Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуунаас болж хоёр цагдаагийн албан хаагч шийтгэл хүлээжээ
Image
Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг боллоо
Image
Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна
Image
Дөрвөн хороог хуваалаа
Image
Д.Одбаярыг даргын ажлаас нь чөлөөллөө, одоо Цэцээс зайлуулъя
Image
В.Путины амбиц, Х.Баттулгын мөрөөдөл
Image
Тариаланч С.Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Image
Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлж, гишүүнээр нь үлдээлээ
Image
Н.Цэрэнбат:Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилтоо ахиулан 22.7 болгож өсгөлөө
Image
“Аялгуут намар” тоглолтоо үзээд “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцаарай
Image
Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө
Image
ХАЧИРХАЛТАЙ, НО-ТОЙ ТОМИЛГОО
Image
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Image
ЭЗБХ:Шатлан дэвших зарчимд үндэслэсэн УИХ-ын даргын саналуудыг дэмжлээ
Image
Стандартад зааснаас 8.8-117 дахин их хүхрийн агууламжтай дизель түлш борлуулагдаж байна
Image
Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав
Image
Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа
Image
Монголчууд дэлхийн шилдэг боллоо
Image
СУРВАЛЖИЛГА: Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх”
Image
"ШИНЭ ХОВД" Хөрөнгө оруулалт-Хөгжлийн II чуулган 11 сарын 23 нд Ховд аймагт болно
Image
Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов
Image
Гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох шаардлагатай байна гэлээ
Image
УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлааны эмээр шуурхай хангаж эхэллээ
Image
ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж байна
Image
Долоон хүн нас барсан осолд холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Image
Хоёр байнгын хороо хуралдаж, томилгоо хэлэлцэнэ
Image
Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө
Image
Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ
Image
“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сайн үйлсийн аянг өнөөдрөөс эхлүүллээ
Image
Үндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Image
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
Image
12 давхараас унаж амиа алдсан охины халааснаас "хачирхалтай" гэрээслэл олджээ
Image
Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
Image
ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
Image
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
Image
Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
Image
"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
Image
201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
Image
Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
Image
Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ амжилттай боллоо
Image
Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
Image
Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
Олон зуун хүний амь авраад өөрөө хорт хавдраар нас барсан баатарлаг ахмад
Image
ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ ₮200-450 МЯНГЫН ТӨЛБӨРТЭЙ
Image
ШҮҮХ Ц.САНДУЙГ БУС МАН-ЫГ ЯЛЛАЧИХСАН ЮМ
Image
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОВ
Image
ОБЕГ-ын албаны машиныг хувийн хэрэгцээнд унаж яваад онхолдуулжээ
Image
“Эрдэнэт”-ийг аварна гээд байсан нууц гэрээ Б.Мөнхжаргалын гэрээс олджээ
Image
ОНЦЛОХ: РИО 2016-Олон нийтийг шуугиулсан онцлох мөчүүд
Image
Батсүмбэрт гарсан зургаан түймрийг цурманд оруулжээ
Image
Д.ХАЯНХЯРВАА: ОУВС-ТАЙ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 80 ХУВЬД ХҮРГЭХ ТОХИРООНД ХҮРСЭН
Image
БНХАУ-д 48 Монгол иргэн ял эдэлж байна
Image
АЖЛАА ДУТУУ ХИЙСЭН ДӨРВӨН БАЙГУУЛЛАГА 500 САЯ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Image
Жинхэнэ ЖДҮ-чид дахиад л шилний цаанаас чихэр долоогоод хоцрох нь
Image
Р.САНЖЖАВ: ЧИХРИЙГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ОРОН НУТАГТАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Image
Б.ШООВДОР ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ МАРГААШ ХҮЧ ҮЗНЭ
Image
“ЧАМД САЙН охиныг мэдэх арга ба түүний гаргадаг ОНЦГОЙ 12 ҮЙЛДЭЛ”
Image
НАЙМДУГААР САРД ХУР БОРООТОЙ, ЦОЧИР ХҮЙТЭРНЭ
Image
Хорин саяын үнэтэй даашинзтай сүйт бүсгүй
Image
Сэлбэ дэд төвийн ДУЛААНЫ СТАНЦ баригдаж эхэллээ
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Image
Телевизүүд шинэ жилийн үдэш ямар нэвтрүүлэг, контентуудыг хүргэхээр бэлтгэсэн бэ?
Image
Ирэх 6-р сараас "Түрээсийн орон сууц" хөтөлбөр дараахи журмаар хэрэгжинэ.
Image
ОРОСЫН БАЯН ӨНДӨР БАРИЛГЫГ ЭХНЭРИЙНХЭЭ ХӨРГӨӨР ЧИМЖЭЭ
Image
Голомт банк ШУТИС хамтран жаран айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна
Image
У.ХҮРЭЛСҮХ МАН-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО
Image
ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА
Image
Н.Жанцанноров СУИС-ийн профессор болов
Image
МЭНДЧИЛГЭЭ
Image
Хүүхдийн бэлэг 2500-25000 төгрөг
Image
ШИНЭ ЗЕЛАНДЫН ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГТ АЖИЛДАА ЭРГЭН ОРЖЭЭ
Image
МОНГОЛ ОХИД НЭГ ХОЖИЛ, ХОЁР ХОЖИГДОЛТОЙ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛҮҮЛЭВ
Image
Image

