Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Их дүйчэн өдрөөр анх удаа бүх нийтээр амарна
Image
“Өгөөмөр нийслэлийнхэн 2020” аянд идэвхтэй оролцоорой
Image
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Image
МАН-ын Булган аймгийн нэр дэвшигчид сурталчилгааны нээлтээ хийлээ
Image
Уул уурхайд олгодог тусгай зөвшөөрлийн тоо буурч байна
Image
ОХУ-д коронавирусний халдварын 8800 гаруй шинэ тохиолдол илэрчээ
Image
COVID-19-ийн эмчилгээ болон вакцины нээлтээр Тайвань ахиц дэвшилттэй байна
Image
2NE1 хамтлагийн "Park Bom" шинэ дүр төрхөөрөө олныг гайхшруулав
Image
Олимпийг хялбаршуулсан аргаар зохион байгуулж магадгүй
Image
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Image
"ATC": Дэлхийн нисэх буудлуудыг нээх хуваарь
Image
Мөнххаан суманд хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо
Image
Их Британи улс Дэлхийн Вакцины Чуулганыг цахимаар зохион байгуулна
Image
Их дүйчэн өдрөөр анх удаа бүх нийтээр амарна
Image
Хөгшрөлтийг "мартсан" 13 алдартан
Image
Б.Бямбатогтох: 2020 онд хоолны хордлогын дэгдэлт гараагүй
Image
Албандаа 27 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ
Image
ТҮЦ-т хүнс зарах хориотой
Image
ЭМЯ: Сүм, хийд, шашны байгууллагууд хурал номыг цахимаар хурахыг зөвлөж байна
Image
Жорж Флойд коронавирусийн халдвар авсан байжээ
Image
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ
Image
Алдартнуудыг залуу настай нь уулзуулсан нь... (30 фото)
Image
"Түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгсэл"-ийн хүрээнд ОУБС Монгол Улсад 99 сая ам.доллар олгохоор батлав
Image
Тайландад гацсан 160 гаруй иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ
Image
"Шинэ коронавирус мутацид орж, өөрчлөгдсөн гэх нотолгоо байхгүйг ДЭМБ-аас зарлалаа"
Image
Умард Солонгосын эсрэг суртал нэвтрүүлэг явуулахаа зогсоохыг Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосоос шаардав
Image
"COVID-19-ийн вакцин гаргаж авах өндөр магадлалтай 5 компанийн нэрийг АНУ удахгүй зарлана"
Image
МАН-ын Өвөрхангай аймагт нэр дэвшигчид нээлтээ хийлээ
Image
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлах 100 ор бэлджээ
Image
Жорж Флойдыг баривчлах үед хамт байсан гурван цагдаад хэрэг үүсгэлээ
Image
18 оронд коронавирусийн мянгаас дээш тохиолдол илэрлээ
Image
“Хүүхэд нас минь тайзны ард тоглолт үзэж өнгөрсөн”
Image
Би жирэмсэн болчихсон байна Амьдрал минь ингээд дууслаа
Image
Хүүхдийн эмнэлэгт "Бяцхан номын сан" байгууллаа
Image
“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно
Image
Жон Белл: Энэ хүнд нөхцөл байдлыг даван туулахад нь харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана
Image
Хүүхдийг шийтгэх нь том болоход нь хэрхэн нөлөөлдөг
Image
Би найз залуугийнхаа мөнгөнд болж үерхсэн
Image
Хүн амын насжилтын тухай
Image
Ус бохирдуулагч хүн, хуулийн этгээд ус бохирдуулсны төлбөрийг хуулийн дагуу төлнө
Image
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль
Image
Хөргөгчинд хадгалах хэрэггүй 16 хүнс
Image
Гэр галeрeйтэй боллоо
Image
Угаартсан байж болзошгүй иргэдийг эмнэлэгт хүргэжээ
Image
Сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөмж
Image
ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг ТЕГ хариуцан тайлагналаа
Image
Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Image
Би хоолны дэглэм барьж, дасгал хийлгүй турж чадсан
Image
Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ
Image
Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
ЖАГСААЛ ХИЙСЭН БҮХЭНД ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
Image
Монгол Улс бол Оросуудын хувьд ӨМНӨД ДАЛАЙН ГАРЦ
Image
Монголын цагдаа, эмнэлэг хамгийн их авлигатай
Image
АРДЫН АВЬЯАСТНУУДААС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДЛАА
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Ройтерс: Монголчууд Засгийн газартаа үнэт эдлэл, морь хандивлаж байна
Image
Филиппин амь үрэгдсэн дайчин эрсийнхээ араас гашуудаж байна
Image
Хүүхдийн тасгийн ачаалал хэтэрсэн хэвээр байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Image
П.БАЯРХҮҮ: ГЭР ХОРООЛЛЫН АМЬДРАХ ОРЧИНД ХУВЬСАЛ ХИЙСЭН ЖИЛ БАЙХ БОЛНО
Image
Энэтхэг охин ширэнгэн ойд сармагчингуудтай амьдарч байжээ
Image
З.Энхболд чөлөөлөгдөж, С.Эрдэнэ дарга болов
Image
Шүүгчид уг нь тангараг өргөсөн хуульчид биз дээ
Image
ГАДААД РУУ АЖИЛД ЗУУЧЛАГЧ 19 БАЙГУУЛЛАГЫН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
Image
Гэрийн сөрөг энергийг устгаж, диваажин мэт болгох Фэнг-шуйгийн 11 ухаан
Image
Монгол Улс хамгийн өгөөмөр улсын чансаагаар дэлхийд 27-д оров
Image
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
Image
ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭС ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулгад Ирсэн Маш нууц гэрээслэлийг олон нийтийн сүлжээгээр цацжээ
Image
Балбын таван эмэгтэй сэтгүүлч дэлхийн дээвэр Эверестэд гарна
Image
Цаг агаарын мэдээ
Image
ЧИЧИРХИЙЛЛЭЭС ҮҮДЭН СУРГУУЛИЙН БАРИЛГАД ХЯЛГАСАН ЦУУРАЛТУУД ГАРЧЭЭ
Image
8000 гаруй иргэн Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй байна
Image
ГЭРЛҮҮГЭЭ ЯВСАН ТАВАН НАСТАЙ ХҮҮ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
Image
Сар шинээр нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Image
АМЬЖИРГАА ДЭМЖИХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ
Image
Хуурай сүүний үйлдвэр байгуулна
Image
"ХОВД" ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН АЛГА БОЛООД ДОЛОО ХОНОЖ БАЙНА
Image
МОНГОЛЧУУДАД “ТОРГОНЫ ЗАМЫН ТҮҮХ”-ЭЭР АЯЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ
Image
Image

