Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Коронавирусийн вакциныг хурдан хөгжүүлж байгаагийн цаад нууц юу вэ?
Image
Г.Нэргүй: Туул голд осолдсон 10 настай хүүхдийг 200 км газарт шумбалт хийн, хайж байна
Image
Хөдөө аж ахуйн яамны урд замын нэгдүгээр эгнээг хааж шугам засварын ажил хийж байна
Image
Энэ зууны сүүлээр дэлхийн ихэнх улс орны хүн амын тоо буурна
Image
Архангай аймгаас Завхан орох хөдөлгөөнийг нээжээ
Image
Оросууд НҮБ-ын тэргүүний өмнөөс Польшийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
Image
Америкийн олон сая дагагчтай твиттер хуудсуудыг хакерууд эзэлж, биткоины луйврын мэдээ цацаж эхэлжээ
Image
Монгол Улс нэг хүнд оногдох хог хаягдлын хэмжээгээр АНУ-тай цуг дэлхийд тэргүүлж байна
Image
Увсад гурван гүүр усанд автан, төв зам сэтэрч 500 гаруй аялагч усанд боогджээ
Image
"Ээж ээ, өдөр бүр л онгоц ирээд байна. Та яагаад ирэхгүй байгаа юм бэ?"
Image
Нислэг зогссон тул 48 хоног дугуйгаар явсаар гэртээ харьжээ
Image
"Тарвага агнасан, хорхог боодог хийсэн зураг нийгмийн сүлжээнд оруулбал хариуцлага тооцох шаардлагатай"
Image
"Токио хотын эрсдлийн зэргийг дөрөвдүгээр шат руу ахиулжээ"
Image
Н.Цогбадрах: 2017, 2018, 2019 онд гарсан тарваган тахлын тохиолдлууд бүгд нас баралтаар дууссан
Image
Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа бөгөөд нийт 209 хүн эдгэрлээ
Image
Зэрлэг амьтны төл олбол бүү ав!
Image
2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ээр нэг өдөрт дөрвөн тоглолт болно
Image
Дүүгээ нохойноос хамгаалсан зургаан настай хүүг “бяцхан баатар” хэмээх болжээ
Image
Байрныхаа шалаа доош цөмөлж ашиглаж байсан хийн баллон дэлбэрч хоёр хүн түлэгджээ
Image
Хэнтий аймгийн хэсгийн цагдаа нар дөрвөн хүүхдийн амийг аварчээ
Image
Баян-Өлгий аймагт гүүр нурсан учир зорчих хөдөлгөөнийг түр зогсоожээ
Image
Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 8 саяд хүрлээ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор 25 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
Хакерууд Билл Гейтс, Жефф Безос, Илон Маск, Обама зэрэг алдартнуудын "Твиттер"-ийг хакерджээ
Image
"Монголд коронавирусийн эсрэг авч байгаа дэглэмийг хэт чанга гэх бодол төрж байсан"
Image
ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд товчин зай залгихад үзүүлэх яаралтай тусламж
Image
Б.Гейтсийн “Twitter” хаягт, Над руу 1000 ам.доллар шилжүүлбэл би 2000 ам.доллар эргүүлэн өгнө” гэж нийтэлжээ
Image
Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ
Image
Шадар сайд Я.Содбаатар эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгав
Image
Гадаад оюутнуудыг АНУ-аас гаргах төлөвлөгөөг цуцалжээ
Image
Баяр, наадмын өдрүүдээр үер, усны аюулаас 146 иргэнийг аврав
Image
Цагаандавааны замыг нээлээ
Image
Цагаандаваад шатахуун ачсан машин осолджээ
Image
Улаанбаатарт 19-21 хэм дулаан, бороотой
Image
Цагаандавааны замыг нээлээ
Image
Цагаандаваад шатахуун ачсан машин осолджээ
Image
Улаанбаатарт 19-21 хэм дулаан, бороотой
Image
Сэвлэг үргээх буюу үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Image
Я.Содбаатар: Бид ард, түмний амь нас, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж байна
