Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ӨНӨӨДӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 39 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО
Image
ПАРЛАМЕНТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
Image
ЗАСГИЙН ГАЗАР МАРГААШНААС ЭХЛЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАНА
Image
МАРГААШНААС ЭХЛЭН САЙЖРУУЛСАН ТҮЛШ АВАХ “САЙН КАРТ” ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧНО
Image
ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС АШИГ ОЛОХ ОНОВЧТОЙ ГАРЦЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Image
УЛААНБААТАР 12-14 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
“ДҮНЖИНГАРАВ”-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАВ
Image
ХӨДӨӨ АРЛЫГ ХӨДӨӨГӨӨР НЬ ҮЛДЭЭЕ
Image
МОНГОЛЫН БАГ СОНГОМОЛ БӨХИЙН ДАШТ-Д АНХ УДАА ОРОЛЦОНО
Image
МОНГОЛЫН ПАРАЛИМПИЙН ӨДРИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР Б.ЧИНЗОРИГ, Х.ЭНХМАНДАХ НАР ТУЛААНАА ХИЙНЭ
Image
Х.БАТТУЛГА: НЭГЭНДЭЭ УРАМ ХАЙРЛАЦГААЯ, ХАМТДАА ГҮЙЦГЭЭЕ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ
Image
“ЦЭВЭР АГААРТАЙ-АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ИЙН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗУРАГЛАЛ
Image
ӨНӨӨДӨР БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
Image
ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХАРТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
УЛААНБААТАРТ 15-17 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
“СААДТАЙ 100 МЕТРИЙН ГҮЙЛТ”-ИЙН ТӨРӨЛД ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Image
Д.БАРХҮҮ: НЭН ЯАРАЛТАЙ MRI ХИЙЛГЭХ ИРГЭД ХУВИЙН ХЭВШИЛД ДААТГАЛААРАА ХИЙЛГЭХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОМЖ БИЙ
Image
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ИЙН ҮЕЭР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТ ОРНО
Image
ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 ЖИЛ ДАЛД ОРШСОН САРЬДАГИЙН ХИЙДИЙН НУУЦЫГ ДЭЛГЭНЭ
Image
ЗУРГААН ЭГНЭЭ ЗАМ ТАВИХАД 116 ИРГЭН СААД УЧРУУЛЖ БАЙНА
Image
А.БАТТҮШИГ: Л.НАРАНБААТАРТ АЖИЛ ХИЙЖ АМЬДРААЧ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА
Image
“НОМ БОЛ ЗАМ” УРИАН ДОР ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭНЭ
Image
ЯПОН СОЁЛЫН НААДАМ БОЛНО
Image
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТАЛААР ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ХҮМҮҮСИЙГ ШАЛГУУЛНА ГЭВ
Image
БАЙГАЛЬ ОРЧНЫ БУЛАН” БАЙГУУЛАХ АЯНЫ ШИЛДГҮҮДИЙГ 500,000-2,000,000 ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА
Image
ТЕНДЕРЫН АСУУДАЛД ХОЛБОГДСОН Д.ДОРЖХАНД 188 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Image
Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах "ЯПОНЫ НЭГ ӨДӨР” Төв талбайд болно
Image
Энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай автомашингүй өдөр”
Image
Өдрийн сонины “Хар тамхинд холбогдсон алдартнуудын мэдээллийг гаргахыг хориглоё“ уриалгыг  дэмжиж байна
Image
НИЙСЛЭЛИЙН САЛБАР КОМИССЫН II ДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Image
ИРГЭДЭД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЖ БАЙНА
Image
“ICE AGE” НЭРИЙН САВАЛСАН МӨСИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙЖЭЭ
Image
ХӨРСНИЙ БОХИРДОЛЫГ БАГАСГАХ, АЙЛ ӨРХИЙГ ЭКО 00-ТОЙ БОЛОХОД СИРКЛ К БОЛОН НУТГИЙН ШИЙДЭЛ ТББ-УУД ХАМТАРНА
Image
ЯПОН СОЁЛЫН НААДАМ 2019 ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОГДОНО
Image
Г.ЗАНДАНШАТАР: ЦЭГЦЛЭХ ЦАГ ИРЖ ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН ЭРЧЭЭ АВЧ БАЙНА. ШИЙДЭЛ, ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЛОО
Image
БЕАТЕ ТРАНКМАНЫГ УЛААНБААТАР ХОТЫН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
Image
Э.СОДНОМПЭЛЖЭЭ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ДАХИН ТОГТООЛОО
Image
ИОРДАНЫГ НЭГТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАА ЗОВЖ ЭХЭЛЖЭЭ
Image
ХАР ТАМХИНД ХОЛБОГДСОН АЛДАРТНУУДЫГ МЭДЭЭЛЛИЙН БҮХ ХЭРЭГСЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОЁ
Image
НЯМ ГАРАГТ ЗАХУУД АМАРНА, ЗАМУУД ХААГДАНА
Image
А.БАЯРЦЭЦЭГ: “МАРКО ПОЛО” МИНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛСӨН
Image
ТӨРСӨН ХҮҮДЭЭ ЗОДУУЛЖ АМИА АЛДЖЭЭ
Image
Э.БАТМӨНХ: АМИАРАА СОЛИОД Ч БОЛОВ ҮЛДЭЭХИЙГ ХҮССЭН ҮРГЭЛЖЛЭЛ МИНЬ БИДНИЙ ОХИН ҮР
Image
НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ
Image
АЗИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА
Image
З.МЭНДСАЙХАН: УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД БОДИТ ӨРТГӨӨС 27-58 ХУВИАР ДООГУУР ҮНЭЭР ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА
Image
“БИЛГҮҮН НОМЧ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД РЕСТОРАНЫ ДЭЭВЭРТ СУРАЛЦАЖ БАЙНА
Image
Ф.МАЛОН: МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГУУД УДАХГҮЙ ШИЙДЭЛД ХҮРНЭ
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ЕТГ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ИЙНХҮҮ ТАЙЛБАРЛАВ
Image
Өөрийгөө нас барсан болгож, цогцос шатаажээ
Image
ДҮҮГ МААНЬ ЗОДОЖ АЛЧИХААД, ОДОО ДАРААД ӨНГӨРӨХ ГЭЖ БАЙНА ГЭВ
Image
"БОРООНЫ УСААР УЛААНБААТАРЫН ГУРВАН ЖИЛИЙН УСНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ"
Image
Ерөнхийлөгч “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцов
Image
ФОТО: Б.Батзориг гишүүнд газраа луйвардуулсан гэх иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв
Image
“Чалко”-ийн өр дуусчээ
Image
Б.ГАНГААМААГ ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮНЭЭР ТОДРУУЛЛАА
Image
БОДЬ-ГОЛОМТ 2018 АСРАЛТ ХАЙРХАН ЧИГЛЭЛИЙН АДАЛ ЯВДАЛТ ЯВГАН АЯЛАЛ
Image
“НИСДЭГ ЖААЛ” Ш.ЭНХИЙН-ОД
Image
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бие чилээрхсэнийг Болдко анх мэдээлжээ
Image
Ерөнхийлөгч Путины тангараг өргөх ёслолд уригдсан Монгол бүсгүйн гангараа
Image
ИХЭНХ НУТГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА
Image
АСУР хамтлаг шинэ гишүүнтэйгээр эргэн ирлээ
Image
Д.ТРАМП ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН БАЙНА
Image
Ангийнхаа хүүхдүүдтэй тоглож явсан хүү машинд мөргүүлжээ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
Image
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР НАЙМАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН
Image
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
Image
“УРБАНЕК” КОМПАНИ ХООЛ БИШ ХОР ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДСАН УУ
Image
“Цахим засаглал ба олон улсын туршлага” сургалт эхэллээ
Image
Өсвөр насныхан газ үнэрлэн мансуурч байна
Image
ГРЕК УЛС “СЭХЭЭНИЙ ТАСГААС” ГАРСАН НЬ ХЯМРАЛЫН ТӨГСГӨЛ ҮҮ ЭСВЭЛ ШИНЭ ХЯМРАЛЫН ЭХЛЭЛ ҮҮ?
Image
“БИ НАР” ГЭР БҮЛИЙН УРАН САЙХНЫ КИНО ОРОН ДАЯАР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ГАРНА
Image
МОНГОЛООС ШИНЭ ТӨРЛИЙН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН АРАГ ЯС ОЛДЖЭЭ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТЭНИЙ ХҮЧ САЙЖИРНА
Image
Х.Чойдогжамц: Уншаад ойлгосноо мэдэрч чадахгүй бол чи орхигдоно
Image
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Image
Есөн ач, зээгээ өсгөсөн 70 хүрч буй буурайг хүүхэд зарах гэж байна хэмээн гүтгэжээ
Image
Image

