Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Э.Ариунтунгалаг: Хотын өнгө төрхийг хорооноос нь харж шинждэг
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Хэзээ нэгэн цагт таны аминд орох 8 зүйл Хадгалаад ав!
Image
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
Image
Хашаандаа алимны мод тарих арагчилал
Image
“Хойд Солонгост халдвар авсан иргэдийн хаалгыг гаднаас нь хадаж, буудан хороож байна” гэв
Image
Таны биед шимэгч хорхой байгааг илтгэх 10 шинж тэмдэг
Image
Хүйтэн усанд орохын 12 гайхамшигт тус
Image
С.Бат-Эрдэнэ: Гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтарч аялал жуулчлалын мастер төлөвлөгөө хийх саналыг тавьсан
Image
Онгон хальсыг нь цоолж, охин биеийг нь эзэмдсэн залуу ...+18
Image
Үзэхийг хориглосон гаж сурталчилгаанууд
Image
Трампын ялалтыг таасан үзмэрч Дэлхийн III дайн хэзээ эхлэхийг хэлжээ
Image
Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав "Хот,хотынхон" сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ
Image
БУУДЛАГА СПОРТЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
Image
Ундармаад шүүгчийн суудал хурцдав
Image
Дуучин Б.Болд: Чука “Хадаг, мөнгөн аягатай сүүг чинь үүдний жижүүрт үлдээчихлээ шүү, аваарай ” гэж ээжтэй ярьсан
Image
"Kada variete theatre" нээлт
Image
ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА
Image
Б.БАТЗОРИГ:МАЛЫН ВАКЦИНАА ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Улс төрч эмэгтэй зургаа фотошопдож, гоолиг болох гэсэн биш онигоонд оров
Image
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ТАВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
ГОО САЙХНЫ ХАГАЛГАА НЬ АМЖИЛТТАЙ БОЛСОН ОДОД
Image
Хэзээ нэгэн цагт фэйсбүүк хаагдвал та юутай үлдэх вэ?
Image
Хурц Арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан эхэллээ
Image
Ази Номхон далайн бүсийн чуулганы мэдээллийг өнөөдөр өгнө
Image
Ч.САЙХАНБИЛЭГ 50 НАСАНДАА ХЭНЗ ҮРИЙНХЭЭ ЗУЛАЙГ ҮНЭРЛЭХ СУРАГТАЙ
Image
ЭРДЭМТЭД ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ҮЕД НЬ ИЛРҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ ШИВЭЭС ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
Image
Монгол хүүхдүүдийг туршилтын судалгаанд хамруулж байна.
Image
ТТАХНЭ-ИЙН ХАМТ ОЛОН ДИАЛИЗЫН ТӨВ БОЛОН ШИНЭ ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛАВ
Image
ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ ЕХ-НЫ ГИШҮҮН ОРНУУДЫГ НЭРЛЭЖЭЭ
Image
Фото: “Цэргийн сургууль” киноны жүжигчид12 жилийн дараа
Image
Хакухо М.Даваажаргал аваргын хадамууд
Image
Энэтхэгээс 229 ламхай эх орондоо ирлээ
Image
Ираны Ерөнхийлөгч ОХУ-д айлчилна
Image
ЭХ ОРОНЧДЫН БАЯРЫГ ЭНЭ САРЫН 8 ХҮРТЭЛ ТЭМДЭГЛЭНЭ
Image
“Friends” цувралын жүжигчин Жеймс Тайлер таалал төгсжээ
Image
ДУНДГОВЬ: Номтой нөхөрлөсөн нэг жилийн хугацаанд хүүхэд бүр дунджаар 20-25 ном уншжээ
Image
ХАВДРЫГ ЭРТ ОНОШЛОХ ҮНДЭСНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО
Image
ДАРХАН-УУЛ: Бүс нутгийн амьдралыг нүдээр харж, танилцах айлчлалаа Дарханаас эхлүүлэв
Image
“Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгуулав
Image
Баянзүрхчүүд 2160 мод, бут, сөөг тарилаа
Image
ЖЭЙ ЗИГИЙН БЯЦХАН САХИУСАН ТЭНГЭР
Image
Д.Баттулга: Хийж байгаа ажил нээлттэй л байх ёстой
Image
"Хоггүй Зүүнбаян" аян зохион байгуулж байна
Image
КОРОНАВИРУСЫН халдварын эрт үеийн гол ДӨРВӨН ШИНЖ ТЭМДЭГ
Image
ГОВЬ-АЛТАЙ: Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймагт ажиллав
Image
Хөтлөгч Г.Алтантүрүү эхнэрийнхээ булайг дэлгэж, хэрхэн салснаа тайлбарлав
Image
Хямралыг сөрж “базъя”, хүүхнүүд ээ!
Image
Хамгийн итгэмээргүй зүйлс иддэг хүмүүс
Image
Бидний тархи толбыг яагаад нохой мэт хүлээж авдаг вэ?
Image
Дэлхий даяар 4.7 тэрбум тун вакцин тарьжээ
Image
“ДУРААРАА БИШ ЭЭ ДҮРМЭЭРЭЭ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“Хаврын өнгө” өргөтгөсөн худалдааг Ховд аймагт зохион байгуулж байна
Image
Хөгжим бүжгийн коллежи Монгол Улсын Консерваторийн нээлтээ хийлээ
Image
Трамп АНУ-ын Батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэхийг хүсч байна
Image
УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Image
Улаанбаатар, Чунчин хотын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Image
Дэлхийн оёдолчдын өдөр тохиож байна
Image
УМАРД СОЛОНГОСЫН АСУУДЛААРХИ ТУСГАЙ ХЭЛТЭС БАЙГУУЛЖЭЭ
Image
Халдвар тархалтын үнэлгээгээр улаан бүсд байна
Image
Э.Макрон сонгуулийн өмнөх санал асуулгад тэргүүллээ хадгалж байна
Image
ӨНӨӨДӨР МӨӨГНИЙ ФЕСТИВАЛЬ БОЛНО
Image
Image