Дуучин Б.Болд Э.Чулуунчимэг хоёр ийм болзолтой амьдарч байсан гэж үү …

Дуучин Э.ЧУЛУУНЧИМЭГ: Охин минь надтай адилхан биш, яг л Болдоо, зэрэгцээд унтаж байгааг нь харахаар хайр хүрдэг

Сүүлийн үеийн эмэгтэй дуучдаас чамайг цахиур хагалж гарч ирсэн, хол явах охин гэдэг. Залуу дуучид карьераа бодоод хүүхэд төрүүлэхийг боддоггүй. Гэтэл Чулуунчимэг хүнтэй сууж хүүхэд гаргалаа.Амьдрал, уран бүтээл ямархуу байна

Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан охинтой боллоо, шинэ ээж болсон болохоор хичээлийнхээ хажуугаар нэлээн завгүй л байна. Хүүхэд төрүүлээд гэртээ суухаар уран бүтээл цалгарддаг гэдэг үнэн л дээ.Харин миний хувьд манай хүн урлагийнх, бид хоёр ижилхэн мэргэжлээр суралцаад уран бүтээлдээ, амьдралдаа хамтдаа тэмүүлээд явж байгаа болохоор уран бүтээлийн тал дээр хүндрэл гарахгүй байгаа. Харин ч илүү ажил амьдрал маань урагштай, хамтдаа уран бүтээлээ хийгээд, хоёулаа зүтгээд явж байна

Танай охиныг Аялгуу гэж нэрлэсэн гэж бичээд байгаа. Аргагүй л дуучин хүн хүүхэддээ өгөх нэр мөн байх аа

Аялгуу гэдэг нэрийг миний охинд өвөө нь өгсөн. Охин маань дуучин Уянга эгчийн GRAND OPERA тоглолтын маргааш өглөө нь төрсөн. Манай хүн бид 2 их хүндэлж , биширч явдаг дуучин л даа. Уг нь ЭХО-ны хугацаагаар бол 2 хоногийн өмнө төрөх байсан юм. Би дотроо Уянга эгчийн тоглолтыг үзчих юмсан, даанч үзэж амжихгүй төрөх нь дээ гэж бодож байсан. Тэгсэн чинь тэр өдрөө төрөх шинж байдаггүй ээ. Маргааш нь тоглолтоо үзэж дуусгаад, шөнө нь өвдөөд маргааш нь төрсөн. Тэгээд аав нь охиндоо Уянга гэж нэр өгнө өө гээд ярилцаж байгаад үүнээс улбаалаад өвөө нь “Аялгуу гэж нэр өгье” гэсэн. Бид хоёрт ч таалагдаад охин маань Аялгуу нэртэй болсон

