Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МӨНГӨ УГААЛТЫН ЭСРЭГ ТӨРИЙН 9 БАЙГУУЛЛАГА ТЭМЦЭНЭ
Image
ГУРВАН УУЛЗВАРТ ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
ДХИС-ИЙН БАГШ, АЖИЛЧИД ОСОЛДОЖ, ЦӨӨНГҮЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭР ТҮЛШ БОЛГОН ХУВИРГАХ БОЛОМЖТОЙ ТЕХНОЛОГИ
Image
ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 3 УУЛЗВАРТ ЗҮҮН ГАРЫН ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТ 2020 ОНД СТАНДАРТТАЙ БАЙХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛСОН ХОТ БАЙХ ЁСТОЙ
Image
ФЭЙСБҮҮК БОЛОН ХХЗХ-НЫ ХООРОНД ''НОГООН СУВАГ'' АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ
Image
БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БУЦААН АВАХ ЭРХ ҮҮССЭН ИРГЭДИЙН НЭРС ИРСЭН БАЙНА
Image
ЦУОШГ: ӨНӨӨ МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭДЭГ БОЛЛОО
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ТӨРИЙН ХҮНИЙ ЗАНГАРГА ХИЙГЭЭД НОЁН НУРУУ
Image
"ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ТОРГОХ ШИЙТГЭЛЭЭС ӨРШӨӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ" БОЛОВСРУУЛЖЭЭ
Image
Илүү сайн унтаж амрах, калори шатаах нууц
Image
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МӨРДӨЖ БАЙСАН АЖЛЫН ХЭСГИЙГ ТАРААЖ, 13 БАЙЦААГЧИЙГ АЖЛААС ХАЛЛАА
Image
Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг шалгаж байна
Image
ХХБ-наас мэдэгдэл гаргажээ
Image
ХУГАЦАА НЬ ДУУССАН ХҮНС ХУДАЛДААЛАХ ЗӨРЧИЛ НИЙТЛЭГ БАЙНА
Image
БУЙР НУУРЫН УСАН ХИЛ ХАМГААЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Image
ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ ТОГТМОЛ УУДАГГҮЙ ХҮНИЙ ЦӨС ӨТГӨРДӨГ
Image
ЯПОН УЛСЫН ТУСЛАМЖААР НОГООННУУР СУМЫН СУРГУУЛЬД ЗАСВАР ХИЙХЭЭР БОЛЛОО
Image
МОНГОЛЫН ЭМЧ НАРЫН БАГ АМЬД ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ.
Image
РИО2016: Эрэгтэй жүдочдын медалийн буухиа яагаад тасрав
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
-Хамгийн түгээмэл бэлгэнд чихэр, шоколад орж байна-
Image
СОРУУЛААС ТАТГАЛЗААРАЙ
Image
П.ЭНХТАЙВАН: “БАРИЛГЫН САЛБАРТ ХАБЭА-Н ХУУЛЬ ДҮРМЭЭ БАРИМТЛАН АЖИЛЛАХАД ОСОЛ ГАРАХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ”
Image
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний үйлдвэр байгуулна
Image
МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД ЕВГЕНИЙ ИВАНОВИЧ ДИТРИХТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Image
“ЧИНГИС ХААН” БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ХҮҮХЭЛДЭЙН КИНОГ ГАДААДЫН 9 УЛСАД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Image
Наадамчин олонд хүргэх зөвлөмж
Image
Нийслэлд 60 мянган ажлын байр бий болгох асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ
Image
ОН ГАРСАНААС ХОЙШ 68 ХҮН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Image
“УИД" ХК БАРИЛГАА ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС ХЭТ БАГААР ТҮРЭЭСЭЛЖ БАЙЖЭЭ
Image
НИЙТ ЭХ МАЛЫН 62.2 ХУВЬ НЬ ТӨЛЛӨЖЭЭ
Image
10 ГАРУЙ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАЖЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ОРОЛЦОВ
Image
ЗХЖШ-ЫН ДАРГА БОЛОХ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ГЭЖ ХЭН БЭ?
Image
С.Сэрчмаа хуучин хувцасаа зарна
Image
Өнөөдөр болох үйл явдлууд
Image
“ШИГШМЭЛ ХУРД-2018”-УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ
Image
Image

М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХ НАР СЭМ УУЛЗЛАА

МАН-ын бүлгийн 33 гишүүн Засгийн газраа огцруулснаас хойш Төрийн ордон эл хуль болоод байсан. Эрх баригч бүлгийн ганц нэг гишүүн ирж байсныг эс тооцвол энэ долоо хоногт дорвитой үйл явдал ч болсонгүй. Уржигдар харин МАН-ын бүлэг хуралдаж Бага хурлынхаа товыг тогтсоноор Ардын намынхан “амь орж” эхэлсэн гэхэд болно.

Өчигдөр үдээс өмнө Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг нарын гишүүд өрөөндөө бичиг цаас болон албаны ажилтай сууж байсан бол УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн яамныхаа газар, хэлтсийн дарга нартай төсвийн тодотголын төслийг танилцуулахаар ирснээс өөр үйл явдал өрнөөгүй. Харин 13 цаг өнгөрөөж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нар Засгийн газар огцорсноос хойш анх удаа спикерийн өрөөнд сэмхэн “болзсон”-ыг хэн ч мэдсэнгүй. Тэдний уулзалтыг намын гишүүд нь ч мэдээгүй гээд бодохоор ихэд нууцалсан бололтой юм.

