
ТВ11 телевизээс бэлтгэн хүргэдэг "Тарагтай боов"“ нэвтрүүлгийн оролцогчоор Монтант урлагийн байгууллагын дуучин, “Яг түүн шиг” шоуны содон, хүчтэй оролцогч С.Гантогоо уригдан оролцохоор болжээ. “Тарагтай боов” нэвтрүүлгийг дуучин А.Хишигдалай хөтлөн олон нийтэд хүргэдэг бөгөөд хөтлөгч, оролцогч нар “Яг түүн шиг” шоуны өрсөлдөгчид юм. С.Гантогоогийн оролцсон "Тарагтай боов" нэвтрүүлэг тун удахгүй цацагдана гэдгийг дуулгахад таатай байна. Олон хөгжилтэй, халуухан яриа өрнөнө гэдэгт үзэгчид ч бас догдлоод эхэлчихсэн сурагтай.
Н.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