Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Д.Одбаярыг даргын ажлаас нь чөлөөллөө, одоо Цэцээс зайлуулъя
Image
В.Путины амбиц, Х.Баттулгын мөрөөдөл
Image
Тариаланч С.Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Image
Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлж, гишүүнээр нь үлдээлээ
Image
Н.Цэрэнбат:Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилтоо ахиулан 22.7 болгож өсгөлөө
Image
“Аялгуут намар” тоглолтоо үзээд “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцаарай
Image
Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө
Image
ХАЧИРХАЛТАЙ, НО-ТОЙ ТОМИЛГОО
Image
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Image
ЭЗБХ:Шатлан дэвших зарчимд үндэслэсэн УИХ-ын даргын саналуудыг дэмжлээ
Image
Стандартад зааснаас 8.8-117 дахин их хүхрийн агууламжтай дизель түлш борлуулагдаж байна
Image
Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав
Image
Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа
Image
Монголчууд дэлхийн шилдэг боллоо
Image
СУРВАЛЖИЛГА: Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх”
Image
"ШИНЭ ХОВД" Хөрөнгө оруулалт-Хөгжлийн II чуулган 11 сарын 23 нд Ховд аймагт болно
Image
Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов
Image
Гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох шаардлагатай байна гэлээ
Image
УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлааны эмээр шуурхай хангаж эхэллээ
Image
ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж байна
Image
Долоон хүн нас барсан осолд холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Image
Хоёр байнгын хороо хуралдаж, томилгоо хэлэлцэнэ
Image
Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө
Image
Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ
Image
“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сайн үйлсийн аянг өнөөдрөөс эхлүүллээ
Image
Үндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Image
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
Image
12 давхараас унаж амиа алдсан охины халааснаас "хачирхалтай" гэрээслэл олджээ
Image
Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
Image
ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
Image
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
Image
Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
Image
"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
Image
201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
Image
Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
Image
Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ амжилттай боллоо
Image
Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
Image
Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
Image
ТӨВ, ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
Л.Болд: Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай гэдэг
Image
10 САЯ ГАРУЙ ТӨЛ БОЙЖИЖ БАЙНА
Image
Жоли хилэнцэт хорхой иджээ
Image
"ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН" АЯН ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Image
Найз залуугаа амиа хорлоход нь тусалжээ
Image
Ким Чен Намыг химийн бодисоор хордуулжээ
Image
Н.ТҮВШИНБАЯР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
Image
ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Image
Түүхийг өөрчилсөн хууран мэхлэлтүүд
Image
НҮБ-ЫН "ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨ" (HEFORSHE) ХӨДӨЛГӨӨНИЙХЭНТЭЙ УУЛЗЛАА
Image
Өөрсдийгөө үзэн ядаад бид өөдлөх үү?
Image
ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
Image
ХУУЛЬ БУС МӨНГӨӨ МОНГОЛЫН БАНКУУДАД УГААДАГ БАЙСАН 20 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2019.II.11-2019.II.17/3
Image
“ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР” ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДЭГ БАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ АВЛАА
Image
Дэлхий яваандаа 7 градусаар дулаарах гэнэ
Image
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛНО
Image
Фэйсбүүк хаагдахгүйг албан ёсоор мэдэгдлээ
Image
Долоо хоногийн өрнийн зурхай /IV.02-IV.08/
Image
Үхрийн махан калбижим
Image
М.ЭНХБОЛД УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ
Image
“ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018”-Д 200 ГАРУЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ТАНИЛЦУУЛНА
Image
Цагаан сарын алжаалыг аялалаар тайлвал ямар вэ?
Image
Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ
Image
Зуслангийн айлуудыг 22.00 цагаас хойш гэрлээ унтраахыг анхаарууллаа
Image
НООС НООЛУУР, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 165 АЖ АХУЙ НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БАЙНА
Image
Долоо хоног алим идээд 10 кг турцгаая!
Image
ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА
Image
Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хамтдаа тэмцъе /фото мэдээ/
Image
Image

БУРХНААС ЗАЯАСАН ЦАГ ХУГАЦААН ДАХЬ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ МАГТУУ

Хэн ч Гүр.Нямдорж шиг гэнэтийн огцом эргэлттэй, санаанд оромгүй үйл явдлуудыг уянгийн хэмнэлээр сүлэн, домгийг орчин цагийн абсурдизмтай хольсон туурвилыг бүтээгээгүй билээ. “Манай эриний хүн”, “Цочоод сэрсэн заяа” өгүүллэгүүдийн цочмог үйл явдуудын адилаар түүний амьдралд ч үхэл гэнэт ирсэн гэдэг. Яруу найраг, хүүрнэл зохиолын бүтээлүүд нь Монголын уран зохиолын нандин өвд тооцогддог.
           
