
Амьдралд заримдаа бодож, төлөвлөөгүй байхад гэнэтийн зүйлс тохиолддог бөгөөд энэ үед бид яарч сандарсандаа хэрхэн арга хэмжээ авах вэ? гэдгээ мэддэггүй. Иймд чухал үед аминд орох гайхалтай аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Хэзээ нэгэн цагт эдгээр зүйлс танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
1Дэлгүүрийн сагс авах
Дэлгүүрт орж, сагс авах гэтэл заавал зоос хийхийг шаарддаг. Харин энэ үед та зоосны оронд түлхүүрээ нүх рүү нь хийхэд л хангалттай юм.
2Түлхүүрээ машин дотор цоожилсон тохиолдолд
Энэхүү аргыг зөвхөн хуучны технологиор бүтээгдсэн машинд л ашиглах боломжтой. Эхлээд гутлын үдээсийг зурагт үзүүлсэнтэй адил зангидаж бэлтгээд, хаалганы завсраар оруулаарай. Дараа нь үүсгэсэн зангилааг түгжээнд хийж чангалаад, дээш татах хэрэгтэй. Ингээд л хаалга асуудалгүй онгойх аж.
3Түгжээ хөлдсөн үед
Өвлийн улиралд машины тань түгжээ хөлдөж гацсан бол, түлхүүрээ асаагуурт халаах хэрэгтэй. Дараа нь халаасан түлхүүрээ түгжээнд хийгээд үзээрэй.
4Цахилгаан шатыг давхар бүрт зогсоохгүй байх
Та яаралтай ажилтай байвал цахилгаан шатыг давхар бүрт зогсоолгүйгээр хүссэн газраа богино хугацаанд буух боломжтой юм. Ингэхдээ цахилгаан шатны “хаах” товчин дээр дарж, буутлаа гараа салгахгүй байгаарай.
5Шатахууны чанарыг шалгах
Шатахуун түгээгүүрийн газраас бензин авч байхдаа чанарыг нь шалгахыг хүсвэл цагаан цаасан дээр бага зэргийг дусаагаад үзээрэй. Дараа нь үүнийгээ үлээж, арилгах хэрэгтэй. Харин шатахууныг үлээж арилгасны дараа цаасан дээр толбо үлдвэл энэ нь сайн чанарын бензин юм. Хэт их тос цаасанд шингэж үлдсэн бол тийм ч сайн чанарынх биш болохыг илтгэдэг байна. Харин цаасан дээр шар өнгийн толбо үүссэн бол энэ нь дизель түлштэй хольсон шатахуун гэж ойлгож болох ажээ.
6Дарс онгойлгогч байхгүй үед онгойлгох
Хэрэв танд дарс онгойлгогч байхгүй бол хана болон өрөөсөн гуталны тусламжтай онгойлгож болно. Эхлээд дарсаа алчууранд боох юм уу, эсвэл гуталны дотор зурганд үзүүлсэнтэй адил байрлуулна. Дараа нь дарсаа хананд цохиж, бөглөөг нь сулруулах хэрэгтэй бөгөөд эцэст нь хөндийрсөн бөглөөг гараараа сугалж авахад хангалттай юм. Хэрвээ та агаар салхинд явж байгаа үед хананд биш модонд цохиж онгойлгох боломжтой.
7Уруулын будагны толбо үүсгэхээс сэргийлэх
Уруулаа будсаны дараа хаана ч хүрсэн толбо болж, төвөгтэй байдал үүсгэдэг. Харин үүнээс сэргийлэх хялбар аргыг дуулгая. Та уруулаа будсаны дараа цаасан салфеткыг голоор нь салгаж, дан болгож байгаад уруул дээрээ тавьж, хуурай энгэсэг түрхээрэй. Ингэснээр будаг тань хаа саагүй наалдахгүй аж.
8Гар утсаа усны хамгаалттай болгох
Та гар утсаа усны хамгаалалттай болгохын тулд гадуур нь бэлгэвч углаарай.
СЭТГЭГДЭЛ