Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МӨНГӨ УГААЛТЫН ЭСРЭГ ТӨРИЙН 9 БАЙГУУЛЛАГА ТЭМЦЭНЭ
Image
ГУРВАН УУЛЗВАРТ ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
ДХИС-ИЙН БАГШ, АЖИЛЧИД ОСОЛДОЖ, ЦӨӨНГҮЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭР ТҮЛШ БОЛГОН ХУВИРГАХ БОЛОМЖТОЙ ТЕХНОЛОГИ
Image
ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 3 УУЛЗВАРТ ЗҮҮН ГАРЫН ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТ 2020 ОНД СТАНДАРТТАЙ БАЙХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛСОН ХОТ БАЙХ ЁСТОЙ
Image
ФЭЙСБҮҮК БОЛОН ХХЗХ-НЫ ХООРОНД ''НОГООН СУВАГ'' АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ
Image
БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БУЦААН АВАХ ЭРХ ҮҮССЭН ИРГЭДИЙН НЭРС ИРСЭН БАЙНА
Image
ЦУОШГ: ӨНӨӨ МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭДЭГ БОЛЛОО
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Австралийн эмч нартай хамтарч үнэ төлбөргүй мэс засал хийнэ
Image
МАРГААШААС ТОРГОЖ ЭХЛЭХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭ ДҮРМҮҮД
Image
Г.Номуундарийг хүчиндсэн гэх хоёр этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжлахгүй байна гэлээ
Image
СУРВАЛЖЛАГА: ЦАГААН ИДЭЭ, ХЭВИЙН БООВ, УУЦ ӨНДӨР ҮНЭТЭЙ ЗАРАГДАЖ БАЙНА
Image
ДАЛАНЗАДГАДЫН 11 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙГ БАРИХААР ШАВ ТАВИЛАА
Image
ГААЛЬ, НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
Хайгуулын тусгай зөвшөөрлийг сервисийн алдаа нэрийдлээр луйвардаж байна уу?
Image
Алтнаас ч илүү үнэтэй заар ялгаруулдаг БАДАНГА ХҮДРИЙГ төрийн бодлогоор үржүүлье
Image
ОРОСЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЖ БУЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ХЭМЖЭЭГ ИХЭЭХЭН НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Image
Германд террорист халдлага үйлдэх гэж байсан этгээдийг баривчилжээ
Image
Жүжигчин О.Тэмүүжин: "Яг түүн шиг" шоуны гол дүр байхын төлөө хичээнэ
Image
ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ДАРААГИЙН ГИШҮҮНЭЭР Б.БАТТӨМӨР ТОДОРЛОО
Image
Монгол улсын иргэд визгүй зорчих орнуудыг танилцуулж байна
Image
ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО
Image
УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН КАНАДАД ЧУУЛЖ БАЙНА
Image
Дарга нартаа хүчирхийлүүлсэн мөрдөн байцаагч эмэгтэйг ажлаас нь халжээ
Image
50 хүртэлх насны эрчүүд цэргийн бүртгэлээ хийлгээгүй бол 100 мянган төгрөгийн торгуультай
Image
Ихэнх нутгаар бороо орно
Image
Сар тутам 200 гаруй "Монголчууд Солонгост харлах" болжээ
Image
Орон сууц ашиглалтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллагуудаас зөрчил илэрчээ
Image
“ЭРҮҮЛ ЗАЛУУС” АЯНААР ОЮУТНУУДЫГ УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА
Image
Зуун настыг гоо сайхандаа хэрэглээд хормын дотор гайхамшгийг мэдрээрэй!
Image
Засгийн газар хуралдана
Image
Энэ онд бэхэжсэн таван тулгуурт хөрөнгө оруулалт
Image
Ц.Батцэцэг “Их дуулга”-д түрүүллээ
Image
2018 ОНЫ ХАМГИЙН ИХ БОРЛУУЛАЛТТАЙ АВТОМАШИНЫГ НЭРЛЭЖЭЭ
Image
ХООРОНДОО ЗОДОЛДСОН ХУРАНДАА НАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ
Image
Сэрэмжлүүлэг: Барилга дээрээс алх уналаа, азаар хүн оносонгүй
Image
ЭНЭ НОХОЙН СҮҮЛЧИЙН ТҮҮХ ТАНЫГ УЙЛУУЛАХ БОЛНО
Image
Өгзөг Баярмаагийн сүүлийн үеийн зургуудаас
Image
Image