Түүний “Манай эриний хүн” өгүүллэгт “Хамгаалахын төлөөлөгч дэргэдээ сумлан тавьсан винтовоо шүүрэн авч, бөгсөөр нь зайрангийн нүүр рүү цохиход цаадах нь ийм настай хүнд баймгүйгээр гялсхийн зайлж амжлаа. Омог дүүрэн түлхсэн бууны бөгс зайрангийн налан суусан хананд түгхийн тусмагц замаг мултарч буун дуу тасхийв. Дарины эхүүн үнэр агаарт замхарсны дараа зайран сая нүдээ нээвэл, хэдхэн хормын өмнө өөрийг нь винтовоор цохих гэж байсан догшин эр бууныхаа суманд тархиараа зад цохиулаад оргодлуудын хоолоо иддэг вандан ширээний дэргэд хэвтэж байлаа. Хамгаалахын төлөөлөгч харамсалтайгаар нөгчиж, зайран суллагдлаа. Эрх чөлөө өөрөө иржээ” хэмээсэн байдаг. Гэвч “эрх чөлөө өөрөө иржээ” гэдэг нь энэхүү эрх чөлөө агшин зуурынх гэдгийг шуудхан илтгэж байна. Жан Поль Сартр “Эрх чөлөөтэй байхаар яллагдсан хүн энэ орчлонгийн хамаг хүнд хүчрийг мөрөн дээрээ үүрч явдаг юм” гэсэн буй. Гэвч тэр хүн дэндүү бардам, дэндүү зоригтой байдаг ажгуу. Тийм л хүмүүсийн нэг нь Гүр.Нямдорж байсан гэдгийг зохиолууд нь бэлхэнээ батлан харуулна. Өөрөө л гэнэтхэн хүрээд ирсэн эрх чөлөөнд ямархан нууцлаг зүйлс агуулагдаж буйг зайран Занабаранз сайн мэдэж байжээ.

“Наран баруунаа хэлбийж байхад Занабаранз алагдсан төлөөлөгчийн цусыг нь булгийн хүйтэн усаар угааж цэвэрлээд ойролцоох ээвэр дэвсэгт оршуулж дээр нь ёдрын бууг нь хатгалаа”  гэх буюу “Занбаранз өвгөн хожуулын дэргэд зогсон тулган дээрээ хонгор зулын ханд буцалган ууж цайлаад байшиндаа орж унтахаар хэвтлээ...” гэжээ. Эрх чөлөөг дээдийн дээд баяр хөөр бэлэглэгч, өөрийн хүссэн зүйлээ хийж болохоор амар хялбар утгас агуулсан мэтээр шуудхан ойлгочихож болохгүй гэдгийг нь Гүр.Нямдорж, Заранбанзын цогцосны цусыг булгийн хүйтэн усаар угаах, тайвуухан цай уугаад амарч буй зэрэг хэн нэгэн үхчихсэн буйд огтхон ч сандралгүй амгалан тайван гэрэлтэх дүрээр илэрхийлэн гаргажээ. Ерөөс бүтээлүүдийг хэдэн хэсэг болгон, үе мөчөөр нь задаллаа ч гэсэн аль нэг өгүүлбэр, үгийн зайн дунд ямар нэгэн гойд санаа үлдчихээд байгаа мэт санагддаг. Өгүүллэгт гарч буй хамгийн нарийн өгүүлэмжүүд нь Занабаранзын урьд насны дүрүүдийн тухай бөгөөд хувилгаан чанар, тарнийн нууцсын тухай юм. Гагцхүү энэ бүх зүйлсийн утга учир эрх чөлөөгүй болох мөчид жинхэнэ мөн чанараа алдалгүйгээр оршсоор л байна гэдгийг винтовын суманд зад цохиулсан хөгшин нарсаар дүрслэн үзүүлж өгүүллэг төгсчээ.
           