Э.Мөнх-Очир: Тэр Л.Оюун-Эрдэнэ л У.Хүрэлсүхээр тоглочихлоо шүү дээ

MORNINIGNEWS.MN
 
Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консул Энэбишийн Мөнх-Очиртой ярилцлаа . 

-Та саяхан Монголдоо ирээд буцжээ. Хэвлэлд ч яриа өгсөн байна. Харин улс төрийн өнөөгийн байдлын талаар, танай намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ганц ч үг ган хийсэнгүй, яагаад?

-Улс төрийн хувьд би төрийн тусгай албанд байгаа хүн нэг их яарч түрүүлж дуугарах зохимжгүй болов уу гэж бодож байлаа. Улс төр, нам талаас нь бус улс орны эрх ашиг гэдэг талаас нь хүн болгон харж дуугарах цаг бол болсон. Миний хувьд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Бат-Эрдэнэ аваргыг нэр дэвшихэд хувийн бодол саналаа хэлснээс болж нам дотроо тодорхой хүмүүст ад үзэгдэж ирсэн.

Тэр нь ганцхан миний бодол, санал байгаагүй болов уу. Намын нэлээд олон гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга дэвшээд хэрэггүй дээ гэж бодож байсны л нэг нь би. Түүнтэй адил өнгөрсөн сонгууль дээр ч гэсэн тэгж бодож байсан хүмүүс байсан л байж таарна. 

-Та МАН-ын гишүүн хэвээрээ байгаа юу. Намаасаа хөөгдсөн, зарим нь намаас их хавчсан ч гэж ярьдаг?

-Намаас хөөгдөнө гэж юм байхгүй л дээ. Удирдах зөвлөлөөр тодорхой хэмжээнд яригдсан гэж би сонссон. Надад бол тухайн үедээ хотын намын хорооны удирдлагаас ямар ч шийд гараагүй гэдгийг хэлсэн. Харин төрийн тусгай албанд томилогдохдоо зарчмын дагуу намаасаа түр түдгэлзээд явсан. Намынхаа удирдлагатай зөвшилцөөд, хотын намын хороонд өргөдлөө өгөөд явсан хүн. 

