Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Image
Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо
Image
Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
Image
Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
Image
Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
Image
Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
Image
Мөнгө угаах гэж юу вэ?
Image
Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
Image
Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
Image
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
Image
Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
Image
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
Image
Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
Image
"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
Image
Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
Image
Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
Image
"Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан"
Image
УИХ эмэгтэй дэд даргатай боллоо
Image
ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
Image
Коронавирусийн улмаас дэлхийн есөн оронд 10 мянгаас олон хүн нас баржээ
Image
ЭЕШ: Өмнөх оны шалгуулагчид шалгалт өгөх байрны хаяг
Image
Өнөөдрөөс эхлэн ААН-үүд аймаг, орон нутгаас авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ
Image
Д.Нямхүү: Нийт 406 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарч, нэг хүн ЭДГЭРЛЭЭ
Image
Эдгэрсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж охинтой боллоо
Image
Шимэгч хорхой илэрсэн 4 тонн гаруй “Сайра” лаазалсан загасыг ОХУ-руу буцаажээ
Image
Наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил ГУРВАН ТЭРБУМ төгрөг
Image
ОХУ-д буй иргэдээ энэ сарын 5, 6-нд Алтанбулаг боомтоор татан авна
Image
ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-5-нд орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэлээ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
УЛААНБААТАР 3 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА
Image
Хятадууд нялх хvvхдийн мах идэж байна!
Image
Орон нутгийн зарим замд цасан шуургатай байна
Image
ХОТЫН ДАРГА НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Image
СОМАЛИЙН НИЙСЛЭЛД ТЭСРЭХ БӨМБӨГ ДЭЛБЭЛЖЭЭ
Image
ШЕЗ-ИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ, ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН НАРЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ, Л.АТАРЦЭЦЭГИЙГ ТОМИЛОВ
Image
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 07-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
"Guys"-ын Д.Мягмар бүл нэмжээ
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООР Б.ЖАРГАЛСАЙХАНЫГ ТОМИЛЛОО
Image
"Нора"-гийн насанд хүрэгчдэд зориулсан гэрэл зургууд
Image
Хүний нэрний утга учир
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ӨРХИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ-20 ЖИЛ” БАЯРЫН ХУРЛЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ
Image
Жүжигчин Ганчимэгийн хар чавганы энгийн аргаар 5кг хассан нууцаас
Image
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД МАШИНТАЙ БОЛЖЭЭ
Image
ГЛОБАЛ ТАЙМС: МОНГОЛ УЛС ӨМНӨД СОЛОНГОСТОЙ ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
Image
АНУ Хойд Солонгосыг дахин сүрдүүллээ
Image
ХҮҮХДЭЭ ЧИНЬ ЦЭЦЭРЛЭГТЭЭ ДАСАХГҮЙ БАЙНА УУ,,,
Image
Шүдэнзний таавар
Image
Таны хүүхэд хумсаа мэрээд байна уу?
Image
САЙД АСАН А.ЦОГЦЭЦЭГИЙН “АЛЛЕРГИМЕД” ЭМНЭЛГЭЭС ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМ, ХЭРЭГСЭЛ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
Австралийн эртний мастеруудын үзэсгэлэн гарч байна
Image
Цэмбэгэр “Шагай”
Image
"UB comedy" Хану буюу Хантүмэнгийн зохисгүй үйлдэл олон хүний дургүйцлийг хүргэлээ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛЖ БУЙ ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЖАГСААЛТ
Image
ФЭЙСБҮҮКИЙН “LIVE” ХЯЗГААРЛАГДАНА
Image
МОНГОЛЫН 3Х3 САГСАНБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ 2018 ОНЫ ДАШТ-Д ОРОЛЦОНО
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ ТОХИОХ “ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР”-ИЙГ УГТАН ЭРДЭМТЭД ЛЕКЦ УНШИНА
Image
АРВАЙХЭЭР СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ӨНГӨ ТӨРХӨӨ ЗАСЛАА
Image
Цагаачдын урсгалыг зогсоохын тулд Их Британид хана барина
Image
Image

Салхины мөр

Асар олон хүн амтай хятадын зах зээлд уран бүтээлчид нийтэд танигдана гэдэг бидний төсөөлж буйгаас ч бэрх. Хүнд бэрх ийм зах зээлд нэг бүтээл гаргаад тэр нь олныг хамран мөнгөтэй болж болох ч цагийн уртад тэсч үлдэнэ, халдашгүй дархлааг бий болгоно гэдэг амаргүй. Араас нь шил даран гарч ирэх уран бүтээлчид тэнд минут тутамд төрж байдаг. Тэгвэл, гэнэтийн тэсрэлтээр биш, хятадын хөгжмийн зах зээлд аядуухнаар өөрийгөө танилцуулан, world music хэмээх тодотгол дор нүүдэлчдийн урлагийг сурталчлан, Хятадыг төдийгүй Ази, цаашлаад барууныг уярааж буй хамтлаг бол “Хаяа” юм.

