Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА
Image
3 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ
Image
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИ БАЙГУУЛНА
Image
“ХЯТАД ОРНЫГ ТАНИН МЭДЭХ” СОЁЛЫН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Image
Д.ГҮРСОРОНЗ: “НҮҮДЭЛЧИН ГРУПП” ХХК-ААС БОЛООД 450 АЙЛ ОРОН СУУЦАНДАА ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ХҮРЭЭД БАЙНА
Image
БАГШ НАР СУРАГЧДЫН ИРЦИЙГ ГАР УТАС ДЭЭРЭЭ БҮРТГЭНЭ
Image
МУГЖ Г.АРИУНБААТАР Л.Л.ЛИНХОВИНЫ НЭРЭМЖИТ ДУУРИЙН НААДАМД УРИГДАВ
Image
ХУУЛЬ БУСААР ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ, ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ БОРЛУУЛСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Image
ЖҮДО БӨХИЙН ДАШТ ЭНЭ САРЫН 25-ЭХЭЛНЭ
Image
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ХУРИМТЛАГДСАН ХОГ ХАЯГДЛЫГ АРИЛГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Image
АЙМАГ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН САЛБАР ХАРИУЦСАН ЗАРИМ САЙД НАРТ ТУСГАЙЛАН ҮҮРЭГ ӨГЧЭЭ
Image
Ц.МЯНГАНБАЯРЫН ЭЗЭМШЛИЙН 13 ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ
Image
Э.ОЮУНБОЛДЫН МЭДЭГДЭЛД НҮҮРНИЙ ХУВИРЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ
Image
ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААГ ТАВАН ЖИЛ БОЛГОХ НЬ ЭДИЙН ЗАСАГТ АШИГТАЙ
Image
Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ ГАНХӨЛӨГ: ААВЫН МИНЬ ХЭРГИЙГ ХААХ ГЭЖ БАЙГАА ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ СОШИАЛААР ЯВДАГ ЗҮГЭЭР Л НЭГ ШАР МЭДЭЭ ГЭЖ ОЙЛГОСОН
Image
"АЧЛАЛ" ИХ ДЭЛГҮҮРИЙН АРЫН ЗАМД МОГОЙ ОРЖ ИРЖЭЭ
Image
НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИНААС 17 КГ ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ ХУРААЛАА
Image
“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ОХУ-ЫГ ЗОРИНО
Image
ХБНГУ-ЫН УРЛАГ СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛИЙН ТАЛААР ЯРИЛЦЛАА
Image
ШҮҮХЭЭС Б.ХУРЦ НАРЫН ЕСӨН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД БУЦААСАН ТУХАЙГАА ТАЙЛБАРЛАВ
Image
Г.АГААНОРОВ: “ABU РОБОКОН” ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛСНААР 16 ОРНЫ ТӨВ ТЕЛЕВИЗЭЭР ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛНА
Image
“АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМ”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ НОЁН БАН ГИ МҮН-ТЭЙ УУЛЗЛАА
Image
УЛААНБААТАР ХОТОД БҮТЭН ЗАМ БАРАГ ҮЛДСЭНГҮЙ
Image
ЗАРИМ МУЗЕЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН НИЙТ АВТО ЗАМЫН 20 ГАРУЙ ХУВЬ НЬ Л УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМТАЙ
Image
ГУРВАН ОРНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ШААРДЛАГАТАЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОО ӨСНӨ
Image
САТО ХИРОШИ: САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД МӨНГӨН УС АГУУЛАГДДАГ ЭСЭХИЙГ ТОГТООХЫН ТУЛД ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Image
ГУРВАН ОРНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД “АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМ”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
СҮХБААТАРЫН ЭРДЭНЭЦАГААН СУМ СҮЙРЛИЙН ИРМЭГТ-4
Image
Ш.БАТХҮҮ: МИНИЙ ХӨРӨНГИЙГ АВСАН ХҮМҮҮС МӨНГӨ ТӨЛӨӨГҮЙ ТУЛ ХУДАЛДАЖ БОЛНО
Image
БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМАНД СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙЛЭЭ
Image
Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙГ ХУВААСАН АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
ИХЭНХ НУТГААР БОРОО ХУР ТАТАРЧ, ӨДӨРТӨӨ ДУЛААРНА
Image
