Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ
Image
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа
Image
Короновирусийн улмаас нас барсан эзнээ нохой нь гурван сар эмнэлэгт хүлээжээ
Image
Энэ сарын 28-наас ихэнх нутгаар эрс сэрүүсэж, уулаараа нойтон цас орно
Image
Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-наас мэдээлж байна
Image
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ
Image
Тагнуулын байгууллагаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Image
СЕХ-ноос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ
Image
ОХУ-д долоо хоногийн дотор хоёр дахь Ми-8 нисдэг тэрэг осолдож, дөрвөн хүн амь үрэгджээ
Image
Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас 164 иргэнээ Замын-Үүд боомтоор ойрын хугацаанд татан авна
Image
Евгений Касперский: Ертөнцийг аврахыг хүсэж байна
Image
Брент төрлийн газрын тосны үнэ эргээд өсжээ
Image
Хүүхдийн баяраар Төв талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй
Image
Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт нотлох баримтаар хураагдсан $1.4 саяыг улсын орлого болгожээ
Image
Л.Мөнхтүшиг: Иргэдийг ойрын хугацаанд БНХАУ-ын хилээр нэвтрүүлэх БОЛОМЖ байхгүй
Image
БНХАУ хэлэлцээрийг дахин эхэлнэ гэж итгэж байна гэв
Image
Шатахууны үнэ буурсан учир такси үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг километрт 800 төгрөгөөр явахыг уриаллаа
Image
COVID-19 халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй АУ-ны доктор Ц.Чинбаярын цахим илтгэлийг хүргэж байна
Image
Гадаадад гацсан иргэдээ татаж авсан үзүүлэлтээр манай улс ХБНГУ-ын ард бичигдэж байгаа
Image
ЗУРА кино нээлтийн 7 хоногийн үзэлтээрээ рекорд тогтоолоо
Image
Эзэн нь амны хаалт зүүсэн тохиолдолд iPhone “будилдаггүй” болжээ
Image
Хятад эмэгтэй 32 жилийн турш хайсан хүүгээ эцэст нь олж чаджээ
Image
Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог
Image
Хоёр хүртэл насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байхыг Японы эмч нар анхааруулжээ
Image
Британийн ерөнхий сайд Covid-19 өвчнөөр өвдсөний дараа нүдний хараа нь муудсан тухай ярьжээ
Image
Х.Цэвлээ: Би удмаасаа дөрөвдүгээр анги төгссөн, сумаасаа ардын төрийн сайд болсон анхны хүн
Image
ОХУ-аас өглөө ирсэн хүмүүсээс сэжигтэй зургаан хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ
Image
Коронавируст халдварын тохиолдлуудаа бүрэн эдгээсэн 16 орон байна
Image
Монголын үндэсний олимпын хорооны цахим хэлэлцүүлэг хойшлогдлоо
Image
Б.Ганхуяг: Эрдэнэс таван толгойн 30хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг худлаа
Image
Бразил: Харанхуй нөмөрсөн өдрүүд үргэлжилж байна
Image
Аймгийн арслан Б.Бат-орших: “Харах юмтай хариад ярих юмтай” наадам сайхан
Image
Коронавируст халдварын үед эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө
Image
АМГТГ: Нийслэлд А-92 авто бензиний дундаж үнэ 1360 төгрөг болж буурлаа
Image
Сонгуулийн үеэр мөрдөх “Түр журам” боловсруулжээ
Image
Сонгогчдын боловсролд: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн онцлох заалтууд
Image
Хотын төвийн гурван уулзвараар зүүн эргэхийг хориглосон зохицуулалт цаашид үргэлжилнэ
Image
Архангайд нэр дэвшигчид гал тахижээ
Image
Байгалийн гэрэл зургийн "BigPicture 2020" уралдааны шилдэг зургууд
Image
Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ
Image
Гадаадад гацсан Монголчууд...
Image
Virgin Orbit компанийн тойрог замд хүрэх анхны оролдлого бүтэлгүйтлээ
Image
Ковид-19-ийн үед хүүхдийн суралцах үйл явцыг хэрхэн дэмжих вэ?
Image
“Хово” загварын автомашин онхолдож, нэг хүн төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ
Image
Н.ГАНИБАЛ: Монгол малын мах дэлхийн зах зээл дээр өндөр үнэ хүрэх боломжтой
Image
Монголын ММС: Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудын анхааралд
Image
"Барилга экспо 2020" цахим үзэсгэлэн V/25-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана
Image
Сергей Бодровын “Монгол” киноны талаар сонирхолтой 14 баримт
Image
Үхрийн нэг килограмм мах 100 мянган төгрөг байх ёстой
Image
ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
АТГ: “НАЙЗЫН ЯРИА” ӨДӨРЛӨГИЙГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
БАТ-ӨЛЗИЙ СУМЫНХАН ХОЁР ТҮМЭН САРЛАГИЙН БАЯР ТЭМДЭГЛЭВ
Image
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Эдгээр энгийн аргуудыг хэрэглээд сорвио арилгаарай
Image
ЧУУЛГАНЫ ҮДЭЭС ӨМНӨХ НЭГДСЭН ХУРАЛДААН ЗАВСАРЛАЛАА
Image
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН АВТО ЗАМЫН БООМТУУД ӨНӨӨДӨР АМАРНА
Image
Оросын Элчин сайд манай Спикертэй ойлголцов уу?
Image
Заяа чинь тэр
Image
Онцгой байдлын ерөнхий газар ОНЦГҮЙ газар болов
Image
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ерөнхийлөгч болов
Image
Б.АМАРХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
ЭМЯ: Дархан-Уул аймгийн иргэнээс коронавирусний халдвар илрээгүй
Image
Төрсний дараах ариун цэвэр
Image
​ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЖИЛИЙН 24 ХУВИЙН ХҮҮГ БОДИТ БАЙДАЛ НИЙЦЭХГҮЙ ГЭВ
Image
Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
Image
Нийслэлийн Засаг дарга орлогчдоо томиллоо
Image
ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
Image
"ЭРДЭНЭТ"-Д ШАХАА ХИЙСЭН ГЭХ С.АНХБАЯРЫГ СААТУУЛЖЭЭ
Image
Төрийн өмчийн хувьчлал-Их Британи
Image
Зүрхний нээлттэй мэс засал олон улсын түвшинд хүрлээ
Image
“УУРХАЙН УС БА БАЙГАЛЬ ОРЧИН-2018” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛОВ
Image
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА
Image
АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ
Image
Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулж байна
Image
О.Дашбалбарт бичсэн захидал
Image
НАЙМДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Хүүхэд бүр амны хөндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болжээ
Image
Ихэнх нутгаар тогтуун байна
Image
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
Image

