Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Image
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Image
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
Image
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
Image
“Time” Си Жиньпиний талаарх Ц.Элбэгдоржийн тайлбарыг онцолжээ
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
ГУРПП СЕКСЭЭР ӨВЧИЛСӨН ГЭРЭЛМАА
Image
Эротик өгүүллэг: Нөхрийг нь уурлуулж байгаад эхнэрийг нь...
Image
Монголын халуухан охид
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Туяа хүүхэн юун дур тавихтай манатай +18
Image
Хөтлөгч эмэгтэй өөрийн юу яасан бичлэг шуугиан тарьж байна
Image
Н.Энхбаяр бизнес эрхлэгчийн яриаг бичлэгт буулгасан нь АТГ-ын нэгжлэгээр илэрчээ
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
Чойжин ламын сүм музейн “хөрш”, УИХ-ын гишүүн Б.Батзориг Барилга, хот байгуулалтын сайд болно гэв үү?
Image
Ши Жиньпин ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад юу хэлэв?
Image
ШҮДНИЙ ЦООРЛЫГ ӨНДӨГНИЙ ХАЛЬСААР ЭМЧЛЭХ ШИДЭТ ЖОР
Image
Дорнод аймаг руу орох, гарах болон сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалаа
Image
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
Д.Өлзийцэцэг: Алтгүй орон банкгүй тосгон лугаа адил
Image
АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД ТҮЛЭГДСЭН АВРАГЧ АРД ТҮМНЭЭСЭЭ ХАНДИВ ГУЙЖ БАЙНА
Image
Хөтлөгч Алтантүрүүгийн том охин гэртээ иржээ
Image
Лу.Болд: Миний даралт өссөн учир ХӨСҮТ-д эмчлүүлж байна
Image
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зурав
Image
ДОЛОО ХОНОГТ ҮРЧЛЭЭГЭЭ АРИЛГАХ АРГА
Image
МОТОЦИКЛИЙН ОСЛООР ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ЗАЛУУЧУУДЫН ИРЭЭДҮЙД АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
Image
Жижиг дунд бичил бизнесийг дэмждэг сангуудын мэдээллийг ил тод, олон сувгуудаар хүргэх нь зүйтэй
Image
Хэрлэн сум-Манжуур хот чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг эхлүүлэв
Image
МИАТ-ийн хоолны монополь нийлүүлэгчийг хэн хамгаалдаг вэ?
Image
Секс хийхээс татгалзлаа хэмээн нүүрлүү нь 50 удаа цохижээ
Image
Аймгийн хэмжээнд 2881 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байна
Image
“Алтан жаал”-ыг баривчилжээ
Image
Амиа алдсан Монгол иргэн 12 жилийн өмнө АНУ-д очжээ
Image
Шатахууны жижиглэнгийн борлуулалтад хязгаарлалт хийсэн нефть импортлогч ААН-үүдийг шалгаж байна
Image
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нууц компаниудад АТГ-с нэгжлэг хийж эхэлжээ
Image
БЕНЗИН, ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРИЙН ҮЕ ДУУСАЖ БАЙНА
Image
Ж.ОЮУНБИЛЭГ: МИНИЙ ХҮҮГ ШОРОНД БАЙЛГАХ ЗАХИАЛГЫГ УЕПГ АВСАН
Image
Турк улсад дахин халдлага гарлаа
Image
Цар тахлаас үүдэн энэ жил "Чингис хаан" одонг гардуулахгүй
Image
Төрсөн эцэг нь хүүгээ хар тамхины төлөө хүний наймаачдад заржээ
Image
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана
Image
Чөлөөт бөхийн УАШТ: С.Батцэцэг шинэ жиндээ түрүүлэв
Image
Image