Түүнээс тодорхой хүмүүсийн яриад, бичүүлээд байгаа шиг шагнал “магнал” гэсэн юм байхгүй. Энэ бол төрийн алба. Би УИХ-д байхдаа Төрийн тусгай хяналтын дэд хорооны даргаар гурван жил, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар мөн ажилласан. Ийм алба хашсан хүн тэр болгон шууд ажлаа өгөөд алга болж болохгүй л дээ. Хийж чаддаг юм гэж бий. Тэрийгээ тодорхой албан дээр хийж үргэлжлүүлэх ёстой. Нам ялагдлаа гээд талийгаад өгч болохгүй биз дээ. 

-Та ер нь намдаа шүүмжлэлтэй байр суурьтай ханддаг байсныг бүгд мэднэ. 2012 онд биз дээ, “Манай нам гудамжны хөдөлгөөнүүдээс долоон дор байна” гэж хэлээд бас “ад” болсон. Одоо танай нам ямар харагдаж байна, нэг шүүмжлээч?

-Одоо яг үнэнийг хэлэхэд гудамжны хөдөлгөөнүүд нь нам дотор ороод ирчихлээ шүү дээ. Тэгэхэд хөдөлгөөнүүдээс долоон дор юм уу, гудамжны хөдөлгөөн шиг гэж ярьж байсан. Тэгвэл өнөөдөр гудамжинд гардаг, орилдог, чарладаг, үс толгойгоо боодог хүмүүс намын удирдах алба хашна гээд дайрах хэмжээнд хүрлээ. Энэ нь зохисгүй. Нам дотор тэмцэл байдаг. Нам өөр намуудтай улс орныхоо эрх ашгийн төлөө тэмцдэг тохиолдлууд бий. 

Хэлбэр нь өөр. Оюунлаг, эрүүл байдлаар, өөрөөр хэлбэл хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг. Нам хүчтэй чадалтай, мэдлэгтэй, энэ улс орноо авч явах боломжтой байгаа цагт гудамжинд гараад орилж, чарлаад байх хэрэг байхгүй шүү дээ. Нам доторх бүх боломжоо ашигласан цагт ондоо намууд сонгуульд оролцохгүй болтол ажиллаад улс орноо аваад явах, бололцоотой.

Тийм зүйлүүдээ хийхгүй байна. Би гомдож туниад, хэрэггүй болохоор зугтаад байдаг хүн биш. Зөв гэж бодсоноо хавчлагад орох байсан ч, ад болох байсан ч хийсээр л байх болно. Би шүүмжлэлтэй хандаж байна уу гэвэл “Тийм” л гэнэ, хэвээрээ. 

-Тодорхой хэлбэл танай намын У.Хүрэлсүх гэхчлэн нэр бүхий хүмүүс өрсөлдөгч талдаа ажилласан нь “Херо энертайнмент” студийн найруулагч Б.Баатартай хийсэн утасны бичлэгээс ил болсон?

-За, яах вэ, би ер нь хэвлэлийн мэдээлэлтэй л байгаа хүн шүү дээ. Сүүлийн үед тэр залуучуудын яриад байгаа, УИХ-ын гишүүдийн Засгийн газрыг огцруулах санал өргөн барьсан явдал. Бас У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлууд их л “заваан” харагдаж байна. Улс төрд хамгийн бохир техник л дээ. Ер нь би өөрөө үүнийг биеэрээ мэдэрч, амсаж явсан хүн. Сандал, суудлын төлөө хэдэн залуучуудын гаргаж ирсэн технологи.

Одоо бүр энэ нь нам дотроосоо халиад Засгийг унагах хэмжээнд хүргэхийн төлөө болж хувирлаа. Өөрсдөө ч их бохир харагддаг л даа. Ний нуугүй хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ гээд залуу байна. Би сайн танихгүй л дээ, сайн мэдэхгүй мэндлээд л өнгөрч явсан залуу. Хараад байхад анх улс төрд орж ирэхдээ л их бохир орж ирсэн. Миний санахын орж ирэхдээ л шашны байгууллагуудын мөнгөөр хөдөлж байсан. Энийг бас ярих цаг нь болсон байх.

Монголын улс төрд шашны мөнгө орж ирснийг энэ хүүхэдтэй холбож үзэх хэрэгтэй. Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулийн үед ашиглагдаж байсан, хэрэглэгдсэн мөнгө гэвэл мөн л тэр. Д.Зоригтын нөхөн сонгуулийг би ярьж байна. У.Хүрэлсүхийн маань хувьд бол яах вэ дээ, бид хоёр олон жил муудаж, сайдаж явна. Хүн болгон л мэдэж байгаа. Бид хоёр ширүүсэх үедээ ширүүсээд л, намдах үедээ намдаад л, гар барих үедээ гар бариад л явсан.