-Яах аргагүй л урлагт дуртай хүн юм аа.Төрөхөөсөө өмнө тоглолт үзчих юмсан гээд бодож байдаг

-Би ер нь өөрийнхөө сонирхсон бүхий тоглолтыг алгасалгүй үзэхийг хичээдэг л дээ. Тэр мундаг хүмүүсийн тоглолтыг үзэх үнэхээр сайхан, сурах юм ч их байдаг

Цомгоо гаргачихсан, хүмүүс ч аль хэдийнэ Дуучин Чулуунчимэг гэдэг. Гэтэл СУИС-аа төгсөөгүй, төгсөх курсын оюутан юм байна шүү дээ. Нялх хүүхэдтэй болохоор амаргүй байгаа биз

Би оюутан болоод л уран бүтээлээ хийж эхэлсэн.Уран бүтээл хүнд хүрэхэд цаг хугацааих ордог. Оюутан байх хугацаандаа ганц нэг уран бүтээл хийгээд хүнд хүргэчих юмсан, өөрийн гэсэн нэрийн хуудас болсон дуутай болох юмсан гэж их хичээдэг байсан.Анхны уран бүтээл “Санаандгүй учирсан дурлал” дуу маань хүмүүс хөөрхөн очсон юм болов уу даа

Танай нөхөр бас дуучин. Болд та хоёрыг сүүлийн үеийн Жавхлан, Баясгалан гэх болсон байна лээ

Сүүлийн үед бид 2 хамтраад дуэт уран бүтээл хийж эхэлж байгаа. Бид хоёрын хоолойны тембр ч сайхан нийлдэг тэгээд ч хамтдаа амьдраад эхэлсэн болохоор тус тусдаа уран бүтээл хийхийн хажуугаар хамтраад дуулъя гэж ярьсан. Сүүлийн үед дуэт уран бүтээлчид бас их цөөрсөн байна.Анхны дуэт уран бүтээл болгож сая цагаан сараар УГЗ Сэр-Од багшийн аялгуу “Энх мэндийн хадаг” дуугаа дууллаа. Утга ерөөл бэлэг дэмбэрэлээ бодсон ч энэ дуу их сайхан санагдаад анхны дуугаа болгож дуулсан.Дараагийн дуу “Илбэе” гээд сайхан уянгалаг хэмнэлтэй дуугаа клипжүүлж үзэгчиддээ хүргэж эхэлж баина.. Дараа дараагийн уран бүтээлүүдээ ар араас нь хийж байгаа. Бид хоёр энэ зургаадугаар сардаа багтаагаад дуэт дууны цомогоо гаргахаар төлөвлөчихсөн ажиллаж байна.15 дуутай цомог гарна, одоо 5-6 дуу нь бэлэн болчихсон байна.Эхнээс нь шат дараатай үзэгчиддээ хүргэнэ дээ

Хүмүүс таныг дуучин Баясгалантай адилтгаж үздэг. Бага Баясгалан гэж ч нэрлэдэг.Ер нь хэр харьцаатай вэ

Хоолойны тембр төстэй болохоор хүмүүс тэгдэг байх л даа

Та хоёрын царай, төрх нь ч бас төстэй

Өөр ш дээ.(инээв) Төстэй харагддаг юм байлгүй

Таны нас бага, элдэв гоо сайхны мэс ажилбарт ороогүй байх

Ороогүй ээ

Хаана төрсөн бэ? Дарханых, Өвөрхангайнх ч гээд байдаг

Өвөрхангайд төрсөн, 10 нас хүртлээ төрсөн нутагтаа байсан.Намайг 10 настай байхад манайх Дарханд шилжиж ирээд тэндээ 10 жилийн сургуулиа төгссөн.Манай аав ээж Өвөрхангайнх.СУИС-д ирснээсээ хойш Улаанбаатартаа суурьшчихаад байна

