Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Сур харваачид цэц мэргэнээ сорьж байна
Image
#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна
Image
БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
Image
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтийг уламжлав
Image
НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй
Image
Наадмын үеэр эмнэлэг 10-16 цагт үйлчилнэ
Image
Япон, АНУ сарыг эзэмшихэд хамтран ажиллахаар болов
Image
Энэ долоо хоногт Алтанбулаг боомтоор 2615 тн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ
Image
Ч.Уранхолбоо: Аав минь наадмын хамгаалалтад гарчихаад орой гэртээ тоосонд даруулчихсан орж ирдэг байж билээ
Image
БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн баглаа боодлоос коронавирус илэрчээ
Image
Б.Янжмаа: Хонг Конгт бүх сургуулийн үйл ажиллагааг Даваа гарагаас эхлэн зогсоохоор болжээ
Image
ХУРДАН МОРЬ: Их насанд 210 гаруй хурдан хүлэг шандас сорино
Image
"Коронавирусийн халдвартай тохиолдол илрээгүй. Гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа"
Image
Х.Баттулга: Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ
Image
"Өчигдөр дэлхий дахинд нэг өдрийн дотор хамгийн олон хүн коронавирусийн халдвар авсан өдөр боллоо"
Image
АЗАРГА: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ
Image
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
Image
Коронавирусийн цар тахал хүлэмжийн хийг түүхэн дээд хэмжээгээр бууруулжээ
Image
"Нийслэлийн айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсын хийморь жавхаа мөнхөд бадраг"
Image
Умард Солонгосоос оргосон Масажи Ишикавагийн түүх
Image
Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
Image
Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
Image
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно
Image
ВИДЕО: 07:30 цагийн байдлаар нийслэлээс Эмээлтийн товчоогоор гарч буй замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна
Image
Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ
Image
МУАЖ Д.Самбуу: Хүчтэний Өлгий ...
Image
2020.07.11: Баяр наадмын хөтөлбөр
Image
104 хурдан азарга гарааны зурхай руу хөдөллөө
Image
Эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ
Image
Бороотой, 21-23 хэм дулаан байна
Image
"Ээжийнхээ хайраар ..." дуу шинэ клиптэй боллоо
Image
Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо
Image
Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ
Image
Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана 
Image
Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ
Image
Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ
Image
Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
Image
Үерийн түвшинг давж буй голууд
Image
"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
Image
Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
Image
Сэрэмжлүүлэг: Гол мөрний усны түвшин 10-55 см даван үерлэж байна
Image
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 07 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа
Image
Соёлын сайд С.Чулуунтай холбоотой зохиогчийн эрх зөрчсөн гэх мэдээллийг ШУА няцаав
Image
56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Image
Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
Image
Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
Image
Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
Image
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
Image
Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
Image
Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд амин дэмийн бэлдмэл өгнө
Image
Д.ЦОГТБААТАР АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
“40 САЯЫН ГҮҮР”-ИЙН ТУХАЙ ГУРВАН ШҮҮМЖ
Image
Д.Трамптай уулзсан анхны Монгол хүн Булганых…
Image
Дэлхийн хамгийн нарийн бэлхүүстэй эмэгтэй болохын тулд хавиргаа авахуулжээ
Image
Д.Нарангэрэл: Сүүлийн 14 хоногт гадаадад таван монгол иргэн COVID-19-ийн халдвар авсан байна
Image
Үсгүй ч гэсэн хөөрхөн юмаа
Image
НИЙСЛЭЛИЙН ХАМГААЛАЛТАД БАЙДАГ СОЁЛЫН ӨВ БОЛСОН “ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙ”-Г НУРААЛАА
Image
Жүржийг яагаад улаан торонд хийдэг вэ?
Image
119 НЭР ДЭВШИГЧИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ
Image
Ирак эмэгтэй алан хядагчдын толгойг чанаж өшөө авч байна
Image
Хар тамхины хаан Пабло Эскобарын хөрөнгө дэлхийг тэжээж хүрэх байж
Image
М.УРАНЦЭЦЭГ АЗИЙН НААДМЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
3,500 сурагчийнхаа эрхийг хамгаалж, орон сууц барихыг зөвшөөрөхгүй
Image
ЗЭТЭР ГЭМТСЭН ҮЕД
Image
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
Image
Г.ОЧБАЯР: ҮНДЭС СУУРИА МЭДЭХГҮЙГЭЭР ӨНДӨРТ УРГАНА ГЭЖ БАЙХГҮЙ
Image
ДЭЭДЛЭХ НАНДИН ШҮТЭЭН МОНГОЛЖИНГОО БҮСГҮЙЧҮҮД МИНЬ ЭЭ
Image
Жирэмсэн эхнэрээ зодож амь насыг нь хохироожээ
Image
Өвлийн улиралд хүүхдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?
Image
Колумбын ерөнхийлөгч Нобелийн Энхтайвны шагнал хүртлээ
Image
Утааны эсрэг жагсаалд урлагийнхан нэгдэнэ
Image
ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭ СУПЕР МАРИОГИЙН МАЛГАЙТАЙ ГАРЧ ИРЖЭЭ
Image
"НҮҮДЭЛЧИН МОНГОЛ 2018" НААДАМ ИРЭХ САРЫН 11-15-НД ХҮЙ ДОЛООН ХУДАГТ БОЛНО
Image
“100 АЙЛ” ДАХЬ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ НАЛАЙХ РУУ НҮҮЛГЭНЭ ГЭВ
Image
БАРИЛГА БУС ТӨСӨВ НЬ ЦАРЦЖЭЭ
Image
ЯПОНД ХАР САЛХИ ДӨХӨН ИРЖ БАЙГААГ АНХААРУУЛЖЭЭ
Image
Чехийн геологчид Монголын эрдэмтэдтэй хамтран таван жилийн буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ
Image
600 ХОНОГИЙНХОО АЖЛЫН ТАЙЛАНГ ТАВИЛАА
Image
М.Энхсайхан: Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газарт өр, зээлээс өөр юу ч үлдээгээгүй
Image
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20-иод жил үндсэндээ унтаа байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын бизнесийн зөвлөлөөс “Blue sky” зочид буудалд зохион байгуулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн уулзалтад өнөөдөр оролцлоо.