Эрүүл мэндээсээ гар татдаг монголчууд

Монголчуудын эрүүл мэнд 1990 онтой харьцуулахад илт сайжирсан ч, урьдчилан сэргийлж болохуйц өвчнөөр шаналж, эд хөрөнгө, амь насаа гарзаддаг нийтлэг дүр зураг өөрчлөгдсөнгүй.

Хүйтний улирал бол монголчууд эрүүл мэнддээ хэр анхаарал тавьдаг вэ гэдгийг тод томруун харуулдаг цаг. Энд тэндгүй ханиад шуухнаа хүрч, дархлаа нь муудсан хүмүүс харагдана. Монголчуудын эрүүл мэнд 1990 онтой харьцуулахад илт сайжирсан ч, урьдчилан сэргийлж болохуйц өвчнөөр шаналж, эд хөрөнгө, амь насаа гарзаддаг нийтлэг дүр зураг өөрчлөгдсөнгүй. Зүрх судас, амьсгалын зам, хоол боловсруулах болон бэлгийн тогтолцооны өвчлөл улам залуужиж, илүү өргөн хүрээг хамрах боллоо. 2006 онд хоол боловсруулах тогтолцооны өвчин 10 мянган хүн ам тутамд 729.6 байсан бол 10 жилийн дараа 1231.4 болж нэмэгджээ.

Монголчууд хэрэгцээнийхээ 2-5 хувийг л эрүүл мэнддээ зарцуулдаг

Мөн энэ хугацаанд зүрх, судасны өвчтэй иргэдийн тоо хоёр дахин өссөн зэрэг таагүй мэдээллийг олноор нь дурдаж болохоор байна. Бид автомашинаа жил бүрийн улсын үзлэгт хамруулдаг ч өвдөөд, хэвтэрт орохоос нааш эмчид очдоггүй. Автомашинаа эвдрэхээр тэр даруйд сэлбэгийг нь сольж, засдаг ч биеэ өвдвөл тартагтаа тултал нь явсаар эмнэлэг барааддаг нь олон. Монголчуудын сарын төсөв рүү өнгийхөд ч энэ дүр зураг харагдана. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл монголчууд эрүүл мэнддээ сард дунджаар 11.3 мянган төгрөг зарцуулж байна. Энэ нь нэг хүн хэрэгцээндээ зарцуулдаг сарын төсвийн таван хувьд ч хүрэхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүн жилд дунджаар 948 ам.доллар буюу 2.3 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа гаргажээ.

Харин монголчуудын эрүүл мэнддээ хийж буй хөрөнгө оруулалт үүнээс 17.4 дахин бага буюу 132 мянган төгрөг байна. Энэ хэмжээ орлогын түвшин буурах тусам улам л багасаж, оршуулганы зардал нэмнэ. Манай улсын хүн амын гуравны нэгийг эзэлж буй ядуу иргэд сард дөнгөж 2278 төгрөг зарцуулж байна. Энэ нь нийт сарын хэрэгцээнийх нь 2.1 хувь юм. Харин ядуу бус иргэд 15215 төгрөгийг эрүүл мэнддээ зарцуулдаг нь нийт хэрэгцээнийх нь 5.2 хувийг эзэлж байгаа нь дэндүү чамлалтай. Эндээс л монголчууд эрүүл мэндээ хэрхэн хөсөр хаяж, үл тоодог нь харагдана. Албан байгууллагууд ч ажилтнаа өвчтэй байхыг ажилд тасалсанд тооцох нь энүүхэнд. Ажилтан эрүүл байвал ажлын бүтээмж дээшилнэ гэдгийг ухаардаггүй. Тэдний эрүүл мэндэд анхаарах нь байтугай, өвчнөө эмчлүүлэх, эмнэлэгт үзүүлэх цаг гаргаж өгдөггүй буруу хандлага олон жил үргэлжилж байгаа нь үнэн.