Бид хэрхэн ажилладаг вэ? - Банкны салбарын хамт олон

Монголбанк байгуулагдаж, манай улсад орчин цагийн банкны тогтолцоо бэхжих үндэс тавигдсан 6-р сарын 2-ны өдрийг "Банкны салбарын ажилтны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлсээр 3 дахь жилээ элээж байна. Тиймдээ ч энэ өдрийг тохиолдуулан хүн бүрийн амьдралын салшгүй нэгэн хэсэг, бидний өдөр тутмын хэрэглээг хөнгөвчлөх, алба амины ажлаа амжуулахад хамгийн чухал тулгуур багана болсон банкны үйлчилгээг үзүүлэгч тус салбарт ажиллаж буй 14 мянга гаруй мэргэжилтэн, албан хаагчдыг бид энэ удаад онцолж байна. Энэхүү ярилцлагадаа бид алсын хараатай гүйцэтгэх захирлууд, түүчээлэн манлайлагч удирдах албан тушаалтнуудаас эхлээд туршлага, чадвараар дүүрэн мэргэжилтнүүд, хүсэл тэмүүллээр бялхсан залуусын яриаг багтаалаа. Тэд бол банкны салбарын хамт олны төлөөлөл. Тэд ингэж ажилладаг.

Байршил: Монгол улс
Нийт арилжааны банкуудын тоо: 14
Салбарт ажиллагсдын тоо: 14,853
Банкны салбарын тоо: 1,417
АТМ-ын тоо: 1,799
Карт эзэмшигчдийн тоо: 3.8 сая
Мобайл банкаар хийсэн гүйлгээний тоо: 8.8 сая
Интернет банкаар хийсэн гүйлгээний тоо: 21.9 сая
(2016 оны 3-р улирлын байдлаар)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Д.Төмөрхүү - Ариг Банкны манлай дэмжигч, Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч

Хүнээс өөрөөс нь санал санаачилга хүсэж, сонсож, шийдлийг өөрөөр нь олуулахыг хүсдэг, хичээдэг. Удирдлагаас бүх зүйлийг хэт нарийн зааварчилж өгөх биш харин ажилтны оюун ухаан, цаг, сэтгэлээ зарцуулан бодож гаргасан санааг “дэмжиж” ажиллах дуртай. Товчхондоо бол "тушаах биш дэмжих" гэж хэлж болох байх.

Ажлын өрөө маань шилэн ханатай, хөшиггүй, олон янзын хонх дамаргүй, хаалга нь байнга нээлттэй байдаг. Цаас хуримтлуулж, хөглөрүүлэх дургүй, босоо уулзалтын ширээг мөн хэрэглэдэг.

Шинэлэг байдал, онцгой өнгө төрхөөрөө зах зээл дээр ялгарч буй Ариг Банкийг удирдаж буй "манлай дэмжигч" Д.Төмөрхүү халамжлагч, дэмжигч сэтгэлгээг нэгт тавьсан "Ариг соёл"-ыг түгээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Э.Эрдэнэжаргал - Капитрон Банкны цахим банкны хэлтсийн мэргэжилтэн

Банкны хүн учраас өдөр тутмын төлбөр тооцоог цахимаар хийх сонирхолтой байдаг. Төлбөр тооцоо хийх тал дээр үргэлж л Most Money аппликэйшнийг хэрэглэдэг. Байр, тог, интернэт, утас гээд бүх л төлбөрөө үүгээр хийнэ. Картаа мартсан үед ч АТМ-аас мөнгө авна гээд боломжуудаас дурдвал дуусахгүй. Duolingo-г ашиглаж испани хэл сурж байгаа. Энэ апп нь хэлийг сонирхолтой хэлбэрээр заадаг, хэл сурах сонирхолтой боловч сургалтанд суух завгүй хүмүүст зориулсан утасны багш гэж хэлж болно. Өдөр тутамдаа шинэ үг сурч өгүүлбэрт оруулж дадахаас гадна заавал ярианы хичээл хийдэг нь илүү үр дүнтэй санагддаг. Учир нь хүмүүс баахан үг сурчихаад ерөөсөө хэрэглэхгүй байсаар мартчихдаг шүү дээ. Энэ апп нь заавал өгөгдлийг хэлүүлж зөв дуудлагатай хэлсэн л бол зөвшөөрөн дараагийн дасгал руу үргэлжлүүлдэг гэдгээрээ онцлогтой. Утастайгаа гадаадаар яриад явах хөгжилтэй санагдсан. Samsung Health бол өглөө сэрээд хамгийн түрүүнд нээдэг, мөн орой унтахдаа хамгийн сүүлд ашигладаг апп. Шөнө хэдэн цаг унтсан, бүтэн өдрийн турш нийт хэд алхсан, хэдэн км болсон, хэр их калори шатаасан гээд эрүүл мэнд, хөдөлгөөнтэй холбоотой бүхий л мэдээллийг цаг алдалгүй өгдөг, хэрэглэхэд маш хялбар апп. Найзуудтайгаа холбоод хэн их алхсанаараа уралдаж ч болдог. Хүсвэл өөрийн хоолны дэглэмээ хянах боломжтой ба тухайн өдөр хэдэн аяга ус, кофе ууснаа тэмдэглээд явах боломжтой. Ерөнхийдөө өдөр тутмын мэдээ, мэдээлэл болон сүүлийн үеийн шинэ соргог үйл явдлуудын талаар унших гэж Unread руу ордог, бараг байнга гэж хэлэхэд болно. Notification ирэхэд л апп-аа шууд нээдэг рефлекстэй болсон. Мэдээгээ оффлайн хадгалдаг болсонд баяртай байгаа, интернэтгүй үед ч хадгалсан мэдээгээ уншина.