Image
Хийлдэг гудсан дээр хөвж явсан дөрвөн хүүхдийн амийг аварчээ
Image
Азербайжаны Зэвсэгт хүчний хошууч генерал, хурандаа нар амиа алджээ
Image
Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж байна
Image
Д.Нарангэрэл: COVID-19-ийн хувьсан өөрчлөгдөж, халдварлах чадвар нь 30% нэмэгдсэнийг тогтоожээ
Image
Трампын засаг захиргаа гадаад оюутнуудыг АНУ-аас хөөх төлөвлөгөөгөө цуцаллаа
Image
Армени-Aзербайжаны хилийн мөргөлдөөний үеэр 16 хүн алагдаад байна
Image
Korean Air компанийн ерөнхийлөгчийн ээжид Өмнөд Солонгосын шүүх ял оноожээ
Image
Их Британийн компаниуд Хуавэй компанийн 5G төхөөрөмжийг ашиглах эрхгүй боллоо
Image
Өнөөдөр ирэх тусгай үүргийн хоёр нислэгээр нийт 428 иргэнийг авчирна
Image
Д.Нямхүү: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрлээ
Image
Д.Нарангэргэл: Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа таван хүний биеийн байдал хүндэвтэр байна
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
“ГЭГЭЭН МУЗА 14” НААДМЫН ГРАНПРИ ШАГНАЛЫГ “ЯРЬДАГ МОД” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ ХҮРТЭВ
Image
Тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байна
Image
ШӨХТГ: НЕФТЬ ИМПОРТЛОГЧДОД ХЭРЭГ ҮҮСГЭНЭ
Image
ЖАГСААЛЫН ДАРГА НАРЫН ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
Image
Коронавирусийн цар тахал хүлэмжийн хийг түүхэн дээд хэмжээгээр бууруулжээ
Image
О.Сэлэнгэ: Бид барилгаа барья, Хотын дарга та газар өгнө үү
Image
ДЭЭД ШҮҮХ УЛС ТӨРИЙН 28 ДАХЬ НАМЫГ БҮРТГЭВ
Image
60 тэрбумын бичлэгт оролцсон гишүүддээ МАН хариуцлага тооцно
Image
Ковид-19-ийн үед хүүхдийн суралцах үйл явцыг хэрхэн дэмжих вэ?
Image
Нийтийн тээврээр өдөрт 358 мянган зорчигч үйлчлүүлж байна
Image
"BOEING 737MAX 8" МОСКВА ХОТЫН НИСЭХ БУУДАЛД ГАЗАРДЛАА
Image
Талхгүй амьдралыг төсөөлөхөд бэрх
Image
ТАНИЛЦ: Арванхоёрдугаар сарын 1-нээс даатгуулагчдад олгох ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ-ийн жагсаалт
Image
Гэгээн цагаан өдөр машинаас 1,6 сая доллар хүрэх алтны агууламжтай хөнгөн цагаан хулгайлжээ /бичлэг/
Image
БАЯН-ӨЛГИЙД МАШИН ӨВСНИЙ ҮНЭ 450 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Image
ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ НАР ИРГЭДИЙН ЛУЙВАРДАЖ БАЙНА.
Image
Хосуудын араар тавихад нөлөөлдөг 8 хүчин зүйл
Image
Хуурамч 10, 20 мянгатын дэвсгэрт илэрчээ
Image
Үрэлээгийн 1985 он ба 2018 төрх
Image
ХЭРЛЭН СУМ 2018 ОНЫГ БАГУУДЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
Image
Хангайн бүсийн залуучуудын чуулган болно
Image
Цахимаар газар өмчилж эхэлснээс хойш нийт 3491 гаг өмчлөх зөвшөөрөл олгожээ
Image
Д.МӨНХЗУЛ, Б.САРАНЧИМЭГ НАРЫГ "ОЛИМПИЙН АЛДАР" ОДОНГООР ШАГНАЛАА
Image
Гадаадад 117 иргэн хар тамхитай холбоотойгоор шалгуулжээ
Image
Цэнгээний газрын ажиллах цагийг 00:00 цаг болгон буцаана
Image
Цаг агаарын мэдээ
Image
АХЛАХ АНГИЙН НЭГ СУРАГЧИЙГ ЯПОНД ТӨЛБӨРГҮЙ СУРГАХААР БОЛЛОО
Image
Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй
Image
Фэйсбүүк Хятадын зах зээлд нууцаар нэвтрэх гэж оролдов уу?
Image
Он гараад цалингийн доод хэмжээг нэмэгдүүлнэ
Image
Image

