Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
Image
Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
Image
Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
Image
Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
Image
Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
Image
Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
Image
2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Image
Ц.Цолмон: Уучлаарай, Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихээд байна
Image
"Алтан өргөө 2020"-ын бүтээлүүд эхнээсээ тодров
Image
Д.Лхамжав нарын зургаан хүнийг УИХ-ын Тамгын газрын дээд шагналаар шагнав
Image
15 суманд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ
Image
Их Британид олон хүнийг баривчилжээ
Image
Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын суурийн ухмал, завсрын тулгуур байгуулах ажил 100% хийгджээ
Image
Ухаалаг нэрийн хуудас - Цаасаа хэмнэж, хэрэглээгээ ухаалаг болгоё
Image
Хувийн санхүүгээ удирдах зургаан арга
Image
Дэлхийн хамгийн залуу улстөрчдийг танилцуулах нь + Тэднээс юу сурч болох вэ?
Image
Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ
Image
Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Колумбийн дизайнерууд авс болдог эмнэлгийн орыг хатуу цаасаар бүтээжээ
Image
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
Image
ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫГ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛЪЯ, ЕРӨНХИЙ САЙД АА
Image
Ши Жиньпин цэргийн бэлтгэлээ сайжруулахыг хүсэв
Image
Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
Image
Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо
Image
"Саарал жагсаалтаас гарвал Европын холбооны жагсаалтад орохгүй байхад давуу байдал үүснэ"
Image
Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
Image
Зэсийн үнэ өсөж, алтны ханш буцаж сэргэв
Image
Интернетээр "хулхидуулсан" хүмүүсийн хөгжилтэй зургууд
Image
“COVID-19” халдвар хүндрэх эрсдэлийг нэрлэжээ
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Image
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хэтийн төлөвийг хэлэлцэв
Image
Венесуэл хоол хүнс, эм тариа алтаар худалдан авахаар тохиролцжээ
Image
Ө.Энхтүвшин: Казахстан улс руу зургадугаар сарын эхний хагаст нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна
Image
Ц.Баатархүү: АН-аас нэр дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье
Image
Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ
Image
Зургаан байршилд хурд хэмжиж байна
Image
COVID-19 халдвар хүндрэхэд таргалалт ихээр нөлөөлж байна гэж АНУ-ын судлаачид үзжээ
Image
Хүүхэд юу хүсдэг вэ?
Image
Жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс авч зарахдаа үнийг нь хөөрөгдөж байна"
Image
Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байжээ
Image
Сонгинохайрхан дүүрэгт ДӨРВӨН МАШИН мөргөлдсөн ноцтой осол гарлаа
Image
"Улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт, санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно"
Image
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
Image
Тэсэрч дэлбэрэх 230 гаруй галт хэрэгслийг аюулгүй болголоо
Image
Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд
Image
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
Баатар доошоо, дарга дээшээ
Image
Хойд Солонгосын тамирчид нүүрсний уурхайд ажиллана
Image
Тавантолгойн орд он гартал Монголдоо үлдэхээр боллоо
Image
Энэ бол бидний хүссэн "Даяарчлал" биш
Image
ТӨРИЙН ӨМЧӨӨС АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ
Image
Иргэдийг залилсан ээж, хүү хоёрт эрүүгийн хэрэг үүсгэжээ
Image
Олон нийтийн сүлжээг донсолгож буй 75 настай эмээ
Image
151 суманд түргэн тусламжийн автомашин өглөө
Image
Завь осолдож, дүрвэгсэд амиа алджээ
Image
Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох саналыг хүргүүлнэ
Image
NEXT STOP НААДМЫН ШИЛДЭГ ЭРХМҮҮДЭД "АЛТАН ГЭРЭГЭ"-г ГАРДУУЛЛАА
Image
“Наурыз-Нарны баяр” тохиох гэж байна
Image
Дуучин С.Зоригтийн шинэ стайл
Image
Ул боовны талаар хөгжилтэй 12 пост
Image
Т.Ариунаа: Би цаг мөч бүрт хайрлуулж байгаа азтай эмэгтэй
Image
Хосуудын баяр ба Гэгээн Валентины үнэн түүх
Image
Далай лам Монголд дахин айлчлахгүй
Image
ХАЛААСАНД БАГТАХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨТӨЧ БИЙ БОЛЛОО
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Авто замын чанараар Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгджээ
Image
ЦАХИМ ТОГЛООМОНД ДОНТСОН ЗАЛУУ ӨӨРИЙГӨӨ ЕГҮҮТГЭЖЭЭ
Image
"МОНОС" ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛААГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
Миний секс амьдрал
Image
Казахстаны Ерөнхийлөгч латин үсэгт шилжих тухай зарлигт гарын үсэг зурлаа
Image
АРХАНГАЙД ГҮҮ, ЯМАА ХЭЭЛ ХАЯХ НЬ ИХ БАЙНА
Image
Азийн их сургуулиудын чуулган өнөөдөр эхэлнэ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРМЫГ БАТАЛНА
Image
АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ
Image
ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ
Image
НОЙР БУЛЧИРХАЙ өвдсөн үед татгалзах ДОЛООН ХҮНС
Image
Image

