Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Гадаадад байгаа монгол иргэдийн анхааралд
Image
Орос 14 дүгээр сургууль өнөөдөр хичээллэж байжээ
Image
Шинэ коронавирусийн оношлуурыг манай улс МАРГААШ хүлээн авна
Image
Доналд Трамп: Коби Брайнтын охин нас барсан нь үйл явдлыг улам гунигтай болгож байна
Image
Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11-р тэмцээн боллоо
Image
Эмийн сангууд “Зуднаар гэдэс гардаг нохой шиг” байна
Image
Увс аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Image
Коронавирусийг тойрсон худал, үнэн мэдээллүүд
Image
Төрийн ордон хар зах болов
Image
МАН-ын бүлэг Н.Номтойбаяр, сонгуулийн тойрог хэлэлцэнэ
Image
Угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын гүйцэтгэл 93.6 хувьтай байна
Image
С.Эрдэнэ: Шударга үнэний сэлэм болсон Ерөнхий сайд юу хийж байна вэ?
Image
“Эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч” сэдэвт сургалт боллоо
Image
Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно
Image
SOS: Ухань хотын оюутан Янь Ни бодит байдлыг ярьж байна
Image
Долоо хоногийн арилжааны тойм мэдээ
Image
Сургууль, цэцэрлэгийн удирдлагад мэдэгдэл хүргүүлжээ
Image
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна
Image
PC, Хүүхдийн тоглоомын төвүүдийг хаана
Image
Манай улс 444 сая ам.долларын хүнсний бэлэн бүтээгдэхүүн импортолжээ
Image
УИХ-ын гишүүд Вена хотноо ажиллав
Image
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Image
Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвижина
Image
ӨНӨӨДӨР: “Баялгийн шударга хуваарилалт ба эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ” хэлэлцүүлэг болно
Image
Коби Брайнт охины хамт онгоцны ослоор өөд боллоо
Image
Д.Сарангэрэл: Халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар хаалга тогшиж байна
Image
Нэгдүгээр сарын тэтгэврээс суутгасан зээлийн хүүг буцааж олгоно
Image
БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт тогтооно
Image
Монгол Улс шинэ коронавирусийн халдварын ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна
Image
Монголчууд бидний “Галын бурхан” Таван толгой ХК-аас бэлтгэсэн тэмдэглэл
Image
Коронавирусээр халдварласан өвчтөн эдгэж, эмнэлгээс гарчээ
Image
Нас барагсдын тоо 41, халдвар авагсдын тоо 1200 давжээ
Image
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов
Image
Хуурамч хаяг нээн охидтой харилцаж, хүчирхийлдэг эрийг саатуулжээ
Image
Есөн аймгийн нутаг цагаан зудтай байна
Image
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ
Image
БНХАУ-ын Шинжаанд Коронавирусын 2 тохиолдол гарчээ
Image
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2020 ОНД ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 2-ныг хүртэл хаалаа
Image
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн боомтуудад хяналтыг чангатган ажиллаж байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн "Отгонтэнгэр" хайрханыг ухуулахгүй
Image
Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно
Image
“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно
Image
Д.Сарангэрэл: Корона вирусын өвчлөлөөр БНХАУ-д нас барсан хүний тоо 25 болсон
Image
МАН-ын бүлэг яаралтай хуралдахаар завсарлага авлаа
Image
Д.Цогтбаатар: Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй юу гэдэг нь миний хувьд чухал биш
Image
Тагнуулын ажилтнууд ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн үү
Image
Хилчдийн хүнсний хангамж 25 нэр төрөл болж нэмэгджээ
Image
Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзав
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Кардашианыг тураасан дэглэм
Image
МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
Image
Ханиад томуу, хоолны хордлого болон осол гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ
Image
ОРОС, ЯПОНЫ УДИРДАГЧИД ЭНЭ САРЫН 26-НД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
"Нийтийн тээврийн төлбөрт и-баримт олгох ажлыг хийсэн ч Татварын албанаас сервер нь ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн"
Image
ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛНО
Image
С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ
Image
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ
Image
УС АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО
Image
"Эрүүл амьдрах 5 алхам" цуврал сургалт
Image
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРЭН УНТРААГҮЙ БАЙНА
Image
ТОСОНЦЭНГЭЛ-УЛИАСТАЙ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ
Image
ТҮВДИЙН ӨНДӨРЛӨГ ДЭХ ТҮМЭН ӨНГӨ-3
Image
ГАЙХУУЛАХ ГЭСЭН Ч , БҮТЭЛГҮЙТСЭН НЬ
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Image
Панель тарья
Image
РЭПЕР ДРЕЙК БЯЦХАН ШҮТЭН БИШРЭГЧЭЭ ЭРГЭЖЭЭ
Image
Ихэнх нутгаар 8 хэм хүртэл дулаан
Image
БНСУ-аас утааг бууруулахад зориулан 500 сая ам.доллар зээлнэ
Image
Эрдэнэт хотод ямар аймшигт хэрэг гараа вэ
Image
Замын-Үүдийн гаальтай 69-ын жолооч нарын тэмцэл гуравдахь өдрөө үргэлжилж байна
Image
АЙМГИЙН ӨВСНИЙ ФОНДООС СУМДАД 80 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ӨВС, ХИВЭГ ӨГӨВ
Image
“Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдууллаа
Image
УИХ-ын гишүүн Л.Энхболд: Та амжилтын бартаат замаар явж байгаа бол амьдралын зөв замаар явж байна гэж хэлэх дуртай
Image
АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарахаа мэдэгдэв
Image
ШӨХТГ-аас нефть импортлогчдод мэдэгдэл гаргажээ
Image
ИРЭХ БААСАН ГАРАГТ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
Image
ХОТ УТААГҮЙ БОЛОХ Ч, ГОВЬ ЗАМГҮЙ БОЛНО
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТТАЙ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРЛЫГ ИРЭХ САРЫН 8-НД ХИЙХЭЭР ТОВЛОВ
Image
Image

Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах зээлд нэг цонхны бодлогоор гаргана

Нийгэмд шинийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгон түүчээлж яваа залуусын нэгэн төлөөлөл болох Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтнаар ажиллахын зэрэгцээ “Монгол брэнд” төслийг санаачлаад өдгөө амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би МУИС-ийг 2004 онд программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. 2013 онд АНУ-ын American Council сургуулийг Хэвлэл мэдээлэл ба Улс төрийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Мөн 2014-2015 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын сургуулийг Төрийн удирдлагын менежерээр төгссөн. Ерөнхийдөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд зургаа дахь жилдээ ажиллаж байна.

-Төрийн албанд ажиллахын зэрэгцээ олон нийтэд хандсан хэд хэдэн ажил хийж байгаа гэсэн. Тэр дундаа “Монгол брэнд” төслийг жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан сайн мэддэг юм билээ. Энэ төслийн талаар сонирхож байна?

-Одоогоор хоёр том санаачлага дэвшүүлээд ажиллаж байгаагийн нэг нь “Монгол брэнд” төсөл юм. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголдоо бүтээцгээе уриатай “Монгол брэнд” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Төслөө өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн. Энэ төсөл бол үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг бэлтгэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэх гол зорилготой үүсгэн байгуулсан. Бидний үйл ажиллагааны явц болоод дэлгэрэнгүй мэдээлэлwww.mongolbrand.mn цахим хуудаст тавигддаг.

-Хэдийгээр төслөө эхлүүлээд удаагүй байгаа ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд аль хэдийнэ танил болсон. Энэ төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчдийн тухайд?

-Монгол бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 48 аж ахуйн нэгж, байгууллага манай төсөлд үнэ төлбөргүй хамрагдаж, олон нийтийн сүлжээгээр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ мэдээллийг зураг, текст, дүрс хэлбэрээр дэмжүүлээд ажиллаж байна. Энэ төслийн эхний шат бол дотоодын аж ахуйн нэгж, байгууллагыг өргөн чиглэлээр хамруулах юм. Мөн хоёрдугаар шат болох олон улсын чанар, стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу экспортод гаргах боломжтой болсон бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын том зах зээлд гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд энэ сарын 2-7-нд Эрээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын хамтран зохион байгуулсан Эдийн засаг худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалтад “Монгол брэнд” төсөл албан ёсоор оролцоод ирсэн.

Бид энэ арга хэмжээнд оролцсоноор гурван улсын эдийн засаг, чөлөөт бүсийн асуудал болоод экспортын баримжаатай бүтээгдэхүүн ямар шатанд явж байгааг судалсан. Мөн Хятадын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн байдлаар нийлүүлэхэд манайхаас бэлтгэл ямар хэмжээнд буй, Хятадын талаас тээвэр, ложисток, гааль, татвар зэрэг асуудал ямар бодлогын хэмжээнд явж байгаатай танилцсан юм. Мөн “Монгол брэнд” төслийн хамт олон “Хил дамнасан цахим худалдаа” болон “Гурван улсын худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний форум” салбар хуралдаануудад оролцож Монголд үйлдвэрлэсэн олон улсын чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах, Эрээн хотын Их дэлгүүрт Монгол брэндийн тусгай тасаг нээн худалдаалах асуудлаар ярилцсан.

-Хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнтэй хамтрах тухай ямар яриа, хэлэлцээр өрнүүлсэн бол?

