Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хамгийн бага зардалтай косплэйчин
Image
Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
Image
"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
Image
Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
Image
Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
Image
Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
Image
Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
Image
Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
Image
Венесуэл коронавирустэй тэмцэх гэрээ байгууллаа
Image
“Энэхүү нислэг нь Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал боллоо”
Image
22 настай нэг оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
Image
Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар нэмж илэрлээ
Image
Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
Image
Номын баяр маргааш үргэлжилнэ
Image
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна
Image
Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна
Image
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн
Image
Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана
Image
Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа
Image
Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
Image
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
Image
Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй
Image
Ж.Сүхбаатар: Байгалийн баялгаас ард иргэд хүртэх боломжийг нээсэн
Image
Сонгинохайрханчуудаа!!! Эвийн хүчээ нэгтгэе!!!
Image
Хан-Уул дүүргийн иргэд Банзрагчийн Түвшинг онцолж байна
Image
Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
Image
СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
Image
“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү
Image
Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
Image
Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
Image
Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
Image
Бодибилдингийн спортод гологдсон
Image
“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна
Image
Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан
Image
Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
Image
Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой
Image
Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
Image
Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ
Image
Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ
Image
Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ
Image
Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно
Image
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
Image
Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон
Image
Б.УУГАНБАЯР. Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон
Image
Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ
Image
УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
Image
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
Image
Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
Image
Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн ахтайгаа нийлж архидан согтуурчээ
Image
Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Харбины мөсөн урлалын тэмцээнд Монголын баг түрүүллээ
Image
Ирэх сараас стандартын шинэ зуух худалдаална
Image
Сэлэнгэ, Булган аймагт түймэртэй байна
Image
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг энэ сараас дагаж мөрдөхийг дэмжив
Image
ҮЕР УС, АЯНГА ЦАХИЛГААНААС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ОХУ: Цахим гадуурхлын эсрэг хуулийн төслийг боловсруулав
Image
Бохь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Image
Хүүхдээрээ ээж болсон нь охидын буруу биш, харин...
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАРВУУЛТ ЗАВИНЫ УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО
Image
The Weeknd: "Селена бол ер бусын авъяастай, тачаангуй бүсгүй"
Image
МОНГОЛ УЛС ПРИМОРИЙН ХЯЗГААРТ ДАЛАЙД ГАРАХ ӨРТӨӨ БАЙГУУЛАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Image
Сошиалын “шүлс “
Image
Дональд Трамп сүнсний баяр-Хэллоуны хулууны гол чимэглэл болох нь
Image
Орос Францыг үл тоов
Image
ЭЕШ-ын нээлттэй өдөрлөг болно
Image
"ЦАХИМ ХАЛДЛАГААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЬЯ" АЯНД НЭГДЛЭЭ
Image
2018 оны төсөв батлагдаж, “Чингис хаан” одонгийн эзэн тодорсон долоо хоног
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тайлан дүгнэлтийг 7 сарын 1-нээс өмнөх өгөхийг даалгавар болгов
Image
АРВАЙХЭЭР СУМАНД ХОЁР БАГИЙГ ШИНЭЭР НЭМЖ БАЙГУУЛЛАА
Image
Э.Дөлгөөн: Монгол пасифик ББСБ-ын эзэн Ван Чол Хуг манай хадам ээж М.Дэлгэрмаатай танилцуулсан
Image
76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ
Image
“Талын түмэн адуу-2017” адууны баяр энэ амралтын өдрүүдэд болно
Image
УЛСЫН ЦОЛТОЙ ХҮЧИТ БӨХЧҮҮДИЙН ТОЙРГИЙН БАРИЛДААНД П.БҮРЭНТӨГС АРСЛАН ТҮРҮҮЛЭВ
Image
БОКСЧИН А.НУРЛАН ӨНӨӨДӨР АВАРГЫН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА
Image
МОТОЦИКЛ, МОПЕД ЖОЛООДОХДОО ЗААВАЛ ХАМГААЛАХ МАЛГАЙ ӨМСӨНӨ
Image
ЦААТАН ХҮҮХДҮҮД ҮНДЭСНИЙ ХЭЛЭЭ МАРТАЖ БАЙНА
Image
Ерөнхийлөгчид би ямар гай тарьсан гэж..!!!
Image
Зава Дамдин Ринбучи: Дорж Шүгдэн сахиус бол нэг ёсондоо сахиусан тэнгэр юм
Image
Шувуун хушуут одтой, хөх хулгана өдөр
Image
Image

Ундны усгүй болох эрсдэлтэй хотууд

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп-Таун хот ундны усны нөөцөө барсан дэдхийн анхны хот болох нөхцөл байдал үүсээд удаж байгаа билээ.

Кейптаун хотын ус нь энэ оны гуравдугаар сарын эх гэхэд дуусаж болзошгүй байна гэж холбогдох албаны хүмүүс анхааруулсаар байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд бараг хур тунадас унаагүй, хүн амын өсөлтийг дагаад усны хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор энэ хотод усны гүн хямрал үүсээд байгаа юм.

