Судалгаагаар, Солонгос улсын нийт хүүхдийн тоог, хүн ам зүйд нь хувиарлахад нэг ам бүлд ноогдох хүүхдийн тоо 1.25 хувьтай гарчээ. Энэ нь айл бүрт бага насны нэг хүүхэд ноогдож байгааг харуулж байна. Тиймээс ч тус улсын засгийн газраас, залуусыг илүү их секс хийж, олон хүүхэдтэй болохыг шаардаж байгаа аж. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1 . Улс орны хөгжлийн үндэс бол залуу үеийнхэн, тэр дундаа хүүхдүүд байдаг. Харин Өмнөд Солонгосчуудын тухайд нэг ам бүлд ихэвчлэн нэг, дээд тал нь 2 хүүхэд байгааг онцолжээ. 
2. Ард иргэд яагаад гэр бүл төлөвлөлт, хүүхэдтэй болохыг хойшлуулаад байгаагийн шалтгаан нь тэдний завгүй амьдралын хэвшилтэй нь холбоотой байна. Өмнөд Солонгос улсад гэрлэлтийн дундаж нас 30-35 нас байгаа бөгөөд ихэвчлэн нэг хүүхдийг илүүд үздэг аж.
4. Мөн ахлах болон их сургуулиудын сурагчдын бэлгийн боловсролыг сайжруулах, хүсээгүй жирэмслэлт, гэр бүл төлөвлөлтийн тухай нэмэлтээр заах гэнэ. Улсын бодлогодоо илүү их секс хийхийг оруулсан 9 орон байдаг аж. Тэдгээрээс дурдвал, Сингапур, Энэтхэг, Итали, Хонг Конг, Испани, Румын, Япон, Орос, Дани зэрэг орнууд багтаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