
K-pop-ийн од Солонгосын алдар "SHINee" хамтлагийн дуучин энэ сарын 18ны даваа гаригт таалал төгслөө. 27 настай дуучин Жонхьюн Сөүл хотын өмнөд хэсэгт байрлах Чеондам-донгд байх гэртээ оройн 18 цагийн орчимд ухаан алдсан байдалтай олдсон байна
Түүнийг эмнэлэгт хүргэж түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн ч амиа алдсан байна. Түүний амиа алдсан шалтгаан одоо болтол тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний гэрийн ил зууханд шахмал түлш шатсан баримт байгаа учраас нүүрстөрөгчийн дутуу исэлд хордсон байж болох юм гэж таамаглаж байна
Энэ үйл явдал Солонгосын урлагийн салбарынхны түүхэнд байгаагүй аймшигт үйл явдал боллоо гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч түүний эгч сэтгүүлчидэд өгсөн мэдээлэлдээ "Жонхьюн амиа хорлосон" гэж бодож байна гэж мэдэгдэл өгчээ. Учир нь тэрээр хамгийн сүүлд эгчрүүгээ: Надад маш хүнд байлаа. Намайг одоо явуул, бас намайг сайнаар дурсаарай. Би таньд хамгийн сүүлчийн удаа баяртай гэж хэлье" гэж зурвас илгээжээ
"SHINee" хамтлаг бол 2008 онд SM Entertainment-ийн байгуулсан хамтлаг юм. Таван эрэгтэй гишүүнтэй тус хамтлаг зургаан хит цомог эх орондоо гаргаснаас гадна Японы сонсогчидод гаргасан тэдний таван цомог маш их амжилтыг дагуулсан юм. Хамтлагийн гишүүн Жонхьюны хувьд 2015 оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлсэн, хамтлагийн хамгийн алдартай гишүүн байсан юм.
СЭТГЭГДЭЛ