Үйл ажиллагаагаа явуулаад 16 жилийг элээж буй Капитрон Банк өндөр технологид суурилсан, тогтвортой хөгжлийг дэмжигч, оюунлаг банк байх утгыг агуулан өөрсдийн уриагаа "Ухаалаг банк" хэмээн тодорхойлжээ. Энэ уриаг хэвшүүлэхэд Э.Эрдэнэжаргал болон түүний хэлтсийнхний үүрэг оролцоо чамгүй их байх нь гарцаагүй.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Изабелла Берсани, Хас Банкны Эко Банкны хэлтсийн төсөл хариуцсан мэргэжилтэн

Хас Банк багаар ажиллахыг дэмжсэн ажлын орчинтой, багийн ажиллагааг идэвхжүүлэх олон төрлийн дундын зай талбай, уулзалтын цэгүүдтэй гэдгийг онцолмоор байна. Би багийнхаа гишүүдтэйгээ нэг дор зэрэгцэн суудаг. Бие биетэйгээ ойрхон суудаг энэ бүтэц нь биднийг үргэлж хамтран ажиллах боломжоор хангадаг байх. Би цайны цагийнхаа завсарлагаар эдгээр ширээнүүдээр зочилж, хамтран ажиллагсдынхаа талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг. Нэмж хэлэхэд, сагсан бөмбөг, ширээний теннис, англи хэлний клуб зэрэг ажлаас гадуур маш олон арга хэмжээг банкнаас зохион байгуулдаг. Би өөрийн багшилдаг англи хэлний клубийн хичээлээ эхлүүлэхдээ оролцогч бүрийг тухайн долоо хоногт өөрт нь тохиолдсон хамгийн гайхалтай болон хамгийн муу зүйлсийг яриулдаг. Хамт ажиллагсад бие биенээ илүү сайн таньж, ажлаас гадуурх амьдралд нь юу болж байгааг мэдэх нь багаар ажиллахад ихээхэн ач тустай гэж боддог шүү.

"Хамгийн сайн цаг хэмнэх арга бол цаг сайн үрэх" хэмээн ярих Иза Принстоны их сургуулийн хөтөлбөрийн дагуу Монгол улсад ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн хүрээнд батлагдсан сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд бизнесүүдэд олгох зээлийн төслийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Магнолиан, Ука нарыг сонсох дуртай, энэ зун Баян-Өлгий рүү аялахаар төлөвлөж буй Иза өөрийн хамгийн гаргууд чаддаг зүйлээ "юунаас ч эмээлгүй асуулт асуух" хэмээн тодорхойлжээ.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Г.Дашдэндэв - Улаанбаатар Хотын Банкны "Бизнес төв"-ийн захирал

Миний хувьд чухал ажлуудаа урьдчилан төлөвлөснөөр цаг хэмнэх, цагийн зөв менежменттэй байж чаддаг байх. Мэдээж ажлыг чанартай зөв хийхэд урьдчилан төлөвлөх, гарч болох саад бусад эрсдэлийг тооцсон байх шаардлагатай байдаг. Ийм түргэн шуурхай, оновчтой шийдвэр гаргахад илүү дөхөм. Өдөр тутмын ажилд удирдах ажилтны хувьд зөв хүндээ зөв ажлыг хуваарилах нь цаг хэмнэх хамгийн сайн арга гэж боддог. Хэлэхэд энгийн ойлгомжтой мэт боловч бусдаас өндөр шаардлага, стандарт хүсдэг хүмүүст тийм амар биш.