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ БОЛЛОО
Image
БАЯНХОНГОР-БАЙДРАГИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН 129.4 КМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭВ
Image
КУРЕС БӨХ: TИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТЫН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ТА БҮХНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ
Image
УСАА ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УС БИДНИЙГ ЗАЙЛУУЛНА
Image
Ё.БААТАРБИЛЭГ: ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 1.6-3.6 САЯ ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА
Image
УЛАЙСДАГ ГЭРЛИЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗАЯ
Image
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНД БАРЬЦАА БОЛСОН 13.000 ДИПЛОМ БАЙНА
Image
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДЭН БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙЖЭЭ
Image
СУРАГЧДЫН "ҮДИЙ ЦАЙ"-НЫ ЗАРДАЛ 900 ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЭНЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
"САЛХИТ"-ЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙСАН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ АМИА ЕГҮҮТГЭЖЭЭ
Image
ТӨРИЙН ОРДНЫ ЗҮҮН ТАЛД 6*8 ХЭМЖЭЭТЭЙ ЗООРЬ ИЛЭРЧЭЭ
Image
МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫХАН ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО
Image
БАЯНЗҮРХЧҮҮД ЭНЭ БЯМБА ГАРИГТ ШАРИЛЖ, ХӨЛ ГАЗРЫН УРГАМЛЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
Image
С.Энхжаргал: Нэгэн нэр дэвшигч 2016 сонгуулийн үеэр 57 сая төгрөгийг унаанд зарцуулсан
Image
24 компанийн 52,718 хувьцаа арилжжээ
Image
ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН САНАЛЫГ НЭГТГЭН АВАХААР БОЛОВ
Image
15 ДУГААР БАГИЙН АВТО ЗАМД ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮСХ: ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1.2 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН
Image
40 мянган иргэний жолооны үнэмлэх хүлээгдэж байсан ч хэвлэлт хэвийн үргэлжилж эхэллээ
Image
Монголд суугаа Амерчикчууд саналаа өгч байна
Image
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
МАН-аас Х.Баттулгын оффшорын асуудлаар мэдээлэл хийлээ
Image
Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ гэж онцлов
Image
МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ БОЛНО
Image
МХЕГ-ын байцаагч нар хушны самар, дэрвэгэр жиргэрүүг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд хахууль авчээ
Image
Эрүүгийн хуулийг хойшлуулж байгаа нь Н.Энхбаяртай холбоотой юу
Image
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГ ИЛЭРЛЭЭ
Image
МҮОНРТ-ийн асуудлаар байнгын хорооны ажлын хэсэг байгуулав
Image
“Март 8”-аар ээжийгээ хэрхэн баярлуулах вэ
Image
ЗҮҮН АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН АШТ-ИЙ ЭХНИЙ ШАТ УЛААНБААТАРТ БОЛНО
Image
10 СУДЛААЧИД ТУС БҮР 10 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЖЭЭ
Image
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АНГЛИ ХЭЛНИЙ ВАКУМЖУУЛСАН СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Image
ЗАСГИЙН ГАЗРААС АН-ЫН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
“Хөөлгөгчтэй” залуужуулах жор: таныг 10 насаар залуу харагдуулах маск
Image
Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна
Image
Залуус Амгаланд мөсөнд цөмөрсөн машиныг татаж гаргажээ
Image
МҮЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОНО
Image
ТОП МОДЕЛЬ ОДГЭРЭЛ ХУВИЙН АМЬДРАЛЫНХАА ХАМАГ НУУЦЫГ ДЭЛГЭЛЭЭ
Image
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЧЛЭЛИЙГ ӨВЛИЙН ХУВААРИАР ҮЛДЭЭВ
Image
Image

Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн ажлыг Ерөнхий сайд дэмжиж эхэллээ

“Монгол брэнд” төслийн санаачилагч Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа.

- Засгийн газар “Монголын Үндэсний брэндийн зөвлөл”-ийг байгуулсан. Таны хувьд хэдэн жилийн өмнө “Монгол брэнд” төслийг санаачлан эхлүүлсэн. Өмнөх Засгийн газрууд дэмжин ажиллаж байсан төслийг шинэ Засгийн газар дэмжсэн гэж ойлгож болох уу?

- Ярианыхаа эхэнд анх “Монгол брэнд” хэрхэн үүссэн талаар ярих нь зүйтэй байх. 2016 оны гуравдугаар сард “Монгол брэнд” нэртэйгээр вэб сайт ажиллууж энэ төсөл эхэлж байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү төслийг дэмжин Импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлд монголчуудын хийж бүтээж байгаа ажлуудыг дэмжье, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоё гэдэг шийдвэр гаргаж ажилласан. 

Ингэснээр бидний санал санаачилга 2016 оны гуравдугаар сарын 3-ны өдөр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд тухайн үед Мэдээлэл технологийн үндэсний паркт нэг өрөө гарган өгч, Засгийн газраас багахан тусламж авч Засгийн газрын санхүүжилтээр  үйлдвэрлэл эрхэлж байгаа, олон арван жижиг дунд үйлдвэрлэл  явуулж бүтээгдэхүүн гаргаж  монгол хүний ур, оюун ухаан шингэсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийдэг аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд сурталчлах төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Үүнд үйлдвэрлэл эрхлэгч 60 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан.

Эдгээр 60 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан үйл ажиллагааны танилцуулгыг тус бүрд нь хийж олон нийтэд таниулах сурталчлах ажлыг хийсэн. Видео дүрс, фото зураг, текст хэлбэрийн гурвалсан контентийг бэлтгэж цахим орчинд түгээн таниулснаар төслийн нэгдүгээр үе шат өндөрлөсөн. Монголын үйлдвэрлэгчид дотооддоо бүтээгдэхүүнээ өргөн хүрээнд борлуулаад 20 гаруй жил боллоо.

Харин одоо бол шинэ технологи, инноваци шингээж дэвшил гарч байж хоёрдугаар үе шат руугаа орох ёстой. Монголчууд сайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа боловч гадаад зах зээл таниулах ажил дутмаг, олон улсын зах зээлд гарах арга замаа сайн мэдэхгүй, гадаад харилцаа холбоо тааруухан байгааг олж харж бид зуучлах, сурталчлах арга замыг заах зорилгоор энэхүү төсөл хэрэгжиж одоогоор маш амжилттай ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй.

- Олон улсын зах зээлд гарах боломж нь хэр байгаа юм бол. Ядаж л хоёр хөрш рүүгээ гарах хэрэгтэй байх л даа?

- Манайхны хувьд олон улсын зах зээлд гарч өрсөлдье гэдэг тэмүүлэл үйлдвэрлэгч бүрт бүгдэд нь бий болчихсон. Энэ нь үйлдвэрлэгч бүрийн мөрөөдөл болсон гэж харж байгаа. Энэ нь маш зөв. Бид хэзээ нэгэн цагт олон улсын тавцанд чанартай бүтээгдэхүүнээ борлуулах сүлжээгээр түгээдэг цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Дээр, дооргүй нэг зорилгод  нэгдэж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хамтаар гадаад зах зээл рүү нэг том алхам хийх ёстой. Олон аж ахуй нэгж өөрсдийнхөө боломжоор олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргая гээд хэт холын зорилго тавин, тив алгасан явдаг.

Энэ нь нэг талаасаа зөв, нөгөө талаасаа өрөөсгөл ойлголт юм. Гэтэл бидэнд хамгийн сайхан боломж урд, хойд хоёр том хөрш хамгийн том зах зээл байна. Дэлхий нийт бараагаа  нийлүүлэх зарах гэж бүх төвшиндээ  хичээж  байхад  дөнгөж хаяанд нь байгаа Монгол Улс үүнийгээ хийлгүй цаг алдаж байна вэ гэдэг нь нэг асуудал. Бидний хувьд эхний ээлжинд энэ хоёр хөршдөө бараа бүтээгдэхүүнээ зах зээлд гаргая түүнд нь бид гүүр болъё гэж ажиллаж байгаа. Энэ том зах зээлд гарах нөхцөл боломж нь бүрдчихсэн.

