
“Miss World Japan 2016” Японы сайхан бүсгүй шалгаруулах уралдааны ялагч Приянка Ёшикаваг япон бус царайтай хэмээн япончууд шүүмжлэх болжээ. Түүний аав нь энэтхэг хүн аж.
Шүүгчдийн шалгаруулалтад сэтгэл дундуур байгаагаа твиттер хуудсаар дамжуулж олон япон хүмүүс илэрхийлсэн байна. Зарим нь “Эрлийз хүүхнүүдийн царай их муухай байдаг. Тэр хамгийн өөдгүй ази царайт” хэмээн доромжилжээ.
Ёшикава, үндэс угсаагаараа бахархдагаа өгүүлээд “Энэ нь намайг япон хүн биш үг биш биз дээ” гэж доромжлогсдод хариу барьсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