Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МӨНГӨ УГААЛТЫН ЭСРЭГ ТӨРИЙН 9 БАЙГУУЛЛАГА ТЭМЦЭНЭ
Image
ГУРВАН УУЛЗВАРТ ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
ДХИС-ИЙН БАГШ, АЖИЛЧИД ОСОЛДОЖ, ЦӨӨНГҮЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭР ТҮЛШ БОЛГОН ХУВИРГАХ БОЛОМЖТОЙ ТЕХНОЛОГИ
Image
ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 3 УУЛЗВАРТ ЗҮҮН ГАРЫН ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТ 2020 ОНД СТАНДАРТТАЙ БАЙХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛСОН ХОТ БАЙХ ЁСТОЙ
Image
ФЭЙСБҮҮК БОЛОН ХХЗХ-НЫ ХООРОНД ''НОГООН СУВАГ'' АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ
Image
БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БУЦААН АВАХ ЭРХ ҮҮССЭН ИРГЭДИЙН НЭРС ИРСЭН БАЙНА
Image
ЦУОШГ: ӨНӨӨ МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭДЭГ БОЛЛОО
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Өвс, тэжээл экспортлохыг хоригложээ
Image
Дуучин A Cool: Ээж бид хоёр подвалд хүртэл амьдарч байлаа
Image
ХӨВСГӨЛ АЙМАГТ ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ
Image
ӨӨРИЙНХӨӨ ОХИН БИЕИЙГ ОЛОН БАЯЧУУДАД ХУДАЛДАЖ БҮГДИЙГ НЬ ЗЭРЭГ ЗУГААЦУУЛЖ ИЙМ МӨНГӨТЭЙ БОЛЖ
Image
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООГ БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
Image
Ж.БОЛТОН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ОРОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАНА
Image
Ц.Элбэгдорж: Төр яаж ажилладгийг шүүх харуулдаг
Image
Уухааны Батбаатарт гавьяат жүжигчин цол олголоо
Image
Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Увс аймагт ажиллалаа
Image
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АЖИЛ ЭРХЛЭЛТ” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ БОЛНО
Image
Аса аваргын дараагийн өрсөлдөгч тодорчээ
Image
Намайг ялла
Image
ЗАСГИЙН ГАЗАР МҮХАҮТ-ТАЙ ХАМТРАН БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛНЭ
Image
Хоёр настай Шарлотта гүнж испаниар ярьж, ахыгаа захирдаг
Image
Хүчирхийлэгчийг албадан сургалтад суулгана
Image
Ходоод гэдэсний шимэгч хорхойг хэрхэн устгах вэ Устгаснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ...
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзлаа
Image
Ирэх Бямба гаригт дугаарын хязгаарлалт үйлчилэхгүй
Image
Дэлхийн хамгийн сонирхолтой 24 зам
Image
Зам тээврийн ослын 40-70 хувь нь жолооч хэт ядарсан үедээ жолоо барьсан байдаг
Image
Якутад 70 хэм хүртэл хүйтэрч байна
Image
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ОРОН НУТАГТ ЯВУУЛДАГ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
Image
”UB comedy”-ийн Идэрээ тайзнаас хөөгджээ
Image
У.Хүрэлсүх зөгнөлийг батлах уу, няцаах уу?
Image
Цэцэ хэрүүл өдөв
Image
2018 ОНД МООДОНД ОРОХ АЛДАРТНУУДЫН ХУВЦАСЛАЛТ
Image
ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 2010
Image
Кабул хотын сүм дайралтад өртөж дөрвөн хүн амиа алдлаа
Image
Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдэл гаргав
Image
МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГСДЫН ХАМГИЙН АХМАД НЬ 90 НАСТАЙ ИРГЭН БАЙЛАА
Image
Image

Хүүхдийн хадгаламжнаас хумслахаа больчихооч, Ерөнхий сайд аа!!!!

өөрхий хүүгийн минь хэдхэн төгрөгийн хадгаламжнаас хүртэл төр татвар авдаг болжээ. Хадгаламжийнх нь хүү  бодогдож орсон ч, 1400 төгрөгийг татвар гээд зарлага хийсэн байна лээ” хэмээн дөрөвхэн сартай хүүгээ тэвэрсэн эмэгтэй эгчдээ хуучлах.