Монгол улс атар газар эзэмшиж газар тариаланг эрчимтэй хөгжүүлсэн түүх

1. АТРЫН I АЯН (1959-1975)

Атрын I аян нь Монгол Улсад газар тариалан бие даасан салбар болж хөгжих эхлэлийг тавьсан. Энэ аянаар тариалангийн үйлдвэрлэлд техник технологийн олон шинэ дэвшилт аргууд нэвтэрч үр дүнгээ өгснөөрөө онцлогтой. Атрын I аяныг дотор нь 1959-1968, 1968-1975 он гэж хоёр дэд үе болгон авч үзэж болох юм. Эхний буюу нэгдүгээр дэд үе бол атар газар шинээр эзэмших болон хуучнаа тэлж өргөтгөх замаар тариалангийн талбайг эрс нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг үндсэнд нь хангаж эхэлсэн үе. Мөн газар тариалангийн үйлдвэрлэлд механикжилтыг бүрэн нэвтрүүлж, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин инженер техникч, агрономич, агротехникч, механикжуулагчийг олон зуугаараа бэлтгэж, тариалангийн үйлдвэрлэлийг явуулах техник, технологид суралцан, дадлагажиж туршлага хуримтлуулж эхэлсэн. Энэ дэд үеийн гол бодлого нь их хэмжээгээр атар газар хагалж, тариалангийн талбайг өргөтгөн нийт ургацын хэмжээг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэж байв. Атрын I аяны эхний жилүүдэд Сэлэнгэ аймагт Зэлтэр, Дархан, Хөвсгөл аймагт Эгүүр, Дорнот аймагт Хэрлэнгийн сангийн аж ахуйг шинээр атар газар эзэмших замаар байгуулж, хуучны 20- оод сангийн аж ахуйд техник хүн хүч, хөрөнгийн туслалцаа үзүүлэх замаар тариалангийн талбайг тэлж өргөтгөх ажлыг хийсэн. Мөн атрын анхдугаар аяны эхний арван жилд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Булган, Хэнтий, Дорнод аймагт тус бүр жилдээ 200 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийг шинээр байгуулж ашиглалтад оруулсан. Ийнхүү атрын I аяныг эхлүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж, 1960 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 246.6 мянган тонн буюу 16.8 сая үр тариа хураан авч, эх орныхоо гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэн, Монголын ард түмэн анх удаа эх орныхоо хөрс шороонд ургуулсан тариагаар хийсэн гурилыг хүнсэндээ хэрэглэж эхэлсэн юм. 1961 онд улсын сангийн аж ахуйнуудын тэргүүний ажилчдын анхдугаар тулж ажиллаж байсны жишээ юм. Атрын I аяны эхний 15 жилд тариалангийн салбарт мэргэжлийн армийг бүрдүүлж чадсан нь том, амжилт. Үүнийг баталгаажуулж энд цөөн хэдэн тоо хэлье.1959 онд агрономич 25 байсан бол, 1968 онд 554, агротехникч 125 байсан бол 696, Инженер 4-223, болжээ. Энэ бол тариалангийн үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулах мэргэжлийн том арми байв.