Тэгэхдээ бид хоёулаа л намын төлөө явсан. Харин одоо У.Хүрэлсүх намын төлөө гэж харагдахгүй байна. Намын төлөө явсаан, явсан. Одоо улс эх орны төлөө гэж сүүлийн үед яриад байх шиг байна. Улс орны төлөө гэдгийг нь би хувьдаа олж харахгүй байна. Хэдэн адуу гадагшаа зарахгүй, монгол морь уралдана, уралдахгүй гэдэг нь эх оронч үзэл биш ээ. Хүн болгон сайжирч ахиж байх ёстой.

Энэ мэтээр улс төр хийгээд өөрийнхөө имижийг дээшлүүлээд намын дарга, Ерөнхий сайд, за болж өгвөл Ерөнхийлөгч болно гэж бодож байгаа бол худлаа. У.Хүрэлсүхийн хувьд одоо энийгээ болих хэрэгтэй. Энэ намаас авдгаа авсан, ний нуугүй хэлэхэд эрхэлж явсаар өдий хүрсэн хүн. Сонгууль болохоор алга болдог, дараа нь гараад ирдэг. Нэг буруу юм хийхээрээ л огцордог, тунирхдаг. Одоо боллоо шүү дээ. Намын хамт олон ч гэсэн энийгээ нэг тийш нь болгох хэрэгтэй л гэж бодож байна.

-Сонгуулийн ялагдлыг намын дарга нь үүрдэг юм байж. Харин сонгуулийн үр дүнгээс болж Засгийн газар огцрох ёстой гэдгийг юу гэж харж байна?

-За яах вэ дээ. Эртнээс мөрөөдсөн, тооцоолсон юм байсан л байхгүй юу. Бодсоноор нь эргээгүйд л сандралдаад хурдхан шиг Засгийн газрыг огцруулна гэж бодоод дайрлаа л даа. Дайралт нь бүтэхгүй. Яг үнэнийг хэлэхэд, сонгуулийн дараа М.Энхболд дарга Ерөнхийлөгч болно. Тэрний дараа бүгд тодорхой байруудаа эзлээд дээшээ ахина гэж харж байсан. Тэр нь бүтсэнгүй.

Энэндээ шаралхаад бөөн юм болж байх шиг байна. Бодит үнэн гэвэл энэ. Ялангуяа зайнаас харж байгаа хүнд. Нам доторхоо мэдэж байгаа хүний хувьд тийм л зүйл харагдаж байна. Амбицуудаа дарах хэрэгтэй. Эх орноо гэж бодож байгаа бол жинхэнээсээ эх орноо бодоод ажил хиймээр л байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, энэ засаг гарч ирээд 2016 оноос хойш бас нэг гайгүй хөдөлгөөн хийгдээд эдийн засаг жоохон сайжирч, сэргэг уур амьсгалтай боллоо.

Энд байгаа хүмүүс ч гэсэн, гадныхан ч гэсэн одоо л нэг очиж уулзаж тодорхой төслүүд ярих уу гэсэн хандлага гарч эхэлж байна. Хаа сайгүй л ийм уур амьсгал харагдаж байгаа. Тэгээд энэ засаг нь солигдоод эхлэх юм бол дахиад л 2-3 жилээр хойшилно. Тэрнээс хойш юу ч болоо билээ. Дараагийн Засгийн газар нь хэзээ ч бүрдэх юм. Ер нь хэзээ нь бид улс орноо өөд нь татах юм бэ. Тогтвортой байдал бол хөгжих суурь үндэс. Төр засаг тогтворгүй байснаас монголчууд бүгдийг алдаж байсан. Одоо дахиад л үргэлжлэх үү. 

-МАН-д өрнөөд байгаа энэ нөхцөл байдлыг харахад лидергүй болжээ, дараагийн гарч ирж байгаа үе нь хэтэрхий “уваагүй” байна гэж харах хүмүүс байна?

-Лидерийн хувьд дутагдаж байгаа нь тодорхой шүү дээ. 

-Аль ч намд?

-Аль ч намд. Нам биш бүр улс орны түвшинд байхгүй болчхоод байна. Ганц нэг юм хийе гэсэн хүмүүсээ хоёр талаас нь нийлж байгаад намнадаг болсон. Одоо энэ Пи Арын баг гээд заваан юм гараад ирчихсэн. Хүний үйлдэл болгон дээр янз бүрийн тоглолт хийдэг. Хүмүүсийг онилж байгаад мохоодог. Нэгийгээ дэмжинэ, дэмжихгүй гэдэг юм алга болоод нэгийгээ шууд устгая гэдэг юм руу орчихлоо.

