
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Хятадын Бизнес форум өнөөдөр Бээжин хотноо өчигдөр болсон байна.
Хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай ажиллах гүүр нь болох энэхүү бизнес форумыг МҮХАҮТ, Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооноос хамтран зохион байгуулж буй юм. Форумд оролцохоор Монголын талаас 163 ААН, 300 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр хоёр улсын хувийн хэвшлүүд 4.6 тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнийн дүн бүхий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Урьдчилсан байдлаар 36 орчим гэрээ байгуулахаар төлөвлөсөн талаар албаны хүмүүс мэдээлэл өгч байгаа юм.
Уг форумд оролцогчдын нэг Дамбын Хишгээгийн хүү Х.Мөнхжин байлаа. Түүний том хүү болох Энхжин хар бараан мэдээ сонсгож аавынхаа чихийг халууцуулдагийг та бид мэднэ. Тэгвэл бага хүү Х.Мөнхжин нь ийн томоохон бизнес форумд оролцож аавынхаа бизнесийг өргөжүүлэхээр зорьж яваа ажээ.



СЭТГЭГДЭЛ