Тэд юу ярилцав гэдгийг хүн бүр сонирхож байгаа. Хамгийн сайнаар бодоход намынхаа эв нэгдлийг хангая. Бүлэг доторх талцсан асуудлуудаа шийдье. Зангидсан гар шиг буцаад эвлэе гэж ярьсан байж болох ч тэдэнд ийм орон зай үлдсэн үү гэдэг нь бас л бүрхэг. М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх эсрэг ажилласан гэдэг мэдээлэл гарч, “Херо” студийн Б.Баатартай утсаар ярьсан ярианаас эхлээд намынхаа гишүүд бүү хэл жирийн иргэдийг хүртэл талцуулаад авсан. Битүү хатуу үгээр намын даргадаа “илгээмж” хүргүүлж байсныг аль аль нь мартаагүй. Харин тэдний уулзах шалтгаан юу байв. Засгийн газрын бүтэц үү, эсвэл дараагийн Ерөнхий сайд, намын дарга хэн байх вэ гэдэг асуудал уу. Муугаар бодоход өөр хоорондоо албан тушаалын тохироо хийв үү. Эх сурвалжийн хэлснээр Засгийн газрын зарим сайд нар дээр тохироо хийсэн бололтой. Тэдний уулзалт нэг цаг орчим үргэлжлээд У.Хүрэлсүх өрөөнөөс гарч явсан байна.

Үүний дараа МАН-ын дарга М.Энхболдын өрөөнд нөлөө бүхий зарим гишүүд цуглаж эхэлсэн юм. Засгийн газрыг огцруулснаас хойш усанд хаясан чулуу шиг алга болоод байсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нарын гишүүдээс гадна МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар М.Энхболдын өрөөнд цуглалаа. Тэдний араас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар орсон юм. Тэдний өрөөнд ямар нэгэн чухал яриа өрнөх нь гарцаагүй боллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү М.Энхболд даргын өрөөний үүднээс буцав. Учир нь намын гишүүд нь цугласан тул УИХ-ын даргатай уулзах боломж түүнд гарсангүй бололтой. Тэрээр “Ерөнхий сайд ирж байна” гэсээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг угтан алхаж ямар нэгэн зүйл ярьсаар буцаж ирлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өрөөндөө сууж байгаа гэсэн ч энэ удаагийн хурал руу орсонгүй. Нэг цаг орчим Их хурлын даргын өрөөнд хуралдсаны эцэст тэд гарч ирсэн юм. Хуралдаанаас гарч ирэхдээ өнөөдөр 11 цагт бүлгийнхээ хурлыг хуралдуулах шийдвэрт хүрчээ. Тиймээс сүүлийн үед Д.Хаянхярваа, У.Хүрэлсүх нарын өрөөнд хоёр хуваагдан хуралдаж байсан МАН-ын бүлгийн гишүүд хагарсан ан цаваа нийлүүлэхээр болж бүлгийн хурлаа зарласан юм.

Тэднийг хуралдаж дуусахын өмнөхөн буюу 15 цаг өнгөрөөгөөд МАН-ын бүлгийн гишүүд Төрийн ордонд цуглаж эхлэв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа нар УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын өрөөнд орцгоосон юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг нар мөн ирсэн байлаа. Намын даргын өрөөнөөс гарч ирсэн гишүүд тэндээ хундага тулгав уу, орохоосоо өмнө “халаалттай” байв уу. Ямартай ч Их хурлын даргын өрөөнөөс “хэвийн бус” гарч ирцгээсэн тэд бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөнд цай уунгаа нэг цаг уулзаад тарцгаасан юм. Харин Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ Их хурлын даргын өрөөнөөс хар гүйхээрээ шахам гарч ирэн гурван давхрын баруун талаас зүүн тийшээ гүйж яваа харагдав. Бүлгийн даргын өрөөнөөсөө гарсан гишүүд нэгнийхээ өрөөнд цуглаж хундага тулгаж байлаа. Тас тас хөрөхсөн гишүүдийн дуу Төрийн ордны нам гүмийг эвдэж байсан юм.

Өөр нэг мэдээлэл ирсэн нь Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх 14 аймгийн Засаг даргыг БНСУ-д амралтын журмаар явуулсан бололтой. Нэг сарын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарах ёстойг 21 аймгийн Засаг дарга нарт үүрэгдсэн ч тэд ийнхүү хилийн дээс алхан алга болжээ. Тэднийг ийнхүү явуулсан шалтгаан нь энэ сарын 24-ний өдөр хуралдах намынхаа Бага хурлын төлөөлөгчдийг хайрцаглах даалгавартай байсан гэдгийг эх сурвалжууд хэллээ.

М.Энхболд, У.Хүрэлсүх нарын уулзалтаар яригдсан зүйлс тодорхойгүй байсан тул зарим гишүүд нь хэд хэдээрээ нэгнийхээ өрөөнд цуглан таамаг дэвшүүлж суулаа. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж ээлжит бус чуулганы тов, нам доторх хагарлаа эмхлэх сурагтай.

Эх сурвалж: Өдрийн сонин Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6