Хүмүүс 30 нас хүртлээ уран бүтээлээ хийгээд явна гэж бодож байсан юм шиг байна лээ. Гэнэт нөхөртэйгөө хамт авахуулсан жирэмсэн зургийг хараад олон хүн гайхаж байсан.
-Би ч гэсэн өнөөдөр өөрийгөө хүнтэй суучихсан байна гэж бодож байгаагүй. Хүн өөрийнхөө ирээдүйг мэдэхгүй шүү дээ. Бид хоёр зурсан зургаараа, хувь тавилангаараа л учирсан байх. Болдоо бид хоёр энгийн сайхан найзууд байсан. Нэг сургуулийн оюутан, нэг курс болохоор энд тэнд байнга л хамтдаа дуулаад явдаг байсан. Учрах ёстой учрал, болох ёстой зүйл цаанаасаа хувь тохиолоороо дорхноо болсон юм байлгүй дээ

Анх яаж хайраа илэрхийлсэн бэ? Ер нь ихэвчлэн залуус таны дуунд дуртай байдаг юм шиг санагддаг

Бид хоёр ер нь л дотны сайхан найзууд байсан. Бид хоёрын тембр их нийлдэг болохоор хамтдаа тоглолтонд их явдаг, сайхан найзууд тэгж явсаар байгаад дасчихсан юм байлгүй дээ. Нэг л өдөр хоёулаа нийлчихсэн дээ. Тэгээд хоёулаа сургуулиа төгсөхөөсөө өмнө хүүхэдтэй болъё гэж ярьж төлөвлөж байгаад хүүхэдтэй болсон. Бид хоёр өнөөдөр алдсан юм алга. Ер нь уран бүтээлч ах эгч нарынхаа үгийг сонсч байхад уран бүтээлээ нэгдүгээрт тавьж явсаар байгаад ганц хүүхэдтэй хамаг залуу насаа өнгөрөөчихсөн хүмүүс цөөнгүй байдаг. Эцсийн эцэст хүнд гэр бүл, үр хүүхэд хамгийн чухал шүү гэж их хэлдэг. Бид хоёр олон сайхан зүйлийг мөрөөдөж, зорьж төлөвлөж байдаг. Тийм болохоор эхнээсээ сайхан болж бүтэж л явна

Муугүй үнэлгээтэй дуучин байх. Сүүлийн үеийн эмэгтэй дуучдаас мундаг нь гэж үнэлдэг

Баярлалаа. Их хичээж л байна.Манай үеийнхээс Найдандорж, Мөнгөнцэцэг, Нямзагд гээд найзууд маань уран бүтээлээ дор бүрнээ хиийж эхэлж яваа. Манай Болдыг ч гэсэн “Ухаан цэцэг хоёр” дуугаар нь хүмүүс мэднэ. Бид 5 саяхан хамтраад “Гэрэлт ирээдүй” нэртэй double цомог гаргасан. Бидний дээд үеийнхэн олон сайхан уран бүтээлийн эзэд. Бидний үе арай тэдэн шиг хэмжээнд хүрэх болоогүй байна. Дуучин байна гэдэг бол санаан зоргоор зүгээр аясаараа бүтээд байдаг тийм амар мэргэжил биш.Тийм болохоор хичээл зүтгэл маш их хэрэгтэй байна. Намайг анх СУИС-д шалгалт өгч байхад 300 гаруй хүүхэд шалгалт өгч, 15 хүүхэд элсэж байсан . Одоо 100 хүрэхгүй хүүхэд элсэлтийн шалгалт өгч байна. Тэгсэн мөртлөө мэдээллийн хэрэгслээр тоймгүй олон дуучид уран бүтээлээ цацаж байна. Телевиз, FM-үүд, студи продакшнууд олон болчихсон болохоор мэргэжлийн биш хүмүүс ч их дуулж байна. Мөнгө нь байвал хүн болгон л дуулдаг болчихсон байна. Тэгэхээр мэргэжилдээ эзэн нь байж чанартай л уран бүтээл хийх нь чухал юм уу даа