МАХН-ын шинэ эзэн О.Баасанхүү биш Х.Баттулга болж таарсан уу

УИХ-д ганц суудалтай МАХН хоёр хуваагдаж, нэг нь Төрийн ордонд их хурлаа хийжээ. Үлдсэн нь харин Төрийн ордны хаалганд хамраа хавчуулан үлдэв. Төрийн ордонд чуулсан “амбицтай” хэсгийг УИХ дахь МАХН-ын өнөөх чөдрийн ганц О.Баасанхүү толгойлж, хаалганы цаана үлдсэн хэсгийг С.Ганбаатар тэргүүлэн хашхирч үлдсэн байна. С.Ганбаатар Мүүнийх, О.Баасанхүү Христийнх учраас шашин тааралгүй хуваагдсан гэж “ажиглагчид” үзэж байгаа юм. Мөн Намын дарга бол өөрөө Бурханы шашны улаан фен төдийгүй Жанрайсигаас эхлээд, Зайсан толгойн арын Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээсэн, “Бодь мөрийн зэрэг”-ийг орчуулсан гээд шашныхаа өмнө бүтээсэн гавьяа ихтэйгээр нь олон түмэн мэднэ.

Тэгэхээр МАХН Христийн нам болох тийшээ хандаж байгаа бололтой. МАХН-ын Их хурлын үеэр, “автобус дүүрэн Христийн номлогч, мөргөлчид ирж, Төрийн ордон руу орсон...” гэж цуурагсад байна. Уг нь саяхан О.Баасанхүү Их Тэнгэрийн аманд МАХН-ын бага хурлыг хуралдуулж, намын даргынхаа уурыг хүргэсэн. Гэвч тэр дараагийн алхмаа Төрийн ордонд өндөр харуул хамгаалалтын дор хийж, өөрөө МАХН-ны тамгагүй дарга болоод авлаа. Намынхаа гишүүдийг дагуулан аль болох Төрийн хамгаалалтанд хуралдсаар байгаад дарга болсон түүнийг овтой эр юм гэж нэг хэсэг нь хэлж байхад, нөгөө нь “татаастай” л байна даа, гэж хардаж байна. Харин энэ намыг “загалмайлсан” дарга Н.Энхбаярын өвөрт тамга нь байгааг О.Баасанхүү мэдэж буй ч санаа зоволгүй дарга болчихлоо.

