэд залуус цахим халдлагыг үйлдэх боллоо. Олон түүхүүд дэлхий дахинаа хөвөрч байна. 2013 онд  Сансрын хиймэл дагуулыг, 2014 онд Биткойны биржийг, 2015 онд “IPONE”-ийг, 2016 онд Бангладешийн Төв банк, Катарын Үндэсний банк хакердууллаа гэсэн мэдээллийг та бүхэн санаж байгаа байх. Найман минутад л таны цахим орчин дахь мэдээллийг хакердаж байна. Нөгөөтэйгүүр таны хоолны гүйлгээ хийсэн рестораны цахим баримтаар дамжуулан  халдлага хийж, бүх мэдээллийг авах нөхцөл бүрджээ. Тэгэхээр хүмүүс гэмт халдлага надаас хол гэж бодож болохгүй. Нэр хүндтэй хүмүүсийн мэдээллийг авахдаа буудалладаг томоохон зочид буудлын серверийг хакердахад л тухайн хэрэглэгчийн мэдээллийг авах  нөхцөл үүссэн. Нэртэй хүмүүс хамгийн аюултай эх сурвалж болсныг та бүхэн мэдэх үү. Жишээлбэл, Бритни Спирс байшин дээрээс үсэрлээ гэсэн худал мэдээллийг сошиал ертөнцөд түгээхэд маш олон хүн хандана. Энэ хандалтыг ашиглан тухайн хэрэглэгчийн мэдээллийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар авч,  гэмт халдлагад ашигладгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгэхээр би баян биш, нэр хүндтэй биш юм чинь кибер халдлагад өртөхгүй гэж бодож болохгүй нь. Хэрэглэгч энэ хандлагаасаа салж, цахим банкныхаа нууц дугаарыг өөрчлөх, аль болох олон цифрээр илэрхийлэх, хамгаалалтын программ суулгаснаар та өөрийгөө эрсдлээс хамгаална” гэлээ.

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ГЭМТ ХАЛДЛАГААС СЭРГИЙЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ  НЬ ЧУХАЛ

Хас банкны Аюулгүй байдлын Удирдлагын газрын захирал М.Энхболд, “Манай банкны хувьд  харилцагчдаа хамгаалах асуудалд  нэлээн анхаарч ажилладаг. Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг  хангахын тулд 7 зарчим 99 заалт бүхий хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн.  Энэ хүрээнд 24 цагаар дуудлагын төвүүд ажиллуулж байна. Мөн дотоод ажилтнууддаа цахим халдлага болон хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн нууцлах тухай тогтмол  мэдээлэл өгч ажилладаг. Өнөөдөр манай улсын хувьд цахим халдлагын тухай  хууль эрх зүйн орчин тийм ч таатай биш байна. 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг гаргасан ч интернэт банктай холбоотой зүйл заалт байхгүй. Европын холбоо кибер халдлагаас урьдчилан сэргийлэх тухай хоёр жилийн өмнө шинэ хууль гаргасан бөгөөд хэрэгжилтийг хангахын тулд маш сайн ажиллаж байна. Энэ мэт гадны туршлагаас бид судлан  цахим орчин дахь гэмт халдлагаас сэргийлэх эрх зүйн орчныг бий болгох  нь чухал.


ЭНГИЙН ЦИФР ХАЛДЛАГАД ӨРТӨХ ТОХИРООГ БҮРҮҮЛДЭГ

ХААН Банкны Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Панкаж Кумар,Цахим дайралтад банк болон хэрэглэгч бэлэн байх ёстой. Өөрөөр хэлбэл хамгаалалтын бээлийг  зөвхөн банк бус хэрэглэгч, төр засгийн бодлого, хууль эрх зүйн орчин гээд бүх талын оролцоогоор хангах юм. Харилцагчдын данс болон хувийн мэдээллийг нууцлах хамгаалалтад ХААН Банк гол анхаарлаа хандуулж ажилладаг. Гэвч харилцагчдын түвшинд анхаарах зүйлс их бий. Халдлагад өртөх хамгийн эмзэг хэсэгт хэрэглэгчид багтдаг. Гуравдагч этгээдэд цахим дансны дугаараа өгөх, гэр бүлийн гишүүддээ картаа дамжуулах гээд эрсдэлтэй алхамуудыг хийдэг. Энэ нь эргээд хөрөнгө мөнгөөрөө хохирох гол үндэс нь болж байна. Мөн цахим банк болон картын нууц дугаарыг маш энгийн цифрээр өгч байгаа нь халдлагад өртөх тохироог бүрдүүлдэг.