Баясгалангийн дуулсан “Зөвхөн чамдаа”-г дуулсан нь хэл аманд оруулсан

Сэр-Од багш маань УГЗ цол аваад ард түмэнд хамгийн их хүрсэн хит дуунуудаараа “Түмэндээ өргөх талархлын цэнгүүн”-ээ хийсэн. Тэр тоглолтон дээр дуучин Баясгалан ирж амжихгүй гэсэн болохоор энэ дуугаа надаар дуулуулсан юм. Тэгэхэд би хоёрдугаар курст байсан. Угаасаа тэр дуунд би маш их дуртай, нэг үе монголчуудыг байлдан дагуулж байсан хит дуу шүү дээ. Тийм болохоор багшийнхаа саналыг маш их баярлаж хүлээн авч оюутан хүний байр сууринаас тэр тоглолтон дээр л ганцхан удаа дуулсан. Би “Зөвхөн чамдаа”-г өөрийнхөө уран бүтээлийнхээ тоонд багтаагаад цомогтоо оруулаад, энд тэнд дуулаад яваад байсан юм байхгүй. Үүнтэй уялдаад ч тэр үү, хоолойны тембр төстэй болохоор тэр юм уу хүмүүс Баясгалангийн дуунуудыг сэргээж дууллаа гээд буруу ойлгох нь ч бий. Одоо харин нэг үеэ бодвол гайгүй болсон. “Санаандгүй учирсан дурлал” дууг маань хүртэл Баясгалангийн дуу гэж ойлгож байсан. “Зөвхөн чамдаа”-г харин тэр үед дуулсны дараа хүмүүс намайг илүү ихээр анзаарч эхэлсэн. Мөн Баясгалантай төстэй санагдсан болохоор ч тэр үү өрсөлдүүлж, эсрэгцүүлж ярьж бичээд байсан л даа

Энэ дууг дуулснаас болоод Баясгаланд алгадуулсан гээд байдаг ш дээ

Үгүй ээ, тийм юм огт болоогүй. Яг албан ёсоор танилцаад уулзаж үзээгүй. Намайг уран бүтээл хийж эхэлсэн үеэс Баясгалан дуулахгүй тайзан дээр гарахаа больчихсон.Тийм болохоор тааралдах момент ч гараагүй. Сайтууд намайг алгадуулсан, нэг болохоор Жимсээг алгадуулсан гээд бичсэн байсан

Баясгалан хүмүүсийн хүндэлдэг дуучин. Хоолойны тембр, царай төрх нь Баясгалантай төстэй болохоор тэр орон зайн дээр нь шууд тоглох боломж “материал” байсан. Ашиглаагүй юм шиг санагддаг

Өөрийнхөөрөө л байхыг хичээдэг. Би хэдийгээр хүнтэй суугаад, хүүхэд гаргасан ч уран бүтээлээ орхигдуулахгүйг хичээж байгаа. Өнгөрсөн намар долоон сартай жирэмсэн байхдаа “Чам руу тэмүүлсэн хайр” дуугаа клипжүүлээд үзэгчиддээ өргөн барисан.Төрөөд гуравхан сар болсон ч нөхөртэйгөө хамтраад хоёрч дуу дуулж клипжүүллээ. Сая хөгжмийн зохиолч Мөнхжаргал эгчийн “Мартмаараа” гэсэн гоё дууг манай хүн захиалж хийлгэж өгсөн. Өнгө аяс нь ч гоё дуу болж байгаа. Би удахгүй хоолойны бичлэгт орох гээд бэлдэж байна.Дулаараад байгаль дэлхий сайхан сэргээд ирэхээр шинэ клипээ хийнэ.Ямар ч байсан итгэл хүлээлгэж байсан хүмүүсийнхээ урмыг хугалахгүй, уран бүтээлээ тасралтгүй хийгээд явах болно