Гэхдээ эрүүл мэнд гэдэг үл тоосноор шийдэгддэг зүйл биш. Өвчнөө эмчлэхгүй явбал улам даамжирч, амь насанд заналхийлнэ. Харин ингэж өвчин хоолойд тулсан үед л эрүүл мэндээ умартан байж олсон хэдэн төгрөгөө эмнэлэгт тушаадаг, орон байраа хүртэл худалдах зэргээр асар их хохиролд унадаг. Эмнэлэгт өвдсөн хойноо очдог, өвчнөө дандаа хожуу үед оношлуулдаг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй зэргээс болж тухайн хүнээс, гэр бүлээс гарах зардал олон арав дахин үрждэг. Монголбанкнаас гаргасан “Гадаад улсад эмчлүүлэгч иргэдийн зардлын судалгаа”-наас үзэхэд 2011- 2014 оны хооронд манай улсын давхардсан тоогоор 71 мянган иргэн 232 сая ам.долларыг гаднын эмнэлэг, үйлчилгээнд зарцуулжээ. Нэг эмчлүүлэгч дунджаар БНСУ-д 11 хоногт 4502 ам.доллар, БНХАУ-д 13 хоногт 2066 ам.доллар, Тайландад 20 хоногт 3414 ам.доллар, Энэтхэгт 17 хоногт 2863 ам.долларыг тус тус зарцуулсан байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас гадаадад эмчлүүлж буй монголчууд дунджаар 6381 ам.доллар зарцуулдгийг харж болно. Хамгийн харамсалтай нь монголчуудын амь насаа алдаж эс бөгөөс өндөр өртгөөр гадаадад эмчлүүлж буй өвчний ихэнх нь амьдралын буруу хэвшилтэй холбоотой. Шүдээ угаах, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох зэрэг наад захын энгийн дадал зуршил суугаагүй байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ядаж л хэдхэн жилийн дараа улс орноо нуруун дээрээ үүрч явах өсвөр үеийнхэнд ийм дадал хэвшил алга. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хассанаар бүр ч бүрхэг болсон. “Эрүүл мэндийн хичээлийг өөр гурван хичээлийн агуулгад багтааж оруулж байгаа.

Гэхдээ биеийн тамирын багш эрүүл мэндийн хичээл хэзээ ч зааж чадахгүй. Багш нараа ч бэлдээгүй байж ийм шийдвэр гаргасан нь буруу. Өсвөр үеийнхэн дунд бэлгийн замын халдварт өвчин, эрт жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдсэн үед цагаа олоогүй шийдвэр болсон. Эрүүл мэндийн яамнаас удаан хөөцөлдөж байж 2017 оны сүүлээр эрүүл мэндийн хичээлийг бие дааж оруулах шийдвэр гарсан. Бэлтгэл ажил явагдаж байгаа” гэж албаны хүн өгүүллээ. Энэ онд манай улс эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харахад их тоо ч дэлхий нийтийн жишигтэй харьцуулбал тун шалихгүй. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс гаргасан санхүүжилтийн стратегид эрүүл мэндийн салбарт улсын нэгдсэн төсвийн 10-12 хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувийг зарцуулахыг зөвлөсөн байдаг.

Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсөв улсын нэгдсэн төсвийн зардлын 9.3 хувь, ДНБ-ий 2- 3 хувийг эзэлж байна.