Мэдээж тэд сургуулийн ширээнээс дөнгөж гараад цөөн жил ажиллаж байсан учраас туршлага дутаж байсан нь ойлгомжтой. Гэхдээ л тэд “Атар” гэдэг шинэ ухагдахууны утгыг тайлсан анхны хүмүүс гэдгээрээ үнэтэй капитал юм. Эдгээр атраар овоглосон түүхэн хүмүүсийн заримыг дурдвал Дарханы САА-н дарга Бадарчин, ерөнхий агрономич Бадамцэрэн, Зэлтэрийн САА-н ерөнхий агрономч Балдан, Эгүүрийн САА-н ерөнхий агрономич Дашцэрэн, тариалангийн САА-н ерөнхий агрономич “Хар” хэмээх Дамдинсүрэн, Жаргалантын Рэнцэнханд, хар хэмээх Дорж, Намсрай, Б.Цэвэгмэд, Камен, Төмөрбаатар, Пүрэвдорж, Пэрэнлэй, Шатар, Туваан нарын инженер механикчид ч анхны атарчдын гэр бүлийн дансанд мөнхөд бүртгэлтэй байх болно. Атар эзэмших ариун үйлсэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Сэлэнгэ аймгийн Бургалтайгаас эх үүдэлтэй, Зүүнхараагийн (эдүүгээ Дарханы) хүрээлэн, түүний салбар станцуудын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд атрын анхдугаар аяныг эхлэхээс эдүгээг хүртэл тариалангийн үйлдвэрлэл тариаланчидтай хүйн холбоотой ажиллаж үр нөлөөгөө үзүүлсээр байна. Тариалангийн үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэстэй технологийг боловсруулж мөрдөхөд тэдний үүрэг асар их байсан, одоо ч хэвээр байна. Энэ хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан нэрт эрдэмтэн Өлзий, Зундуйжанцан нарын олон систем, үйл ажиллагааны норм, нормативыг Монголын өргөн уудам бүс нутгийн хөрс цаг уурын онцлогт тохируулан шинжлэх ухааны үндэстэй тогтоох ажлыг 1960-аад оны сүүлчээр байгуулсан Хөдөө аж ахуйн нормчилал шинжилгээний (дараа нь хөдөө аж ахуйн механикжуулалт цахилгаанжуулалтын эрдэм шинжилгээний төв станц болсон)станц гүйцэтгэж байсан. Гадаадаас техник оруулж ирэх захиалгыг хөдөө аж ахуйн яам зөвхөн энэ станцийн зөвлөмжийн үндсэн дээр хийдэг байлаа. Энэ ажлыг Намсрай, Өлзийхутаг, Түмэн, Чимэд зэрэг эрдэмтэн мэргэжилтнүүд хариуцан гүйцэтгэж байсан. Одоо ч зарим нь ажилласаар байгаа. Атрын анхдугаар аяны эхний жилээс тариалангийн үр сортын асуудалд онцгой анхааралд байсан. Үр тарианы нэн ялангуяа улаанбуудайн сортыг сонгохдоо Зөвлөлт Холбоот Улсын цаг агаарын хувьд манайхтай төстэй нутагт тариалдаг сортыг тухайлбал, төвийн нутгуудад Саравтов-29, склад, боосон сүрлээр “Рига” хэмээх түр байр хийж үрээ хадгалдаг байсан ч тэдгээр нь хангалтгүй учраас ихэнх үрээ гадна ил нуруулддаг байв.