Намууд энэ дээр сайн бодох хэрэгтэй. Нам доторх пи ар хийдэг хүмүүстэйгээ хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хар юм хийе гэж дарга нар дээрээ орж ирдэг, тэр Доржзодов, А.Ганбаатар мэтийн нөхдүүдээс намууд ангижирч, зайлуулах хэрэгтэй. Намуудын биед нь ийм ярнууд байгаа болохоор хордоод яваад байгаа байхгүй юу. Ийм юмнуудаа түлхэж гаргах хэрэгтэй.

Би тэр 60 тэрбумынхныг ярьж байна л даа. Тэрнийг сонсож суусан хүмүүсийн буруу гэж юу байдаг юм. Хэрвээ цуг суугаад боловсруулаад, яг таг юм хийсэн бол тэдэнд бас бичлэг нь байх л байсан байлгүй дээ. Манайханд бол алдаа байна. Юу гэхээр, тодорхой түвшний хүмүүс бодлогоо зөв бариад энэ нам дотор харлуулъя, нөгөө талд ороод намын эсрэг явъя гэсэн хүмүүсээ түлхэж гаргаж чаддаг л болчихмоор байгаа юм.

Зөв бодол гэж юм байдаг даа. Зөв бодолтой хүмүүс нь яагаад чимээгүй байгаад байгаа юм.Энэ чинь одоо, дандаа л харыг нь ярьж, муухайг нь дөвийлгөж байдаг хүмүүс л дээшээ яваад ахиад байх юм. 

-Иргэн Доржзодовын санал болгосон гээд байгаа төрийн албан тушаалыг худалдах тухайд өмнө нь аль аль намд их, бага хэмжээгээр байсан гэж хардаг. Тийм ч ураас засаг солигдох, аль нэг нам ялахад халаа сэлгээ явагддаг нь нууц биш биз дээ?

-Үгүй ээ, ер нь ийм шүү дээ. Аль ч нам ялсан өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө боловсон хүчнийг байршуулдаг. Байршуулахдаа төрийн алба руу орохгүйгээр улс төрийн албуудаараа дамжуулж хийдэг. Энийгээ шударга, зөв, холч ухаанаар хийх хэрэгтэй. Тэрнээс биш бүх улс оронд л сонгууль эхлэхээр хандив, татвар авдаг юм байгаа. Систем нь өөрөө тийм.

Манайх ч энийг тойроогүй олон жил явсан. Тийм ч болоод улс төрд орж ирж байгаа бизнесменүүд чинь мөнгөөр дамжиж л орж ирж байгаа шүү дээ. Юуг нь нуудаг юм. Гол нь нам өөрөө эрүүл саруулаар ялгаж салгадаг, тэнцвэрийг нь барьж чаддаг байх ёстой. Гол нь тийм юм ярьж орж ирж байгаа залуучууд анхнаасаа буруу эрх ашиг хөөцөлддөг, бодол нь өөр хүмүүс гэдгийг хараад шахаж гаргаж чаддаг байх хэрэгтэй. 

-У.Хүрэлсүх өрсөлдөгч намд ажилласан юм байна, урвагч юм байж. Тэглээ гээд төр нь тагнаж чагнаж болохгүй биз дээ?

-Хоёулаа нэг юм тохиръё тэгэх үү? У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан, ярьсан гэдэг юмыг хаяцгаая. Сонсоход бол нэг үйлдэл байгаад байх шиг байна. Тэрийг нь хэн ч мэдэхгүй байна.

У.Хүрэлсүх юм өгсөн юм уу, авсан юм уу, найзалсан юм уу, үгүй юм уу, мэдэхгүй. Би У.Хүрэлсүх гэхээсээ илүүтэй дурдагдаад байгаа “Оюук” гэдэг нэр л сонин санагдсан. Миний ойлгосноор тэр найруулагч Б.Баатарын дүү гэж яригдаад байгаа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ юм биз дээ?

-Тийм ээ.

-Бид У.Хүрэлсүх гэхээсээ тэр том, том юм яриад байгаа Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр Л.Оюун-Эрдэнэ чинь У.Хүрэлсүхээр тоглочихлоо шүү дээ. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг шиг. Өөрийнх нь тарьж ургуулсан үр өөрийг нь залгиад байгаа юм биш үү.

-Та У.Хүрэлсүхийг өмөөрөөд байна уу, буруутгаад байна уу? 

