
Өнгөрөгч наймдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Мандах суман дахь Хаан банкны салбар руу зэвсэглэсэн хоёр этгээд дайрч, 20 гаруй сая төгрөг, гар утас дээрэмдээд зугтсан гэмт хэрэг гарсныг бид мэдээлсэн.Тэдний тухай мэдээллийг ЦЕГ-аас өчигдөр өгсөн юм.
Дээрх хоёр этгээдийн нэгийг хэрэг гарсны маргааш барьсан бол хоёр дахь этгээдийг эрэн сурвалжилсаар өчигдөр баривчилсан байна. Дээрэм хийхдээ ашигласан буу, зэвсгийг хураан авч мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хоёр этгээд нь 1994 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй аж. Өмнө нь хулгайн хэргээр шалгагдаж, тэнсэн харгалзах ял авч байсныг нь ч тодруулаад байна.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
СЭТГЭГДЭЛ