Энэ нь мэдээж үрийн чанарт муугаар нөлөөлж байсан нь ойлгомжтой. Атрын анхдугаар аяны эхний 10 жилд үр тарианаас гадна, төмс хүнсний ногоог төрөлжсөн сангийн аж ахуйнуудад тариалж, хот төв суурин газрын хөдөлмөрчдийг хангах ажлыг зохион байгуулж байв. Харин жимс жимсгэнийг олон сангийн аж ахуйд өргөн тариалж байсан юм. Малын тэжээлийн ургамлыг зохих хэмжээгээр тариалж байсан ч атар эзэмших үед тавьсан зорилтын хэмжээнд хүрч чадалгүй байсаар 1968-1969 оны зудтай золгосон нь том сургамж болсон. Атар газар эзэмшиж, тариалангийн талбайг огцом нэмэгдүүлэх замаар явсан эхний жилүүд амжилт, ололттой тал нь ахиу байсан ч цаашид цаг алдалгүй анхаарч, яаралтай арга хэмжээ авбал зохих сөрөг үзэгдлүүд ч цөөнгүй байсан юм. Атар газар хагалах ажлыг эхнээс нь шинжлэх ухааны үндэстэй зөв технилогиор явуулахад бага анхаарч төлөвлөгөө даалгаварт хэт шахагдан, нөгөө талаас мэдлэг туршлага дутагдалтайгаас шалтгаалан тариалангийн талбайн нэлээд хэсэг нь элэгдэлд орж, үржил шим нь муудан тогтвортой ургац авах баталгаагүй боллоо гэдэг дохиог 1960-аад оны сүүлчээс өгч эхэлсэн. Энэ нь тариалан эрхлэгчид, эрдэмтэд мэргэжилтнүүдийн санааг зовоож эхэлсэн бөгөөд цаашид бүх талын судалгаа, дүгнэлт хийж, тариалан эрхлэх ажилд чанарын өөрчлөлт гаргах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Улсын агрономичдын анхдугаар зөвлөгөөнийг 1969 оны арванхоёрдугаар сард Улаанбаатарт зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг авч хэлэлцсэн. Зөвлөгөөнд “Атрын анхдугаар болон эхний жилийн ажилд хийх дүгнэлт, зорилтын тухай илтгэлийг ХААЯ-ны орлогч сайд Ш.Гунгаадорж, МОНГОЛ УЛС АТАР ГАЗАР ЭЗЭМШИЖ зөвлөгөөнийг хийж атар эзэмших, газар тариалангаа улс ардын аж ахуйн бие даасан салбар болгон хөгжүүлсэн ажлын анхны үр дүнг хэлэлцэж цаашдын зорилтоо тодорхойлсон. Зөвлөгөөнөөс цаашид тариалангийн талбайг өргөжүүлэхийн хамт ургацыг нэмэгдүүлэх техник, технологи, зохион байгуулалтын цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Атрын I аяны хугацаанд энэ салбарыг дээд, дунд боловсролтой мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилтыг үндсэнд нь шийдвэрлэсэн.