-Мэдээж хөрөнгө оруулагчдыг татах нь хамгийн чухал ажлуудын нэг. Бид энэ үеэр Хятадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдэд Монголын экспортод чиглэсэн төслийг Хятадын зах зээл рүү гаргах ажлыг эхлүүлэх талаар хэд хэдэн яриа хийсэн. Зарим хэсэг нь хамтран гэрээ хийх шатанд явж байна. Бид ажлуудаа багаас нь эхлүүлэх зорилго тавьж ажиллаж байгаа. Эхний ээлжинд БНХАУ-ын Эрээн хотод Монголын бараа, бүтээгдэхүүнийг чөлөөт бүсийн шугамаар татваргүйгээр нийлүүлж, хуралдаалах санамж бичигт гарын үсэг зурсан.

Ингэснээр ноос, ноолуур, арьс, шир зэрэг Монголд үйлдвэрлэсэн бүх төрлийн бүтээгдэхүүнийг Эрээн хотын Их дэлгүүрт нэгдсэн байдлаар борлуулна. Цаашид Шилийн гол, Хөх хот, Бээжин, Тьянжин, Шинжин гэсэн том хот руу нийлүүлэх хэтийн зорилготой байна. Мөн Хятадад нийтлэг хэрэглэдэг олон улсын худалдааны цахим сүлжээнд Монголын бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор тавьж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ нэгдсэн байдлаар Эрээн хотод нийлүүлнэ гэдэг том боломж. Энэ ажил хэзээнээс хэрэгжих бол?

-Энэ сардаа багтан эхний ээлжийн компаниудыг сонгон шалгаруулж, Эрээн хотын зах зээлд гаргана. Үүний зэрэгцээ борлуулалтаа сайжруулах менежментийг сайн гүйцэтгэснээр Монголын брэндүүд БНХАУ-ын зах зээл рүү нэгдсэн байдлаар, нэг цонхны бодлогоор гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Өмнө нь аж ахуйн нэгж, компаниуд дангаараа Хятадын талтай гэрээ хийдэг байсан. Мөн тухайн үед чөлөөт бүс болоод татварын хөнгөлөлт үзүүлэх татаатай орчин бүрдээгүй байв.

Улс төрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар сүүлийн жилүүдэд олон удаагийн давтамжтай айлчлал, уулзалтыг хийж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, экспорт, импорт болон гааль, татвараа хөнгөлөлттэй байлгах зэрэг тааламжай, уян хатан харилцааны төвшинд хүрээд байгаа. Энэ нөхцөлд баялаг бүтээгчид экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэг цонхны бодлогоор Хятадын зах зээл рүү гарах цаг нь болсон. Үүнд зөвхөн “Монгол брэнд” төслийнхөн биш монголчууд бүгдээрээ Монгол брэндийг хамтдаа цогцлоож, амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-“Монгол брэнд” төслөөс гадна “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан”-г үүсгэн байгуулсан гэсэн. Энэ сан ямар салбар үйл ажиллагаа явуулдаг юм бол?

-2014 онд АНУ-ын Харвардын сургуулийн богино хугацааны сургалтад хамрагдаж, “Digital marketing: Social media and online strategies” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн. Тодруулбал, сошиал медиа, сурталчилгааны чиглэлээр тодорхой хэмжээний туршлагатай болж ирсэн. Сүүлийн олон удаагийн сонгуульд нийгмийн сүлжээнд идэвхтэй ажилласан багийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан. Энэ салбарт бас ч үгүй нэлээд туршлага хуримтлуулж байна. Үүнээс гадна Харвардын сургуульд сурч байхдаа тэнд суралцдаг Монгол оюутнуудтай хамтран “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан”-г байгуулсан. Энэ сан дэлхийн 100 их, дээд сургууль болон Харвардын сургуульд Монгол хүнийг сургахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Анх Харвардын сургуульд сурч байхдаа энэ санг байгуулсан. 2014 онд сангаа албан ёсоор бүртгүүлсэн. Үүнээс хойш өөрийгөө оролцуулаад есөн залууг Харвардын богино хугацааны сургалтад хамруулаад байна. Харвардын сургууль нь 13 салбар сургуультай. Үүний нэг нь олон улсын оюутнуудад зориулсан богино хэмжээний сургалтыг явуулдаг. Энэ сургалтад ес дэх оюутныг Монголоос хамруулаад ажиллаж байна. Сургалтын хувьд хоёр сард нэг удаагийн давтамжтайгаар хичээллэдэг. Богино хэмжээний сургалт учраас Харвардын сургуульд сурах сонирхол, зорилготой залууст боломж олгох зорилгоор манай сан гүүр нь болж ажиллаж байна. Нэг талаасаа ес гэдэг бага тоо. Нөгөө талаасаа юу ч байхгүй байсныг бодвол ахиц дэвшил гарч байна гэж дүгнэж болох юм.05

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6