 Дайчин Тана, 

1969 онд Хорчин аймгийн Жирмэн нутагт мэндэлсэн, удам дамжсан морин хуурч Бүрэнтөгс хожим нэгдүгээр зэрэглэлийн морин хуурч, Үндэстний төв сургуулийн профессор, багш болоод зогсохгүй зөвхөн өөрт нь л шавь орох гэж хятадын муж бүрээс зорин ирдэг оюутны тоогоороо хөгжмийн ертөнцөд хэдийнэ домог болжээ. Тэрбээр Хөх хотод мэндэлсэн өөрийн найз бөмбөрчин, хөөмэйч Буянг, мөн гарын шавь нараа хамтлагтаа элсүүлэн, өдгөө Өвөр Монголоос хятадын зах зээлд хамгийн их алдаршиж буй “Хаяа” хамтлагийг анх 2004 онд байгуулжээ. Сайнхо, Урнаа гээд бидэнтэй угсаа гарвал нэгтэй алдарт дуучид, өрнөөс Хятадад зочлох жазз уран бүтээлчид тэнд тоглолтоо хийхдээ бүх төрлийн хөгжмийг чадварлаг эзэмшсэн гэдгээрээ нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөмбөрчин, хөөмэйч Буянтай хамтардаг аж. Тэд хамтлагаа байгуулахдаа монголын эртний дуу хуурын үнэт өв, хэмнэлийг цэврээр нь дуугаргахын зэрэгцээ орчин цагийн хөгжмийг бүтээхээр зорьжээ. Түүнчлэн, “Хаяа” хамтлагийн гишүүн зөвхөн нэг хөгжим тоглодог бус, олон төрлийн хөгжим тоглодог, дуулдаг байх ёстой гэсэн шаардлагыг нэн тэргүүнд тавьж, авьяас билгийн ундарга болсон хүмүүсийг нэгэн дор цуглуулсан байна. Явцын дунд тус хамтлагийн хэд хэдэн гишүүн солигдсон бөгөөд 2006 онд гоцлол дуучин, бүжигчин Дайчин Тана, гитарчин, морин хуурч, дуучин Шивээ нар орж ирснээр өнөөгийн бүрэлдэхүүн бүрэлдэж, хамтлаг өөрийн өнгө аясыг илүүтэй олж, анхны цомгоо таван жилийн дараа буюу 2009 онд Wolf Totem нэрээр гаргаж байв. 1981 онд Хорчин аймгийн Жирмэн нутагт мэндэлсэн, удам дамжсан морин хуурч Шивээ нь гитар, бөмбөр, төгөлдөр хуурыг ч мэргэжлийн түвшинд тоглодог аж. Эхний цомгоо гаргах хүртлээ тэд ямар ч тайзыг гололгүй, үзэгчдэд дуу хуураа тууштайгаар хүргэсээр байв. Эдгээр он жилүүдэд тэд цомгоо гаргая гэхээсээ илүү ур чадвараа дээшлүүлэхийг чухалчилж, туршлага хуримтлуулсан байна. Хэдий тийм ч Буян “Бид маш залуу хамтлаг. Уран бүтээлч хүн жилээс жилд туршлага хуримтлуулсаар бүрэн боловсордог. Тиймээс бид сайн бүтээл хийлээ гэж хэзээ ч сэтгэл ханахгүйгээр, урьдынхаасаа илүү сайн бүтээл хийхийн төлөө үргэлж тэмүүлж байх ёстой” хэмээнэ. Wolf totem цомгийн нэгэн дууг найруулагч Жан Имоу кинондоо ашигласнаар цомгийн борлуулалтыг багагүй нэмэгдүүлж, азийн, тэр дундаа тайваний хөгжмийн зах зээлд сонсогчидтой болоход нь түлхэц өгчээ. Анхны гоцлол дуучин Цэнгэл хамтлагаасаа гарч, Тана голлох үүрэг хүлээн, дууныхаа үг, аялгууг зохиох болсноор, мөн даралтат хөгжмийг үндсэн хөгжмийн бүрэлдэхүүнээс хассанаар “Хаяа” рок поп хамтлаг шиг сонсогдохоо больсон юм. Та 2009 онд гаргасан Wolf totem цомгоос нь өмнөх жилүүдэд бүтээсэн тэдний хөгжмийн сүнсийг анзаарах болно. Харин дараа онд нь гарсан хоёр дахь цомог The Silent Sky нь “Хаяа” хамтлагийг хамгийн их алдаршуулжээ. The Silent Sky цомог нь тэдний хөгжмийн хэлийг илүү тодорхой харуулсан бөгөөд жинхэнэ утгаараа world music болж чадсан билээ. Энэ үеэс дуучин Тана хамтлагийнхаа нүүр царай болж, түүний уянгалаг, басхүү хүчтэй хоолой, тайзан дээрх бүжгийн үзүүлбэрүүд “Хаяа”-г илэрхийлдэг гол хүчин зүйлсийн нэг, тус хамтлагийн бэлгэ тэмдэг болсон юм. Энэ тухайд Тана “Хөгжим сонсоно гэдэг бүх дэлхийг сонсоно гэсэн үг. Тэгэхээр хөгжмийг хүмүүст хүргэж байгаа хүн нь бүх дэлхийг өөртөө багтааж, яг л хээр талд уужим амьсгалах мэт таашаалтайгаар, эрх чөлөөтэйгөөр дуулах ёстой. Хүн хөдөө хээр хамгаас эрх чөлөөтэй байж, үүний сацуу юуны ч юм бэ өмнө хүчин мөхөстөж, хүндэтгэл үзүүлдэг шиг санагддаг. Тайзан дээр гарч буй эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх ёстой. Хүчтэй хоолойны чадал, сайн дуулалт, үүн дээр нэмээд тухайн эмэгтэй үзэсгэлэнтэй байвал сая нэг төгс болно” гэв. Үүнээс гадна тэрбээр төвөдийн эрх чөлөөний тухай уран бүтээл хийхээс ч зүрхшээгээгүй юм. 