Дипломат болон олон улсын харилцаа талаасаа Монгол Улс түүхэнд байгаагүй хэмжээний стратегийн түншлэлийг хэрэгжүүлж, гурван улсын төрийн тэргүүд бүх талаар харилцан ашигтай хамтран ажиллах талаар өндөр ойлголтод хүрч, улс хоорондын харилцаа найрсаг хамгийн өндөр төвшиндээ хүрч байна. Ийм таатай нөхцөлийг ашиглаад  үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээ, хамтын ажиллагааны хүрээнд эко бүтээгдэхүүнүүдээ хоёр хөршдөө нийлүүлэх нь бидний зорилго гэж харж байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд “Монгол брэнд” төслийн баг энэ чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Энэ хүрээнд олон ажил хийгдсэн.

- Онцлоод хэлэхэд ямар ажлууд байгаа бол?

- Энэхүү төслийн хүрээнд Бид Монголдоо бүтээдэг, хийдэг 200 гаруй компанийн төлөөллийг хамруулсан томоохон чуулга уулзалтыг өнгөрөгч оны есдүгээр сард эх орондоо хийлээ. Энэ үеэр тэдний өмнө ямар асуудал тулгамдаж байна, хэн нь ямар бүтээгдэхүүнээ хаашаа гаргаж байна, хаашаа гаргахад хүндрэлтэй байна, олон улсын зах зээлд гарахад оюуны өмч, дизайн, сав баглаа боодлоос эхлээд бусад орны бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд аль төвшинд байна вэ гэх мэтчилэн томоохон судалгаа хийсэн.

Энэ нь зүгээр л нэг судалгаа биш. Үндэсний үйлдвэрлэгч 300 гаруй аж ахуйн нэгжийн 1500 гаруй бараа бүтээгдэхүүнийг тус бүрт нь танилцуулга маягаар каталоги гаргаж Үндэсний хэмжээний судалгааны материалыг бий болгосон. Бид зүгээр нэг вэб сайт ажиллуулсангүй, энэхүү төслийн хүрээнд маш том судалгаа хийлээ.

Энэхүү судалгаа нь  300 гаруй хуудас бүхий Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад ямар арга замаар гаргах вэ гэдгийг тухайн хэрэглэгчдийн нэгж сагсан дахь бүтээгдэхүүн, дундаж цалин, аль бүс нутагт Монголын бараа бүтээгдэхүүнийг хамааралтай хэрэглэгчид олон байна вэ гэдгийг судаллаа. Энэ мэтчилэн том хэмжээний бодлогын баримт бичгээ бид гаргаад авсан. Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож чөлөөт бүс, хил хоорондын худалдаа, гурван улсын бараа эргэлт, солилцооны зарчмаар эдийн засгийн шинэ шатанд гаргах талаар гурван улсын төрийн бодлоготой уялдуулан судалгаа хийсэн.

Мөн Хятадын зах зээлд нэвтэрч, Эрээн хотод гэхэд “Монгол брэнд”-ийн дэлгүүр байгуулна. Тэнд үзэсгэлэн, худалдааны жишиг төв байгуулна. Түүнчлэн “Алибаба” гэх мэтчилэн томоохон онлайн худалдааны суваг руу бүтээгдэхүүнүүдээ ямархуу байдлаар оруулах вэ гэдгээ ч тооцоод гаргачихсан байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын дундуур “Монгол брэнд” төслийн баг Хөххотод очиж Өвөрмонголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөрөнгө оруулалтын газрын  дэд дарга, Өвөр Монголын өөртөө засах орны боомтын газрын дарга Гуо Ган, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нартай уулзаад ирлээ. Ирэх есдүгээр сарын 27-нд Монгол-Хятадын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа Хөх хотод болно. Хоёр жилд нэг удаа болдог юм.  Энэ арга хэмжээний үеэр уялдаа холбоогоо хэрхэн сайжруулж, хамтран ажиллах талаар ярилцсан. Хоёр жилийн өмнөх худалдааны үеэр гарсан амжилт, алдаа дутагдлын талаар ярилцлаа. Тэдний зүгээс үзэсгэлэн худалдаанд оролцох Монгол Улсын бараа бүтээгдэхүүн бүгд зарагдана гэдэгт итгэлтэй байна.