Уулзалтын эхэнд зохион байгуулагчдын зүгээс  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол татвар төлж, хүмүүс цалинжуулж, аж ахуй эрхэлж ирсэн туршлагатай хүн гэдгийг онцлон уулзалтад оролцогчдод түүнийг товч танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг уулзалт дээр хэлсэн үгэндээ “Эрхэм бизнес эрхлэгчид, ажил хэрэгч анд нөхөд, хатагтай, ноёд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе.

Монголын бизнесийн зөвлөл сар бүр ийм уулзалт зохион байгуулдаг. Энэ уулзалтыг зохион байгуулж байгаа  Монголын бизнесийн зөвлөлийнхөнд талархал илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөөд 34 хонож байна. Үүнээс хойш анх удаа олон нийтийн байгууллагынхантай уулзаж байна.

Бизнесийн зөвлөлийн уулзалт нь Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын гадаад, дотоод орчин, хууль зүйн орчинг зохистой болгох талаар хуралдаж байгаа гэж ойлгож байна. Хөрөнгө оруулалтын талаар, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар та бүхнээс бас санал гарна гэж найдаж байна.

Сая болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, тогтвортой бодлого гаргах, бизнесийн хумигдсан орчинг дэлгэрүүлэх, томруулах хүсэлт ард түмэнд байгааг илэрхийлсэн гэж бодож байна.

Нэгдүгээрт, гадаад бодлогын тал дээр олон санал ирдэг. Монгол Улс нэгдмэл гадаад бодлоготой байх ёстой гэсэн зарчим дээр би хатуу байна. Ерөнхийлөгчийн бодож байгаа гадаад бодлого, Гадаад харилцааны яамны бодож байгаа гадаад бодлого гэсэн зүйл байхгүй.

Сонгуулийн үеийн, нам хоорондын асуудал, олон ургалч үзэл зэрэг бол манай дотоод асуудал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Засгийн газартайгаа гадаад бодлого дээр нэгдмэл бодлоготой байна. Гадаад орнуудын Элчин сайд нар, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл уулзалтад ирсэн учраас би гадаад бодлогын асуудлыг нэгдүгээрт ярьж байгаа юм.