Нялхсаас хүртэл мөнгө ичгүүргүйгээр хумсалж суугаа төртэй гэж бодохоор ой гутмаар. Монгол төрийн бодлогыг ингэтлээ доройтуулах гэж. Муу ч, сайн ч үе, үеийн Засгийн газрын түүхэнд нялхасын хадгаламжнаас татвар татах хүртлээ Монголын төрийг ядууруулсан удаа байсангүй. Харин энэ цаг үеийн /Ж.Эрдэнэбатын толгойлсон/ Засгийн газрын үед ард иргэдийнхээ амьдралыг дордуулах долоон төрлийн татвар гэгчийг бий болгож, тэр дундаа хадгаламжийн хүүнээс хүүхэд, хөгшдийн ялгалгүй хураамж авч эхэлсэн нь эмгэнэл гэлтэй. Уг нь бол бусад улс оронд хүүхэд хадгаламжтай байх, хүүхдэд халамж олгох бодлогыг хамгийн түрүүнд Засгийн газар нь тавьдаг бол, харин өдгөө манай улсад энэ төрлийн бодлого эсрэгээрээ эргэсэн нь энэ.

Сайд нар цадаж, нялхас өлссөөр байх уу?

Хүүхдийн хадгаламжийн хэдхэн төгрөгнөөс татвар авахаасаа ичээгүй мөртлөө сайд нарын багцаа 404 тэрбумаар нэмж зүрхэлсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын өмнөөс нүүр улайж байна. Үнэхээр улс орны данс улайж, ядарсан ард иргэдийнхээ халаас руу өнгийх дээрээ тулсан уу гэвэл, тийм биш гэдэг нь нэгэнт тодорхой болоод байна. Харин яагаад ийм явуургүй хийгээд арчаагүй бодлогыг энэ Засгийн газар хэрэгжүүлэх болов. Болсон процессыг сөхье.

Өнөөгийн мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулах байв. Гэхдээ тус хуулийн 16.1.16.-т "Мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад" гэж зааж өгсөн байдаг. Тодруулбал, одоогийн хуулиар нэг хүртэл жилийн хугацаатай эсвэл хугацаагүй 100 сая төгрөгөөс дээш хадгаламжинд татвар ногдуулдаг байсан юм. Харин Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсноор энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болов. 

Ингэж татвар ногдуулахдаа хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдээс ийнхүү татвар авах шийдвэрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар бодож олсон байдаг.  Тэд

энэ өөрчлөлтийг хийснээр төсвийн орлого:

  1. 2017 онд 43 тэрбум төгрөг,
  2. 2018 онд 67 тэрбум төгрөг,
  3. 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой хэмээн үзжээ.

Энд төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг буруу гэсэнгүй. Гагцхүү ийм муйхар аргийг/Хүүхдийн хадгаламжнаас татвар хураах/ сонгон хэрэгжүүлж байгаад л бүх учир байгаа юм. Уг нь иргэдээ боддог, эх орноо хайрладаг сэтгэл зүрхтэй  Засгийн газар байсан бол өндөр албан тушаалтнуудын тансаглалыг танаж, ард иргэдээ ажилтай, орлогтой байлгах арга саамыг бодож олох байлаа. Гэвч тэд /Ж.Эрдэнэбатын Засгийн газар/ тэгсэнгүй. Борив бохис хийлгүй ажиллаж, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэдийнхээ хуруу хумсаа хуйхалчих гэж цааш нь хийсэн хэдхэн төгрөгний хадгаламжнаас хүү бодоод хурааж авч байгаа нь даанч харамсалтай. Хүүхдийнхээ нэр дээр цуглуулсан хэдээс нь хүртэл хувь тооцоод хумсалж байгаа нь бүр ч өрөвдмөөр.

Иргэн танаас ийм хэмжээний мөнгийг төр хумслах нь ээ!

Хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татварыг төр авч эхэлснээр иргэдийн хадгаламжид ингэж нөлөөлнө. Жишээ нь,

Та 10 сая төгрөгийн, нэг жилийн хугацаат хадгаламжнаасаа 15 хувийн хүү буюу 1.5 сая төгрөгийн орлого олдог бол энэхүү орлогоосоо 10 хувийг буюу 150 мянган төгрөгийг улсад тушаах бодлогыг Засгийн газар баримталж байна гэсэн үг.

Иргэдээ яаж орлоготой, хуримтлалтай байлгах вэ гэж бодохын оронд олсон орлогоос нь ямар аргаар татвар хураамж авах вэ, хуримтлалаас хэрхэн хумслах вэ гэдэг дээр хамаг анхаарлаа хандуулж ажиллаж байгаа ийм Засгийн газар ард иргэд бидэнд хэрэгтэй юм гэж үү. Уг нь бид тэднийг /Засгийн газрыг/ Монгол төрийн бүхий л бодлого, шийдвэрийг ард иргэдийнхээ амьдралд нь тустайгаар хэрэгжүүлээсэй хэмээн хүсдэг. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар бидний хүссэн Гүйцэтгэх засаглал байж чадсангүй.