Нөгөөтэйгүүр зохиолч маань “Танихгүй хүн” өгүүллэгт энэхүү эрх чөлөөний тухай асуудлыг дээрх өгүүллэгтэйгээ эсрэгцүүлэн онхи өөр зүйлийг нээсэн байна. Гонс хэмээх Берлинд их сургууль төгссөн физикч залуу троллейбусны цонхоор гудамж руу хараад л нэгэн эмэгтэйд дурлаж орхино. “Гонс автобусны буудал дээгүүр эргэлдэж байв. Хараад л алдсан зуны бүсгүйг энэ буудалд буугаад гэр рүүгээ явдгийг тэр өчигдөрхөн алтан тохиолдлоор мэдэж авсан. Өнөөдөр түүнийгээ батална.” Нэг ёсондоо Гонс ингээд л эрх чөлөөтэй хоригдол болжээ.

Түүнд бусдын тухай огтхон ч бодолгүй, өөрийн эрх чөлөөнд дулдуйдсан амгалан тайван амьдрал буй боловч тэр өөрийгөө энэ хорионд дуртай нь аргагүй оруулж өөрийгөө тойрон хүрээлэх ертөнцийн тухай умартаж ганцхан зүйлийг хүсч, түүний төлөө алхах, хийх үйлдлүүдээ цэгнэж буй нь хүн ёсны хувьд жинхэнэ хорионд орсон хэрэг болж таараад буй юм. Эрх чөлөө өөрөө ирэх, эрх чөлөө өөрийгөө хорих хоёрт чухам ялгаа үгүй гэдгийг гол дүрийн сэтгэлзүй, ахуйд хандах хандлагаар нь тодорхойлж, өгүүллэгийн далд утгыг нууцлагдмал болгосон байна. Чухам өөрийн төлөвшил хийгээд хүрээлэн буй ахуйн хүнд хүчир, хар бараан үйл явдлуудаас өөрт олгож буй таашаал, өөрийн мэдэж буй бүхний үнэ цэнэ л жинхэнэ эрх чөлөө байдаг болохоос бусдын гарт баригдах, торонд хоригдож үлдэх нь эрх чөлөөг хорьж буй хэрэг бус юм.

Гагцхүү торны цаана суух нь бусдаас эрс ялгарах өвөрмөц ахуйг бий болгож, ухамсар чинь түүнийг таатайгаар хүлээн авч байвал энэ нь эрх чөлөө болно гэсэн үг. “Манай эриний хүн” өгүүллэгийн гол дүр болох Занабаранз, “Танихгүй хүн” өгүүллэгийн Гонс нар нь эрх чөлөөний асуудлыг оюундаа огтхон ч бодож үзээгүй боловч ахуй нь үүнийг бий болгож байгааг төгсгөлд нь ухаарч чадсан тусгай утга санаагаар биежиж бүрэлдсэн дүрүүд. Харин хоёр өгүүллэгийн эсрэгцүүлсэн санаа нь энд урган гарна. Занабаранзад эрх чөлөө өөрөө ирж байгаа бол, Гонс гэнэтхэн л эрх чөлөөгүй болчихож байгаа юм. Дурласан, танихгүй бүсгүйнхээ гэрийг ухсан хэргээр төмөр торны цаана нэлээдгүй суухдаа түүнд угаас эрх чөлөө хэрэгтэй юу, хэрэггүй юу гэдэг талаар эргэцүүлж суугаа хүн шиг аашилна. Учир тэр нэгэн хэвийн байцаалт, шоронгийн амьдралд сүүлдээ дасчихдаг. Нэг ёсондоо Гүр.Нямдорж өгүүллэгүүдийнхээ утга санааг энгийн үгүүдээр далдалж орхиод, үйл явдлуудыг гайхалтайгаар холбон сүлжиж, уран зөгнөлийг маш нухацтай, анзаарагдамгүй байдлаар хольж орхидог нь тухайн үеийн Монголын уран зохиолд онгой үзэгдэл байсан нь зайлшгүй.
           