ӨНГӨРСӨН ОНД 3.5-4 САЯ ОРЧИМ ХАЛДЛАГЫН ОРОЛДЛОГО ХИЙСЭН

Үндэсний Дата төвийн захирал Б.Батжаргал: Цахим орчны хамгаалалт Монголд хангалтгүй байна. Мэдээллийн аюулгүй байдал буюу  кибер халдлагаас иргэдээ хэрхэн хамгаалах вэ гэдэгт төвлөрч байгаа нь сайн хэрэг. Монгол Улс Мэдээллийн Аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Манай төвд байршсан вэбсайтуудад хийсэн анализаар өнгөрөгч онд 190-200 сая хүсэлт ирснээс 3.5-4 сая орчим нь халдлагын оролдлого байсан. Тэгэхээр хамгаалалтын сайн технологи байхаас гадна сайн мэргэжилтэн халдлагаас хамгаалахад чухал үүрэгтэй. Энэ утгаараа мэргэжилтнийг чадваржуулах тухайд  байгууллагууд ажиллах ёстой.



Төлбөрийн картын эрсдэл сэдвээр Кorea&Mongolia, VISA Inv компанийн Эрсдэл хариуцсан захирал Крис Кан сонирхолтой илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, “ Нэг минутад цахим ертөнцөд маш олон үйлдлийг хийх боломжтой. Тухайлбал, нэг минутад 200 сая захиаг  и-мэйлээр  илгээж байгаа бол “google”-ийн хайлт хоёр саяд хүрч, фэйсбүүкээр 680 мянган  пост, твиттерээр 100 мянган гаруй жиргээг жиргэдэг байна. Өнөөдөр гэмт хэрэгтнүүд зохион байгуулалтад орж, харилцан мэдээлэл солилцох системд  шилжиж байна. Тиймээс банкууд хамгаалалтын системээ сайжруулж, EMV чип бүхий нууцлал сайтай картын систем рүү шилжих ажиллагааг дэлхий нийт хийж байна. EMV чип нь хувьсах өгөгдөл сайтай учир луйвраас хамгаалах нууцлал сайн юм” гэлээ.

Манай улсын 2 сая орчим иргэн банкны карт ашигладаг. Картын мэдээллийн нууцлалыг сайжруулахын тулд соронзон тууз бүхий картыг чип рүү шилжүүлэх шаардлагатай гэдгийг гадны мэргэжилтнүүд хэлж байна.  Манай улсын банкуудын хувьд  EMV чипийг олон улсын картад нэвтрүүлээд байгаа бөгөөд үүнийг бүрэн хэрэгжүүлэхэд хоёр жил шаардагдана гэдгийг албаныхан тодотголоо.

Цахим орчин хөгжихийн хэрээр хуурамч хаягууд олширч мөнгө залилах, иргэдийн и-мэйл хаяг руу хуурамч мэдээлэл ирж,  энэ хэрээр кибер ертөнцөд залилуулах гэмт хэрэг нэмэгдсэнийг Цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд олон нийтийн  мэдлэг боловсрол сэдэвт хэлэлцүүлгээр Цагдаагийн ахмад  У.Батнасан онцлов.  Түүнчлэн цахимаар хуурамч мэдээлэл илгээн  нууц дугаарыг мэдэж залилан хийсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Тодруулбал, 50 мянган иргэнээс 7 мянга гаруй нь  интернэт банкныхаа мэдээллийг өгсөн байна. Мөн томоохон рестораны зөөгч үйлчлүүлэгчдийн картын мэдээллийг бусдад дамжуулж байжээ.

Улмаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон 40 орчим насны эмэгтэй зургаан сая орчим төгрөгөө алдсан тохиолдол гарчээ. Ийнхүү мөнгө зээлээч гэсэн захиа ирэхэд хууртан мөнгөө шилжүүлэхгүй байхыг цагдаагийнхан сэрэмжлүүлэв. Цаашид иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах нь чухал гэдэгт форумын төлөөлөгчид төвлөрлөө. Мөн томоохон рестораны зөөгч үйлчлүүлэгчдийн картын мэдээллийг бусдад дамжуулж байсан хэрэг саяхан гарчээ. Тиймээс үйлчилгээний байгууллагууд иргэдийн картын дугаарыг асууж, дур мэдэн хийх явдлыг хумих нь чухал гэдэгт төвлөрч хэрэглэгчдийг картын нууц дугаараа бусдад хэлэхгүй байхыг уриаллаа.

Б.Заяа

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6