Хотын захиргааны зүгээс усны хямралыг шийдвэрлэхийн тулд далай тэнгисийн давстай усыг цэвэршүүлэх, гүний ус татаж гаргах төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэглэсэн усыг дахин боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа гэнэ.

Кейптаун хот нь дөрвөн сая оршин суугчтай аж. Тэдэнд усаа аль болох хэмнэхийг, өдөрт 87 литрээс ихгүй ус хэрэглэхийг холбогдох албаны хүмүүс уриалж байна. Усны хямралтай холбоотойгоор машин угаалгын газрууд, усан сангуудыг хэдийнээ хаагаад байгаа ажээ.

Хэдийгээр дэлхийн гадаргын 70 орчим хувийг ус эзэлдэг боловч үүний ердөө 3-хан хувь нь цэвэр ус. Устай холбоотой асуудал зөвхөн Кейптаун хотод үүсээд байгаа юм биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдэгдсэнээр, өнөөдөр дэлхий хэмжээнд бараг 850 сая хүн аюулгүй буюу цэвэр ус ундандаа хэрэглэж чадахгүй байна.

2014 онд явуулсан дэлхийн хамгийн том 500 хотыг хамруулсан судалгааны тайланд дурдсанаар, дэлхийн дөрвөн том хот тутмын нэг нь “усны асуудалтай” байна. НҮБ-ын мэдэгдсэнээр, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа болон хүн амын өсөлтийн улмаас 2030 он гэхэд дэлхийн цэвэр усны эрэлт хэрэгцээ 40 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Кейп-тауны араас ундны усгүй болох магадлалтай хотууд

Сан-Паулу

Sao Paulo drought

 

Бразилийн санхүүгийн нийслэл, дэлхийн хамгийн олон хүн амтай 10 хотын нэг болох Сан-Паулугийн усны нөөц 2015 онд дөрвөн хувьд хүрч, Кейп-таун хотын адил ундны усны хэрэглээгээ хязгаарлаж байжээ.

Усны хямралын оргил үед Сан-Паулугийн 21.7 сая оршин суугч 20 гаруй хоног хангалттай хэмжээний ус хэрэглэж чадахгүй, усны машинуудыг цагдаа нар байнга дагаж явдаг байжээ.

2014 онд Бразилийн зүүн өмнөд нутагт ган гачиг болсон нь усны хямрал үүсэхэд нөлөөлсөн гэж тус улсын холбогдох албаны хүмүүс үзэж байсан ч Сан-Паулуд ажилласан НҮБ-ын ажлын хэсгийнхэн “Зохистой төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дутагдалтай байдлын улмаас ийм хямрал үүссэн” гэж дүгнэсэн байна.

2016 онд Сан-Паулугийн усны хямрал “дууссан” гэдэг ч 2017 оны нэгдүгээр сард тус хотын усны нөөц 15 хувьд хүрч буурчээ. Тус хотод дахиад усны хямрал үүсэж, ундны ус нь барагдахгүй гэх газаргүй байна.

Бангалор

Polluted lake in Bangalore

Энэтхэгийн “технологийн төв” гэгддэг Бангалор хот өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаатай холбоотойгоор тус хотын холбогдох албаны хүмүүс цэвэр болон бохир усны асуудлаа зохицуулах гэж "толгойгоо гашилгаж" байна.

Нөхцөл байдлыг улам дордуулахгүйн тулд хотын үеэ өнгөрөөсөн сантехникийн шугам хоолойнуудыг яаралтай шинэчлэх шаардлагатай байгаа аж. Энэтхэгийн Засгийн газраас явуулсан судалгааны тайланд дурдсанаар, тус хот ундны усныхаа бараг тал хувийг зүгээр л “гоожуулж” орхидог гэнэ.

Хятадын нэгэн адил Энэтхэг улс усны бохирдолтой тэмцсээр байгаа юм. Бангалорын хувьд улсынхаа бусад хотоос ялгаатай нь тус хотын гол нууруудын усны 85 хувийг унданд болон усанд ороход ашиглах боломжгүй гэнэ.

Бээжин
 

Нэг хүнд 1000 шоо метрээс бага ус ногдож байвал тухайн газарт усны хомсдол үүссэн гэж ДЭМБ үздэг.

2014 онд Хятад улсын нийслэл Бээжин хотын нэг оршин суугчид  ердөө 145 шоо метр ус ногдож байжээ. Хятад улсын хүн ам дэлхийн нийт хүн амын бараг 20 хувийг эзэлдэг ч дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө 7 хувь нь тус улсад ногддог.

Колумбын их сургуулийн судлаачдын хэлснээр, Хятадын усны нөөц 2000-2009 онд 13 хувиар буурсан байна.

Мөн Хятадад усны бохирдол нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм. 2015 оны статистик мэдээнээс үзвэл, Бээжингийн гадаргын усны 40 хувь нь унданд хэрэглэхийн аргагүй бохирджээ. Энэ бохир усыг хөдөө ажуй болон аж үйлдвэрийн салбарт л хэрэглэж болох аж.