Мөнхжаргал “Хос хун”, “Зүрх мартахгүй”, “Яаж би чамаасаа холдох билээ” гээд олон сайхан дууны аяыг хийсэн хүн

Би Мөнхжаргал эгчийн аялгуу “Эрхэмсэг” гэж дууг дуулсан. Үгийг нь манай найз ETV телевизийн мэдээний албаны сэтгүүлч Г.Тэгшжаргал маань надад зориулж зохиож өгсөн юм. Мөнхжаргал эгч дууны шүлгийг их харж авдаг, шүлгэнд өөрт нь аялгуу нь явж байдаг гэдэг, шүлгийн сонголтонд их ач холбогдол өгдөг хөгжмийн зохиолч. Эрхэмсэг дууны маань үг их таалагдаад сайхан аялгуу хийж өгсөн. Энэ дууг маань сонссон бүсгүйчүүд их дуртай байдаг. Ер нь Мөнхжаргал эгчийн зохиосон бүхий л аялгуунууд нь тансаг.
-Танай нөхөр Болдыг “B sound”-ын захирал, чамайг бодлогоор суусан гэж ярихыг сонссон

Манай хүний ажиллуулдаг “B sound” тоглолт, шоу арга хэмжээний хөгжим, гэрэл, тайз дэлгэцийг хариуцаж хийдэг.Бид хоёрыг анх нийлэхэд ажлаа дөнгөж эхлээд удаагүй, B sound нэрээ ч өгч амжаагүй байсан.Багаас ньэхлээд одоо өргөжөөд л явж байна. Сүүлийн үеийн бүхий л төрөл жанрын хамтлаг дуучдын тоглолтын ард ажиллаж байгаа. Хүмүүсийн нүдний өмнө ил байдаг ажил болохоор янз бүрийн яриа гарахад хүргэдэг байх л даа. Хүмүүс бид хоёрын дотор ороод ч юм уу, хажууд байж үзээгүй шүү дээ. Бас бид хоёрыг амьдралаа зохиох хүртэл тодорхой хэмжээний урт хугацаа өнгөрсөн л байж таарна. Гэнэт л өнөөдөр хүнтэй суучихсан, хүүхэд гарчихсан биш. Бид хоёрын анх нийлэхэд хэрэгтэй хэрэггүй янз бүрийн яриа дуулддаг л байсан. Бид хоёр анхнаасаа найзууд явсан, бие биенийгээ сайн мэддэг, ойлгодог, тэгээд ч ижилхэн урлагийн тогоонд байгаа хүмүүс болохоор иймэрхүү зүйлд хүлээцтэй ханддаг, тоодоггүй ээ

Ер нь Сэрчмаа, Баясгалан, Сараа, Ариунаа гээд дуучдыг харахад дандаа сайн бизнесмэнтэй гэрлэсэн байдаг. Чамайг ч гэсэн уран бүтээлээ эрчтэй хийж байгаад дараа нь бизнесмэнтэй мөнгөтэй хүнтэй сууна гэж бодсон байх л даа

Урлагийн л хүүхнүүд гэхээрээ нэг хэвэнд цутгачихсан хүүхэлдэй шиг ижилхэн байх ёстой биш шүү дээ. Олны нүдний өмнө ил байдаг л болохоос биш адилхан л хүн, адилхан ард түмний л нэг хэсэг

Чулуунчимэгийг “АПУ”-гийн Батхүү эргүүлж байна гээд яригддаг байсан. Ямар нэг холбоо байсан уу

Яалаа гэж дээ.Батхүү дарга манай Өвөрхангайнх. Батхүү даргын аав ээж, манай өвөө эмээ нар нэг байгууллагад ажиллаж байсан. Аавтай маань хүртэл л танилууд. Батхүү дарга тойргоороо уулзалт хийж явахад урлагийн багт нь хэд хэд явж байсан. Болдоо бид хоёр ч хамт явж л байсан. Батчимэг захиралтай ч бид хоёр зөндөө л явж байсан.Одоо манай Болдоо ч “АПУ”-гийн шоу арга хэмжээний арын албанд байнга холбоотой ажилладаг