Банкны ажлынхаа хажуугаар Олимпийн төрөлд багтсан, хүмүүсийн нэршиж заншсанаар “регби” хэмээх спортыг хөгжүүлэхээр хүчин зүтгэсээр ирсэн миний хувьд цагийн менежмент маш сайн байх шаардлагатай байдаг. Тэгэхээр чөлөөт цаг зав гарах үедээ дараа дараагийн чухал ажлуудаа хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулдаг даа.

Г.Дашдэндэв хотын төвд байрлах банкныхаа хамгийн завгүй салбарыг удирдахын зэрэгцээ Монголын регбигийн холбооны гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Монгол улсад шинээр хөгжиж буй тус спортыг залуусын дунд түгээн дэлгэрүүлж, хөгжүүлж яваа түүнд цагаа хэмнэх шаардлага бишгүй гардаг биз ээ.

Д.Нэргүй - Капитал Банкны Актив, пассивын удирдлагын хэлтсийн захирал

Цагийн менежмент буюу цагийн зөв төлөвлөлт. Учир нь байгаа нөөц бололцоогоо зөв тооцон цагаа төлөвлөх нь удирдах ажилтны хувьд ч, баг хамт олны хувьд цаг хэмнэх хамгийн сайн аргуудын нэг байдаг. Ер нь ямар ч хүнд хамгийн сайн чаддаг зүйл гэж байдаг. Ажлыг чаддаг мэддэг хүнд хариуцуулах нь хамгийн сайн цаг төлөвлөлт гэж боддог. Цаг хугацаа гэсэн ойлголттой уялдуулаад нэг зүйлийг хэлэхэд манай банк эрхэм харилцагчдынхаа цаг зав, үргүй зардлыг хэмнэх зорилгоор орон даяар “БЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-өө задалж, бүх цахим үйлчилгээний шимтгэлийг тэг болгосон нь өнөө цагт ихээхэн ач холбогдолтой. Яаралтай тохиолдолд банкныхаа картаар аль ч банкнаас шимтгэлгүй гүйлгээ хийнэ гэдэг мөн л цаг зав хэмнэж байгаа юм.

1990 оноос хойш эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй Капитал Банк "жижиг дунд бизнесийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй үндэсний хэмжээний, цахим банк байх” хэтийн зорилго тавин ажиллаж байна.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Т.Туул - Худалдаа Хөгжлийн Банкны ЗЭУХ-ийн зээлийн эрсдэлийн ахлах шинжээч

Гол чухал ажлуудаа ширээний календарь дээрээ тэмдэглэж, нэг бүрчлэн хянаж явдаг. Харин өдөр тутмын ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр дээр жагсааж биччихээд, өдрийн эцэст хийж дуусгаснаа дараад явах их кайфтай байдаг шүү. (инээв)

Бид банкны хэмжээнд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, дадлыг хэвшүүлэхэд ихэд анхаарч ажилладаг гэдгийг энэ ташрамд сонирхуулмаар байна. Харилцагчдадаа зээл олгохдоо байгаль орчинд ээлтэй бизнес буюу “Ногоон бизнес”-ийг нэн түрүүнд дэмжин санхүүжүүлэхээс гадна өөрийн банкны үйл ажиллагааг ч мөн байгальд ээлтэй байлгахыг зорьж ажилладаг. Жишээ нь бүх шатны банкны үйл ажиллагааг цахимжуулан цаасны хэрэглээгээ эрс багасгаж, байгаль орчноо хамгаалахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Саяхан "Ногоон оффис" төслийн уралдааныг дотооддоо зохион байгуулж, ажилтнуудынхаа санал санаачилгыг дэмжин, шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал банкны архивын хугацаа дууссан цаасан баримтуудыг устгахдаа дахин боловсруулж эко дэвтэр, эко цаас, өндөгний сагс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нийлүүлэх болсондоо баяртай байгаа. Урин дулаан улирал ирсэн учир өрөөнүүдийн тогоо ээлжилж унтрааж, аль болох байгалийн гэрэл ашиглахыг зорьж байгааг анзаарсан байх.