-Өмөөрөөд байх юм алга. Зүгээр л тоглочихлоо шүү дээ. Тэр л очоод за Баатар тэгж байна, манайхан ингэж байна гээд л ярьсан юм шиг байна шүү дээ. Тэгэхээр нөгөөх нь за, харъя энэ тэр гэсэн юм байлгүй. Үгүйсгээгүй, за ч гээгүй л явж. Тэгээд дунд нь хөтлөгдөж явж байгаад л ийм юм болчихсон юм биш үү гэж харагдаж байна. Өмөөрсөн юм алга, муулсан ч юм алга. У.Хүрэлсүх өөрөө сул байгаагийн шинж л дээ. Өөрөө сул, муу байна.

Харин урвасан урваагүйг цаг хугацаа харуулна биз. Тагнасан, чагнасныг бол мэдэхгүй. Хуулийн байгууллагууд өөрсдөө ажлаа хийж байгаа биз. Өнөөдөр бид АТГ, ТЕГ ийм байна, прокурор, цагдаа нь тийм байна гээд яриад байх шаардлага байхгүй. Энэ байгууллагууд үеийн үед өөрсдийнхөө ажлыг чадварлаг хийгээд ирсэн. Үүнийг би өөрөө Тусгай хяналтын дэд хорооны дарга байсны хувьд, ажилтай нь танилцаж явсны хувьд мэднэ.

Тухайн үед ямар түвшинд хүргээд орхиж байна вэ, эцэслэхгүй орхиж байгаа асуудал бол бий. Тийм учраас энэ удаад тодорхой асуудлуудыг эцэслэн шийдмээр байгаа юм. Аль алиныг нь эцэслэх хэрэгтэй. Нийгэмд хүлээлт бий болгочихсон ийм асуудлуудыг эцэслээд, үнэн мөнийг нь тогтоогоод цаашаа явмаар байна.

Түүнээс манайхан шиг тухайлбал Ж.Энхбаяр шиг, эсвэл Ц.Нямдорж шиг “Би тэрнийг чинь хэлнэ шүү, энийг чинь мэднэ шүү, тэрнийгээ санаж байгаа биз дээ” гээд худлаа занаж явдгаа болих хэрэгтэй. Хэдий болтол занах юм. Тийм л шударга юм бол занаж байхаар шууд гаргаад ирэх хэрэгтэй. Ард түмэн үнэнийг мэдэг л дээ. Тийм учраас хүчний байгууллагууд энэ асуудлыг нэг удаа цэгцлээсэй, эцэслээсэй. 

Бүгдийг нь ил гаргаад хэн нь хэн бэ гэдгийг харуулаад, маскийг нь хуулах хэрэгтэй. Би 2002 онд дүүргийн орлогч дарга болчхоод М.Энхболд даргыг шүүмжлээд явж л байсан. Тухайн үеийн сонинуудад гарч л байсан. Дүүргийн орлогч дарга хотын намын хорооны дарга, хотын даргаа шүүмжилдэг тийм юм байгаагүй үед. Харьцангуй эрүүл байсан байгаа биз дээ.

Намайг шүүмжиллээ гээд М.Энхболд дарга л нэг удаа уулзсан. “Очироо, юу болоод байгаа юм, юу болохгүй байгаа юм тэрийгээ хэлээч” л гэж байсан. Тийм эрүүл үе байсан. Нам тэр эрүүл зүйл рүүгээ тэмүүлэх хэрэгтэй. Шүүмжиллээ гээд хавчаад, шахаад, маргалаа гээд “Хүүхэд нь хаана байдаг юм, хаана сургуульд явдаг юм” гэж дарамталж болохгүй. 

-Танд тийм зүйл тохиолдсон юм уу, өөр хэн нэгэнд үү? 

-Манай хүүхдийг аль сургуульд явдаг юм гэж асууж байсан удаатай шүү дээ. Энэ юуг хэлээд байна вэ. Эрүүгийн шинж чанар руу явж байна гэсэн үг. Ийм хүмүүсийг л улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Ийм бохир арга руу Монгол явж болохгүй. Тэрний үр дагаврыг бүгд л харж байгаа шүү дээ. Энэ чагналаа, сонслоо, тагналаа гэдэг чинь тэрний л үр дүн шүү дээ. Ямар ч ёс зүйгүй болж байгаагийн шинж. 

-Тагнасан, чагнасан тухайд, У.Хүрэлсүх та хоёр сайдаж, муудаж явсны хувьд өөрийгөө тагнах хүн мөн үү?

-Өөрийгөө тагнах гэж юу гэж байгаа юм. Асуулт чинь буруу юм биш үү. Өөрийгөө тагнах биш. Өөрийгөө тагнасан болгосон юм биш үү?