Н.ОЮУНДАРЬ: ХАМГААЛЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 10 ТӨВ, ТҮР ХАМГААЛАХ 5 БАЙР ШИНЭЭР БАЙГУУЛНА

 УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаанаар УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Санал, дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодоос 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12/28 дугаар тогтоолоор дээрх Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг,  Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар нар болон холбогдох бусад албан тушаалтан орж ажиллажээ.

Ажлын хэсэг батлагдсан удирдамж, төлөвлөгөөнд заасны дагуу дээр дурдсан хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Төв аймгийн Зуунмод сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, түр хамгаалах байр, хамтарсан багийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж ажилласан бөгөөд мөн сэтгүүлчид болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нартай холбогдох асуудлаар уулзаж, санал солилцсон байна. 

Түүнчлэн Байнгын хороод хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж ажилласан аж.

Хуулийн зохицуулалтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч байна 

УИХ-аас 2016 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт тодорхой түвшинд ахицтай гэж үзэж болохоор байгаа боловч 2017 онд батлагдсан Эрүүгийн, Зөрчлийн хууль тогтоомжоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь гэмт хэрэг, зөрчилд тооцогдож, түүнд ял шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд зарим нэг хүндрэл бэрхшээл учирч байна хэмээн Ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, прокурорын байгууллагаас ирүүлсэн саналд уг хуулийн хэрэгжилтийн талаар хуульд заасан хохирогчийг хамгаалах талаархи холбогдох журмууд хэрэгжихгүй байх тохиолдол гарч байгаа бөгөөд энэ нь хууль хэрэгжих хугацаа давчуу байсан, зарим журмуудыг хэрэглэх талаар сургалт явуулж чадаагүй зэрэг олон шалтгаанаас хамаарсан байна. Нөгөө талаар хуулийг хэрэгжүүлэх анхан шатны нэгж болох хамтарсан багийн үйл ажиллагаа орон нутагт бүрэн төлөвшиж амжаагүй, нийгмийн ажилтны орон тоо, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийг хүлээн авч уулзах, тэдэнд зөвлөгөө өгөх өрөө, тасалгаа, урамшуулал байхгүй, санхүүжилт төсөвлөгдөөгүй зэрэг бодит нөхцөлүүд ч үүнд нөлөөлж байна гэж үзсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой харилцааг зохицуулахаар хуулиар тусгайлан эрх олгосны дагуу баталж, мөрдүүлэхээр нийт 33 стандарт, журам тусгагдсанаас 28 батлагдаж, 5 нь батлагдаагүй байгаа аж. Мөн Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй, холбогдох дүрэм, журмуудыг батлан хэрэгжүүлээгүй байгаа нь дээрх хуулиудын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, тухайн салбаруудад хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан бөгөөд хуулийн 16 дугаар зүйлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар толгойлуулсан орон тооны бус Зохицуулах зөвлөл зохицуулна гэж заасан байдаг. Дээрх Зохицуулах зөвлөл, түүний ажлын алба Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд 1997-2012 онд ажиллаж байсныг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуулсан байсныг өөрчлөн 2016 оноос Зөвлөлийг сэргээн ажиллуулжээ. Тус Зохицуулах зөвлөл нь сэргээн байгуулагдсанаасаа хойш Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, зам тээврийн осол, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, улмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хууль сахиулах байгууллагын үүрэг бус, бүх шатны төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мөн иргэн бүрийн үүрэг гэдгийг онцлон анхаарч иргэдийн оролцоог хангах чиглэлээр анхаарч ажиллаж байгаатай ажлын хэсгийн гишүүд танилцжээ.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуульд заасны дагуу 6 дүрэм, журам, стандарт батлагдахаас 5 батлагдаж, 1 батлагдаагүй байгаа аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийн улсын байцаагч нарыг бэлтгэж, 2 жилийн хугацаатай улсын байцаагчийн эрхийг олгож байгаа бөгөөд хүүхдийн эрхийн байцаагч нь Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эсрэг 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэж байна.