Хоёрт, бизнесийн орчинг өргөжүүлж, хумигдсан бус, дэлгэрүүлж томруулсан дотоод эдийн засгийг тэлэх бодлогыг Засгийн газартайгаа ярилцаж, хамтарч хэрэгжүүлнэ. Миний бие бизнес эрхлэгчийн хувьд 1990 онд нийгэм солигдсоны дараа ганзагын худалдаанаас үйлдвэрийн захирал хүртэлх дунд давхаргын замыг туулсан. Ийм учраас бизнес эрхлэгчид надтай нэг сэтгэлтэй, хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаарай гэж хэлье.

Бизнесийг судалгааны үндсэн дээр хийдэг гэдгийг бизнес эрхлэгчид та бүхэн сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд би гурван удаа УИХ-д сонгогдож хууль тогтоогчоор ажилласан. Энэ хооронд хоёр удаа Засгийн газарт орж ажилласан. Энэ туршлага, судалгаан дээрээ үндэслэж хэдэн санал хэлье.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар 2008-2012 онд дөрвөн жил ажилласан. Ингэхдээ Монголын 21 аймгийг Улаанбаатартай авто замаар холбох зураг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийлгэсэн. Энэ бол нэлээд том ажил. Мөн Замын-Үүдээс Алтанбулагийг холбосон 1100 км хурдны авто замын зураг төсөл, судалгааг хийлгэж батлуулсан. Энэ бол БНХАУ, ОХУ-ын хоорондын худалдааны эргэлтэд хамгийн дөт зам. Уралын нуруунаас нааших ОХУ-ын иргэд, Замын-Үүдэд төвлөрсөн худалдааны эргэлтийн хооронд маш богино хугацаанд худалдаагаар хангах транзит төсөл юм.

Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад судалгааны үндсэн дээр зураг төсөл хийгдсэн ийм бэлэн материал байгаа гэдгийг би үүгээр хэлж байгаа юм.

Өөр нэг том төсөл бол төмөр замын төсөл юм. Монгол Улс далайд гарцгүй, хоёрхон хөрштэй. Ийм нөхцөлд төмөр зам бол Монгол Улсын бизнесийн орчинг томруулж сайжруулахад хамгийн том гарц учраас УИХ-аар 2010 онд төмөр замын төслийг оруулж батлуулсан. Энэ нь эхний ээлжинд 460 км төмөр зам, түүн дээр 1800 км, нийтдээ Монгол оронд ОХУ, БНХАУ-ыг холбосон гурван хөндлөн транзит, нийт 5000 орчим км төмөр замын зураг юм.

Үүний 1800 орчим км төмөр замын ажлын зургийг судалгаатай нь хамт “Маккензи” гэдэг компаниар хийлгэсэн. Агаарын замын хувьд бодлогыг нь гаргасан учраас би энд бизнесийн тал дээр ярих зүйл байхгүй.

Мөн 21 аймгийн төвийг шинээр төлөвлөж, зураг төсөл гаргах ажил руу орсон. Эхлээд Баянхонгор аймгийг жишиг болгохоор тус аймгийн төвийг шинээр байгуулах зураг төсөл рүү орсон. Зуун мянган айлын орон сууц хөтөлбөр мөн эхлээд явж байна. Мөн дагуул “Майдар хот” гэж 400 мянган хүн амьдрах шинэ хотыг Улаанбаатар хотын ойролцоо байгуулахаар Германы өндөр түвшний архитекторчдоор зургийг нь зуруулж бэлэн болгосон. Хөрөнгө оруулахад бэлэн байна.

Дараагийн салбар бол ХАА. ХАА бол манай орхигдсон бөгөөд хамгийн том салбар. Өнөөдөр 60 сая малтай гэдэг боловч мах, арьс, ноос, ноолуураа зарж чадахгүй байгаа. Би үүнийг мартагдсан салбар гэж байгаа юм.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газартай хамтарч ХАА-н салбарыг бодлогын хувьд уул уурхайтай зэрэгцэхүйцээр гаргаж ирнэ гэсэн үзэл бодолтой байна.  Жил бүр бид 10 сая орчим ширхэг арьс ширийг хагас боловсруулж буюу бараг түүхийгээр нь, нэмүү өртөг шингээлгүй экспортолдог.  