Маш олон хэрэглэгчтэй тул санаа зовох зүйлгүй. Харин та бүхэн үзэсгэлэнд оролцож байна гээд хэдэн цүнх, хувцас, хүнс, ноос, ноолууран бүтээгдэхүүн аваад ирэх нь чухал биш. Бизнес зарчмаар урт хугацаанд хамтран ажиллах, олон улсын чанар стандартыг хангасан бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх талдаа анхаарч оролцоорой гэж байсан. Тэдний талаас энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч хийж байгаа үзэсгэлэнд ажил хэрэгч байдлаар оролцоорой гэж зөвлөж байх жишээтэй. Энэ мэтчилэн “Монгол брэнд” төслийнхөн маш олон ажил амжуулсан.

- Манай бизнесийнхэнд яг ямар эрх зүйн орчин хэрэгтэй байгаа юм бол. Засгийн газар уг нь дэмжих гээд байгах юм биш үү?

- 200 гаруй бизнесийнхнийг хамруулсан чуулга уулзалтын үеэр “Бид хамтраад бизнес зарчмаар ажиллаад явахад болж байна. Нэгэнт бид төртэй, хуультай оронд байгаа болохоор ганзагын наймаа хийж байгаа мэт явмааргүй байна. Шинэ төвшинд гарахад заавал төрийн дэмжлэг шаардлагатай байна” гэсэн. “Монгол брэнд” төслийнхөн энэ чиглэлдээ бид төрийн шийдвэр гаргах төвшний санал, зөвлөмж, дүгнэлтийг боловсруулсан байдаг юм.

Салбар салбарын мэргэжилтнүүд, МҮХАҮТ-ын үе үеийн дарга нараас эхлээд олон хүнтэй хамтарсан. Бид бичиг баримтаа зохих төвшинд боловсруулаад Монгол Улсын Ерөнхийлөгчид, Засгийн газар, зарим УИХ-ын гишүүдэд хандсан. Төрийн тэргүүний зүгээс энэ санаачилгыг дэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргахаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Засгийн газарт албан тоот хүргүүлсэн. Засгийн газрын бүх гишүүдэд бидний зүгээс “Монгол брэнд”-ийн материалуудыг бэлтгэж танилцуулсан. Засгийн газрын гишүүд аль нэг улс төржилтгүйгээр олон талаас нь судлаж дэмжлээ. Төрийн өмнөөс баялаг бүтээгчдийг, үйлдвэрлэл эрхлэгчдэд түлхэц үзүүлье гэдэг утгаар бидний санаачилгыг олон талаас нь судалж, ярилцаад “Монголын Үндэсний брэндийн зөвлөл”-ийг Засгийн газар өмнөх долоо хоногт байгууллаа.

Уг зөвлөлд салбарын сайдууд болон дэд сайдууд багтсан. Энэ байгууллагаар ямар шийдвэр гарах вэ гэхээр үндэсний өв соёл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, дэлхий нийтэд танилцуулах ажлыг дэмжин Монголын төр өмнөх Засгийн газрынхаа хийж хэрэгжүүлсэн сайн ажлуудыг үргэлжлүүлэхээр оруулж ирсэнд “Монгол брэнд”-ийн хамт олны зүгээс болон, төслийн санаачилагчийн хувьд Ерөнхий сайдад баярлаж байна.

- Танай төслийнхөн зөвлөлд багтсан уу. Зөвлөл яг ямар ажил хийх ёстой вэ?

- Бидний оруулсан зарлигийн төсөл дээр зөвхөн хэдэн сайд, төрийн байгууллагын уялдааг сайжруулах биш, энэ чиглэлд ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулаад, төрийн болон төрийн бус байгууллагуудыг багтаан нэгдсэн бодлоготой, төлөвлөгөөтэй ажиллаж чадвал Монголын бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах боломж нээгдэж байгааг онцолсон.

