
БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Ёндонгийн санаачилгаар 1984 оноос эхлэн зохиож байсан Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн 21 жил завсарласны эцэст дахин энэ жил зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд аймаг, нийслэлээс шалгарсан тэргүүний 24 багийн 312 сурагч, 24 дасгалжуулагч-багш, цэргийн штабын 50 орчим офицерууд тамирчид оролцсон юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 24 баг нь бүх аймгуудын төвшинд эхлээд сургуульдаа тэргүүн байр эзэлж, дараа нь сумандаа, аймагтаа тэргүүн байр эзэлж, шилдгээр шалгарсан нийслэлийн хэмжээнд сургууль, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг багууд юм. Тэмцээнд Дорноговь аймгийн баг тэргүүн байр, Баянхонгор аймгийн баг 2-р байр, Өмнөговь аймгийн баг гуравдугаар байранд шалгарсан байна.
Тэмцээний хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, БСШУСЯ, ХНХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын Холбоо, Биеийн тамир, спортын газрын төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр МЗХ-ны төлөөллүүд “Дөл-2017” цэрэг спортын тэмцээнд амжилттай оролцсон залууст шагналыг гардуулж өглөө. “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр СХД-ээс оролцогч Б.Ганбилэг, Говь-Алтай аймгийн П.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн Б.Батцогт, “Тэргүүний сурагч” цол тэмдгээр Орхон аймгаас оролцогч Б.Эрдэнэзул, Баянгол дүүргээс оролцогч Б.Энх-Уянга, Төв аймгаас оролцогч О.Энхболд, Баян-Өлгий аймгийн Г.Хонгорзул, “Цэргийн Алдар” цол тэмдгээр Хэнтий аймгийн М.Тэмүүжин, Завхан аймгийн Д.Мягмаржав, Хөвсгөл аймгийн Б.Батбаяр нарыг шагнаж, урамшуулсан юм.
http://www.myf.mn/n/nsyo
СЭТГЭГДЭЛ