С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө

Бид энэ удаа “Luxury Brand Asia Model Awards 2017” –ийн тэргүүн байрын эзэн, Азийн бяцхан топ модель, “Сhina international kids model awards”-ийн хоёрдугаар байрын эзэн, Фото мисс,  Барби мисс Содтуяагийн Содонгоог ярилцлагын буландаа урьж ярилцлаа.


Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байна уу? Юуны өмнө намайг урьж оролцуулж байгаа Breakingnews.mn сайтын хамт олонд маш их баярлалаа. Намайг Содтуяагийн Содонгоо гэдэг. Би есөн настай, Орос 14-р сургуулийн гуравдугаар ангид сурдаг. 

Хэзээнээс загварын ертөнцөд хөл тавьсан бэ?

- Би гурван настайдаа Барби сэтгүүлээс зохион байгуулдаг тэмцээнд оролцож “Барби мисс” болж байсан. Үүнээс хойш л загвартай холбогдсон.  Найман настайдаа фото мисс, хамгийн сүүлд олон улсын буюу Азийн бяцхан топ модель болсон. 

Хамгийн сүүлд оролцсон тэмцээнийхээ тухай яривал?

- Миний орсон тэмцээн Солонгос улсын Сөүл хотод болдог “Luxury Brand Asia Model Awards 2017”  гэдэг тэмцээн байсан. Тэмцээнд Хятад, Орос, Казахстан, Герман, Солонгос гэх мэт  20 орны загвар өмсөгчид оролцсон.  Монгол Улсаа төлөөлж миний бие болон С.Түмэнжаргал, н.Энхрийлэн, н.Ганхулан, н.Аззаяа гэсэн найзуудтайгаа оролцсон. Бид нар өглөө бүр зургаан цагт босож маш их шахуу ажлын хуваарьтай тэмцээндээ оролцсон учраас үнэхээр их ядарсан. Үүнийхээ хариуд маш том шагналыг авч эх орныхоо нэрийг гаргаж гранпри буюу ТОП-1 болж чадсандаа маш их баяртай байна. Тэмцээний үеэр эхний ТОП-3 болон тусгай байруудыг шалгаруулж шагнал урамшуулал гардуулсан. Монголоо төлөөлөн надтай хамт оролцсон С.Түмэнжаргал тусгай байрт шалгарсан сайхан үйл ажиллагаа болсон.

Тэмцээний ялагч болсон мэдрэмжээсээ хуваалцаач ?

- Маш гоё байсан. Үнэхээр их баярласан. Эх орон болон хамгийн гол нь ээжээрээ, өөрийнхөө тэсвэр тэвчээрээр бахархах мэдрэмж төрж байсан. Энэхүү тэмцээнд амжилттай оролцохын тулд би маш их хичээсэн. Идэх дуртай хоолоо ч идэж чадахгүй жимс жимсгэнээр хөнгөн, зөв хооллож, найзуудтайгаа тоглох цаг заваа багасгаж гадаа тоглохын оронд алхаагаа бэлдэж байсан. 

Хамгийн хайртай хүнийхээ тухай яриач?

