
Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн ес дэх дугаар маш их өрсөлдөөнтэйгөөр болж өндөрлөлөө. Бүгд л хасагдахгүйг хичээж өмнөхөөсөө хавь илүү оролцож байв. Гэвч жаран чавганц уралдаж нэг нь түрүүлдэгийн адилаар тэмцээний дүрэм журмыг дагахаас өөрцгүй байв. Уг шоуны хамгийн бага мессеж саналтай мөн хамгийн бага оноо авсан хоёр оролцогч болох А.Хишигдалай, Б.Ариунцэцэг нар хасагдсан юм. Тэгвэл жүжигчин Ариукагийн нөхөр ихэд уурсаж өөрийн цахим хуудаснаа шүүгч Наранзунг харааж бүдүүлэг авирлажээ.
Б.Эрхсаран
СЭТГЭГДЭЛ