
Өчигдөр /6-р сарын 7/ НАТО-гийн Брюссель хот дахь төв байранд Монтенегрогийн төрийн далбаа мандлаа. Ийнхүү Монтенегро улс тус холбооны 29 дэх гишүүн орон нь болж байна. Монтенегро улсын ерөнхийлөгч Филип Вуянович уг ёслолын ажиллагаан дээр байлцсан бөгөөд тэрбээр “Монтенегро НАТО-гийн ширээний ард эн тэнцүү суудал эзэлж, эн тэнцүү дуу хоолойгоо өргөхөөр энэхүү холбоонд элсэн орлоо” гэсэн юм.
Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг юуны өмнө түүхэн чухал үйл явдал болж байгааг онцлоод Монтенегро НАТО-д элссэн нь энэхүү холбооноос явуулж буй нээлттэй хаалганы бодлогын томоохон илрэл юм гэжээ. Харин Монтенегро НАТО-д элсэх болсон явдлыг Орос хүчтэй эсэргүүцэж байсан бөгөөд үүнээс үүдэн Балкан болон Европын тогтвортой байдал тэр чигтээ алдагдана гэж үзсэн байна.
Орчуулсан: С.Нарангарав
Эх сурвалж: Синьхуа агентлаг
СЭТГЭГДЭЛ