Магадгүй түүнд яг адилхан зорж сийлээд өгөх уран сийлбэрч хүн байж болох юм. Н.Энхбаяр гуайг Ерөнхийлөгчийн суудлаас буугаад удалгүй оймсыг нь гозолзуулан, “аавынхруу” ачаад явсан бол энэ удаад УИХ дахь цорын ганц гишүүн нь түүний намыг гозолзуулаад аваад явчихлаа. Одоо тамгатай тамгагүй хоёр даргын он дамнасан тэмцэл Монгол орныг донсолгоно. Уг нь эхлээд О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн тухай мэдээ олон нийтийг шуугиулсан. Намынхаа дотоод дүрмийг зөрчсөн, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, олон нийтийн эрх ашгийг огоорсон... гэсэн үдэслэлээр намаас нь хөөчихсөн гэж байгаа юм. Харин энэ удаад эсрэг утгаараа... намаас хөөгдсөн О.Баасанхүү намын даргаа намаас нь хөөчихлөө. Үүнийг дагаад олон нийтийн толгой 360 градус эргэж хоцорч байх шиг.

Н.Энхбаяр дарга нь тамгаа өргөөд, МАХН-ын даргаар О.Баасанхүү сонгогдоогүй. Тамга энэ байна. Би дарга хэвээрээ. Энэ намыг хэн ч надаас авах эрхгүй... гэнэ. Хариуд нь О.Баасанхүү, МАХН-ы гишүүд хуралдаад, даргаараа намайг сонгосон, тамгаа надад өг!.. гэх байх. Естой л ард түмний дунд хэлэлцүүлэг явуулдаг нь хаашаа юм гэхээс шийдэгдэхээргүй асуудал байгаа биз... Энэ намын дэд дарга С.Ганбаатар гэж азгүй хүн байх. Өмнө нь ХҮН нам гэж байгуулагдахад дарга болдгийн даваан дээр хөөгдсөн. Ер нь ХҮН намын даргын тамгыг атгаад, эргүүлж тойруулан үзэж суутал нь хэсэг нөхөд гарч ирээд “манай намын даргын ширээн дээр чи юу хийж суудаг билээ..” гээд хөөгөөд явуулчихсан. Тэгээд ганцаараа бэдэрч явтал Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, Ерөнхийлөгчид "үзэх" хүн нь “асуудалтай” байсан МАХН түүнийг нэр дэвшүүлсэн ч тэр барианд хараахан орж амжаагүй. Тэр тэгэхээр ХҮН ч үгүй, МАХН ч үгүй хоосон хоцрох нь.

Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд түүний оронд О.Баасанхүүг УИХ-д нэр дэвшиж бужигнуулна даа гэж олон нийт харж байв. Тэр ч өөрөө горьдсон байх. Бүр өмнөх Засгийн үед Сайдын суудал нүдэнд нь харагдаж, боломж гарч ирэхэд, даргадаа тэнд суучихья гэдэг “санал”-аа цухуйлгасан биз. Намын дарга нь түүнийг ийм мундаг тоглоом мэддэг гэж яаж санах вэ дээ... Бусдыг нь Сайдад хуваарилаад, мань хүнийг ганцааранг нь өнчин ишиг шиг үлдээснээс өнөөдрийн балаг үүсэж байна гэж “томчууд” ярьж байна. Намуудын түүхэнд О.Баасанхүү “өөрөө тодорсон” анхны дарга болон бичигдэж үлдэх нь гарцаагүй. Ер нь эцэст нь тэмдэглэхэд, намын нөхөд нь О.Баасанхүүг дагаж хошуурч хуралдаад дарга болгосны шалтгааныг, О.Баасанхүүгээр МАХН-ыг толгойлуулчихвал 2020 онд УИХ-д нэр дэвших боломж амархан олдоно гэж харж байна... гэж үзэж эхэллээ. Харин МАХН-ын Их хурлын гишүүд Баянгол зочид буудлаас Төрийн ордон руу автобусдаж байгааг харсан зарим хэсэг нь МАХН-ны шинэ эзэн О.Баасанхүү бус Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юм бишүү гэж сэрдэхэд хүрч байх шиг.

З.Говьсайхан

www.zindaa.mn

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6