Дэлхийн ноолуурын 30 хувийг Монгол Улс түүхий эдээр нь гаргадаг гэдэг боловч өнөөдөр энэ салбар бодлогын хэмжээнд дэмжигдээгүй. Дандаа арилжааны зээлээр ноолуурын үйлдвэрүүд ажилладаг учраас босч хөл дээрээ зогсоход хэцүү. Ихэнх ноолуурыг түүхийгээр БНХАУ руу экспортолдог.

Арьс шир боловсруулах үйлдвэрийн судалгааг Испанийн дизайнер, архитекторчдоор хийлгэсэн. Нийтдээ 300-400 сая орчим ам.доллараар жилд 10 сая орчим ширхэг арьсыг хагас боловсруулж, түүнээс бэлдэц бэлдэж Европ руу экспортолно гэсэн бэлэн төсөл бийХөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг тодорхой бодлогын хэмжээнд урт удаан наслуулах зорилготойгоор Засгийн газартай хамтарч ажиллана гэсэн хатуу бодолтой байна. Учир нь, өнөөдөр манай бизнесийн орчин маш хумигдмал, улс төр, бизнесийн бүлэглэлүүд үүсчихсэн байгаа.

Үүгээр яриагаа өндөрлөж, асуулт, хариултад оръё” гэлээ.

Уулзалтын үеэр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй чөлөөтэй ярилцаж, олон асуултад хариулт авсныг товчлон хүргэе.

Оролцогчдын зүгээс Монгол Улсын татварын орчин ойлгомжгүй, олон улсын татварын стандарттай зөрчилддөг. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгааг сонирхлоо. Энэ тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  “Ажилгүйдэл, ядуурал гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ асуудлыг шийдэхэд хөрөнгө оруулалт чухал. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжих шаардлага гардаг. Хамгийн гол нь, татварын бодлого ойлгомжтой, тодорхой байх ёстой. Хөрөнгө оруулагчдын хувьд хөгжсөн орнуудад дөхөж очоосой гэж энэ бодлогын тухайд хүлээлт байгаа байх. Тэдний хүсч байгаа энэ асуудалд анхаарч хамтраад саналаа тусгаад хуулийн төсөл санаачлаад ажиллаж болох юм” гэв.

Монгол Улсын макро эдийн засгийг хэрхэн дүгнэж байгаа болон Монгол Улсын эдийн засаг сэргэсэн эсэх талаархи асуултад Монгол Улсын Ерөнхийлөгч хариулахдаа “Том бизнесийн орчин манайд алга, эдийн засгийн орчин маш хумигдмал байна. Үнэндээ манай эдийн засаг сүүлийн 20-иод жил унтаа байна, сэргээ ч үгүй, унаа ч үгүй. Нүүрсний үнээс л хамаарсан үзүүлэлт. Нүүрсний үнэ өсөхөөр эдийн засаг өслөө, нүүрсний үнэ унахаар Монголын эдийн засаг уналаа гэж үзэх бол өрөөсгөл ойлголт. Саяын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонголт бол Монголын эдийн засгийг сэргээгээч гэсэн сонголт гэж ойлгож байгаа. Энэ танхимаас бүгдээрээ эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл үнэмшилтэй гарцгаана шүү. ”

Уул уурхайн эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодлого баримтлах тухайд мөн оролцогчид сонирхсон юм. “Уул уурхайн салбарыг дэмжинэ. Стандартын технологи, стандартын гэрээ хэлцэл л байх ёстой гэсэн зарчим баримтална. Уул уурхайн салбарт маш их хэмжээний мөнгө яригдаж байдаг учраас улстөрчдийг худалдан авч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах, авлига өгөх гэх мэт асуудлаас болгоомжлох хэрэгтэй гэж үзэж байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулав.





Эх сурвалж: http://www.president.mn/content/12570

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6