
АНУ-ын Невада, Вашингтон мужийн эрдэмтэн, фермерүүд хамтран 1980-аад оноос хойш 30 гаруй жил туршилт явуулсны эцэст уйлуулдаггүй сонгино гарган авчээ. Энэ бүтээгдэхүүнээ “Sunion” гэж нэрлэсэн бөгөөд ердийн сонгиноос илүү зөөлөн, чихэрлэг амттай учир попкорн шиг шууд идэж болно. Сонгинод агуулагдах хүхрийн хүчлийг байхгүй болгосноор таны нүднээс дусал ч нулимс гаргахгүй ажээ.
Уйлуулдаггүй сонгиныг АНУ-ын бүх муж, Их Британид худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Эрдэмтэд генийн инженерчлэлийг хөгжүүлж, уйлуулдаггүй сонгиноос гадна ягаан ханборгоцой, синтетик сүү зэрэг сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг гарган авсан билээ.
Сонгино бидэн рүү хүчлийн “дайралт хийдэг” тул нулимс гардаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сонгино хөрснөөс хүхэр авч, энэ нь амин хүчлүүдтэй нэгдэн, амин хүчлийн сульфаксид үүсгэдэг байна. Сонгиныг зүсэхэд сульфаксидыг задалдаг фермент ялгардаг юм. Уг химийн урвал сульфенийн хүчил гаргаж, энэ нь синтопропанол – S- эсэл ( С3Н6SO) болж хувирдаг байна. Энэ дэгдэмхий бодис агаарт ууршиж, нүдний эвэрлэг бүрхэвчийг норгож байдаг нулимсанд уусч, хүхрийн хүчил болдог аж.
Б.Мөнхтуяа
СЭТГЭГДЭЛ