Мөн “Танихгүй хүн” өгүүллэгийн хамгийн гүн санаа нь цаг хугацааны тухай асуудал юм. “-Цаг хугацаа бол багш юм. Харамсалтай нь тэр багш шавь нараа хөнөөдөг гэж Берлиоз хэлсэн. Та арай ганцаараа хорвоог барна гэж бодож байгаа юм биш биз дээ!
-Одоохондоо хариулж чадахгүй байна. Харин саяын цэцэн үгийг чинь ердөө л “цаг хугацаа бол муур багш” гээд оруулчихаж болох байж дээ” хэмээсэн эл өгүүлбэрүүд дотроо цаг хугацааны өөрчлөлт, хувиралын тухай цогц санааг агуулсан бөгөөд энэ нь эцэстээ үхлийн тухай бодоход өөрийн эрхгүй хүргэнэ. Бүгд л “Муур багш”-ийн тухай үлгэрийг мэддэг шүү дээ. Хулгануудыг хуурч мэхлэн нэг нэгээр нь барьж иддэг. Үүнтэй адилхан цаг хугацаа биднийг аж төрөхүйн олон ухаанд сургаж, боловсруулдаг ч эцэстээ хүн үхдэг. Нэг ёсондоо цаг хугацаа гэгч “муур багш” шавь нараа идчихэж буй юм. Харин өгүүллэг төгсөхөд Гонс хаашаа ч юм бэ алга болоод түүнтэй нэлээдгүй төстэй ч нүүрний өнгө нь арай гэгээтэй Хүрэл гэх залуу өрөөнд нь суурьших ч мөн л хүүхэн хараагүй хүн байдаг. “Цаг хугацаа танихгүй хүнийг ч өөрчилдөг ажээ”гэх өгүүлбэрээр өгүүллэг төгсөнө. Нэг ёсондоо Гонс, Хүрэл хэмээх залуу болон өөрчлөгдөв. Бид ч ийн өөрлөгдөж, өөрөөс минь үлдсэн зүйлийг гэрчлэх хүмүүсийн эрх чөлөө, цаг хугацааны  тухай элдвийн яриануудыг үл сонсох аниргүйд хөвөн одох цаг хугацаа хэмээгч “муур багш”-ийн шавь нар юм.
           
Харин “Нинжмэд”, “Цочоод сэрсэн заяа” өгүүллэгүүдэд нь цаг хугацаанд идэгдэж орших хүмүүний үйл, сүнслэг үйл явдлуудыг зүүд мэт өгүүлэмжүүдээр холбосон байдаг. Зөн совингийн шинжтэй олон дүр, зургуудийг өгүүллэгт гарах үйл явдлуудыг бичиглэн суухдаа эрхэм зохиолч маань үг бүрээс нь өлгөчихсөн мэт санагдана. Нинжмэд юу ч сонсдоггүй, юу ч ярьдаггүй зохиолч охин. Тэр угаас бүхнийг сонсдог, бүхэнтэй ярьдаг байх ямар ч боломжгүй дүр болон бүтээгдсэн.

Нөгөөтэйгүүр тэр уран зохиолын төрмөл авьяас нь тодоос тод гялалзаж байсан хэдий ч мартагдах шахсан бөглүү сууринд амьдарч, мартагдсан хүн болж төгсдөг. Түүнийг суурингийн зохиолчдын бүлгэмд явдаг хэдэн нөхдөөс өөр таних хүн үгүй. Бүр тэд ч танихгүй. Хамгийн сайн мэддэг хүн бол Бадай гэх сэтгүүлч залуу юм. Нинжмэдий бүтээлийг хэвлүүлэхээр олон удаа хотын сонин хэвлэлд илгээсэн боловч усанд хаясан чулуу шиг алга болжээ. Хариу нэг ч ирсэнгүй, сонинд хэвлэлд нийтлэгдсэнгүй. Эцэстээ “Нинжмэд Бадайгийн өвөр дээр байсан туужийн номоо авч, өнөөх олон хавтсан дээр нэмж тавилаа. Тэгээд пийшингийнхээ тагийг онгойлгож, даарч, хөрч ирсэн хүмүүсийн хөлсийг бурзайтал таатайяа өрвөлзөн асаж байсан гал руу хавтастай бүх зохиолуудаа түлээ мэт тоомжиргүйхэн шидэж орхив.”  Цаг хугацааны дутуу дулимаг хуудаснаас ганц нь л үлджээ. Тэр нь Нямдорж гэдэг хүнд Нинжмэдийн “Гитар барьсан мэргэжилтэн” гэх нэг өгүүллэг байгаа юм.