 

Тус хамтлагийн хувьд бүтээлээ туурвих нэгээхэн чухаг онцлог нь, цомогт орж буй дуунууд өөр хоорондоо адилгүй аялгуу, үг хэллэгтэй ч эцэст нь бүхэлдээ нэг том сэдвийн тухай эргэцүүлэл, эмзэглэл, бодрол байдаг. Энэ нь тэдний бүхий л цомгийн үнэт чанар юм. Мөн тайзан дээр тоглохдоо нэг дуунаас нөгөө дуу гэлгүй, бүжгийн үзүүлбэр, домог яриагаар тоглолтоо чимдэг билээ. Бүтээл туурвилууд нь даяарчлал, эх нутаг гээд сэдвийн хувьд өргөн ч үндсэн дуугаралтад нь буддын маани хөгжөөх тарни, бөөгийн тамлага, ерөөл магтаалын өнгө аяс ихээхэн бий. 1981 онд Хөхнуур мужийн Хайши тойргийн Дэлхий хотод төрсөн, өвөр монгол-төвөдийн эрлийз, Тайж нар отгийн Авгас овогт Танын ээж нь нутагтаа алдартай дуучин байжээ. Тиймээс ч  дуу хуурт дуртай нэгэн болоход нь нөлөөлсөн гэдэг. Мөн өссөн нутаг ус, орчин нь түүнд хятад, монгол, төвөд, хинди хэл сурах боломжийг олгож, хожим тэрбээр эдгээр хэлээр дуулдаг болсон байна. 2011 онд Эрик буюу Баатар хэмээх, 1980 онд Францад мэндэлсэн, долоон настайгаасаа хөгжмийн сургуульд суралцсан нэгэн “Хаяа”-д орсноор тус хамтлагийн хөгжим дахин шинээр төрөх мэт болжээ. Beijing Contemporary Music Institute-д багшлахаар Бээжинд ирсэн Баатар өдгөө “Хаяа” хамтлагийн дуу бичлэгийн инженер, тайзны хөгжмийн техникчээр давхар ажиллаж байна. Базз хөгжим нэмсэн “Хаяа” 2012 онд “Migration” цомгоо гаргав. Энэ нь хөгжмийн хувьд ч, агуулга, илэрхийллийн хувьд ч “Хаяа”-гийн бүхий л санаа сэдлийг бүрэн илэрхийлсэн цомог болсон юм. Үндэстний хөгжмийг ард түмнийхээ ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхий, даяарчлалын тухай эмзэглэлээр тэд илэрхийлж байв. “Хаяа”-гийн дууны аялгуунууд уянгалаг, ямар ч нэмэлт хачир үгүй, үндэсний хөгжим мэт боловч найруулга нь орчин цагийн хөгжмөөр баяждаг учраас ямар ч насны сонсогчдын сэтгэлд нийцэж, уяраадаг байна. “Бид уран бүтээлээ туурвихдаа дууны үгийг чухалчилдаггүй. Бүр огт агуулгагүй байх нь ч бий. Учир нь бидний хөгжим үгээр илэрч хэлбэржих бодолтой биш, мэдрэмж, илэрхийлэл нь тийм гэх тэмдэггүй зүрх сэтгэлтэй ярилцах, түүнд хүрч очих л эгшиг байдаг билээ” хэмээн Бүрэнтөгс ярьсан юм.

 

 Дэмбэрэлийн Оюунномин

http://ischnura09.blogspot.com/2014/11/blog-post_25.html

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6