
Дуучин авхайд авьяас, гоо үзэсгэлэнг бурхнаас харамгүй өгсөн хэрнээ үр хүүхэд заяагаагүй нэгэн. Анхны нөхөр нь тээврийн жолооч эрхэм байсан бөгөөд харин төрснөөс өөрцгүй өргөмөл нэг хүүтэй. Ч.Дашдэмбэрэл хэмээх дуучны хүү өдгөө ээждээ ачлалтай сайхан залуу болсон бөгөөд Нисэхэд ажилладаг. Ш.Чимэдцэеэд хоёр хөөрхөн ачийн зулай үнэрлүүлж, магнайг нь хагалсан.
Ар халхын алдарт дуучин ээжийнхээ тухай дурсахгүй ярилцлага гэж үгүй. Гавьяат жүжигчин цол хүртэх үед ээж нь амьд сэрүүн байсан бөгөөд тайз руу эмээсэндээ мөлхөж гарч ирсэн гэдэг. Харин ээжийгээ алдсанаас хойш Ардын жүжигчин цолоор шагнагдсан ч хуваалцах хүнгүй болохоор сэтгэл нь маш их өвдсөн гэдэг. Тиймээс ч ээжийгээ амьд сэрүүн ахуйд хүртсэн цол түүний хувьд илүү үнэ цэнэтэй. Эхээс 13-лаа тэрээр ээжийнхээ талаар “Миний ээж маш сайхан бүсгүй байсан. Бид бол тэр хүний зүгээр л хар зураг” хэмээн дурсан ярьсан юм.
Т.Баясгалангийн аав, уртын дуучин Б.Түвшинжаргал эхнэр хүүхдээ орхин дуучин бүсгүйтэй 20 гаруй жил ханилаад хоёр тийш болсон. Энэ тухайгаа Чимэдцэеэ:
-Би нэг их дурламтгай биш ч гэлээ нэг дурлахаараа салж өгдөггүй зовлонтой хүн байгаа юм. Дурлаад гэр бүлээ орхиод ирсэн тэр хүнийг аятай тухтай байлгах гэж хичээсэн нь үнэн. Солонгос руу гэр бүлийнхэн рүүгээ гурван сарын хугацаатай явахад нь саунтай байшинтай болох юмсан гэж ярьж байсан мөрөөдлийг нь биелүүлэхээр барилгын ажилчид хөлсөлж шөнийн цагаар машиныхаа гэрлийг тусгаад ч болов дуусгасан. Харин салаад явсных нь дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт мэдрэмж төрсөн. Үүнийг бодоход хэн хэндээ дарамттай байж дээ. Хажуудаа заавал нэг хар юм дагуулчихаар хүн жаргалтай байдаг ч юм биш байна хэмээн сэтгэлээ уудалжээ.
МУГЖ Б.Түвшинжаргалын хувьд дуучин охин төрүүлсэн сайн бөх, сайн дуучин хэдий ч Т.Баясгалангийн ээж, Ш.Чимэдцэеэ нараас өөр бас нэг бүсгүй байдаг гэх. Албан ёсны “хань” хэмээн тэр гэргийдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг Б.Түвшинжаргал Ш.Чимэдцэеэгийн эд хөрөнгөнөөс нэлээдгүйг аван “жинхэнэ” гэргийдээ очсон сурагтай.
У.Маргад
www.Leaders.mn
СЭТГЭГДЭЛ