Саяхан төрсөн гэхэд жингээ сайн барьжээ

Миний охин ээжийгээ айхтар таргалуулж бариагүй ээ. Жаахан л жин нэмсэн, оройдоо юм идэхгүй жингээ барихыг хичээж байгаа, одоо дөрвөн кг хасчихвал хэвийн жиндээ орно доо. Хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа. Өдөр хичээлдээ явсан хойгуур хүүхдийн сүү өгдөг. Урлагийн шалгуур өндөр, тайзан дээр гоё байх хэрэгтэй.Олны нүдэн дээр гарч байгаа болохоор өөртөө маш их анхаарал тавих хэрэгтэй болдог

Цомгоо гаргасан, борлуулалт хэр байна

Санаандгүй учирсан дурлал” цомог гараад жил гаран болсон байна. Одоо бараг дууссан. Хэдхэн ширхэгийг л хадгалаад авч үлдсэн байгаа

Төрмандах, Идэржавхлан, Буянжаргал,Энх-Эрдэнэ, Түмэн-Өлзий та нар хамтраад”Манай гарагийн залуус” дууг дуулсан. Чи тэд нараас дүү юу

Гурав, дөрөв дүү. Идэржавхлан ахын тоглолтонд зориулж дуулсан. Клипийг нь сайн цацаж чадаагүй орхигдуулсан болохоор цөөхөн хүмүүс л олж үзсэн байна лээ.Одоо үед уран бүтээл хийгээд хүнд хүргэхэд амаргүй болжээ. Яагаад гэвэл мэдээллийн хэрэгсэл маш олон байна, зөндөө олон телевиз байна. Хуучин цөөхөн телевизээр цацахад л олон хүнд хурдан хүрдэг байсан

Өдөр өдрийн нар” гээд олон ангит киноны дууг дуулсан

Тийм ээ.Киноноосоо өмнө Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойд зориулж анх дуулагдсан. Аяыг нь УГЗ Т.Сэр-Од багш зохиож, шүлгийг нь тэр үед Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Цолмон сайдын аав З.Жадамба гуай бичсэн. Намар нь кинотойгоо хамт үзэгчдэд хүрсэн

Дуучин хүнд хувцас, чимэг их чухал. Даашинзаа хаанаас авдаг вэ

Би 10 жилд байхаасаа эхлээд хувцсаа өөрөө хийдэг байсан. Ээж маань их сайхан оёдог уран хүн л дээ. Биднийг жаахан байхад жил болгон Цагаан сараар шинэ дээл оёж өгдөг байсан.Би ээжийнхээ дэргэд ганц нэг зүү хатгаж байгаад юм оёж сурсан. 10 жилдээ дууны тэмцээн уралдаанд орохдоо, оюутан болоод эхний курсуудэд сурч байхдаа дандаа өөрөө оёж өмсдөг байсан. Сүүлийн үед цаг зав ч муутай болсон, мэргэжлийн дизайнар оёдолчин биш болохоор чадах чадахгүй юм зөндөө гарч байгаа. Одоо ихэнх хувцасаа хийлгэж байгаа. Болормаа эгч маань сүүлийн даашинзуудыг маань оёж байгаа. “Энх мэндийн хадаг” дууныхаа клипний дээлнүүд дээр “Шилмэл торго” салонтой хамтарч ажилласан

Одоо сургуулиа төгслөө, урлагийн мэргэжлийн байгууллагад ажиллах уу

Энэ жил хоёр сургуулиа зэрэг төгслөө. Би ХААИС-ийн аялал жуулчлалын менежментийн ангид давхар сурдаг байсан. Яг одоохондоо төгсөөд мэргэжлийн байгууллагад ажиллая гэсэн бодол алга. Ямар ч байсан залуу, чөлөөтэй байгаа дээрээ уран бүтээлээ эрчтэйхэн хийгээд, олон сайхан дууны эзэн болох юмсан гэж бодож байгаа. Яваандаа аялал жуулчлалын мэргэжлээрээ ч ажиллаж магадгүй. Аялал жуулчлалын салбар сүүлийн үед их хөгжиж байна .Залуу байгаа дээрээ их юм амжуулъя гэж боддог. Охиноо жаахан том болтол анхаарал халамж тавих хугацаа бас хэрэгтэй байна. Хоёр ээж маань зав зай гарвал ээлжилж ирж тусалж байгаа