"108 утасны үйлчилгээний төв”-ийг мэдээллийн нэгдсэн
системтэй болгох шаардлагатай

Ажлын хэсгийн гишүүд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ. 2017 онд “Хүүхдийн тусламжийн 108 утас”-нд  ирсэн нийт дуудлагын 25949 нь хамгааллын үйлчилгээ хүссэн, 1426 нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай, 10764 нь зөвлөгөө хүссэн, 34192 нь мэдээлэл хүссэн тухай дуудлага байсан байна. Мөн “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн дэргэд 2017 оны 02 дугаар сараас эхлэн эрсдэл өндөр бүхий хүүхдэд 72 цагийн хугацаанд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой түр хамгаалах байрыг ажиллуулж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар нийт 212 хүүхдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлжээ. Дээр дурдсаныг үндэслэн цаашид хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн үйлчилгээ, хариу үйлчилгээ үзүүлж буй “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг бусад яаралтай тусламжийн утастай холбох, мэдээллийн нэгдсэн системтэй болгох, түр хамгаалах байрны үйлчилгээ, үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай байна гэж Ажлын хэсэг үзсэн байна.



Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажилласны үндсэн дээр Ажлын хэсгээс дараахь санал, дүгнэлтийг гаргажээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хүрээнд:
  • Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомж шинэчлэн батлагдсантай холбогдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хослуулан үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллах;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгалаа бүрэн олоогүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал үүсгэж байх тул дээрх хуулиудын зарим зүйл, заалтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэхийг судалж, шийдвэрлэх;  
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгах;  
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжийг байгуулан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Архидан согтуурах, хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зэрэг 15 саналыг боловсруулжээ. 
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хүрээнд:
  • Хүүхдийг гадаад улсын иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулсан журмыг хүчингүй болгож, тухайн асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулах арга хэмжээг авах;  
  • Хүний эрх, хүүхдийн эрхийн боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх; 
  • Төрийн бүх шатны байгууллага болон аж ахуйн нэгжид хүний эрх, хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа сэдвүүдээр мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулах; 
  • Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтарсан багийн бүрэлдэхүүнд ерөнхий боловсролын сургуулийн захирлыг нэмж оруулах;
  • Уул уурхай, барилга, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуйн нэгж, байгууллагуудтай хийх гэрээнд “Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг мөрдөж ажиллах талаар тусгаж, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах нь зэрэг 14 саналыг мөн боловсруулсан байна.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү орон нутагт түр хамгаалах байр байгуулах ажил ямар түвшинд явааг тодруулсан. Мөн Замын-Үүдэд алга олсон охиныг эрэн хайх ажиллагааны талаар лавласан. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сураггүй болсон охиныг бүхий л боломжоороо Замын-Үүдэд болон хилийн цаана хайж байгаа. Цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж, орон нутгийн иргэдийг эрэн хайх ажиллагаанд оролцуулж байна. Эрээн хотын хууль хяналтын байгууллагтай хамтран боломжит бүх арга хэмжээг авч байгаа ч одоогоор олдоогүй байна гэсэн хариултыг өгсөн.

Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын хэмжээнд 2017 оны байдлаар нэг цэгийн үйлчилгээний есөн төв, 16 түр хамгаалах байр үйл ажиллагаагаа тодорхой түвшинд явуулж байна. Эдгээр Нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байрны 11 нь орон нутгийн төсвөөс санхүүждэг, дөрөв нь олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бол санхүүжилтгүй дөрвөн газар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн түр хамгаалах байр, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул аймаг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагааны санхүүжилтгүйн улмаас үйлчилгээг бүрэн өгч чадахгүй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2018 оноос шинээр 15 байршилд нэг цэгийн үйлчилгээний төв 10, түр хамгаалах байр тавыг байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.

Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт хүүхдийн хөгжил, оролцооны асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжүүлэх төлөвлөгөөг удахгүй батлах юм байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ийнхүү хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо. 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6