Хэтэрхий зожиг, ганцаардмал хүмүүст зориулсан мэт эл өгүүллэг тухайн үеийн нийгмийн бурангуй байдлыг эрс буруушаан галд хуйлхах мэт бичлэгтэй ба цаг үетэйгээ огтхон ч нийлдэггүй, сэтгэмжин дунд аж төрдөг авьяастнууд үргэлжид өөрсдийн оршихуйгаа бусдаас аврахын тулд бүтээлүүдээ нууж, устгаж орхиод явах замаа өөрийн гараар зурж, өрж байдгийг сануулсан, өнгөт зураг шиг харуулсан гайхалтай бүтээл гэдэгтэй би л хувьдаа бүрэн эвлэрнэ.
           
Өгүүллэгийн төгсгөлд гэнэт гарч ирэх Нямдорж гэх залуу бол зохиогч өөрөө билээ. Тиймээс өнөөх сууринд зохиол бүтээлээ хэвлүүлж чадалгүй зовж яваа, эцэст нь бүхий зохиолуудаа шатаачихаад тайван инээмсэглээд цай оочиж суух Нинжмэд бүсгүй бол Гүр.Нямдорж өөрөө юм. Энэ тухай яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй “Хүмүүсийн тухай роман” номондоо ийн дурьдсан байдаг. “Гүрж.Нямдоржид маань бас “Гитар барьсан мэргэжилтэн” гэдэг, зүрхний уг руу ёгхийтэл хатгуулмаар, тэгсэн атлаа гэгээн гэдэг нь жигтэйхэн үгүүллэг бий. Тэгэхээр мартагдсан бөглүү сууринд Месопотамийн боолуудын хувь заяаг дэнсэлж, уран зохиолын уншаагүй ном аймгийн төвөөр сураглаад олоогүйн учир Томас Кампанеллагийн “Наран хот” хэмээх коммунизмын үл гүйцэлдэх үзлийн номыг бараг л цээжилж, Туушин голын хүйлс, /арал/ дээрхи гацаа руу цас чихруулан алхаж явахдаа Фэтийн дөрвөн мөртүүдийг чангаар үглэж явсан тэр зохиолч маань үнэн чанартаа хэлгүй, дүлий Нинжмэд бүсгүй биш, харин яг л “Гитар барьсан мэргэжилтэн” шиг хөлгүй болсныхоо эрхээр бүжиглэж чадахгүйдээ гутарч явсан, мөн л хөлгүй хазгар Нямдорж минь байсан гэдэг нь ойлгомжтой.” (Ж.Нэргүй “Хүмүүсийн тухай роман” 2008 он, “Архиныхаа болор жүнзийг алгандаа бяц атгамаар аа...” 203-р тал) 

Цаг хугацаа бүхнийг эдгээж, бүхнийг хувиргаж, шинэ ертөнцийг нээх тусам түүний хэвлийд цогцоснууд олширч байдаг гэх санаанууд Гүр.Нямдоржийн өгүүллэг бүрт нь туссан байдаг. Тэдгээрийн нэг бол “Цочоод сэрсэн заяа”. Гэнэтийн аймшигт зүүднээс сэрээд эргэн тойрноо харахад хичнээн их аз жаргалыг мэдэрдэг билээ. Харин эл өгүүллэгт өгүүлэгдэж буйгаар хар дарсан зүүдэндээ л амьдрах нь сэрэхээс хавьгүй дээр санагдах мэт сэтгэгдлийг төрүүлдэг.
           
Гол дүрийн баатрын нагац ах нь том лам байсан учир Содномдаржаа нэрийг хайрласан боловч эцэг нь Бүрэнболд болгон өөрчилжээ. Анхнаасаа л түүнийг ингээд өөр хүн болгон хувиргачихсан бөгөөд цаашид тохиолдох гэнэтийн зүйлүүд нэрийг нь сольсонтой нягт холбоотой юм шиг... Бүрэнболдын ээж нь хэвтрийн хүн бөгөөд аав нь асран халамжлахын тулд Английн нэгэн пүүст алба хашина. Бүрэнболдын санааширч харж явах болсон охин нь нэгэн удаа тэрэгчин явуулж “Эвгүй үг хэлж гомдоосныг минь өршөөгөөрэй. Өчигдөр би “Алтан бумбан дахь лишийн цэцэг” гэдэг ном авсан. Чамайг хүсвэл хоёулаа нийлж уншъя. Сайн өдөр. Үлэмж”  гэсэн захидал илгээдэг.