Сангийн аж ахуй бүрийг ерөнхий агрономич, ерөнхий инженер, үрийн болон засварын агрономич инженер мэргэжилтнээр бүрэн хангасан. Эдгээр мэргэжилтнийг дотоодын болон ЗХУ-ын их дээд сургуулиудад бэлтгэж байв. Сангийн аж ахуйн ерөнхий мэргэжилтнүүд тус бүртээ тайлан (тусгай маягтын дагуу) гаргаж дээд газартаа хамгаалж, сайшаал, зэмлэл аль алиныг нь авдаг байсан нь удирдах байгууллага нь мэргэжилтэнтэй САА-н Жанчив,Баруунтурууны САА-н ерөнхий агрономич Шаалуу, Өндөрхааны САА-н ерөнхий агрономич Балжинням, Түмэнцогтын САА-н ерөнхий агрономич Д.Цэрэнжав, Хэрлэнгийн САА-н ерөнхий агрономич Б.Бадамжав, Зүүнхараагийн САА-н ерөнхий агрономич Т.Даваасүрэн, Угтаалын САА-н ерөнхий агрономич Далхжав, Хархорины САА-н ерөнхий агрономич Дашдондог, Аюур, Төвшрүүлэхийн САА-н ерөнхий агрономч Гончигсамбуу, Батсүмбэрийн САА-н ерөнхий агрономич Вандан, Ингэттолгойн САА-н агрономич Цэрэн, Орхонтуулын САА-н агрономич Цээрэн болон энд нэрийг нь дурдаагүй олон агрономич, агротехникч, атрын алтан дансанд нэр нь мөнхрөн үлдэнэ. Атрын анхдугаар аяны агуу их үйлсэд, оньсон түлхүүрт техникийн олмыг атгаж, агрономичуудтай эн тэнцүү үүрэг гүйцэтгэж явсан анхны атарчин механик Төмөрдорж, Гончигжав, Түвдэнгээс эхлээд инженер жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон Улаанбуудайн “Орхон” сортыг төвийн бүсэд эдүгээ хүртэл тариалж байр сууриа эзэлсээр байна. Тус хүрээлэн газар тариалангийн үйлдвэрлэлийн бүхий л төвшинд өөрийн эрдэмтэд, салбар станцуудаараа дамжуулан судалгаа хийж үйлдвэрлэлд нөлөөгөө үзүүлсээр байгаа юм. Атрын анхны аяны 10-15 жилд энэ хүрээлэн, түүний салбар станцууд эрдэмтдийн гүйцэтгэсэн үүрэг, үр нөлөө асар их байсан. Энэ хүрээлэнгийн захирал байсан Л.Бадарч, Хүчит Цэдэв, Алтансүх, эрдэмтэн Артбазар, Гунгаа, Волоож, Цэвэгдорж, Б.Дорж, Нямжав, Цэрмаа, Бямбажав, Уртнасан, Шархүү, Балжинням, Аюурзана, Дамба, Бааст, Ганболд нарын олон эрдэмтэн атрын анхдугаар аяны алтан аргамжаанд мөнхөд уяатай байх болно. Атрын I аяны явцад газар тариаланд ашиглаж байсан төрөл бүрийн трактор, комбайн болон чиргүүл луужин машины Саруубра, Лютесценс-758, Баруун болон өндөр уулын бүсэд Альбидуй-43, Скала, Зүүн бүсэд, Лютесценс-758, хатуу буудайн Народная, Харьков-46 зэрэг сортыг шууд буюу сорт сорилтын салбарт тариалж шалгаруулах замаар тариалж байв. 1960- аад оны дунд үед эх орны “Орхон” сорт бий болсон ч түүнийг зөвхөн төвийн хязгаарлагдмал бүсэд тариалж байв. Улаанбуйдаанаас гадна тэжээлийн болон пивоны зориулалтаар овъёос, арвай вандуй зэрэг таримлыг өргөн тариалж байсан. Сортуудыг цаг уурын нөхцөл ойр нутгуудаас сонгон тариалж байсан.

Дашрамд дурдахад одоог бодоход таримлын нэр төрөл олон байсан. Улсын хэмжээнд 13 сорт сорилтын салбар үйл ажиллагаагаа явуулдаг болсон бөгөөд үүгээр бүх сорт дамждаг байлаа. Атарын эхний 10 гаруй жилд үр хадгалах байргүй, хөрөнгийн бололцоо ч байгаагүй учраас тухайн үед Хятадуудын ашиглаж байсан чулуун шинээр боловсруулсан “Газар тариалангийн системийн” тухай илтгэлийг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Л.Бадарч нар тавьж хэлэлцүүлсэн. Ингээд асуудлыг хоёр өдрийн турш тал бүрээс нь шүүн хэлэлцээд Монгол Улсын газар тариалангийн системийг анх удаа баталсан. Уг системийг цаашид газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэхэд мөрдөх хууль байх ёстой гэж үзсэн. Энэхүү зөвлөгөө нь газар тариалан эрхлэж байсан тухайн үеийн арга барилыг эрс өөрчлөх тухайлбал: Үрийн аж ахуйн системийг шинээр боловсруулж хуульчлах, хөрсний салхины элэгдэлтэй тэмцэх арга хэмжээг яаралтай боловсруулж төр засагт уламжлан баталгаажуулах, тариалангийн материаллаг баазыг бэхжүүлэх ялангуяа сангийн аж ахуйнуудыг үрийн склад агуулах, засварын газартай болгох, бусад материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний тухай асуудал боловсруулж холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, тариалангийн үйлдвэрлэлийн технологийг хатуу мөрддөг болох ялангуяа шинээр баталсан газар тариалангийн системийг аж ахуй бүр бүс нутгийнхаа онцлогт тохируулан мөрдөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зөвлөлгөөнд оролцогсод санал нэгтэй тохирч шийдвэрийг баталсан. Эдгээр арга хэмжээг дараа дараагийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлсэн юм.

Үргэлжлэл бий

/Монгол Улсын гавьяат агрономич, Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын ерөнхийлөгч/

Ш.ГУНГААДОРЖ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6