
Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт, Цагаанхадны хилийн боомт хүртэл үргэлжлэх нүүрс ачсан хүнд даацын авто машинуудын цуваа дөрөв дэх сардаа үргэлжилж буй. Хэдэн долоо хоногоор мөлхөх шахам явсаар хилийн боомт хүрдэг жолооч нарын байр байдлын тухай хэвлэл мэдээллийн хэргэслээр байнга үзүүлж, дээрх асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газраас арга хэмжээ авахаар ажиллаж буй ч өнөөдөр бодит байдалд нааштай үр дүн гараагүй байна. Бүхээгтээ цай хоолоо ууж идэн, ганц хоёрхон цаг унтаж амарч, нөхцөл байдалтайгаа арга буюу эвлэрэн зүдэрч яваа жолооч нарыг түгжирч явах хугацаанд ар гэрийнхэн нь эргэлтээр очиж сэтгэлийн дэм өгдөг байна. Тэгвэл нэгэн жолоочийн эхнэр #М.Анужин гэх эмэгтэй нүүрс тээвэрлэдэг нөхрөө эргэж очоод, нөхцөл байдлыг нүдээр үзэж, өрөвдөн шүлэг бичжээ. "Цагаан хад жолооч нарыг групп" гэх фэйсбүүх хаягт байшуулсан түүний шүлгийг толилуулья.
Эвий дээ миний муу хань
Эр хүн нэрэндээ дарагдаад
Эрхэлж ч чадахгүй бардаад
Элэгдэж яваагаа нуух гэсэн дээ л
Үрийнхээ төлөө маргаашийг бодож
Үүрийн гэгээнээр ажилдаа гардаг
Үхтлээ зүтгэх үүрэг авсан цэрэг шиг
Үдшийн бүрийгээр л гэрийн бараа хардаг
Өрөвдөх л юм даа чамайгаа хань минь
Аяга цай уучихаад асгартал хөлрөхийн харахаар эмзэглээд
Амьдрал чамд минь дэндүү их ачаа тохоо юу ч гэж бодох юм
Ачаатай тэмээ шиг чи минь сөхөрч босон зүтгэсээр сэтгэлдээ
Аз жаргалын төлөө алсын бодолд дарагдаж л явдаг байхдаа
Ай даа хань минь баярлах л юм даа чамдаа
Жаргаана гэж надад амласан амлалтандаа хүрэх гэж зүтгээд
Жаалхан үрсээ бодохоор унтах нойроо ч хүртэл харамлаад
Жаргаж мандах нартай уралдаж гүйсээр чи минь
Жаргал гунигийн сүүдэрт элэгдээд л байна даа
Зориг зүрх хоёрыг чинь бишрэх л юм даа хань минь
Үрс минь өсөж өдөр өдрөөр холдон нисэхийн цагт
Үс зүс минь нэгэндээ уусаж нэгдэж ижилдэхийн цагт
Энгэрт минь нялхамсаж чи минь уйлаарай хань минь
Эр хүн нэрээ тайлж орхиод үр шиг минь эрхлээрэй хань минь
Эвий дээ миний муу хань инээж л суух юм даа чи минь
Гэргий нар минь нөхцөл байдлыг өөрийн биеэр ирж харлаа хайрлах өрөвдөх зэрэгцэж сэтгэл өвдлөө сайхан ханиудаа хайрлаарай.
Ханьдаа хайртай шүү Gan-Erdene Ganzorig
Л.Зул
www.zindaa.mn
СЭТГЭГДЭЛ