Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Вашингтон хотын захирагч ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг буруутгав
Image
Гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг анхааруулав
Image
Тусгаарлалтын дэглэм зөрчсөн хүмүүст ямар хариуцлага тооцов?
Image
Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд
Image
Нийтийн албан тушаалтан дараах ажлуудыг давхар хийж болно
Image
ОХУ коронавирусийн эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортолно
Image
Герман улсаас АНУ-ын 9,500 цэргийг гаргах тушаалыг ерөнхийлөгч Дональд Трамп өгчээ
Image
Нидерланд улс коронавирусийн халдвараас сэргийлж, 10,000 булга цаазлах шийдвэр
Image
Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхааруулав
Image
Улсын хэмжээнд 21.1 сая төл бойжиж байна
Image
Зурган дээр дур булаам гарах аргууд
Image
Б.Отгонсүх: Газраа зөвшөөрлийн дагуу ашиглаагүй ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Image
Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан хүний тоо 7 сая дөхлөө
Image
Өнөөдөр 17-19 хэм дулаан байна
Image
МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ
Image
Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ
Image
Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв
Image
Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ
Image
Осолд холбогдсон жолооч өмнө нь 15 удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байжээ
Image
Билли Айлиш болон Такаши Мураками нар хамтарсан цуглуулга гаргана
Image
Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ?
Image
Eminem утасны дугаараа Twitter хуудсаараа зарлалаа
Image
Apple компани зургаан давхар зочид буудал барина
Image
Баялгийн сан, тэтгэврийн реформ хоёрыг уядлдуулна
Image
Н.Учрал: Намайг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй солилцсон залуучууддаа баярлалаа
Image
ШУУД: Сонгинохайрханчуудаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уулзалт эхэллээ
Image
Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа таны заавал анхаарах ёстой зүйлс
Image
Хамгийн эрүүл өглөөний хоол бэлтгэх 3 жор
Image
Хүсэл, мөрөөдлөө бодит болгох төсөөллийн хүчний тухай. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд үүнийг хэрхэн ашиглах вэ?
Image
Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?
Image
24/7 гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Image
Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэv
Image
Та энэ алдартнуудыг найзууд гэвэл итгэх үү?
Image
"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ
Image
Өртөөний улаач лугаа өртөөлөн давхих илчит тэрэгний машинч
Image
Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ
Image
Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө
Image
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ
Image
Их аварга Харумафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ
Image
Дөрвөн 7 хоногт хэрхэн гоолиг бэлхүүстэй болох вэ?
Image
Таныг 30 жилийн дараа тэрбумтан болгох хувьцаанууд
Image
Жүржийг яагаад улаан торонд хийдэг вэ?
Image
Филиппиний Ерөнхийлөгч хар тамхины наймаачдыг өршөөлгүй хядна гэв
Image
Цeмeнт ачиж явсан ачааны машин олон автомашин, пост мөргөсөн ноцтой осол гарлаа
Image
Хоолны жор: Хятад маягийн будаатай хуурга
Image
Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслолд Трамп оролцохгүй
Image
Хамгийн бага зардалтай косплэйчин
Image
Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
Image
"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
Image
Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСҮҮД ҮДИЙН ЦАЙНЫ ЦАГААР АЖИЛЛАНА
Image
Б.ЭНХБАТ: ТЭНГЭРТ БАЙГАА ЭЭЖДЭЭ ЗОРИУЛАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ
Image
Уран гулгалтын Дэлхийн аварга эхэллээ
Image
БРЭД ПИТТЭЙ УНТАХЫГ ХҮСДЭГ ХАЛУУХАН ОДУУД ИЙМ ИХ ГЭЖ............
Image
Хүүхдийн мөнгөнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ
Image
"САУСГОБИ РЕСУРСЕС"-ИЙН ЗАХИРАЛ Б.АМИНБӨХИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
Цаг агаарын мэдээ
Image
1960 онд 2017 оныг ингэж зөгнөж байв
Image
БНАСАУ ХОЁР ПУУЖИН ХАРВАЖЭЭ
Image
МИСС Ц.АЗЗАЯА: ЗААЛАНД БАЙСАН БҮХ ХҮН МОНГОЛИЯ ГЭЖ ОРИЛОХОД НУЛИМСАА БАРЬЖ ДИЙЛЭЭГҮЙ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас оффшоорын асуудлаар олон улстай хамтран ажиллах тухайд Сангийн сайдад хандлаа
Image
Германд хоёр монгол эмэгтэйг хөнөөсөн гэх асуудал тодорхойгүй байна
Image
Тоймч Б.Дашзэвэгийн дүү Б.Пүрэв: Гэрчээр бус тухайн үед огт байгаагүй хүний амаар л бүхнийг шийдчихлээ
Image
ТАНАЙ ГЭРТ АЗ ЖАРГАЛ АВЧРАХ 9 ЗҮЙЛС
Image
АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Image
Ким Кардашьяаны секс хийж буй бичлэг алдагдаж шуугиан тарьлаа
Image
БАЙНГЫН ХОРОО ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
АМЕРИКЧУУДЫН ЭНЭ ОНД ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭГДСЭН ҮГСҮҮД
Image
​Г.Наранбаатар: Сайн аав болохыг хүсч байвал 3 зарчмыг баримтлах хэрэгтэй
Image
Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэв
Image
АТГ: ПРОКУРОРУУД ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ АСУУДЛЫГ ШАЛГАЖ БАЙНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭХ САНАЛАА ХЗДХ-ИЙН ЯАМАНД ХҮРГҮҮЛСЭН Ч ЯМАР НЭГ ХАРИУ ИРҮҮЛЭЭГҮЙ БАЙНА
Image
"Эрдэнэс Монгол" ХХК-д АТГ-ын ажлын хэсэг ажиллаж байна
Image
Санаатай худал мэдээлэл тараавал хариуцлага тооцохыг ТЕГ анхаарууллаа
Image
ХОТОО “60 ТЭРБУМЫН ЭЗЭН”-ЭЭС САЛГААД “ГАЗРЫН ДЭЭРЭМЧИН”-Д ӨГЧИХ ҮҮ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ!
Image
Монголд газар хөдлөлт нэмэгдэж байна
Image
Сунгаа: Догь шоу
Image
Италид 1 еврогоор байшин худалдаж авах боломжтой
Image
Бүтээн байгуулалтыг чанартай хийж, хугацаанд нь дуусгана
Image
ЧУУЛГАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТББХ-НД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Image
Image

