
Гэтэл энэ нь зүгээр ч нэг худал зүйлээр барахгүй бүр "маш ноцтой" худал зүйл гэж Нью-Йорк таймс сонинд өгсөн ярилцлагадаа хүүхдийн эмч Аарон Кэролл дурджээ.
Зуны улирал болохоор л Фэйсбүүк хуудсаар шингэн алдалтын талаар шуугицгааж эхэлдэг. Усыг хүсэхгүй байсан ч уух хэрэгтэй гэх мэтчилэн…
Харин уг зөвлөгөөний талаарх нийтлэг ойлголтууд хоорондоо зөрчилдөж эхэлдэг. Учир нь алинд нь итгэхээ мэдэхээ больдог. Тэгвэл шинжлэх ухааны талаас нь тайлбарлан хүргэе.
2007 онд BMJ сэтгүүлд орчин үед хүн өдөрт 8 аяга ус уух ёстой гэсэн баримтыг нийтэлсэн. Гэхдээ энэ нь үндэслэлгүй бөгөөд хүмүүс одоо болтол хууртсаар л байна.
Мөн эмч нар өдөрт 2.5 литр ус уухыг зөвлөдөг. Энд тодруулах нэг чухал зүйл нь таны өдөртөө уух гээд байгаа усны ихэнх хэсгийг бид хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээсээ нөхөж авдаг. Тухайлбал, ногоо болон жимс ус ихээр агуулдаг. Ус бол шүүс, шар айраг, цаашилбал цай, кофе юм. Жишээ нь, кофе нь хэдийгээр шээс хөөх үйлчилгээтэй ч ус л бол ус ажээ.
Усыг их хэрэглэснээр илүү их үр дүнтэй, давуу талтай гэсэн хүний анхаарлыг татахуйц шинжлэх ухааны судалгаа одоогоор нотлогдоогүй байгаа бөгөөд эсрэгээр нь та бөөрөө хэт их ачаалан ажиллуулж, хордлогонд ч орох магадлалтай аж.
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг эцсийн эцэст хүний бие организм өөрөө мэддэг гэнэ. Таны ам цангаж байна уу, цай, ус, кофе, жүүс уумаар санагдаж байна уу? Энэ нь таны биед шингэж дутагдаж байгааг илэрхийлж байгаа бөгөөд энэ үед л та шингэн зүйл цангаагаа тайлтал уух хэрэгтэй.
Тэгэхээр та усыг цэрдийтлээ уух биш, уумаар санагдсан үедээ ууж, бас шингэнийг нөхөх ногоо жимсээ ахиухан хэрэглэхэд шингэнээ байх ёстой хэмжээнд нь барьж байгаа хэрэг гэнэ. Иймд уух гэж уух биш, цангаагаа тайлах гэж шингэнийг хэрэглэх нь хамгийн эрүүл гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