Т.Туул болон Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийнхэн өдөр бүр ХХБанкны бүх салбаруудын зээлийн шийдвэр гаргалтууд болон бусад үйл ажиллагаанд хяналт тавин, дүгнэлт гарган ажиллахаас гадна яг одоо ОУВС-аас банкуудад тавьсан шаардлагын дагуу активын чанарын үнэлгээг хийх ажлыг гардан гүйцэтгэж, бичиг баримтын стандартыг хангах, шаардлагатай материалуудыг бэлтгэх, нэгжүүдийг мэдээллээр хангах ажлыг тус тус хариуцаж байгаа ажээ.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

П.Агваан - ХААН Банкны Улаанбаатарын Иргэдийн банкны захирал

Өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнуудаа дэмжиж урамшуулан, тэднийг үр бүтээлтэй ажиллуулах, нөгөө талаас банкны үнэт зүйл болох харилцагчдаа сонсох, асуудлыг нь түргэн шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилладаг. Хамт олныхоо амжилтыг урамшуулах, ажилтнууддаа хөгжих боломж бололцоог гаргаж өгөх нь тэднийг дэмжиж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж ойлгодог. Бид сэтгэл зүтгэл нэгтэй хамт олныхоо хүчээр өнөөдрийн амжилттай ажиллаж буй ХААН Банкийг бүтээдэг.

ХААН Банк нь Монгол орон даяар байрлах олон салбар нэгжээрээ дамжуулан нийт иргэд, харилцагчдадаа банк санхүүгийн цогц үйлчилгээг санал болгодог үндэсний хэмжээний тэргүүлэгч банк билээ. П.Агвааны удирддаг ХААН Банкны Улаанбаатарын иргэдийн банк нь нийслэл хот дахь 1 сая гаруй харилцагчид 90 гаруй салбар нэгжийн 1000 гаруй ажилтнаараа дамжуулан банк санхүүгийн цогц үйлчилгээг тав тухтай, тохилог орчинд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Ч.Намжилмаа - Монголын Банкны Холбооны хууль эрх зүй, хамтын ажиллагаа хариуцсан менежер

Банкны салбар Монгол улсын санхүүгийн салбарын 95.7 хувийг эзэлж байгаа учраас банкны үйл ажиллагаатай холбоотой шийдвэрлэх шаардлагатай олон асуудал ар араасаа урган гарч байдаг. Асуудлыг оновчтой зөв шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь бидний ажлын онцлог. Мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсолгүй гаргасан шийдвэр хэрэгжихдээ муу, эсвэл үр дүнгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор олон бэрхшээлтэй асуудал үүснэ. Гишүүн байгууллагуудад тулгамдсан байгаа асуудлуудыг гаргаж ирэх, хамтран шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах нь бидний ажлын сайн тал гэж бодож байна.

2000 онд байгуулагдсан Монголын Банкны Холбоо нь Монгол улсын банкны салбарын хөгжлийг дэмжих, санхүүгийн салбарын дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн чиглэлээр сургалт дагнан явуулах академи, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх төв, зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэх байгууллага, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх корпораци зэрэг байгууллагуудыг гишүүн байгууллагуудынхаа хамтаар үүсгэн байгуулсан юм.

Д.Хоролмаа - ХААН банкны "Өнөр тооцооны төв"-ийн цахим бүртгэлийн ажилтан

Front office-д ажилладагийн хувьд маш олон хүнтэй харилцаж, данс нээх, цахим банкинд бүртгэх гэх мэт чухал ажлыг хариуцдаг. Би хийж буй ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байдаг. Цахим үйлчилгээгээр тэргүүлэгч банкны хувьд хүмүүсийн цаг завыг хэмнэсэн шинэ үйлчилгээнүүдийг харилцагчдад тайлбарлан ойлгуулахад банкаараа бахархах сэтгэл төрдөг. Хүмүүс маш дуртай хүлээж авдаг. Хэцүү бэрхшээлтэй тал гээд байх зүйл байхгүй дээ.