Танилц: Шинээр Улсын цол хүртсэн уяачид

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Уяачдын цолыг /2018.02.15/ Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Тод манлай уяач цолоор

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Төмөрбаатарын Галбадрах, /25 морь түрүүлж, айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 15/
  2. Хөвсгөл  аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Гордоогийн Доржпүрэв /21 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 10, бага нас 11/ тус, тус Монгол Улсын Тод манлай уяач цол хүртэв.

Манлай уяач цолоор

  1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пэлжээгийн  Одонбаатарыг, /14 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 7/
  2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ононгийн Батболдыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Сумъяасүрэнгийн Ганбаатарыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  4. Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пунцагбалжирын Энхмөнхийг, /19 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 12/
  5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/
  6. Дорнод аймгийн Матад сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Бат-Очирын Цэндбаатарыг, /15 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 9/
  7. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Анандын Ариунсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 5/
  8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн алдарт уяач Гончигжавын Мөнхсайханыг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 6/

Алдарт уяач цолоор

  1. Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямцэрэнгийн Базаргарьдыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  2. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул аймгийн алдарт уяач Түвдэннямын Ганзоригийг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 6, бага нас 3/
  3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн алдарт уяач Наранцэцэгийн Амгаланг, /12 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 8/
  4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн алдарт уяач Баатарын Даваадорж /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 3/
  5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Доржийн Баясгаланг, /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 7, бага нас 1/
  6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн алдарт уяач Дагвадоржийн Жамъяанг, /11 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 5, бага нас 6/
  7. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн алдарт уяач Занабазарын Батбаярыг, /4 морь түрүүлсэн. Үүнээс дээд нас 2, бага нас 2/
  8. Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарыг, /13 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 9/
  9. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Чинбатын Махбалыг, /9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
  10. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн алдарт уяач Мандахын Мөнхбатыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  11. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн алдарт уяач Жамбын Мөнхсүрэнг, / 9 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 5/
  12. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, аймгийн алдарт уяач Начингийн Баасанжавыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  13. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Бөөхүүгийн Винтовыг, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/
  14. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн алдарт уяач Дондовын Бадрахыг, /8 морь түрүүлж айрагдсан.  Үүнээс дээд нас 8/
  15. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарыг /8 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 4/
  16. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Чулуунбатын Цэрэнбат, /10 морь түрүүлж айрагдсан. Үүнээс дээд нас 4, бага нас 6/ нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан тул Алдарт уяач цол хүртлээ.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын цол хүртсэн уяачдад хандаж:

“Түүх соёлынхоо их өвийг хадгалж хөгжүүлж яваа нийт уяачдадаа сар шинийн мэнд дэвшүүлье.

Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн цагаан сарын баяраар уяачдад улсын цол олгодог. Одож буй тахиа жилд улс, бүсийн уралдаанд уясан морьдоо түрүүлгэж, айрагдуулан улсын цолны болзол хангасан уяачдад цолыг нь гардуулж өглөө.

Уяачийн эрдэм, адууны хиймориор монгол түмнээ баясгаж, төрийнхөө цолоор алдраа мялаасан Та бүхэнд баяр хүргэе.

Дэлхийн талыг эзэлсэн монголчуудын их түүх морин туурайгаар тамгалагдсан байдаг. Хубилай сэцэн хаан 755 жилийн тэртээ, 1263 онд адуун сүргийг дээдийн сүрэг хэмээгээд Адууны яам байгуулан, төрийн бодлогын төвд байлгаж байсан нь Монголын цэрэг арми хүчирхэг байхын үндэс болж байсан. 2013 онд Адууны яамны 750 жилийн ойг тохиолдуулан дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлсэн 11,000 морьтны жагсаал, 4200 гаруй хурдан морины уралдаан бол морьтон монголчуудын бахархлыг бадрааж, үндэсний соёлыг мандуулсан онцгой үйл явдал болсон юм.

Хурдан морины уралдаанд сэтгэл нь сэргэдэггүй, бахархаж огшдоггүй монгол хүн гэж байдаггүй. Та бүхний хөдөлмөр бол адууны соёлыг цогцоор нь агуулсан сонгодог жишээ. Бүрэн эрхт, тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний их баяр наадам маань мөнх оршиж, эрдэмт уяачид маань төрийн наадамдаа ажнай монгол морьдоо уяж уралдуулж, түмэн олноо цэнгүүлсээр байх болно.

Морин эрдэнээ дээдэлсэн уяачдад маань ивээл өлзийгөө хайрлах нохой жил гарч байна.

Та бүхнийг, Монголын ард түмнийг адууны сүлд хийморь, буян хишиг өнөд ивээх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.





 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6