Танай хүүхэд гуравхан сартай гэхэд их том юм? Аавтайгаа их адилхан юм аа

Харин тийм. Мяраа ихтэй. Манай охинд надтай адилхан юм бараг байхгүй ээ, яг л Болдоо харагддаг. Аавтайгаа зэрэгцээд унтаж байхад нь ингэж дууриасныг нь харахаар бүр хайр хүрээд байдаг юм

Болд чамаас дүү юу

Нэг дүү. Манай нь Болдоо бас овор багатай, би будаад тайзан дээр гарахаар эгч юм шиг харагддаг юм шиг байгаа юм

Баясгалан 30 дөхөөд төрсөн. Дэлгэрмаа, Оюумаа нар карьераа боддог ч юм уу, одоо хүртэл хүүхэд гаргаагүй. Урлагийн хүнд золиос байдаг гэж үнэн байх аа

Тухайн цаг үедээ зорилгодоо хүрч байгаа ч хүнд үлдэх юм эцсийн эцэст үр хүүхэд болов уу л гэж боддог

Болдын аав Баяр гэж баян хүн байдаг гээд сайтуудаар гараад байх юм билээ

Хадам аав ээж маань жирийн л сайхан хөдөлмөрч хүмүүс. Хадам аав маань хүүгийнхээ ажилд туслаад байнга л хотод ирэн очин байдаг. Манай Болдоо бас их хөдөлмөрч. Би тэр чанарыг нь их үнэлдэг. Хүн болгонд сэтгэлээрээ ханддаг, хүний итгэлийг алдахгүйг их хичээж явдаг

Нийтийн дуучдын шинэ жилд очсон уу

Очсон. Жил бүрийн 1 сарын 1-нд бид баярлацгаадаг. Жил бүр ээлж ээлжээр хариуцан шинэ жилээ зохиүн байгуулдаг. Энэ жил Банзрагч ах, Чулуунбаатар ах хоёр зохион байгуулсан. Ирэх жилийн шинэ жилийг залуучууддаа даатгаж, манай Болд, Төрмандах, Наранхүү ах гурав зохион байгуулахаар болсон

Дуучдаас сайхан хос төрдөг. Жавхлан Эрдэнэчимэг, Хишигбаяр Дэлгэрмаа, бас та хоёр байна

Тийм ээ. Бид хоёр ижилхэн хүсэл мөрөөдөл, зорилготой болохоор сайхан байдаг.Дөнгөж сая Аранза ах аранжировка дууссан ирж сонс гээд утасдаж байна. Одоо хамтдаа очиж сонсоно доо. Бүх ажлаа хамт амжуулдаг болохоор нэгэн биений хоёр тал шиг л байдаг. Заримдаа орой хоёулаа зэрэг орж ирэхээр хоол хийгээгүй гээд л гэрийн ажил жаахан орхигдох гээд байдаг. Манай нөхрийн дүү хичээлийнхээ амралтаар ирж тусалдаг, дүүгээ хардаг. Манай хадмууд их сайхан хүмүүс, байнга ирж бид хоёрт тусалдаг. Бид хоёрын ажлаас их хөнгөвчилж өгнө. Хадам ээж маань надтай төрөх гэж өвдөхөөс эхлүүлээд сар гаран хамт байж биеийг маань тэнхрүүлж өгөөд явсан. Сая ажлынхаа чөлөөгөөр ирээд 7 хоног охиныг маань харж өгөөд буцсан. Би өөрийгөө их азтай бэр гэж боддог шүү

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6