Өнгөрсөн онд байгууллагынхаа шилдэг ажилтнаар шалгарсан Э.Хоролмаа өдөр бүр 150-200 гаруй хүнд үйлчилдэг бөгөөд ярилцах үед хийж буй ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг нь мэдрэгдэж байлаа.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? 

Р.Саранцэцэг - Монгол банкны мөнгөн тэмдэгтийн газрын захирал

Монголбанкнаас "Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ" аяныг нийт арилжааны банкууд, орон нутгийн салбаруудтайгаа хамтран хэрэгжүүлж байна. Сүүлийн үед дахин ашиглах боломжгүй болтлоо муудсан мөнгөн тэмдэгтүүдийн тоо олшрох хандлагатай болж байгаатай холбогдуулан явуулж буй энэ аяны хүрээнд бид мөнгөн тэмдэгтийг зөв, зохистой ашиглах, соёлтой хэрэглээг хэвшүүлэх талаар олон төрлийн арга хэмжээ явуулна. Сонирхуулахад, манай улсад гүйлгээнд байгаа төгрөгийн дундаж насжилт 3.6 жил байдаг нь 10-12 жил хэрэглэгддэг бусад өндөр хөгжилтэй орнуудын мөнгөн тэмдэгтийн насжилттай харьцуулахад бага тоо юм. 1000 төгрөгийн дэвсгэрт хамгийн богино буюу 2.6 жил л хэрэглэгддэг гэсэн тооцоо бидэнд бий. Тиймээс мөнгөн тэмдэгттэй харьцах соёлыг сайжруулах нь нэн тэргүүний зорилт болж байгаа юм.

Р.Саранцэцэг захирлын ахалдаг Мөнгөн тэмдэгтийн газар нь мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, татах, зохистой бүтцийг хангах, шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодруулах, мөн солих устгах ажлыг гүйцэтгэдэг.

М.Наранхүү - Голомт Банкны "Бизнес модель төсөл"-ийн захирал

Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн цогц үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэгч Голомт банк нь харилцагчийн хүлээлтээс давсан, тэр ч байтугай харилцагчийн төсөөлж ч байгаагүй бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож ирсэн. Бид энэ амжилтаа улам бататгаж, өөрийн салбар тооцооны төвүүдийн тохижилт болоод бүхий л үйл ажиллагааг шинэчилж, харилцагч төвтэй банкны загварыг Монгол Улсад анх нэвтрүүлээд байна. “Харилцагч төвтэй банк” гэдэг нь харилцагч хүссэн үйлчилгээгээ ямар нэгэн хоосон ёсорхол, бухимдалгүйгээр ая тухтай, тохилог орчинд авахыг хэлж буй юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Г.Алтангэрэл - Төрийн Банкны "Улиастай тооцооны төв"-ийн захирал

Яг ажиллаж байх үедээ хөгжим сонсож амждаггүй учир ихэвчлэн машиндаа л сонсдог. Underground, old school, real гээд хип хопын бүх төрлийн урсгалыг сонсдог. Ийм төрлийн дуунууд сонсохоор илүү эрч хүчтэй, илүү урам зоригтой болдог юм шиг санагддаг. Гэхдээ сэтгэл санаа тайван амгалан үед бүх хөгжим л сайхан сонсогддог. Тэр дундаа үндэсний хөгжим илүү огшооно. Мэдээж өөрсдийн хийсэн дуугаа сонсох сайхан байдаг.