Төр засгийн зүгээс анхаарал хандуулж байгаа энэ боломжийг нь бизнесийнхэн маань дэмжээд, харилцан уялдаатай хамтарч ажиллан илүү хүчин чармайлттайгаар дотоодын хөрөнгө оруулагчид нэгдэх хэрэгтэй.  “Монголын Үндэсний брэндийн зөвлөл”-ийн ажлын дэд хэсэгт бид орж ажиллана гэсэн бодолтой байгаа түүнийгээ Ерөнхий сайдад хүргүүлж байгаа. Өөрсдийн хийсэн ажлаа тэдний хийхээр төлөвлөсөн зүйлстэй уялдуулах юм. Засгийн газрын зүгээс бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

- Ер нь энэ төслийг яагаад санаачлах болсон юм бэ. Ашиг нь юу байна вэ. Манайхан брэндтэй болъё гэж маш их ярьдаг. Харамсалтай нь үр дүн гардаггүй байсан л даа?

- Монгол брэндийг гаргаж ирэх цаг болсон. Үүнийг хэн нэгэн заавал хийх ёстой байсан. Гадаад харилцаа талдаа ч гэсэн амжилт гаргах ажлыг хэн нэгэн эр зориг гаргаад эхлүүлэх нь гарцаагүй байсан юм. Тийм эр зориг гаргаж өөрийн нөөц боломж, цаг заваа зарцуулан явсны дүнд ийм үр дүнд хүрсэнд баяртай байна. Мөн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх болсон Япон, Солонгос, Сингапур зэрэг бүс нутгийн хөгжлийн түүх, хөгжүүлсэн хүмүүсийн арга барилтай танилцсан.

Авах, гээхийн ухаанаар үүнд хандсан юм. Монголчууд бид уул уурхайн баялгийг нэмүү өртөг шингээлгүй эцсийн бүтээгдэхүүн болголгүй хэдий болтол экспортлох юм бэ. Би Монголыг тэр чигээрээ боломж гэж хардаг. Энэ өргөн уудам нутагт бий байгалийн цэвэр бүтээгдэхүүн дээр нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд гаргах шаардлагатай.

Дэлхий даяар нийтээр үйлдвэрлэсэн бус, “hand made” гэдэг шиг зөвхөн танд зориулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах нь бидний хөгжлийн нэг гарц. Тэр утгаараа энэ чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Монголд хэрэгтэй нэг том санаачилга дэвшүүлээд явъя гэдэг иргэний эр зориг гарсан юм. Аливаа зүйлийг хийхэд сайн хүн ганцддаггүй, муу хүн бас ганцддаггүй гэдэг дээ.

Би бол сайн хүн ганцддаггүй гэдэг үзэл баримтлал дээр бодож, өөрийгөө зоригжуулсан. “Монгол брэнд” төслийн ард маш олон залуучууд идэвх чармайлттай ажилласан.  Ямар ч байсан Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын анхааралд аваачиж чадлаа. Ингэсний дүнд Монгол төрийн бодлого болж гарсанд урам зориг орсон гэж ойлгож болно. Гаднын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд одоо ажиллана. Эхний ээлжинд бид Хятадын долоон хотод “Монгол брэнд”-ийн дэлгүүр нээнэ. Үүний дараа ОХУ, Халимаг, Тува руу орж ажиллана. Монголчуудын хувьд хоёр хөршдөө бүтээгдэхүүнээ гаргадаг болчихвол дэлхийн зах зээлд гарсантай агаар нэг юм. И

нгэхийн тулд чанар, аюулгүй байдал, стандартаа хангах ёстой. Түүний дараа Америк, Европын зах зээлд гарахад “Монголын Үндэсний брэндийн зөвлөл”, Ерөнхий сайдаас эхлээд ердийн иргэн, бүтээгч хүртлээ нэг бодлого дээр зангидагдаж чадвал Монголын хувьд маш том хөрөнгө оруулалт болно. Өдий хүртэл амжилттай ажиллахад чин сэтгэлээсээ тусалсан “Монгол брэнд” төслийнхөө хамт олонд талархаж яваагаа илэрхийлье. “Монгол брэнд” холбоо маань зөвхөн хэдхэн хүний холбоо биш. Экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргах хүсэлтэй бүх баялаг бүтээгчдийн холбоо юм. Тиймээс манай холбоонд нэгдэж, хамтдаа эдгээр хийж хэрэгжүүлсэн ажлыг хамтран үргэлжлүүлэн Монгол брэндүүд нэгдэж дэлхийн сүлжээнд ажилттай нэвтэрч амжилт гаргахын өлзийтэй ерөөл өргөе.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6