
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг ялна хэмээн баттай хэлж байсан Португалийн үзмэрч Горацио Вильегас Дэлхийн гуравдугаар дайн энэ онд эхэлнэ хэмээн зөгнөсөн байна. Зөн билэгтний өгүүлснээр, цөмийн дайнаас зугатах аргагүй, харин Америкчуудын саяхан Сирид өгсөн цохилт түүний урьдчилгаа болсон тухай Express мэдээлжээ.
Горацио Вильегасын хэлснээр, АНУ, Орос, БНАСАУ, Хятадын оролцоотой цөмийн дайн ирэх тавдугаар сарын 13-нд буюу португалийн Фатимад Гэгээн Мари үзэгдсэний 100 жилийн ойн өдөр тохионо гэсэн аж. Энэ ертөнцийн оршин суугчид 2017 оны аравдугаар сар хүртэл “хэт тэсрэлттэй үеийг” даван туулах бололтой.
Дэлхийн гуравдугаар дайн төдийлөн удаан үргэлжлэхгүй бөгөөд оны сүүлч гэхэд дуусгавар болно гэдэгт Вильегас итгэлтэй байгаа гэнэ. Энэ дайны үр дагавар юу болох талаар үзмэрч төдийлөн тодорхой хэлээгүй байна.
Энэхүү зөн билэгтэн Трампын ялалтыг бүр 2015 онд зөгнөж байсан бөгөөд түүнийг “Дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлнэ” хэмээн хэлж байжээ.
Эх сурвалж: ZONE.MN
СЭТГЭГДЭЛ