Г.Алтангэрэлийг залуус монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг "Дайн ба Энх" хамтлагийн гишүүн гэдгээр нь мөн мэднэ. Тэрээр өнөөдөр багаа удирдан БЗД-ийн 20-р хороо буюу Гачуурт тосгонд банкныхаа нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд 3000 гаруй хүүхэд багачуудыг цуглуулан урлагийн наадам, олон төрлийн тэмцээн, уралдаан бүхий "Хүүхдийн Баяр"-ын арга хэмжээг зохион байгуулж байна.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Д.Бадрал - Голомт банкны байгууллагын банкны газрын захирал

Ажлын онцлогоосоо шалтгаалаад мэргэжлийн голдуу ном унших дуртай. Сүүлийн үед санхүүгийн салбарт технологийн үзүүлж буй нөлөө буюу финтекийн чиглэлийн номуудыг сонирхож байна. Мөн шинжлэх ухааны салбарын шинэ нээлтүүд, хүн төрөлхтөний түүхийн тайлагдашгүй нууцууд миний сонирхолыг ямагт татсаар ирсэн. Ер нь миний үеийнхэн ном уншиж, номоор хүмүүжиж, мэдлэгийг дээдэлж ирсэн. Яг одоо бол Адам Харт Дэвисийн бичсэн "Шинжлэх ухаан: Ертөнцийг таних хөтөч" номыг уншиж байна. Ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгааныг тун сонирхолтойгоор тайлбарласан энэ номыг уншихыг залуустаа зөвлөж байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ гэсэн уриатай Голомт Банк бизнесээ төлөвлөх, бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх хүсэлтэй хэн бүрт зориулсан бизнесийн удирдлагын цогц шийдлийг sme.golomtbank.com-оор дамжуулан санал болгодог.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Т.Бат-Эрдэнэ - Худалдаа Хөгжлийн Банкны суурь системийн хэлтсийн ахлах ажилтан

Ажил мэргэжлийн онцлогоор дотогшоо, даруухан байж мэднэ. Нөгөө талаас банкныхаа шат бүрт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлж, дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэн ажилладаг тул "нээлттэй" ч гэж хэлж болох байх. Бид банкны үйл ажиллагааг "нээлттэй" байлгах үүднээс олон төрлийн шинэ санаачилга, төслүүдийг хэрэгжүүлж байна. Цахим төлбөр тооцоог цогцоор нь шийдэх, харилцагч байгууллагуудынхаа ямар ч санхүүгийн программыг банкны системтэй уялдаж ажиллах боломжийг олгох“TDB Corporate Gateway” платформыг ажиллуулахаас эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан банкныхаа вэб сайтын текстийг томруулах, тусгай тэмдэглэгээгээр мэдээлэл авах зэрэг боломжуудыг нэвтрүүлэх төслүүдээ дурдаж болно. Банкинд ажиллаж буй бараг бүх хүний ажил цахим сүлжээн дээр суурилдаг учир гар ажиллагааг багасгах, цаг хэмнэх аргыг нэвтрүүлж, тэр хэмнэсэн цагаараа харилцагчдаа халамжлах боломжоор хангах нь бидний үүрэг гэж боддог.

Манай банкны спорт хамтлаг, хувь хүний хөгжлийн клубууд ажилтнуудаа хөгжүүлэх, спортын арга хэмжээгээр дамжуулан стресс ядаргаа тайлах, хамт олны эерэг уур амьсгалыг бий болгох олон ажлыг зохион байгуулдаг. Тэр бүрт би өөрөө хамрагдаж чадахгүй ч мэдээллийн технологи талаас нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Жишээ нь, дөрвөн жилийн өмнө "Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээн"-ийг онлайнаар шууд үзэх, мэдээлэл хүлээн авах боломжтой болгож байсан нь их талархал хүлээж байсан. Тэр үед бид Үндэсний лигийн тэмцээнээ ч шууд үзэж чаддаггүй байлаа шүү дээ.