АШУҮИС-ийг хувьчилчихаагүй биз дээ, Ц.Цогзолмаа сайд аа?!

Өнөөдрийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тэртээ 1961 онд тухайн үеийн төр, засгаас онцгой анхаарч МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэж 20 гаруй тэнхим, 65 багш, 800 гаруй оюутантайгаар туурга тусгаарлан Анагаах ухааны дээд сургууль нэртэйгээр байгуулж байжээ.

Тэгэхээр аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн үүнд онцгой гавьяатай гэхээс илүүтэй тухайн үед дөнгөж сая гаруй хүн амтай байсан манай улсын хувьд иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд, эмч сувилагч нараа бэлтгэхэд ингэж онцгой анхаарал хандуулж байсан нь тодорхой харагдана. Харин өнөөдөр тус сургуулийг Г.Батбаатар гэх эрхэм удирдаж байгаа бөгөөд 2012-2016 онд АН засгийн эрх барьж байх үед л томилогдож ирсэн байдаг. Жилдээ салбар есөн сургуульдаа 2000 гаруй оюутныг шинээр элсүүлж, нийт 13 мянга орчим оуютанд анагаахын болон сувилахуйн боловсрол олгдог энэхүү төрийн өмчит ууган сургуулийг тэрээр “зохиосон” юм шиг дураараа авирласаар цөөнгүй жилийг үдэж байна гэх зэргийн элдвийн мэдээлэл сүүлийн үед тасрахаа болилоо. Сонин хэвлэлээр ч түүний сайн, мууг хангалттай тоочсон байдаг.  Ер нь л өнгөрсөн хугацаанд АШУҮИС-ийг тэрээр өөрийнхөө хувийн компани шиг болгож, бүхий л ажлыг зөвхөн хувийн ашиг сонирхлоор явуулж ирсэн гэгддэг хүн юм байна.

Г.Батбаатар захирал АШУҮИС-ийн “Эко цог­цол­бор” хэмээх том бүтээн байгуулалтыг “Би санаачилж, бүтээж байгуулсан” гэж цээжээ дэлдэг ч нэдэр дээрээ энэхүү ажил нь маш их удааширч санхүүжилт нь олон давтамжтай хийгджээ. Тэгээд ч уг “Эко цогцолбор”-ыг өнөөдрийг хүртэл улсын комисс хүлээж аваагүй байгаа төдийгүй мэргэжлийн байгууллагуудын галын болон газар хөдлөлтийн дүгнэлт гараагүй байхад дур мэдэн ашиглаж олон мянган оюутан тэнд чөлөөт цагаа өнгөрөөж байгаа юм. Тэрээр энэ мэтээс гадна оюутнуудын шалгалтын дүнг засах, ангиар нь шалгалтад унагаж нэ­мэлт мөнгө төгрөг авах, оюутнуудыг төлбөр төлсөн, төлөөгүйгээр нь ялга­вар­лаж гадуурхаж харьц­даг гэж яригдаад удаж байна.