-Тэр утгаар нь л асуугаад байна л даа, тийм пи ар хийх хүн мөн үү? 

-Энэ сошиал, твиттерээр явж байгаа юмнууд. Бүгд л тэгж бичиж байна шүү дээ. Тэр н.Зоригт “У.Хүрэлсүх өөрийгөө тагнах хүн биш ээ” гээд бичиж. Өөрийгөө тагнана гэдэг чинь юу гэсэн үг юм. Чи өөрөө бодоод үз л дээ. Би ойлгохгүй байна. Өөрийгөө тагнана гэж ямар юм байдаг юм. Өөрийгөө тагнасан болгоно гэдэг бол байж болох. 

Тэр нь ямар ашигтай байсан юм, ямар үр дүнд хүрэх гээд байсан юм гэдэг чинь өөр асуудал. Тэрнийг харин ярих хэрэгтэй байх. Та нар ч гэсэн тийм нэр томьёо оруулж ирээд байхаар автаж болохгүй шүү дээ. Ард иргэд ч гэсэн төөрөлдөнө. Би ийм бохир заваан юм руу ормооргүй байна. Тэгээд ч хүчний байгууллагууд дуугарах байлгүй дээ. 

-Ардын намд шинэчлэл яригдах бүрд У.Хүрэлсүхийн гэсэн тодотголтой залуус гарч ирдэг. Л.Оюун-Эрдэнийн тухай ярьж байгаа байдлаас тань харахад та эгдүүцдэг бололтой?

-Үгүй ээ, үгүй. Би залуучууд ярих ёстой гэж үздэг. Гол нь яг тодорхой хэсэг залуучууд байнга сандал, суудлын төлөө тэмцэлдэж албан тушаалын төлөө дуугарч байдаг нь надад таалагддаггүй. Энэ бол завааны заваан юм. Албан тушаалын төлөө хүнийг муулж, намаа муулж намынхаа олон гишүүдийг доошоо хийж, худалдаж тэрүүгээр дээшээ гарах ямар шаардлага байдаг юм. Улс эх орны төлөө биш сандал суудлын төлөө л тэгж байгаа нь тодорхой байгаа биз дээ. 

-У.Хүрэлсүхтэй таарамжгүй байдаг гол шалтгаан чинь ер нь юу юм бэ? Яагаад үзэл бодол таарахаа байсан юм?

-Ердөө саяны хариулт шүү дээ. Байнгын албан тушаал ярьж байдаг. Байнгын дарга цэрэг, сандал суудлын асуудал ярьж байдаг. Би намд юм хийсэн тийм болохоор тэгнэ, ингэнэ гэдэг. 2001 онд бил үү дээ. Би тэгж санаад байна. МАСЗХ-ны уулзалтад намайг нэг дуудсан юм. Түүх ярих хэрэгтэй л дээ. Тухайн үедээ Барсболд болон У.Хүрэлсүхийн залуучууд муудалцаагүй нэг тал байсан үе. Удирдах зөвлөлөөр дүүрэн тэр хоёрын л хүмүүс байсан.

Тэр уулзалт дээр “За, бүгдээрээ...” Миний санахын 21 хүн байдаг байл уу даа. “Бүгдээрээ нийлээд дараагийн Засгийн газар шүү”. Би гайхсан... Тэр үед 30 хүрч л байсан залуучууд хор найруулаад, тийм эрүүл бус амбицаар улс төрд хандаж байгаад нь миний дургүй хүрсэн. Шууд хурлыг нь хаяад гарсан. Тэрнээс л бид хоёрын зөрчилдөөн эхэлсэн дээ. Би намаас албан тушаал авъя гэж намын төлөө яваагүй. Би итгэл үнэмшлээрээ явсан. Одоо ч явж байна. Тэрнээс биш албан тушаалын төлөө үхэн хатан хор найруулж, бүхэл бүтэн тийм үеийг бэлдээгүй. 

-Та У.Хүрэлсүхийг намын дарга болбол намаасаа гарна гэж 2013 онд ярьж байсан. Одоо бас л энэ хүн намын даргын амбицтай байгаа нь харагдаж байна. Таны байр суурь хэвээрээ юу?

-Нэгд би түүнийг намын дарга болчихно гэдэгт итгэхгүй байна. Тэр хэмжээнд төлөвшсөн ч хүн биш. Би хүний хувьд нь муулж байгаа юм биш. Өнөөдөр улс орныг удирдаад явж байгаа намын дарга гэдэг чинь ямар байх вэ...