Т.Бат-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлсэн олон улсын Moneygram мөнгөн гуйвуулгын үйлчилгээг гар утас болон ATM ашиглан саадгүй авах төслийг Азийн банкны холбоо онцгойлон сайшааж, тусгайлан талархал илэрхийлж байжээ. Түүний ажиллаж буй, 50 гаруй хүнтэй газар өдгөө дуудлагын төвийн операторуудын ачааллыг хөнгөвчлөн автоматжуулснаар нэг дор хэдэн мянган харилцагчид банкны мэдээлэл, шаардлагатай үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг олгох чат бот буюу “TDB Bot”-ийг танилцуулахаар ажиллаж байгаа юм.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Б.Төгөлдөр - Чингис Хаан Банкны арилжааны дилер

Миний үндсэн ажил бол валют болон үнэт металийн арилжааны дилер. Гадны зах зээл дээр ажиллах ёстой байдаг тул цагийн зөрүүнээс шалтгаалж үдээс хойш ажлын ачаалал нэмэгддэг. Харин чөлөөт цагаараа UB Comedy Club гэж клубыг хүсэл сонирхол нийлсэн 8 залуугийн хамтаар ажиллуулдаг юм. Бид Монголд дөнгөж шинээр нэвтэрч буй stand up урсгалыг хөгжүүлж, олон нийтэд хүргэсээр 2 жил болсон байна. Ажиллаагүй үед гэвэл, харьцангуй зардал багатай stand up хошигнолоо л хийж байх байх.

Б.Төгөлдөрийн ажлын нэг өдөр валютын ханшаа тогтоож, бусад салбарууд руугаа хүргүүлснээр эхлэх бөгөөд харилцагчид, хамтрагчид руугаа илгээх тайлан, мэдээг бэлтгэхээс эхлээд зах зээл дээрх үйл хөдлөлүүдэд дүн шинжилгээ хийх хүртэл олон төрлийн ажилд дарагдсаар өнгөрдөг. Гэсэн ч тэр шударга яриа, хөгжилтэй дүрслэлүүдээрээ залуусыг байлдан дагуулж буй UB Comedy Club-ийн ажлаа орхигдуулалгүй, урагшлуулсаар байгаа билээ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Л.Ариунаа - Капитрон Банкны гүйцэтгэх захирал

Баг хамт олонтойгоо ярилцаж, мэтгэлцсэний үр дүнд шинэ санаа гаргах, аливаа асуудлыг хамгийн оновчтой шийдвэрлэх гаргалгаа олох дуртай. Ингэж гаргасан шийдвэр, шинэ санаа амжилттай хэрэгжихийг харахад эрч хүч нэмэгдэж урам зориг ордог шүү. Тэгэхээр банкныхаа хамт олноос урам зориг авч байдаг гэж хэлж болох юм байна. Харин чөлөөт цагаараа хөгжим сонсох дуртай. Ялангуяа хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн бүтээлүүд, Моцартын симфониуд байна. “Сэтгэлд шингэсэн говь” бүтээл бол дундаршгүй эрч хүч өгдөг гайхалтай аялгуу.

Монголын банкны салбарын хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Л.Ариунаа салбартаа 22 жил ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн. Капитрон Банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэхэд анхаардаг бөгөөд энэ жилээс эхлэн хөлбөмбөгийн дээд лигийн шинэ цэрэг "Атлетик 220" клубийг ивээн тэтгэн ажиллах болжээ.

ЗАЛУУС МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

Б.Тулга - Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны гүйцэтгэх захирал

Би сургуулиа төгсөөд орж ирснээсээ хойш банкиндаа олон өөр албан тушаалд, янз янзын ажил хийсэн байна. Удирдах ажилтнуудынхаа өгсөн үүрэг даалгавар, ажлын саналд бүгдэд нь нээлттэй байж, бүгдийг чадна, бүгдийг сурна гэсэн сэтгэлгээгээр ажилласаар ирсэн. Манай залууст хийж чадах болов уу, яах бол гэж эргэлзсэн, өөртөө үл итгэсэн хандлага байдаг нь үе үе анзаарагддаг. Сурсныхаа дараа ажиллана гэж байхгүй, харин ажиллаж байж л сурдаг гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Боломжуудад нээлттэй, зоригтой, өөртөө итгэлтэй байгаарай гэж зөвлөмөөр байна.

Монголын арилжааны банкинд ажиллаж буй хамгийн залуу гүйцэтгэх захирлуудын нэг Б.Тулга цахим бүтээгдэхүүнүүдээ сайжруулах тал дээр нарийн төлөвлөгөө боловсруулан, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэн ажиллаж байна.

Гэрэл зургийг Б.Баярмагнай

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6