Хамгийн ноцтой нь Г.Батбаатар захирал оюут­нуудын хүчийг зөв зүйлд ашиглах бус харин элдэв жагсаал, цуглаан хийлгэж, “Одоогийн захиралдаа сэтгэл хангалуун байгаа, цаашид дэмжинэ” гэсэн утгатай ухуулга, сурталчилгааг хийлгэж байсан гэх мэдээлэл бас байна. Ингээд зогсохгүй боловсролын байгууллагыг улстөржүүлж намынхаа ажилд оюутнуудыг татан оролцуулж, оролцохоос татгалзсан оюутныг хар жагсаалтад нэрийг нь оруулдаг гэх яриа энэ сургуульд газар авчээ.

Багш, ажилчдаа ч үүндээ татан оролцуулдаг гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.

Мөн тус сургуулийн магистрын дипломын асуудал анхаарал татна.Шуудхан хэлэхэд магистрын диплом ямар замаар олгогддогийг хууль, хяналтын байгууллагууд анхаарч шалгахад гэмгүй гэнэ. 2016 онд БСШУЯ-наас АШУҮИС-д 441 магистрын дугаар олгоно гэж авсан ч тухайн жилдээ ердөө 77 магистрт диплом олгосон байгаа юм. Үлдсэн нь хаачсан бэ гэдэг асуулт гарч ирнэ.

Үүнээс гадна АНУ-ын Мянганы сорилтын сангаас Сувилахуйн лаборантын ангийн төв лабораторийг тоног төхөөрөмжөөр бүрэн хан­гахад зориулж 1.0 сая ам.долларын санхүүжилттэй төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Гэтэл 2014-2015 онд тус лабораторийг дур мэдэн татан буулгасан байна. Одоо тэр лабораторийн тоног төхөөрөмжийг хэн хэрхэн ашиглаж байгаа, хаана  байгаа нь тодорхойгүй байгаа юм байна.

Түүнчлэн Нүүр ам суд­лалын сургуулийн тоног төхөөрөмжийн тен­дер асуудалтай. АШУҮИС-ийн барилга, байгууламжид НМХГ-аас хийсэн шалгалтаар төрийн өөрийн өмчийг өмчлөгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, төрийн өмчийг эзэмшигч тус сургууль нь түрээслэгч иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулан худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байж мэднэ. Учир нь Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 / Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана/-д заасныг зөр­чиж байгаа учир хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж засч зал­руулах ёстой талаар БСШУСЯ-ны Дээд бо­ловс­ролын газарт НМХГ-аас тухайн үед албан ёсоор хандаж байсан байна.

Энэ мэтээр АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын анхаарал татсан олон үйлдэл тус сургуулийн хамт олны нүдэн дээр ил болдог байна. Явсаар АШУҮИС-ийн хувьчилчихаагүй байгаа даа гэж эргэлзсэн багш ажилтнууд ч олширч байгаа бололтой байна.

Бид энэ талаар өчигдөр АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын 9910……. дугаарт холбогдож, дээрх мэдээллүүдийн талаар тодруулахад “Эко цогцолбор”-ын хувьд батлагдсан зураг төслөөр баригдаад 2015 онд улсын комисс хүлээгээд авчихсан барилга. Акт бүх зүйл нь надад бий. Шаардлагатай бол үзүүлж болно. Харин магистрын дипломны хувьд надад хувьдаа ашиглаж, завшсан зүйл байхгүй. Учир нь дипломны дугаарыг нь БСШУСЯ-наас олгодог. Эрдмийн зөвлөлөөр орж хамгаалдаг. Олгосон дугаарынх нь дагуу төлбөр нь тушаагддаг. Дээрээс хяналттай дипломыг би яаж зарж борлуулах вэ. Миний хувьд оюутнуудаа дарамтлах нь битгий хэл “Оюутнуудаа сонсъё” гэсэн сарын аян зохион байгуулж, оюутнууддаа тэтгэлэг өгч,өнчин хүүхдүүдийг сургалтын төлбөр болон оюутны байрны төлбөрөөс чөлөөлж байна. Би багш нартайгаа шууд харилцсан удаагүй. Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд харилцдаг. Хүмүүс хардаж болно. Гэхдээ хэмжээ хязгаартай баймаар байна. Харин надаас тодруулж, үнэн зөв мэдээлэл түгээж байгаа танай сонины редакцид талархаж байна” гэв.

З.Болд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6