Бас нэг шалгуур байх ёстой байх. Тийм түвшинд очих гээд байгаа бол эргээд намынхаа ажилд орж эсрэг, харин ч эрүүлээр гишүүддээ ойлгуулах хэмжээнд ажиллана гэж бодож байгаа шүү. 

-У.Хүрэлсүхийн эсрэг ажиллана...?

-Нэг хүний эсрэг явах тухай яриагүй, намыг буруу зам руу явуулж байгаа хүчин гарч ирэхээс би болгоомжилж байгаа юм. Энэ нь өөрөө улс оронд их муу нөлөөтэй.

-Та ер нь ямар нэг фракцад байдаггүй. Нөхцөл байдлаас харахад ямар нэг фракцад байхгүйгээр та яаж тэмцэх юм, улс төрд бас ч гэж хөгширчхөөгүй байгаа хүн, цаашдаа яах вэ. Нөхцөл байдал гэдэг нь Засгийн газрыг огцруулах дээр фракцууд нийлж хөдөлж байна шүү дээ. 

-Та тэгж бодож байна уу? /инээв/ Баярлалаа. Улс төрд намайг залуу байгаа гэж хэлсэнд. 

- Юу гэдэг билээ, хэрчүүлэх юм биш үү? 

-Надад фракц байхгүй ээ. Би ганцхан фракцтай хүн. Тэр нь Монгол Ардын нам. Фракц гэж балиартахааргүй эрүүл, саруул ухаантай хүмүүс бий. Фракцтай байсан ч улс орны эрх ашгийг урдаа тавих хүмүүс бий. 

-Та эх орноо төлөөлөн гадаадад суугаа хүн. Ер нь 2012-2016 оны хооронд үүссэн гадаад ертөнц дэх нэр хүнд ямар байсан, одоо ер нь ямархуу байна вэ?

-Би 2013 оны намар томилогдоод 2014 онд ажлаа авсан. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын 2016 оны сонгууль хүртэл үнэндээ хүнд байсан. Мэдээ өгсөн, эхлүүлсэн ажил ганц ч байгаагүй. Тэр бол тухайн үеийн засгийн муу ч юм уу, хүмүүсийн сайн муудаа биш.

Түрүүн миний ярьдаг тогтворгүй байдал ингэж нөлөөлдөг. Засаг нь ажиллах гээд байгаа ч юм уу, үгүй ч юм уу, очоод хэнтэй юу ч ярих юм билээ гэдэг байдлаар ханддаг. Маш муугаар нөлөөлдөг. Тэрэндээ байгаа юм. 

-Одоо Засгийн газар уналаа гэхэд зөвхөн таны ажил дээр ямар сөрөг нөлөө үүсэхээр харагдаж байна? 

-Ойлгомжтой. Хийж байгаа бүх л юм зогсоно. Өнөөдөр бид Монгол руу судалгааны баг явуулаад ХАА, МАА-н салбарын бодит судалгаа хийгээд, ажил болгоод эхлэх түвшний олон төсөл байна. 2015-2016 онуудад хийгдсэн, тодорхой сүү, махны чиглэлийн төслүүд. Р.Бурмаа сайдыг байхад хүргүүлсэн. Сая Ц.Сэргэлэн сайдыг ажлаа авсны даараа хүргүүлсэн байгаа.

Бид ХАА, МАА–н салбараа хөл дээр нь босгож авахгүй бол бусад салбар шиг, тухайлбал үйлдвэржилт энэ тэр шиг хурдан түргэн босгож болдог зүйл биш. Ганц энэ ч гэлтгүй, бүх төслүүд зогсоно. Засаг хөдөллөө бол дараагийн Засгийг харъя гээд л “тормос” татна. Бид үүнийг бишгүй л үзлээ шүү дээ. Бүх салбарт адилхан.

Бид хөгжье, улс орноо бодъё гэвэл энэ ажлуудаа тогтвортой хийгээд явах л хэрэгтэй байгаа юм. Засаг төр тогтворгүй байснаас Монгол Улс боломжуудаа алдсаар ирсэн, тэгэхээр хэдхэн хүний сандал суудлын “хорхойноос” улс орны эрх ашиг үнэгүй байж болохгүй. Тэр 60 тэрбум энэ тэрийг нь хуулийн байгууллагад нь үлдээх хэрэгтэй. Тогтоогоод буруутай бол буруутайг нь шийтгэх хууль гэж байна. Тэгээд цаашаа амьдрах хэрэгтэй биз дээ. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: http://www.ikon.mn А.АЛИМАН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6