- Миний хамгийн хайртай хүн бол миний ээж. Яагаад гэвэл миний ээж миний бүхий л ертөнц. Үргэлж надтай хамт байж, ямар ч үед намайг дэмжиж миний ар тал байсаар ирсэн. Энд мөн эмээгээ дурдах ёстой гэж бодож байна. Эмээ минь ч гэсэн яг л ээж шиг миний бүхий л арга хэмжээ, тэмцээн уралдаанд намайг дэмжиж байдаг. Мөн л миний бүхий л зүйлийг хийдэг юм. Би энэ хоёртоо хязгааргүй их хайртай. Би хэдий жоохон байгаа ч тэднийхээ ачийг хэзээ нэгэн өдөр хариулна аа гэж бодож явдаг. Энэ хоёр хүн бол миний хамгийн том ертөнц гэж хэлж болно. Миний ээжийн шавь нь ээжид маань маш гоё шүлэг зохиож өгсөн юм. Тухайн шүлэгэн дээр хэлэхдээ:  

Эхээс төрөхдөө эх болох заяанд төрж

Энх оршихуйн гэрэлт туяанаас хайр болон цацарч

Содон гоо үзэсгэлэнгийн зүрхэн шүтээн

Сод туяа солонгорон цацрана ” хэмээн шүлэглэсэн юм. Үнэхээр сайхан шүлэг байгаа биз дээ. /Инээв/

Чи ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?

- Холливүүдийн жүжигчин болох мөрөөдөлтэй байдаг. Миний хувьд жүжигчин гэдэг мэргэжил хамгийн сайхан нь санагддаг. Яагаад гэвэл жүжигчин хүн бүхнийг чаддаг. Тэд дуулдаг, бүжиглэдэг, модель болдог гээд л бүх л зүйлийг чадварлаг хийдэг. Би ч гэсэн дуулах, бүжиглэх, жүжиглэх, дуртай. Энэ талаараа ирээдүйд надад ямар боломж байгаа талаар ч судалгаа хийж үзсэн. Ер нь бол Холливүүд гэдэг кино урлагийн том газарт орж ажиллахын тулд маш их суралцаж, өөрийгөө бэлдэх ёстой байдаг юм билээ. Олон сургалт дамжаа төгсөж, олон сонгон шалгаруулалтад орж өрсөлдөгчдөөсөө ямар нэгэн байдлаар ялгарч чадах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод байгаа. Судалгаа хийхэд ээж минь маш сайн тусалдаг. Тэр надад үргэлж л зөвлөж намайг дэмжиж байдаг гэдгийг ахин хэлмээр байна.

С.Содонгоо миссээс өөр ямар авьяастай вэ?

- Би бүжиглэдэг, дуулдаг, төгөлдөр хуур тоглодог. Төгөлдөр хуур тоглоод хоёр жил болж байна. Саяхан Орос улсад болсон олон улсын бүжгийн Международные танцевальней фестивальд Орос 14-р сургуулиа төлөөлөн хамтлагаараа амжилттай оролцож “Дэлхийн улс үндэстэнүүдийн бүжиг” –ийн төрлөөр тэргүүн байрт  шалгарсан. Би бүхнийг л чаддаг болохын тулд хичээж байгаа. Урлагийн бүхий л төрөл надтай их ойр юм шиг санагддаг юм. Яагаад гээч миний эмээ төгөлдөр хуурч шүү дээ. 

Тэгвэл чамд эмээ чинь төгөлдөр хуур зааж өгсөн үү?

- Үгүй ээ. Би одоо Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш н.Золзаяа багшийн удирдлага дор төгөлдөр хуураар хичээллэдэг. Анх хичээллэж эхэлхэд би багшаасаа намхан байсан , харин одоо би багшаасаа өндөр шүү дээ. /Инээв/

Яагаад эмээгээсээ сурч болохгүй гэж?

- Яагаад гэвэл эмээ минь миний бүхий л ар талын ажлыг зохицуулдаг учраас хэт их ачаалалтай байлгаж болохгүй шүү дээ. Би ингэж л боддог, миний ээж ч гэсэн. Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө. Үргэлж л миний дэргэд байгаасай гэж үнэхээр их хүсдэг.

Чи чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Зураг зурах, алхаагаа бэлдэх, ном унших дуртай. Орос болон Англи ном унших сонирхолтой байдаг юм.  