Сэтгүүлчийн дүгнэлт.

Жил ирэх тусам иргэдийн амьдрал хүндэрсээр. Шийдвэр гаргагчдын гаргаж байгаа хууль, журам, дүрэм нь бүгд л дундаж амьдралтай, хөлөө олох гэж ядаж байгаа хүмүүсийн халаас руу дайрсан шинжтэй байна. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл зүтгэж байж олсон хэдээ нааш цааш нь болгож, арай гэж ядуусын эгнээнээс гарч, дундаж гэсэн ангиллын “хаалга”-ыг татах гэхээр л ямар нэг аргаар “цоожлоод” байх юм. Одоо бүр байтлаа банкинд хадгаламжтай бүх хүний /хүүхэд, хөгшид, баян, хоосон/ хадгаламжийн хүүгээс татвар авч эхэллээ.  
Өнөөдөр Монголын иргэд, тэр дундаа хувь, хувьсгалын байгууллагад ажиллаж, сарын цалингаараа амьдрах гэж ядаж яваа хүмүүсээс авч байгаа татвар багадаагүй. Хүн амын орлогын албан татварыг хэн төлдөг билээ, тэд л. Нийгмийн даатгалыг ч гэсэн тэд төлж байна. Элдэв торгууль энэ тэрийг ч гэсэн тэд л төлж байгаа. Гэтэл одоо хурааж хуримтлуулж байгаа хэдээс нь бас татвар авах нь хүнлэг ёс мөн гэж үү.

Арай дэндэж байгаа юм биш үү. Яах вэ, нэг талаас нь хараад үзвэл зөв. Өнөөдөр зах дээр наймаа хийж байгаа хүмүүс. Малчид гээд олон хүн хүн амын орлогын албан татвар төлөхгүй байгаа. Тэгсэн мөртлөө их, бага хэмжээгээр хадгаламжтай байдаг. Тэгвэл татварын системийг шударга болгож, бүх хүнийг тэгш хамруулах зорилгоор тэр хүмүүсийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авахад болохгүй юм байхгүй.

Нөгөө талаар, хагартлаа баяжсан, асар их хадгаламжтай, хүүгийнх нь орлогоор туйлж байгаа хүмүүсээс татвар авах нь ч зөв.  Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт орохын тулд хадгаламжтай бүх хүнийг татвар авах журмандаа хамаатуулчихлаа.  Ингэснээр хуруу хумсаа хуйхалчих гэж байж хадгалуулсан хэдийнхээ хүүгийн  хишиг хувийг дахиад л улсад өгөх болж байна. Ийм ч юм байх гэж.  Энэ журманд хэн хамгийн их өртөх нь тодорхой. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа, орон сууцны урьдчилгаа ч болов цуглуулах гэж зүтгэж байгаа иргэд. Баячууд, УИХ-ын гишүүд өртөнө гэж бодож байна уу. Ёстой гонж байлгүй. 
Ихэнх нь татваргүй бүсэд сая саяар нь ам.доллар хадгалуулаад, “мартаад л” явж байгаа. 

Монголчууд бид эдийн засгийн мэдлэг багатай хүмүүс. Тэр дундаа хуримтлалтай болж, амьдралд тохиолдох эрсдлийг даван туулж, цаашлаад үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой гэдгийг одоо л ойлгож байгаа. Сүүлийн жилүүдэд л хүмүүс ихээр хадгаламж нээлгэж, олсон орлогоосоо багыг ч болов хадгалж эхэллээ.  Яг ийм эхлэл үед нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар  иргэдийн хүсэл мөрөөдөл, хадгаламжтай болох гэсэн хүсэл рүү нь дайралт хийх гэж дээ. Уг нь ард иргэд хадгаламжтай болсноор цөөн хэдэн баячуудын өндөр хүүтэй хадгалуулж байгаа мөнгөн дээр тогтдог банкны салбарт бага ч болов гэрэл асч эхэлсэн.  Энэ байдлаараа хэдэн жил явбал хүн бүр хадгаламжтай болж, банкны салбар эрүүлжиж, хадгаламжийн хүү багасч, дагаад зээлийн хүү ч буурах боломж байлаа.
Энэ процесс бол эдийн засгийн эрүүлжиж буй үзэгдэл. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа сэргээх нэрийн дор ард  иргэдээ “мөлжиж”,  зах зээлийн жамаараа эрүүлжиж буй эдийн засгийг муйхар бодлогоороо мөхөөж байгаад хэн, хэзээ хариуцлага тооцох вэ, бодох л асуудал...???

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    13:06:36 66.181.190.214

    Бүр нэг сартай хүүхэд 80 настай буурлаас татвар авч байна гэхээр ой гутах юм


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6