Хятадын холбогдох албаны хүмүүс усны бохирдын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон томоохон төсөл хэрэгжүүлж байна. Мөн тэд усаа хайрлан хамгаалахыг иргэдэд уриалж, бизнесийн байгууллагуудад усыг өндөр үнээр өгөх арга хэмжээнүүд авч байна.

Каир

Pollution on the Nile


Дэлхийн хамгийн гайхамшигт соёл иргэншлийн өлгий нутаг Нил мөрний ус татарч, бохирдож байна.

Нил мөрөн нь Египетийн, тэр дундаа Каир хотын усны нөөцийн 97 хувийг дангаараа хангадаг аж. Гэвч тус мөрөн рүү хөдөө аж ахуйн болоод ахуйн бохир  ус, хог хаягдлыг хаях болсон нь мөрний ус бохирдож, татрахад хүргэж байгаа аж.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, бохир усны улмаас амиа алдагсдынхаа тоогоор Египет нь дундаас доогуур орлоготой улсуудын дунд дээгүүрт бичигдэж байна.

2025 он гэхэд Египет улс усны гүн хямралд орж болзошгүй гэж НҮБ анхааруулжээ.

Жакарта

Flooded neighbourhood in Jakarta


Дэлхийн дулааралтай холбоотойгоор далайн түвшин дээшилж байгаа нь далайн эрэгт орших олон хотын нэгэн адил Индонезийн нийслэл Жакарта хотын хувьд тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Гэхдээ Жакарта хотын усны асуудлыг хүмүүс улам бүр хүндрүүлж байгаа аж.

Тус хотын 10 сая оршин суугчийн бараг 50 хувь нь усаа цоргоноос авдагтай холбоотойгоор хууль бусаар худаг ухах явдал газар авч байгаа аж. Үүний улмаас гүний ус татарч, тус хотын газар нутгийн бараг 40 хувь нь далайн түвшнээс доош ороод байна гэж Дэлхийн банк мэдэгджээ.

Москва
 

Дэлхийн цэвэр усны нөөцийн дөрөвний нэг нь Орост байдаг боловч тус улс ЗХУ-ын үеийн аж үйлдвэрүүдийн хог хаягдал, бохирдлын улмаас усны хямралд орох эрсдэлтэй байна.

Ялангуяа, усны нөөцийнх нь 70 хувийг гадаргын ус эзэлдэг нийслэл Москва хот бусад хотоосоо хамгийн түрүүнд усгүй болох эрсдэлтэй байгаа аж.

Оросын холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын ундны усны 35-60 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

Истанбул

Dry lake

Туркийн засгийн газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, тус улс үндсэндээ усны хямралд ороод байна. Тус улсын нэг хүнд 1700 шоо метр ус ногдож байсан бол 2016 оноос хойш энэ тоо буурсаар байгаа аж.

2030 онд гэхэд Турк улс усны хомсдолд орж болзошгүй гэж тус улсын мэргэжилтнүүд анхааруулжээ.

Сүүлийн жилүүдэд, хүн ам олонтой хотууд, тухайлбал 14 сая хүн амтай Истанбул хотод ган гачиг болж, усны хомсдол нүүрлэж эхэлсэн байна. Истанбулын усны нөөц 2014 оны эхэн үе гэхэд 30 хүрэхгүй хувь болж буурсан байжээ.

Мехико

Мексикийн нийслэл Мехико хотын 21 сая оршин суугчийн олонхийх нь хувьд усны хомсдлын тухай анхааруулга “гэнэтийн мэдээ” биш юм.

Мехико хотын таван хүн тутмын нэг нь долоо хоногийн ердөө хэдхэн цагт нь л ус авах боломжтой байдаг бол 20 хувь нь өдрийн ердөө тал хувьд нь л усаа амжиж авахаас өөр аргагүй байдаг гэнэ.
 

Тус хот усныхаа бараг 40 хувийг холоос зөөж авчирдаг ч бохир усыг дахин боловсруулах дорвитой арга хэмжээ авахгүй өдийг хүрчээ.

Токио

Япон улсын нийслэл Токио хотод АНУ-ын баруун эргийн Сиэтл хотын адил их хур тунадас унадаг. Гэхдээ Японд жилийн ердөө дөрөвхөн сард л бороо ордог.
 

Гэнэтийн ган гачиг болоход ашиглахын тулд улс орнууд борооны усыг цуглуулж, нөөцлөх хэрэгтэй. Токио хотод хувийн болон төрийн өмчийн 700 барилга байгууламж борооны ус цуглуулж, ашиглах системтэй аж.

30 сая гаруй хүн амтай Токио хотын усны нөөцийн 70 хувь нь гадаргын ус /гол, нуур, хайлсан цас.../ гэнэ.
Тус улс усыг хий дэмий урсгаж буйг багасгахын тулд ойрын үед ус дамжуулах хоолойгоо засварлаж, ус тосох системүүд суурилуулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Etoim.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6