Харин манай Засгийн газрын энэ салбарт зарцуулж буй төсөв улсын нэгдсэн төсвийн зардлын 9.3 хувь, ДНБ-ий 2-3 хувийг эзэлж байгааг эрх баригчид тэр бүр дурддаггүй. Угтаа бол иргэдийн эрүүл мэндэд зарцуулсан хөрөнгө эргээд хэд дахин үрждэг. Тухайлбал, манай Засгийн газар зүрх судас, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчинд жилд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Ийнхүү олон улсын байгууллагууд эрүүл мэндийн салбарт илүү хөрөнгө оруулж байж иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засаг өөдөлнө гэдгийг сануулж байна.

Хүн амын гуравны нэгийг эзэлж буй ядуу иргэд сард дөнгөж 2278 төгрөг зарцуулж байна.

Монголчуудын амь насаа алдаж буй, эс бөгөөс өндөр өртгөөр гадаадад эмчлүүлж буй өвчний ихэнх нь амьдралын буруу хэвшилтэй холбоотой.

Гадаадад эмчлүүлж буй монголчууд дунджаар 6381 ам.доллар зарцуулдаг.

Гэвч ингэлээ гээд хувь хүн өөртөө л анхаарч, цаг, мөнгөө зарцуулж сурахгүй бол монголчуудын эрүүл мэнд сайжрахгүй нь тодорхой. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлсийн 70-75 хувь нь амьдралын зуршил, зан үйл, эрүүл мэндийн мэдлэгтэй холбоотой байдаг аж. Тиймээс ядаж л шүдээ зөв угаадаг, өдөрт 30 минут алхдаг энгийн дадлыг амьдралдаа хэвшүүлмээр байна.

Эрүүл байя гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах л ёстой

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Отгонсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсын эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй байна гэж шүүмжилдэг. Энэ тал дээр ЭМЯ ямар ажил хийж байна вэ?

-Манай иргэд эрүүл мэндийн үйлчилгээг дэлгүүрээс талх авахтай адил ойлгодог нь буруу. Тухайн хүнийг үзнэ, оношилно гэдэг цаг хугацаа зарцуулдаг үйл явц. Гэтэл эмнэлгийн үүдээр нэг удаа ормогцоо өвчнөө оношлуулаад, эмчлүүлээд гарахыг боддог. Үнэхээр эрүүл мэнддээ анхааръя гэвэл хэнд ч гарц олддог. Манай яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээр дамжуулж бид өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, нөлөөллийн ажлыг байнга хийдэг. Харамсалтай нь иргэд үүнд анхаарлаа хандуулдаггүй.

-Сүүлийн үед өсвөр үеийнхэн, залуучууд архаг өвчнөөр өвдөх нь олон болжээ. Энэ юутай холбоотой вэ?

-Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байна. Дэлгүүр хэсэх, найзуудтайгаа уулзахад цаг гаргадаг хэрнээ эрүүл мэндээ ямагт хойш нь тавьдаг. Наад зах нь зөв хооллолтоор биеэ эмчилж болно гэдгийг эрдэмтэд нотолчихсон. Хүсэх юм бол гарц олдож л таарна. Эрүүл мэндийн даатгалаар үнэгүй үзлэг хийлгэх эрх байхад үүнийгээ ашигладаггүй. Уг нь иргэдээс судалгаа авахад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй байдаг. Гэхдээ үүнийгээ амьдрал дээр дадал зуршил болгодоггүй учраас зан үйлтэй холбоотой архаг өвчлөл өсөөд байна. Бага зэрэг өвдсөн бол тоолгүй ажиллаад л байдаг. Даралт нь ихэсдэг бол тухайн хүний ажлын бүтээмж ч буурна.

Тиймээс эхлээд биеэ эмчлүүлэх нь нэн чухал. Гадаадад амьдардаг монголчууд шүдээ эмчлүүлэх гэж ирдэг гэж бодохоор манай улсын эрүүл мэндийн үйлчилгээ харьцангуй хямд. Ер нь хүн ямар нэг ажил бүтээхийн тулд заавал өөрөө араас нь хөөцөлддөг. Үүн шиг эрүүл байя гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах л ёстой.

Б.Баярмаа

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6