Ямар хичээлдээ илүү их сонирхолтой вэ?

- Математик, Дуу хөгжим, Зургийн хичээлдээ дуртай. Бүгд л миний сонирхлыг маш их татдаг юм. Энэ нь эргээд урлагтай их холбогдолтой мэргэжлүүд шүү дээ. 

Ойрын зорилго чинь юу вэ?

- Солонгос улс руу явж алдартай брендийн нүүр царайгаар ажиллана. Тэнд очиж зөндөө олон зураг авалтанд орох юм шиг байна. Үүнээс гадна би Дэлхийн Топ Моделийн тэмцээнд оролцох гэж байгаа. 

Мисс болохын тулд хэр их чадвар шаарддаг юм байна?

- Санасныг бодоход тийм ч амархан ажил биш юм шиг санагддаг. Би дотроо найзуудтайгаа тоглоё гэж бодсон ч чадахгүй түүний оронд алхаагаа бэлдэнэ, төгөлдөр хуурын хичээлээ давтана, өдөрт заавал ном уншдаг юм. Мисс болохын тулд маш их тэвчээр хэрэгтэй. Хамгийн гол нь залхуурч болохгүй. Мисс хүний хамгийн том дайсан бол залхуурал. Бүгдийг сайн хийж, сайн мисс болохын тулд илүү их тэвчээр бэлтгэл сургуулилт шаарддаг.

Анх “Барби мисс” болж байсан С.Содонгоо Азийн топ модель боллоо шүү дээ. Энэ хугацаанд өөрийгөө хэр их өөрчлөгдсөн гэж бодож байна?

- Миний хувьд жил бүр өсөн дэвжиж, өөрчлөгдөж байгаа. Учир нь би жаахан байхдаа зарим нэг нарийн учрийг ойлгодоггүй, үүргээ ухамсарлдгүй байсан. Харин одоо бол өдөр бүр завгүй, ажил ихтэй байгаа. Би бүр өөрийгөө хамгийн сүүлд унтаад хамгийн эрт босдог хүүхэд болчихсон мэтээр л төсөөлөөд байгаа. Энэ ч бодит амьдралаас хол зөрөхгүй л дээ. Бас нэг зүйл бий. Би  чинь одоо жаахан хүүхэд биш охин болсон шүү дээ. Учир нь миний сонирхол их өөрчлөгдөөд байгаа. Жаахан байхдаа ягаан өнгө буюу  барби өнгөндөө их дуртай, үргэлж л ягаан, цэнхэр өнгийн зүйл сонирхдог байсан бол сүүлийн үед арай өөр Готек загварын зүйл сонирхдог болсон. /Готек буюу Gothic style- гоёл чимэглэл ихтэй, өвөрмөц загварын төрөл /

Хамгийн их үлгэр дууриалал авдаг Монгол загвар өмсөгч хэн бэ?

- Мэдээж миний ээж. Би ээжээсээ маш их зүйл суралцдаг, өдөр бүр. Алхаа гишгээ, харилцааны соёл, бие авч явах соёл гээд л бүхий л зүйлийг би ээжээсээ сурсан. Өөр мундаг олон миссүүд байгаа л даа. Гэхдээ л миний хувьд хамгийн шилдэг нь ээж маань гэж боддог.

Үеийн чинь яг чамтай ижил хүсэл мөрөөдөлтэй байгаа тэдгээр хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?

- Хүүхдүүд тоглоё наадъя гэж их хэлдэг, түүнийгээ ч хийдэг. Түүнийхээ оронд маргааш юу өмсөх билээ, ямар ажилтай байгаа билээ, яаж алхах ёстой билээ, ямар дугуйланд явах ёстой гэдгээ л сайн мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ би дандаа тоглохгүй байна гэж байхгүй л дээ. Би зүгээр л тоглох цагаа хэтрүүлдэггүй. Хүүхдүүдээ, найзуудаа зорилготой байж түүнийхээ төлөө өдөр бүр хичээгээрэй гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

 

Эх сурвалж: Breakingnews.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6