Дорнын соёл нэвт шингэсэн, эротик өгүүлэмжтэй эл номыг зохиогч зүгээр ч нэг дурьдсангүй бөгөөд нэгдүгээрт Үлэмжийн аав Дамчаа ламын эрдэм чадал, ухааныг илтгэх, хоёрдугаарт Үлэмжийн чин үнэнч сэтгэл, Бүрэнболдод талтай гэх сэтгэлийг нь зүгээр л нэг номын нэр хэлээд бататгаад өгч байгаа юм. Гэвч тэдний зам салж Бүрэнболд аавыгаа даган Лондон орж, Үлэмж эх орондоо үлдэнэ. Харь оронд бизнес нь амжилттай цэцэглэж байсан хэдий ч халуун бүсийн эдгэшгүй өвчин тусна. Уг өвчнийг анагаах эм бүтээгээд байсан боловч дөнгөж туршилтын шатандаа явж байх аж.  “Намайг хоёр сарын турш халууран үхлийн даваан дээр очоод байхад аав маань хүмүүстэй уулзаж, тухайн үедээ жирийн хүний санаанд ормооргүй нэгэн зүйлийг хийхээр бэлтгэсэн байв. Тэр үед үүнээс өөр зөв зам үнэндээ алга байжээ. Ийнхүү намайг үхэхээс өмнө цусыг минь юүлэн хөлдөөжээ.”

Агуу их туульс, үлгэрт л гарч болмоор этгээд санааг уран сайханжуулж жинхэнэ хар дарсан зүүдний өгүүлэмжүүд ийн үргэлжилдэг. Цусыг нь юүлсний дараа сүнс нь эрх чөлөөтэй болон нисэж Монголд очоод хайртай бүсгүй болох Үлэмж нь хүний эхнэр болохгүй гэсэндээ хэрхэн амиа егүүтгэж байгааг хардаг. Үүний дараагаар жараад жил хөлдүү хэвтсэн цусыг биед нь буцааж Бүрэнболд хүний ертөнцөд эргэн ирнэ.

Монголд очоод үймэрч явахдаа “Цаг төрийн үймээн” романыг уншиж Намдаг зохиолчтой уулзах гэсэн боловч гэрийнх нь ойролцоо тааралдсан өвгөжөөр эр “Аль эрт үхчихсэн шүү дээ” хэмээдэг. Үнэндээ тэр өвгөн Намдаг зохиолч байсныг Бүрэнболд мэдэж байсан авч агшин төдийд л үгнийх нь утга учрыг ойлгочихдог. Тэгээд л “Хүн бурхнаас заяасан цаг үедээ л байх нь жаргал юм”  гэдгийг ойлгоно. Үнэхээр л “цочоод сэрсэн заяа” ийм ажгуу.

Түүний үхэл, хайртай бүсгүйнх нь үхэл магадгүй нэг дор өрнөх, тэд бурхнаас заяасан цаг хугацаандаа л амьдарч байсан юм. Хүмүүн өөрсдийн эрх чөлөө, бурхнаас заяасан цаг хугацааг зөрчиж аж төрж, хувь тавилангийн буруу замд орвол эрх чөлөө өөрөө нэгэнт устгагддаг буюу. Энэхүү хуулийг зөрчсөн хүн бурхнаас заяасан цаг үедээ байгаагүй гэсэн үг. Тэр нь Бүрэнболд юм. Түүнд амьдрах ямар ч утгагүй санагдаж, аж төрөхүй гэдэг зовлон шаналангаас нь илүү зовлон зүдгүүртэй зүйл болохыг ухаарна. Гэвч эцэст Бүрэнболд сүнсний эрх чөлөөг мэдэрч, цаг хугацаа хэмээх муурын багшийг барьж идсэн мөчид нь үхэх ётсой гэдгийг сүүлд ухаарч байна.

Энэ л Гүр.Нямдорж зохиолчийг эрх чөлөөний дууч болгосон хэрэг. Тэр үнэхээр бурхнаас заяасан цаг хугацаандаа л амьдарсан зохиолч мөнөөсөө мөн. Нэгэнтээ утга зохиолч судлаач П.Батхуяг “Зааг болгон дээр шинэчлэгчид төрдөг” хэмээж билээ. Хожим Гүр.Нямдорж шиг гэнэтийн огцом эргэлттэй, санаанд оромгүй үйл явдлуудыг уянгийн хэмнэлээр сүлэн, домгийг орчин цагийн абсурдизмтай хольсон сод туурвилуудыг бүтээх шинэчлэгчид зааг бүхэн дээр төрнө. 
 
 Б.Алтанхуяг
Эх сур: montsame.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6